| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2024/01173/И |
| Дугаар | 155/ШШ2024/01056 |
| Огноо | 2024-11-05 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2024 оны 11 сарын 05 өдөр
Дугаар 155/ШШ2024/01056
| 2024 оны 11 сарын 05 өдөр | Дугаар 155/ШШ2024/01056 | Хөвсгөл аймаг |
| Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү би, Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн …….. сумын …. дүгээр багийн …….. дугаар гудамжны ….. тоотод оршин суух, А Б-ын Н (....................)-ийн нэхэмжлэлтэй, Хариуцагч: Хөвсгөл аймгийн ........... сумын .... дүгээр багийн .... дүгээр гудамжны .... тоотод оршин суух, Х Т-ийн Б (..................)-д холбогдох, Нэхэмжлэлийн шаардлага: 3,500,000 (гурван сая таван зуун мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 155/2024/01173/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь: Нэхэмжлэгч Б.Н нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Т.Б гэх залуугаас 2024 оны 7 дугаар сарын 08-нд Пруис маркийн автомашиныг 9,500,000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцож, 8,500,000 төгрөгийг бэлнээр Т.Б ын данс руу шилжүүлж, бичиг баримт шилжүүлж өгсний дараа үлдэгдэл 1,000,000 төгрөгийг өгөхөөр болсон юм. Тухайн үед бичиг баримт шилжүүлж авъя гэхэд ажил явдал гарчихлаа гээд шилжүүлж өгөөгүй. Гэтэл хэд хоногийн дараагаас Т.Б нь өөр хүний машиныг өөрийн машин мэтээр ойлгуулж, бидэнд тус машиныг зарсныг нь мэдсэн. Ингээд машины жинхэнэ эзэн нь цагдаатай ирээд машинаа аваад явсан. Т.Б нь нөхөр бид хоёроос авсан мөнгөө буцаад өгч, хохиролгүй болгоно, нялх нойтон хүүхэдтэй, харж үзээч гээд байхаар нь хүүхэдтэй минь ялгаа юу байхав гэж бодоод тухайн үедээ цагдаад өргөдөл гомдол гаргаагүй юм. Гэтэл Т.Б нь машины төлбөрт авсан 8,500,000 төгрөгөөс 5,000,000 төгрөгийг буцааж өгөөд, үлдэгдэл 3,500,000 төгрөгийг минь өгөхгүй, сүүлдээ нөхөр, бид хоёрын утасны дугаарыг блоклоод холбогдох боломжгүй боллоо. Уг асуудлаар цагдаагийн байгууллагад хандахад ...мөнгө төгрөгтэй холбоотой асуудал манайд хамаарахгүй, та иргэний шүүхэд хандаарай... гэх хариу өгсөн. Тэрэхээр нь шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргасан боловч эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд Т.Б нь оролцоогүй байна. Иймд Т.Б аас 3,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. Хариуцагч Т.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн Т.Б би иргэн Б.Нд 3,500,000 төгрөг өгөх нь үнэн. Иргэн Т.Б би эрүүл мэндийн шалтгааны улмаас өдийг хүртэл мөнгө өгч чадалгүй удлаа. Иймд иргэн Б.Н-гийн хохирлыг барагдуулна. Нэхэмжлэлийн шаардлага болох 3,500,000 төгрөгийг төлж барагдуулахыг зөвшөөрч байна гэжээ. Нэхэмжлэгч Б.Н шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хариуцагч Т.Б нь нэхэмжлэлийн шаардлага 3,500,000 төгрөгийг төлж барагдуулахыг зөвшөөрсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. ҮНДЭСЛЭХ нь: Нэхэмжлэгч Б.Н нь хариуцагч Т.Б д холбогдуулан 3,500,000 (гурван сая таван зуун мянга) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ. Хариуцагч Т.Б нь шүүхэд ...Нэхэмжлэлийн шаардлага болох 3,500,000 төгрөгийг төлж барагдуулахыг зөвшөөрч байна... гэх тайлбарыг ирүүлсэн ба хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,950 (далан мянга есөн зуун тавь) төгрөгийн тал хувь болох 35,475 (гучин таван мянга дөрвөн зуун далан тав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 35,475 (гучин таван мянга дөрвөн зуун далан тав) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Т.Б аас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 35,475 (гучин таван мянга дөрвөн зуун далан тав) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Б.Н-д олгохоор тогтов. Хариуцагч Т.Б нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Н-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Т.Б-д холбогдох, 3,500,000 (гурван сая таван зуун мянга) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Т.Б нь нэхэмжлэлийн шаардлага болох 3,500,000 (гурван сая таван зуун мянга) төгрөгийг нэхэмжлэгч Б.Н-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Н-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,950 (далан мянга есөн зуун тавь) төгрөгийн тал хувь болох 35,475 (гучин таван мянга дөрвөн зуун далан тав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 35,475 (гучин таван мянга дөрвөн зуун далан тав) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Т.Б-аас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 35,475 (гучин таван мянга дөрвөн зуун далан тав) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Б.Н-д олгосугай. 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Т.Б нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй. 4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ
|