| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Амармэнд |
| Хэргийн индекс | 181/2024/04772/И |
| Дугаар | 181/ШШ2024/03903 |
| Огноо | 2024-10-18 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 18 өдөр
Дугаар 181/ШШ2024/03903
2024 10 18181/Ш Ш2024/03903
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амармэнд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: -ийн нэхэмжлэлтэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Агиймаа оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ё нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ёэрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
2. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Иргэн ё нь 2022 оны 03 сарын 01-ний өдөр ёХХК-тай ЗГ2022/02/270 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 1,099,900 төгрөгийг 24 сарын хугацаатай, жилийн 35,3%-ийн хүүтэй, бараа бүтээгдэхүүн худалдан авах хэрэглээний зориулалтаар зээлсэн. Зээлдэгч э нь зээлийн гэрээний хавсралт-1-д заасан зээлийн эргэн төлөлт хуваарийн дагуу үндсэн зээл, хүүгийн хамт төлөх үүрэгтэй байсан. Гэвч зээлдэгч нь зээлээ хугацаандаа төлөхгүй зээлийн гэрээний үүргийн зөрчил гаргаж байсан тул манай байгууллагын зүгээс Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэвч тус шүүхийн 2024 оны 01 сарын 18-ны өдрийн 142/ШЗ2024/00614 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагч э нь нэхэмжлэлд дурдсан хаягт амьдардаггүй оршин суудаггүй гэх үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9 дэх заалтад зааснаар уг хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно. Иймд хариуцагч ёын оршин суугаа газар нь мэдэгдэхгүй, хаягийг нь тогтоолгох шаардлагатай байгаа тул эрэн сурвалжилж хаягийг тодруулж өгнө үү, гэжээ.
3. Нэхэмжлэгч ё нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ёэрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлдээ: Нэхэмжлэх, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 142/ШЗ2024/00614 дугаар захирамж, Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Итгэмжлэл, Зээлийн гэрээний хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, иргэний үнэмлэхийн лавлагаа зэрэг баримтыг ирүүлжээ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
4. ёэрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэстэй гэж дүгнэв.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.2 дахь хэсэгт зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хүсэлт гаргагч өөрийн байгаа газрын шүүхэд оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг хавсарган гаргах, шүүх хүсэлтийг хүлээн авч, эрэн сурвалжлах шийдвэр гаргана. Нэхэмжлэгч ё нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ёэрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ гэрээний үүргээ биелүүлээгүй, бүртгэлтэй гэх хаягтаа оршин суудаггүй нь тогтоогдсон гэж тодорхойлж байна.
э нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь 2022 оны 03 сарын 01-ний өдөр э" ХХК-тай байгуулсан ЗГ2022/02/270 тоот Зээлийн гэрээ болон бусад баримтуудаар тогтоогдож байна.
6. Түүнчлэн нэхэмжлэгч ё нь эт холбогдуулан гэрээний үүргийг шаардсан боловч гэрээ байгуулах үеийн ё гэсэн хаягтаа амьдардаггүй, оршин суудаггүй болох нь Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 142/ШЗ2024/00614 дугаар захирамжаар тогтоогджээ.
Иймд нэхэмжлэгчээс гаргаж өгсөн нотлох баримтад үндэслэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтын хүрээнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасны дагуу иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэгч ё-ийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
7. Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ёэрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг Орхон аймгийн Цагдаагийн газраар гүйцэтгүүлэх нь зүйтэй байна.
8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээхээр шийдвэрлэнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ё-г эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар -г, / ё/ эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Марал-Эрдэнэ, Б.Оюунжаргал /утасны дугаар: 80389197, 90078803/ нарт мэдэгдэхийг Орхон аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч ё-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.5, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шийдвэрийг гардан авсан, хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД