Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 155/ШШ2024/01085

 

 

 

 

 

2024 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 155/ШШ2024/01085

Хөвсгөл аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн ..... сумын ..... дугаар багт оршин суух, Б  Д-ын А  (..............)-ын ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 155/2024/01106/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Д.А ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 1.Нэхэмжлэгч Д.А  нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан бөгөөд шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:

1.1.Шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.А  миний бие 1964 онд төрсөн, 1980 оноос эхлэн Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн Ундрал нэгдэлд туслах үйлдвэрийн рамчин, тэжээлийн үйлдвэрт нормчин, ачигч буулгагчаар 1985 оны 5 дугаар сарын 30-ны өдрийг дуустал ажилласан. Тэгээд 1985-1988 онд цэргийн алба хааж ирсэн. Ирээд Хөвсгөл аймгийн Барилга угсралтын трестэд 1988 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл нормчноор ажиллаж байсан. Тэгээд Барилга угсралтын трест тарсан.

Би 1990-2000 оны ажилласан жилийг нөхөн тооцуулсан. Би 2024 оны 12 сарын 24-ний өдөр 60 насанд хүрч өндөр насны тэтгэвэр тоггоолгох юм. Гэтэл хөдөлмөрийн дэвтэр байхгүй, Идэрийн-Ундрал нэгдэлд ажиллаж байсан үеийн шаардлагатай тушаал нь байхгүй тул миний ажиллаж байсан хугацаа тооцогдохгүй болж тэтгэвэрт гарч чадахгүйд хүрээд байна. Миний бие 2005 онд авто осолд орж групп тогтоолгохдоо Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхэд хандаж ажилласан жилээ тогтоолгож байсан. Тухайн үед яаралтай байсан учир байгаа баримтын хүрээнд ажилласан жилээ тогтоолгож, бусад хугацааг нь орхисон байсан. Мөн миний бие эхээс 2 ихэр төрсөн бөгөөд миний нөгөө ихэр болох Д.Баясгалан нь мөн тус нэгдэлд хамт ажиллаж байсан. Гэтэл миний Идэрийн-Ундрал нэгдэлд ажиллаж байсан зарим хугацааны цалин хөлсийг бичээгүй байхад Д.Баясгалангийн нэр дээр цалин хөлс бичигдсэн байна.

Иймд Д.А  миний Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн Ундрал нэгдэлд 1980 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1980 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 1980 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал туслах үйлдвэрийн рамчин, тэжээлийн үйлдвэрт нормчин, ачигч буулгагчаар, Хөвсгөл аймгийн Барилга угсралтын трестэд 1988 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл нормчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

1.2.Шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би 1980-1985 он цэрэгт явтлаа Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн-Ундрал нэгдэлд грушик хийж байсан. Архиваас баримт шүүгээд огт гарч ирэхгүй байгаа. 2005 онд ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хандаж байсан, харваад юмаа сайн санахгүй байна. Бусад хугацааг тогтоолгох шаардлагагүй, Хөвсгөл аймгийн Барилга угсралтын трестэд ажиллаж байсантай холбоотой тушаал нь байгаа тул тогтоолгох шаардлагагүй. Хэрэгт байгаа цалингийн 70 дугаар дансанд 1982 онд бичигдсэн Даваацэрэнгийн Лхамжав гэж хүнийг мэдэхгүй, ах дүү нар дотор ийм нэртэй хүн байхгүй. Би эхээс 8-уулаа, манай хамгийн том ахыг н.Батдорж, дараа нь н.Баасанхүү, н.Баясгалан, н.Мөнхбат, н.Жаргалсайхан, н.Бямбасүрэн, н.Рэгзэн гэж байсан. 1981 оныг тогтоох боломжгүй бол 1982 оныг тогтоож болохгүй юу? 1981-1982 онд ажилласан байдлаа тогтоолговол тэтгэвэрт гарах боломжтой болох юм гэв.

2.Нэхэмжлэгчээс ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд гаргасан нотлох баримтууд:

-Иргэний үнэмлэхний хуулбар,

Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг 1990 оны 01 дүгээр сараас 2000 оны 12 дугаар сарыг дуустал нөхөн тооцуулсан тухай Б  Д-ын А гийн 2014 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Баталгаажилтын хуудасны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

-Батлан хамгаалах яам, Батлан хамгаалахын төв архивын 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 9564 дугаартай Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа,

-Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 2005 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн №711 дугаартай Шүүхийн шийдвэрийн хуулбар,

-Хөвсгөл аймгийн Галт сумын ЗДТГ-аас 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр олгосон тус сумын Идэрийн Ундрал нэгдэлд ажиллаж байсан Д-ын А гийн цалингийн тодорхойлолт, архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Д.А гийн ажиллаж байх хугацаандаа авч байсан цалин хөлсний лавлагаа,

-БНМАУ Улсын барилгын хорооны харьяа Хөвсгөл аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1988 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн №241 дугаартай Ажилд томилох тухай тушаалын хуулбар,

-БНМАУ Улсын барилгын хорооны харьяа Хөвсгөл аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1991 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн №20 дугаартай Орон тоо зохион байгуулалтыг өөрчлөн томилох, хөрөнгө материалыг хуваарилах тухай тушаал, тушаалын хавсралтын хуулбар,

-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,

-Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн Ундрал нэгдлийн даргын 1983 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн №50 дугаартай тушаал, тушаалын хавсралтын хуулбар,

-Монгол Улсын Цагдаагийн Ерөнхий газрын гал түймэртэй тэмцэх газрын 1997 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн №14 дугаартай Галт түймэр гарсан тухай нотломжийн хуулбар.

2.1.Хүсэлт гаргагчийн хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:

          -Гэрч: Л.Х , Д.Ч  нарын шүүхэд өгсөн мэдүүлэг.

          2.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:

-Д.А гийн БНМАУ-ын хүн амын регистрийн карт 061, ХААТР-1 (А)маягт,

-Д.А гийн хаягийн хуудас 7 маягт,

Д.А гийн паспорт авах өргөдөл, ХААТР-21 (А) маягт,

- Д.А гийн иргэний үнэмлэх авах өргөдөл, 2005 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ХААТР-21 (А) маягт,

- Д.А гийн иргэний үнэмлэх авах өргөдөл, 2010 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн ХААТР-21 (А) маягт,

-Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 11/944 дугаартай...Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн -Ундрал нэгдлийн даргын 1987 оны 20, 21 дугаартай тушаалуудыг хуулбарлан хавсралтаар хүргүүлэв...гэх албан бичиг, хавсралт Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн-Ундрал нэгдлийн даргын 1987 оны 20, 21 дугаартай тушаалуудын хуулбар,

-Монгол Улсын Батлах хамгаалахын төв архивын 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 489 дугаартай...Д-ын А ...нарын хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа, цэргийн жинхэнэ албанд татагдагчдын анкетын хуулбарлан хүргүүлэв...гэх албан бичиг, хавсралт Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа, цэргийн жинхэнэ албанд татагдагчдын анкетын хуулбар,

-Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 2005 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 711 дугаар шийдэртэй хэрэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, хавсаргасан баримт зэрэг болно.

ҮНДЭСЛЭХ нь:

3.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

4.Нэхэмжлэгч Д.А  нь Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн-Ундрал нэгдэлд 1980 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1980 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд,1980 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд туслах үйлдвэрийн рамчин, тэжээлийн үйлдвэрт нормчин, ачигч буулгагчаар, Хөвсгөл аймгийн Барилга угсралтын трестэд 1988 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл нормчноор ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг онцгой ажиллагааны журмаар гаргасан.

5.Тэрээр шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатандХөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн-Ундрал нэгдэлд 1981-1982 оны хооронд грушикээр ажиллаж байсан байдлаа тогтоолгоно...хэмээн тайлбарласан.

Үүнийг нэхэмжлэлийн үндэслэл өөрчлөгдөөгүй, харин шаардлагаа тодруулан, багасгасан гэж үзнэ.  

6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Тухайлбал,

6.1.Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ...Би 1980-1985 он цэрэгт явтлаа Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн-Ундрал нэгдэлд грушик хийж байсан.

Архиваас баримт шүүгээд огт гарч ирэхгүй байгаа. 1981-1982 онд ажилласан байдлаа тогтоолговол тэтгэвэрт гарах боломжтой болох юм. 2005 онд ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хандаж байсан...гэж тайлбарлан, баримтаар иргэний үнэмлэхний хуулбар, ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг 1990 оны 01 дүгээр сараас 2000 оны 12 дугаар сарыг дуустал нөхөн тооцуулсан тухай, Баталгаажилтын хуудасны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Батлан хамгаалах яам, Батлан хамгаалахын төв архивын 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 9564 дугаартай Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа, Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 2005 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн №711 дугаартай шийдвэрийн хуулбар, Хөвсгөл аймгийн Галт сумын ЗДТГ-аас 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр олгосон тус сумын Идэрийн Ундрал нэгдэлд ажиллаж байсан Д-ын А гийн цалингийн тодорхойлолт, архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн түүвэр тодорхойлолт, БНМАУ Улсын барилгын хорооны харьяа Хөвсгөл аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1988 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн №241 дугаартай Ажилд томилох тухай тушаалын хуулбар, БНМАУ Улсын барилгын хорооны харьяа Хөвсгөл аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1991 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн №20 дугаартай Орон тоо зохион байгуулалтыг өөрчлөн томилох, хөрөнгө материалыг хуваарилах тухай тушаалын хуулбар, тушаалын хавсралтын хуулбар, Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн Ундрал нэгдлийн даргын 1983 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн №50 дугаартай тушаалын хуулбар, тушаалын хавсралтын хуулбар, Монгол Улсын Цагдаагийн Ерөнхий газрын гал түймэртэй тэмцэх газрын 1997 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн №14 дугаартай Галт түймэр гарсан тухай нотломжийн хуулбар зэргийг ирүүлсэн.

6.2.Дээрх байдлаас үзвэл нэхэмжлэгч нь Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн-Ундрал нэгдэлд 1980 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1985 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хандаж байжээ.

Улмаар Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 2005 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 711 дугаартай шийдвэрээр Д.А гийн Галт сумын Идэрийн-Ундрал нэгдлийн Рашаант багт 1980 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1980 оны 11 дүгээр сарын 31-ний өдрийн дуустал, 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг дуустал туслах үйлдвэрт рамчин, ачигч, тэжээлийн үйлдвэрт нормчноор ажиллаж байсныг тогтоож бусад хугацааг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй орхигдуулжээ.

6.3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д иргэн хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135 дугаар зүйлийн 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж заасан.

Иймээс нэхэмжлэгч Д.А  нь шаардах эрхтэй ба шүүх шаардлагыг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.  

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг нэхэмжлэгч өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй байдаг.

Гэтэл нэхэмжлэгч нь шаардлагынхаа үндэслэлийг нотолж чадаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.

Тодруулбал хэрэгт авагдсан Д-ын А гийн архивын 70 дугаар данс болон түүвэрлэсэн цалингийн тодорхойлолтод 1981 онд цалин бичигдээгүй бөгөөд архивын 70 дугаар данс туслах бригад 1982 он: ажилтай, овогтой гэх хэсэгт: Даваацэрэн овогтой Лхамжав, нас 32, гүйцэтгэсэн хүн өдөр, сараар гэх хэсэгт: До.А , 12...гэжээ.

Нэхэмжлэгч Д.А  шүүх хуралдаандманай хамгийн том ахыг н.Батдорж, дараа нь н.Баасанхүү, н.Баясгалан, н.Мөнхбат, н.Жаргалсайхан, н.Бямбасүрэн, н.Тунгаа, н.Рэгзэн гэж байсан. Даваацэрэнгийн Лхамжав гэж хүн байгаагүй, ийм хүн танихгүй...гэх тайлбарыг өгсөн.

Үүнээс үзвэл 1982 оны 12 сард бичигдсэн До.А  гэх цалингийн 70 дугаар данс нь Д-ын А гийн цалингийн 70 дугаар данс гэж үзэх боломжгүй, давхар нотлох баримт байхгүй байна.

Мөн онцгой ажиллагааны хэрэгт шүүх нотлох баримт бүрдүүлж болох бөгөөд Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Д-ын А гийн Хаатр 01 (Ахаягийн хуудас № 7, хаатр-21 (Азэрэг баримтын лавлагаа гаргуулахад Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр ирүүлсэн :

хаатр-1 /А/ маягтад: овог, нэр гэх хэсэгт: Давааням А , ажилладаг байгууллага гэх хэсэгт: Идэрийн Ундрал нэгдэл, ажилд орсон он гэх хэсэгт: 1983, бүртгүүлсэн он, сар, өдөр гэх хэсэгт: 1988.09.20,

хаягийн хуудас №7 маягтад: овог, нэр гэх хэсэгт: Д-ын А , оршин суух аймаг гэх хэсэгт: Хөвсгөл аймгийн Галт сумын төв, хаана, ямар ажилтай гэх хэсэгт: Хөвсгөл аймгийн Галт сумын 10 жилийн сургуульд сурагч, хуудас бичсэн он, сар, өдөр гэх хэсэгт: 1981.01.17гэжээ.

Дээрх баримтаас үзвэл нэхэмжлэгч Д.А  1981 онд Хөвсгөл аймгийн Галт сумын 10 жилийн сургуульд сурагч байсан байна.

Нөгөө талаар гэрч Л.Х, Д.Ч  нарын мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар давхар нотлогдох учиртай бөгөөд шүүх зөвхөн гэрчийн мэдүүлэг, шүүх хуралдаанд өгсөн нэхэмжлэгчийн тайлбар зэргийг үнэлж нэхэмжлэгч Д.А гийн ажиллаж байсан байдлыг тогтоох боломжгүй болно.

8.Иймд нэхэмжлэгч Д.А гийн Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн-Ундрал нэгдэлд 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд грушикээр ажиллаж байсан байдлыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

9.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б  Д-ын А  (..................)-ийн Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн-Ундрал нэгдэлд 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд грушикээр ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс хойш 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.ДАВААХҮҮ