| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Алагаагийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 181/2024/03440/И |
| Дугаар | 181/ШШ2024/03637 |
| Огноо | 2024-10-01 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 01 өдөр
Дугаар 181/ШШ2024/03637
| 2024 10 01 | 181/ШШ2024/03637 |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ы би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг а 45 452 цогцолборт байрлах 14523 ХХК /РД:588564/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 7-р хороо, Эрхүүгийн гудамж, 11-р хороолол, 41-р байр, 18 тоотод оршин суух өнйн аа /РД:45660/-т холбогдох
3,587,312 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч 14523 ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Иргэн Г.б нь манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч зээлийн гэрээ байгуулан гар утас худалдан авсан билэээ.
Уг зээлийн гэрээний үлдэгдэлд 3,587,312 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.
2. Хариуцагч Г.б нь шүүхэд гаргасан тайлбартаа:
14523 ХХК-ийн нэхэмжлэлтэй Г.б миний биед холбогдох 3,587,312 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хариуцагчийн зөвшөөрлийг батлаж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: нэхэмжлэл, итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, зээлийн гэрээ, дансны хуулга, эргэн төлөлтийн хуваарь,
4. шүүх нэхэмжлэлийн хувийг 2024 оны 08 сарын 08-ны өдөр гардуулан өгч, эрх үүргийг танилцуулсан баримт, хариуцагчийн бичгийн тайлбар зэрэг баримтыг шинэчлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч 14523 ХХК нь хариуцагч Г.бт холбогдуулан 3,587,312 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2. Хариуцагч Г.б нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн.
3. Хариуцагч Г.б нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бтчгийн тайлбар шүүхэд ирүүлсэн тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч 14523 ХХК-ийн нэхэмжилсэн 3,587,312 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.б нь бүрэн төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72,348 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 36,174 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ ы