| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2024/01153/И |
| Дугаар | 155/ШШ2024/01054 |
| Огноо | 2024-11-04 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2024 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 155/ШШ2024/01054
| 2024 оны 11 сарын 04 өдөр | Дугаар 155/ШШ2024/01054 | Хөвсгөл аймаг |
| Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү би, Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн ……. сумын ….. дугаар багийн ….. дүгээр гудамжны …. тоотод оршин суух, О С-ийн Э (……………….)-ын нэхэмжлэлтэй, Хариуцагч: Хөвсгөл аймгийн ……. сумын ……….. дүгээр багийн…… дугаар гудамжны …… тоотод оршин суух, Б Э-ийн Г (……………….)-д холбогдох, Нэхэмжлэлийн шаардлага: 580,000 (таван зуун наян мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 155/2024/01153/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь: Нэхэмжлэгч С.Э нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие С.Э нь автомашины сэлбэг худалддаг юм. 2023 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Э.Г нь 3 хоногийн дараа мөнгийг нь өгье гээд 580,000 төгрөгийн үнэлгээ бүхий машины сэлбэг авсан юм. Э.Г өмнө нь манай дэлгүүрээс зээлээр сэлбэг аваад буцаагаад өгчихдөг байсан учраас түүнд итгээд сэлбэг зээлээр худалдсан юм. Гэтэл мөнгөө өгөхгүй, мөнгөө авъя гэхээр удахгүй өгнө, цалин буухаар өгнө, дансаа өгчих гэж данс авах гэх мэтээр хойшлуулсаар өдийг хүрлээ. Одоо утсаа ч авахгүй байна. Иймд Э.Гоос 580,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. Хариуцагч Э.Г тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Энхтуяа овогтой Г нь С.Э-аас 2023 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 580,000 төгрөгийн машины сэлбэг авсан нь үнэн. Боломж болохгүй явсаар байгаад өдий хүрсэн. 580,000 төгрөгийг төлж барагдуулах нь үнэн болно. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна. Нэхэмжлэгч С.Э шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хариуцагч Э.Г нэхэмжлэлийн шаардлага 580,000 төгрөгийг төлж барагдуулахыг зөвшөөрсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. ҮНДЭСЛЭХ нь: Нэхэмжлэгч С.Э нь Э.Г-д холбогдуулан 580,000 (таван зуун наян мянга) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ. Хариуцагч Э.Г нь шүүхэд ...580,000 төгрөгийг төлж барагдуулах нь үнэн болно. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна... гэх тайлбарыг ирүүлсэн ба хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18,050 (арван найман мянга тавь) төгрөгийн тал хувь болох 9,025 (есөн мянга хорин тав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 9,025 (есөн мянга хорин тав) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Э.Гоос улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 9,025 (есөн мянга хорин тав) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч С.Э т олгохоор тогтов. Хариуцагч Э.Г нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч С.Э ын нэхэмжлэлтэй, хариуцагч Э.Год холбогдох, 580,000 (таван зуун наян мянга) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Э.Г нь нэхэмжлэлийн шаардлага болох 580,000 (таван зуун наян мянга) төгрөгийг нэхэмжлэгч С.Э т төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч С.Э ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18,050 (арван найман мянга тавь) төгрөгийн тал хувь болох 9,025 (есөн мянга хорин тав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 9,025 (есөн мянга хорин тав) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Э.Гоос улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 9,025 (есөн мянга хорин тав) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч С.Э т олгосугай. 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Э.Г нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй. 4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ
|