Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 181/ШШ2024/03790

 

 

 

 

 

 

 

 

2024 10 10

181/ШШ2024/03790

 

 

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц би

Нэхэмжлэгч: 14514  байр, 6 тоотод оршин суух Х овогт н Э /РД:98652415/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, өөрийн байранд байрлах ЗТӨТ /РД:5324165/-т холбогдох

ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 5,980,998 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Х.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Авто тээврийн үндэсний төвийн тээвэр зохицуулагчаар ажиллаж байх үеийн цалингийн дундаж 996,833 төгрөгөөр бодоход 2023 оны 01 сарын 01-ний өдрөөс 2023 оны 07 сарын 01-ний өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин тэнцэх олговор 5,980,998 төгрөгийг гаргуулж тухайн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Нэхэмжлэгч Х.Э миний бие 2023 оны 01 сарын 01-ний өдрөөс 2023 оны 07 сарын 01-ний өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлс 5,980,998 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх тухай Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч Зажилгүй байсан хугацааны 1-6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор 5,980,998 төгрөгийг тусламж хэлбэрээр өгөх мөн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн бичилт хийх талаар зөвшилцсөний үндсэн дээр нэхэмжлэгч Х.Э би Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлээ буцаах хүсэлтэй байна. Миний хүсэлтийн дагуу шийдэж өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: УТХ төлсөн баримт, иргэний үнэмлэхний лавлагаа, итгэмжлэл, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 сарын 14-ний өдрийн 2991 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 сарын 31-ний өдрийн 677 дугаартай магадлал, Нийгмийн даатгалын ерөнхий газрын тодорхойлолт, харилцах дансны хуулга, авто тээврийн үндэсний төвийн захирллынн тушаал зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч Х.Э нь Авто тээврийн үндэсний төвд холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 5,980,998 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд тохиролцсон гэх үндэслэлээр нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тухай бичгийн хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байна.

3. Иймд нэхэмжлэгч Х.Э нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Х.Э нь Авто тээврийн үндэсний төвд холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 5,980,998 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

           2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 111,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                            Ц