Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 155/ШШ2024/01082

 

 

 

 

 

2024 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 155/ШШ2024/01082

Хөвсгөл аймаг

 

ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Д  Б-ийн С , О  Б-ын О  нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2017 оны 02 дугаар сарын 12-ны өдөр төрсөн хүү С.Б, 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн хүү С.М нарыг эх Б.О-ы асрамжид үлдээсүгэй.

 

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2017 оны 02 дугаар сарын 12-ны өдөр төрсөн хүү С.Б, 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн хүү С.М нарыг 11 насанд хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Б.С-гээс гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.

 

4.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2, 129.6, 130 дугаар зүйлийн 130.1, 130.3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Б.С-д хязаалан эр үхэр 1 толгой буюу 1,200,000 төгрөг, хайнагийн үнээ 1 толгой буюу 1,300,000 төгрөг, сарлагийн үнээ 3 толгой буюу нийт 3,000,000 төгрөг, шүдлэн үхэр 5 толгой буюу нийт 3,500,000 төгрөг, бяруу 4 толгой буюу нийт 2,000,000 төгрөг, азарга 1 толгой буюу 1,000,000 төгрөг, гүү 8 толгой буюу нийт 8,000,000 төгрөг, морь 2 толгой буюу нийт 2,000,000 төгрөг, үрээ 4 толгой буюу нийт 3,200,000 төгрөг, байдас 2 толгой буюу нийт 1,600,000 төгрөг, даага 1 толгой буюу 500,000 төгрөг, 3120ХӨҮ дугаартай, Bongo маркийн авто машин 10,000,000 төгрөг, бүгд 37,300,000 төгрөгийн эд хөрөнгийг үлдээж, хариуцагч Б.С гээс 27,975,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.О-д олгосугай.

 

 5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.О ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.С гээс улсын тэмдэгтийн хураамж 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.О-д олгосугай.

 

6.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг хариуцагч Б.С, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг нэхэмжлэгч Б.О-д тус тус даалгасугай.

 

7.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-т зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Оюунчимэгт даалгасугай.

 

8.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг нэхэмжлэгч Б.О-д, Гэр бүлийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т зааснаар хүүхдийн тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлгийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхийг хариуцагч Б.С-д  тус тус мэдэгдсүгэй.

 

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай. 

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Г.ДАВААХҮҮ