Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2016/01048

 

“Бумбын шовх” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 101/ШШ2016/03358 дугаар шийдвэр,        

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 1162 дугаар магадлалтай,

“Бумбын шовх” ХХК-ийн нэхэмжлэлтэй

“Улаанбаатар хотын банк” ХХК-д холбогдох,

2010 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн ЗГ-0001/101228 дугаартай зээлийн барьцааны гэрээгээр Улаанбаатар хотын банкинд барьцаалагдсан “Бэрх зараа” ХХК-ийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Ард Аюушийн өргөн чөлөө 26, 26/1 дүгээр байрны зоорийн давхарт байршилтай, үйлчилгээний зориулалттай, 610 м.кв талбай бүхий обьектийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205029750 дугаартай, №000050486 тоот үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ,

“Ганьт” ХХК-ийн өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө 25/4 дүгээр байр, 29 тоот орон сууцны зориулалттай 123 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцны эрхийн улсын бүртгэлийн Ү-2202009898 дугаартай, №000194271 тоот үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ,

“Ганьт” ХХК-ийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 22, 24 дүгээр байруудын зоорийн давхарт байршилтай гаражны зориулалттай, 869.6 м.кв талбай бүхий обьектийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205022398 дугаартай, №000132458 тоот үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ,

“Өрхтийн трейд” ХХК-ийн эзэмшлийн Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших 4484 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай газрын №0141861 тоот 8005/0103 нэгж талбайн дугаартай, газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч “Улаанбаатар хотын банк” ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Энхмэндийн  гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Эрхэсхулан, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч “Бумбын шовх” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Эрхэсхулан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: тус компани нь “Ганьт” ХХК, “Бэрх зараа” ХХК, “Өрхтийн трейд” ХХК-иудын дараах нэр бүхий хөрөнгийг 2010 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн ЗГ-0001/101228 дугаартай зээлийн барьцааны гэрээгээр УБ хотын банкинд барьцаалсан болно. Үүнд: “Бэрх зараа” ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205029750 дугаартай, №000050486 тоот гэрчилгээний дугаартай Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Ард Аюушийн өргөн чөлөө 26, 26/1 дүгээр байрны зоорийн давхарт байршилтай, үйлчилгээний зориулалттай, 610 м.кв талбай бүхий обьект, “Ганьт” ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2202009898 дугаартай, №000194271 тоот гэрчилгээний дугаартай, Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөө 25/4 дүгээр байрны 29 тоот орон сууцны зориулалттай 123 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц, “Ганьт” ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-205022398 дугаартай, №000132458 тоот гэрчилгээний дугаартай, Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 22, 24 дүгээр байруудын зоорийн давхарт байршилтай гараашны зориулалттай, 869.6 м.кв талбай бүхий объект, “Өрхтийн трейд” ХХК-ийн эзэмшлийн №0141861 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээтэй, 8005/0103 нэгж талбайн дугаартай, Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших 4484 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай газар зэрэг болно. 2013 оны 5 дугаар сард Улаанбаатар хотын банкны нэхэмжлэлээр манай “Бумбын шовх” ХХК-д холбогдуулан иргэний хэрэг үүсгэж улмаар хяналтын шатны шүүхийн эцсийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэхэмжлэгч Улаанбаатар хотын банк хариуцагч “Бумбын шовх” ХХК-ийн хооронд 2010 оны 12 дугаар сарын 28-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, хариуцагч “Бумбын шовх” ХХК-аас зээлд авсан 1 900 974 000 төгрөгийг буцаан гаргуулан нэхэмжлэгчид олгуулах, нэхэмжлэлээс хүү, алдангид тооцсон 823 800 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргаж, эдгээр үндсэн зээлд авсан мөнгийг хариуцагч “Бумбын шовх” ХХК нь нэхэмжлэгчид буцаан төлөх хүртэл хугацаанд барьцаагаар хангагдах шаардлагыг хэвээр үлдээсэн болно. Тус компани нь шүүхийн шийдвэрийн дагуу нэхэмжлэгчид 1 900 974 000 төгрөгийг бүрэн шилжүүлж дуусгавар болгосон. Ийнхүү төлбөрийг шилжүүлснээр зээлийн гэрээний барьцаа чөлөөлөгдөж, холбогдох эд хөрөнгийн эрхийн гэрчилгээнүүд эзэмшигчид буцаагдах учиртай. Эдгээр хөрөнгийг шаардаж удаа дараа хандсан боловч Улаанбаатар хотын банк татгалзсаар байгаа нь манай болон хөрөнгөө барьцаалсан компаниудын эрх ашгийг ноцтой хохироож байна. Иймд 2010 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн ЗГ-0001/101228 дугаартай зээлийн барьцааны гэрээгээр “Улаанбаатар хотын банк” ХХК-д барьцаалагдсан.

1. “Бэрх зараа” ХХК-ийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Ард Аюушийн өргөн чөлөө 26, 26/1 дүгээр байрны зоорийн давхарт байршилтай, үйлчилгээний зориулалттай, 610 м.кв талбай бүхий обьектийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205029750 дугаартай, №000050486 тоот үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ,

2. “Ганьт” ХХК-ийн өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөө 25/4 дүгээр байрны 29 тоот орон сууцны зориулалттай 123 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцны эрхийн улсын бүртгэлийн Ү-2202009898 дугаартай, №000194271 тоот үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ,

3. “Ганьт” ХХК-ийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 22, 24 дүгээр байруудын зоорийн давхарт байршилтай гараашны зориулалттай, 869.6 м.кв талбай бүхий обьектийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205022398 дугаартай, №000132458 тоот үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ,

4. “Өрхтийн трейд” ХХК-ийн эзэмшлийн Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших 4484 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай газрын №0141861 тоот 8005/0103 нэгж талбайн дугаартай, газар эзэмших эрхийн гэрчилгээг хариуцагч Улаанбаатар хотын банкнаас гаргуулж өгнө үү гэжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 101/ШШ2016/03358 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Улаанбаатар хотын банкнаас “Бэрх зараа” ХХК-ийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Ард Аюушийн өргөн чөлөө 26, 26/1 дүгээр байрны зоорийн давхарт байршилтай, үйлчилгээний зориулалттай, 610 м.кв талбай бүхий обьектийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205029750 дугаартай, №000050486 тоот үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, “Ганьт” ХХК-ийн өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө 25/4 дүгээр байр, 29 тоот орон сууцны зориулалттай 123 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцны эрхийн улсын бүртгэлийн Ү-2202009898 дугаартай, №000194271 тоот үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, “Ганьт” ХХК-ийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 22, 24 дүгээр байруудын зоорийн давхарт байршилтай гаражны зориулалттай, 869.6 м.кв талбай бүхий обьектийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205022398 дугаартай, №000132458 тоот үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, “Өрхтийн трейд” ХХК-ийн эзэмшлийн Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших 4484 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай газрын №0141861 тоот 8005/0103 нэгж талбайн дугаартай, газрын гэрчилгээг гаргуулж “Бумбын шовх” ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Улаанбаатар хотын банкнаас 70.200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Бумбын шовх” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 1162 дугаар магадлалаар: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 101/ШШ2016/03358 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.3 дахь хэсэгт зааснаар барьцааны зүйл болох “Бэрх зараа” ХХК-ийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Ард Аюушийн өргөн чөлөө 26, 26/1 дүгээр байрны зоорийн давхарт байршилтай, үйлчилгээний зориулалттай, 610 м.кв талбай, “Ганьт” ХХК-ийн өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө 25/4 дүгээр байр, 29 тоот 123 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц, Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 22, 24 дүгээр байруудын зоорийн давхарт байршилтай гараашны зориулалттай, 869.6 м.кв талбай, “Өрхтийн трейд” ХХК-ийн эзэмшлийн Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших 4484 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай газар зэргийг барьцаанаас чөлөөлж, шилжүүлсэн холбогдох бичиг баримтыг нэхэмжлэгч “Бумбын шовх” ХХК-д олгохыг хариуцагч “Улаанбаатар хотын банк” ХХК-д даалгасугай.” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагч “Улаанбаатар хотын банк” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч Улаанбаатар хотын банкны гүйцэтгэх захирал А.Энхмэнд хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 101/ШШ2016/03358 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 1162 дугаартай магадлалд хяналтын журмаар гомдол гаргаж байна. Үүнд:

Шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг хариуцагчид бүрэн төлж барагдуулсан бол барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болж, барьцаалагч буюу Улаанбаатар хотын банк нь барьцааны зүйлийг барьцаалуулагчид буцаан өгөх үүргээ биелүүлээгүй байна” гэж үндэслэж шийдвэрлэсэн байна.

Магадлалын үндэслэх хэсэгт “...Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасны дагуу талуудын хооронд байгуулагдсан Зээлийн барьцааны гэрээний харилцаа дуусгавар болсон гэж дүгнэж, мөн зүйлийн 160.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 160.1.4, 160.1.5-д зааснаас бусад үндэслэлээр барьцааны эрх дуусгавар болсон бол барьцаалагч барьцааны зүйлийг барьцаалуулагч буюу өмчлөгчид буцаан өгөх үүрэгтэй” гэж зааснаар нэхэмжлэгч шаардлага гаргах эрхтэй гэж үзсэн нь зөв болжээ”, Талуудын хоорондын барьцаагаар хангагдах үүргийн харилцаа дуусгавар болоход барьцаалагч нь барьцааны зүйлийн дагуу шилжүүлсэн зүйлийг барьцаалуулагч буюу өмчлөгчид буцаан өгөх үүрэг Иргэний хуулийн дээрх зохицуулалтаар үүсэх юм. Барьцааны зүйлийг зөвхөн өмчлөгчид бус, мөн барьцаалуулагчид буцаан өгч болохоор Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.3 дахъ хэсэгт заан зохицуулжээ” хэмээн тус тус үндэслэж магадалсан байна.

Дээрхээс үзэхэд Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.3-т заасан үндэслэлээр шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь үндэслэлгүй.

Нэхэмжлэгч “Бумбын шовх” ХХК нь тухайн барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч биш байтал тус шүүхээс “Бумбын Шовх” ХХК-д буцаан өгөхөөр шийдсэн нь үндэслэлгүй бөгөөд барьцааны зүйлийн өмчлөгч биш этгээдэд олгох хууль зүйн үндэслэл байхгүй юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд бусдын нэрийн өмнөөс төлөөлөн оролцож байгаа тохиолдолд мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-т хэсэгт заасны дагуу өмчлөгч этгээд буюу Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3.1, мөн хуулийн 4.1-т заасны дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газраас тухай үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийн гэрчилгээ авсан иргэн хуулийн этгээдээс ИХ-ийн 64.2-т заасан шаардлагыг хангасан итгэмжлэлийг авсан тохиолдолд нэхэмжлэгч “Бумбын Шовх” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй болно. Гэтэл нэхэмжлэгчийн гаргаж өгсөн нотлох баримтууд болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд ИХШХШТХ-ийн 35.2-т зааснаар эрх олгосон баримт бичиг байхгүй байхад шүүхээс тус үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнүүдийг гуравдагч этгээдэд олгохоор шийдвэрлэж байгаа нь Иргэний хууль болон ИХШХШТХ-ийн холбогдох заалтуудыг зөрчиж, үндэслэлгүй шийдвэр байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “Бумбын Шовх” ХХК-иас нэхэмжлэлийн шаардлагадаа дурдаж буй (Бэрх зараа ХХК-ийн Ү-2205029750 дугаартай үйлчилгээний зориулалттай 610 м2 талбайн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, “Ганьт” ХХК-ийн Ү-2202009898 дугаартай орон сууцны зориулалттай 123 м2 талбайн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ,” Ганьт” ХХК-ийн Ү-2205022398 дугаартай гражийн зориулалттай 869.6 м2 талбайн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, “Өрхтийн трейд” ХХК-ийн орон сууцны зориулалттай газрын №0141861 тоот дугаартай 4484 м2 талбайн газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус гаргуулах барьцааны зүйлийг авах эрхтэй талаар өмчлөгчдөөс хуульд заасан нөхцөл шаардлагыг хангасан бичмэл нотлох баримтуудыг гаргаж өгөөгүй байтал шүүх өмчлөгчдөд бус гуравдагч этгээдэд барьцааны зүйлийг Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.3 дахь заалтыг үндэслэн олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн №101/ШШ2016/03358 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 1126 дугаартай магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааныг Иргэний хуулийн холбогдох зохицуулалтад нийцүүлэн хянан шийдвэрлэсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулжээ.

“Бумбын шовх” ХХК нь 2010 оны 12 дугаар сарын 28-нд Улаанбаатар хотын банкнаас 2.000.000.000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 1.5 хувийн хүүтэй зээлэхдээ зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд “Бэрх зараа” ХХК-ийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Ард Аюушийн өргөн чөлөө 26, 26/1 дүгээр байрны зоорийн давхарт байршилтай, үйлчилгээний зориулалттай, 610 м.кв талбай бүхий обьект, “Ганьт” ХХК-ийн өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө 25/4 дүгээр байр, 29 тоот орон сууцны зориулалттай 123 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц, Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 22, 24 дүгээр байруудын зоорийн давхарт байршилтай гаражийн зориулалттай, 869.6 м.кв талбай бүхий обьект, “Өрхтийн трейд” ХХК-ийн эзэмшлийн Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших 4484 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай газрыг тус тус барьцаалжээ.

Монгол Улсын Дээд шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 622 дугаар тогтоолоор “Бумбын шовх” ХХК-с 1.900.974.000 төгрөгийг гаргуулж Улаанбаатар хотын банкинд олгохоор шийдвэрлэсэн, төлбөр төлөгч төлбөрийг төлж барагдуулсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна /хавтаст хэргийн 8-15, 21-30, 49 дүгээр тал/.

Барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болоход барьцааны эрх дуусгавар болох бөгөөд энэ тохиолдолд барьцаалагч барьцааны зүйлийг барьцаалуулагч буюу өмчлөгчид буцаан өгөх үүрэгтэй тул шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.3-т нийцжээ.

Нэхэмжлэгч нь нэр бүхий барьцааны эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлж, барьцаалагч буюу хариуцагч УБ хотын банкинд шилжүүлсэн бичиг баримтыг гаргуулах агуулгатай нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх зөв тодорхойлоогүй алдааг давж заалдах шатны шүүх залруулж энэ үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулсан нь тус шүүхийн бүрэн эрхэд хамаарч байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 1162 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч Улаанбаатар хотын банк ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Энхмэндийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

                        ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ