| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2024/01104/И |
| Дугаар | 155/ШШ2024/01086 |
| Огноо | 2024-11-12 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 155/ШШ2024/01086
| 2024 оны 11 сарын 12 өдөр | Дугаар 155/ШШ2024/01086 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Хөвсгөл аймгийн …………….. сумын ……….. дугаар багт оршин суух, Ш Ц-ийн Б (...................)-ын,
Мал маллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, 155/2024/01104/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ч нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Ц.Б мал маллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
1.1.Хүсэлт гаргагч Ц.Б шүүхэд гаргасан хүсэлтдээ:
Миний бие 1969 онд төрсөн, улмаар Ерөнхий боловсролын сургуулийн 8 дугаар ангийг 1986 онд төгссөн. 1987 онд цэргийн жинхэнэ хугацаат албыг хааж 1989 онд халагдаж ирсэн. 1992 онд өрх гэр үүсгэж мөн оноос эхлэн Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын 5 дугаар багт өнөөдрийг хүртэл мал маллаж амьдарч ирсэн. Миний бие 1995 оны 1 сарын 1-ний өдрөөс эхлэн 1996 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд болон 1998 оны 1 сарын 1-ний өдрөөс эхлэн 2000 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын 5 дугаар багт мал маллаж ирсэн бөгөөд энэ хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийг зохих хугацаанд төлж ирсэн боловч мал тооллогын данс дээр миний нэрийг Б нэрээр үнэн зөв бичсэн мөртлөө овгийг өөрөөр бичиж тэмдэглэсэн нь ажилласан хугацаанд оруулж тооцохгүйд хүрч ирлээ. Хэдийгээр миний овог Ц боловч овгийг өвөө эцэг болох Я-р Я.Б гэж, мөн Ч.Б гэх зэргээр бичсэн нь намайг ажилласан байдлаа тодорхойлоход саад болж байна. Манай сумын 5 дугаар багт болон манай Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр суманд Б гэх нэртэй хүн надаас өөр байхгүй, ийм нэртэй хүн байхгүй болох талаар Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ЗДТГ-ын даргын албан баримтаар нотлох бөгөөд малын А дансанд бичигдсэн Б нь миний бие мөн юм.
Иймд миний 1995 оны 1 сарын 1-ний өдрөөс эхлэн 1996 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд, 1998 оны 1 сарын 1-ний өдрөөс эхлэн 2000 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын 5 дугаар багт мал маллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
1.2.Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Ц.Б нь Хөвсгөл аймгийн Чандмань Өндөр сумын Лениний алдар нэгдэлд малчнаар ажиллаж байгаад, хувьчлал гарснаас хойш өнөөдрийг хүртэл хувийн малаа маллан амьдарч байгаа юм. Тэрээр одоо малчнаар өндөр насны тэтгэвэрт орох гэтэл малын А дансанд түүний овгийн үсгийг зөрүүтэй бичсэнээс малчны тэтгэвэрт орж чадахгүй нөхцөл үүсээд байна.
Иймд түүний Хөвсгөл аймгийн Чандмань Өндөр сумын 5 дугаар багт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
2.Хүсэлт гаргагчаас мал маллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд гаргасан нотлох баримтууд:
-Иргэний үнэмлэхний хуулбар,
-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,
- Хөвсгөл аймгийн Архивын тасгийн малчин даатгуулагчид олгох архивын 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 1776 дугаартай лавлагаанд Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын 5 дугаар багийн малчин өрхийн тэргүүлэгч Ц овогтой Б ын мал маллаж байсан хугацаа 1995-2000 он
1995 адуу 5, үхэр 27, хонь 119, ямаа 13, бүгд 64
1996 адуу 6, үхэр 30, хонь 22, ямаа 12, бүгд 70
1997 адуу 6, үхэр 34, хонь 24, ямаа 15, бүгд 79
1998 адуу 6, үхэр 40, хонь 28, ямаа 16, бүгд 90
1999 адуу 5, үхэр 42, хонь 34, ямаа 19, бүгд 100
2000 адуу 6, үхэр 46, хонь 37, ямаа 19, бүгд 103
1995, 1996, 1997, 1998, 1999, 2000 оны жилийн эцсийн мал тооллогын А дансны архивын хуулбар үнэн тэмдэг дарагдсан хуулбар хувь,
-Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал А.Отгонбаярын 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 19 дугаартай Ц-ийн Б /.................../ нь 1977-1986 онд Чандмань-Өндөр сумын 8 жилийн дунд сургуульд суралцаж төгссөн, цаашид суралцаагүй, бүрэн бус дунд боловсролтой нь үнэн болохыг тодорхойлов Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст гэх толгой бичвэр бүхий Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс хуулбар үнэн тэмдэг дарагдсан хуулбар хувь,
-Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Засаг дарга Л.Энхжаргалын 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 1/73 дугаартай Тус сумын Хайрхан толгой /5-р/ багийн малчин Ц-ийн Б ын 1995-2000 оны малын А дансанд өвөө Я-р овоглосон нь тухайн онуудад мал тоолж данс хөтөлсөн тоочдын алдаанаас болсон ба Ц-ийн Б нь одоог хүртэл тус суманд мал маллаж байгаа нь үнэн болно Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гэх толгой бичвэр бүхий албан бичиг,
-Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Засаг даргын тамгын газрын дарга Ж.Баасанжавын 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 3/73 дугаартай Тус сумын Хайрхан толгой /5-р/ багийн иргэн Ц-ийн Б /.................../-аас өөр Б нэртэй хүн тус суманд байхгүй болно Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гэх толгой бичвэр бүхий албан бичиг,
-Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Хайрхан толгой багийн засаг дарга Ц.Гансүхийн 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 110 дугаартай Иргэн Ц-ийн Б /.................../ нь 1986 оноос өнөөг хүртэл 38 жилийн турш тус багт мал маллан амьдарч байгаа нь үнэн болно Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гэх толгой бичвэр бүхий албан бичиг,
-Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Засаг даргын 1997 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 54 дугаартай Газар эзэмшүүлэх, газрын төлбөрийн тухай гэх захирамж, Хөвсгөл аймгийн Архивын тасаг хуулбар үнэн тэмдэг дарагдсан хуулбар хувь болон газар эзэмшигчдийн бүртгэлийн хуулбар,
-Нийгмийн даатгалын Ерөнхий газар, маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлийн 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 32/45 дугаартай Шийдвэр хүргүүлэх тухай Хөвсгөл аймгийн Мөрөн сумын иргэн Ц.Б танаа гэх толгой бичвэр бүхий албан бичиг,
-Нийгмийн даатгалын Ерөнхий газар, маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлийн 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 12 дугаартай, Ц овогтой Б ын 1997 онд мал малласан хугацаа /12 сар/-гмалчнаар ажилласан-аар тогтоосугай гэх тогтоолын нотариатчаар баталгаажуулсан хуулбар,
-Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Архивын ерөнхий газар, Үндэсний төв архивын 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 03-05/3721 дугаартай, 2000 оны хүн амын тооллогын бүртгэлд, аймаг, хот: Хөвсгөл, сум/дүүрэг: Чандмань-Өндөр, баг/хороо: 2-р баг, байршил: хөдөө, овог: Ц , нэр: Б , өрхийн тэргүүний хамаарал: тэргүүлэгч өөрөө, овог: Донтор, нэр: С , өрхийн тэргүүний хамаарал: эхнэр, овог: Ядарсүрэн, нэр: Ц , өрхийн тэргүүний хамаарал: эх/эцэг гэх лавлагааны хуулбар,
-Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сан 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн CVL2467010001001868 дугаартай, эцэг, эхийн нэр: Ц , өөрийн нэр: Б , эхийн эцэг /эх/-ийн нэр: Я, өөрийн нэр: Ц гэх Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс хуулбар үнэн тэмдэг дарагдсан Төрсний бүртгэлийн лавлагааны хуулбар хувь,
-2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 0743 дугаартай, Итгэмжлэл,
-Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 ооны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 155/ШЗ32024/03555 дугаартай Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамжийн хуулбар,
-Овог: Б , нэр: Золжаргал гэх Төрсний бүртгэлийн лавлагаа, нотариатчаар баталгаажуулсан хуулбар,
-Овог: Б , нэр: Золзаяа гэх Төрсний бүртгэлийн лавлагаа, нотариатчаар баталгаажуулсан хуулбар
-Чандмань-Өндөр сум, Хүний эмнэлэг, 1992 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 364 дугаартай, нөхрийн овог, нэр: Б , 3 дугаар хэсэгт малчин гэх, Донтор С гийн төрөлтийн түүх, Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Эрүүл мэндийн төв, хуулбар үнэн тэмдэг дарагдсан,
-Б ын Золзаяа хүүхэд, хаяг: Ч.Өндөр, 2 дугаар баг, малчин гэх Өвчний түүх, Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Эрүүл мэндийн төв, хуулбар үнэн тэмдэг дарагдсан,
-Ц-ийн Б , Д-ын С нарын 1991 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Гэрлэлтийн бүртгэлийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар.
2.1.Хүсэлт гаргагчийн хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:
-Гэрч: Г.У , Ц.Э нарын шүүхэд өгсөн мэдүүлэг.
-Ц.Б ын төрсний бүртгэлийн лавлагаа И-1 маягтад эх Я Ц гэх,
-Ц.Б ын оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа И-19 маягт,
-Ц.Б ын иргэний үнэмлэх авах өргөдөл ХААТР-21 маягт,
-Ц.Б ын регистрийн карт 25, ХААТР-1 маягт,
-Ц.Б ын хаягийн хуудас 7 маягт,
-Ц Б ын нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан лавлагаа ,
-Хөвсгөл аймгийн архивын тасагт хадгалагдаж байгаа Ц.Б ын 1995-2000 оны малын А дансанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, хавсаргасан баримт зэрэг болно.
ҮНДЭСЛЭХ нь:
3.Хүсэлт гаргагч Ц.Б нь Хөвсгөл аймгийн Чандмань Өндөр суманд 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд, 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хувийнхаа малыг маллаж байсныг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргасан ба хангах үндэслэлтэй гэж үзэв.
3.1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтоохоор хуульчилсан бөгөөд Ц-ийн Б нь мал маллаж байсан байдлаа тогтоолгосноор малчнаар өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байна.
3.2.Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ч хүсэлтийн үндэслэлээ...1995-2000 оны малын А дансанд Ц.Б ын овгийг Я.Б , Ч.Б гэж бичснээс болж түүний дээрх хугацаанд мал маллаж байсан байдал нь малчнаар ажилласан жил тооцогдохгүй байна. Сумын маргаан шийдвэрлэх комисс татан буугдсан учир би Нийгмийн даатгалын ерөнхий газрын маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлд хандсан. Тэгэхэд 1997 онд мал малласан хугацааг малчнаар ажилласнаар тогтоож, бусад хугацааг шүүхээр тогтоолго гэсэн.Иймээс шүүхэд хүсэлт гаргасан...хэмээн тайлбарласан.
4. Ц.Б нь Хөвсгөл аймгийн Чандмань Өндөр суманд 1995-2000 онуудын хооронд мал маллаж байхдаа малын А дансанд хоёр өөр овог буюу Я.Б , Ч.Б гэж бичигдсэн болох нь:
-Түүний шүүхэд гаргасан хүсэлт, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хуралдаанд гаргасан тайлбар,
-Иргэний үнэмлэхний хуулбар,
- Хөвсгөл аймгийн Архивын тасгийн малчин даатгуулагчид олгох архивын 2024 оны 09 дүгээр сарын 19-ны өдрийн 1776 дугаартай Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын 5 дугаар багийн малчин өрхийн тэргүүлэгч Ц овогтой Б ын мал маллаж байсан хугацаа 1995-2000 он
1995 онд адуу 5, үхэр 27, хонь 119, ямаа 13, бүгд 64
1996 онд адуу 6, үхэр 30, хонь 22, ямаа 12, бүгд 70
1997 онд адуу 6, үхэр 34, хонь 24, ямаа 15, бүгд 79
1998 онд адуу 6, үхэр 40, хонь 28, ямаа 16, бүгд 90
1999 онд адуу 5, үхэр 42, хонь 34, ямаа 19, бүгд 100
2000 онд адуу 6, үхэр 46, хонь 37, ямаа 19, бүгд 103 гэх, 1995, 1996, 1997, 1998, 1999, 2000 оны жилийн эцсийн мал тооллогын А дансны лавлагаа,
-Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Засаг дарга Л.Энхжаргалын 2024 оны 09 дүгээр сарын 19-ны өдрийн 1/73 дугаартай Тус сумын Хайрхан толгой /5-р/ багийн малчин Ц-ийн Б ын 1995-2000 оны малын А дансанд өвөө Я-р овоглосон нь тухайн онуудад мал тоолж данс хөтөлсөн тоочдын алдаанаас болсон ба Ц-ийн Б нь одоог хүртэл тус суманд мал маллаж байгаа нь үнэн болно Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гэх толгой бичвэр бүхий албан бичиг,
-Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Засаг даргын тамгын газрын дарга Ж.Баасанжавын 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 3/73 дугаартай Тус сумын Хайрхан толгой /5-р/ багийн иргэн Ц-ийн Б /.................../-аас өөр Б нэртэй хүн тус суманд байхгүй болно Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гэх толгой бичвэр бүхий албан бичиг,
-Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Хайрхан толгой багийн засаг дарга Ц.Гансүхийн 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 110 дугаартайИргэн Ц-ийн Б /.................../ нь 1986 оноос өнөөг хүртэл 38 жилийн турш тус багт мал маллан амьдарч байгаа нь үнэн болно Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гэх толгой бичвэр бүхий албан бичиг,
-Хөвсгөл аймгийн Чандмань Өндөр сумын Засаг даргын 1997 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн №54 дугаартай183 Ц.Б гэх Газар эзэмшүүлэх, газрын төлбөрийн тухай Захирамж, захирамжийн хавсралтын хуулбар,
-Нийгмийн даатгалын Ерөнхий газрын маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлийн 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 32/45 дугаартай Шийдвэр хүргүүлэх тухай албан бичгийн хуулбар,
-Нийгмийн даатгалын Ерөнхий газрын маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлийн 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 12 дугаартай Малчнаар ажилласныг тогтоох тухай тогтоолын хуулбар,
-Ш Ц-ийн Б ын Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр гаргаж ирүүлсэн Хаатр 21 (А) маягтын баримт 1 хуудас (Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулбар үнэн тэмдэг дарагдсан),
-Ш Ц-ийн Б ын Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр гаргаж ирүүлсэн Хаатр 1 (А) маягтын баримт 1 хуудас (Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулбар үнэн тэмдэг дарагдсан),
-Ш Ц-ийн Б ын Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр гаргаж ирүүлсэн Хаягийн хуудас №7 маягтын баримт 1 хуудас (Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулбар үнэн тэмдэг дарагдсан),
-Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын газрын архивын лавлагаа,
-Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Архивын ерөнхий газар, Үндэсний төв архивын 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 03-05/3721 дугаартай, 2000 оны хүн амын тооллогын бүртгэл: аймаг, хот: Хөвсгөл, сум/дүүрэг: Чандмань-Өндөр, баг/хороо: 2-р баг, байршил: хөдөө, овог: Ц , нэр: Б , өрхийн тэргүүний хамаарал: тэргүүлэгч өөрөө, овог Донтор, нэр: С , өрхийн тэргүүний хамаарал: эхнэр, овог: Ядарсүрэн, нэр: Ц , өрхийн тэргүүний хамаарал: эх/эцэг гэх лавлагаа,
-Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сан 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн CVL2467010001001868 дугаартай, эцэг, эхийн нэр: Ц , өөрийн нэр: Б , эхийн эцэг /эх/-ийн нэр: Я, өөрийн нэр: Ц гэх Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс хуулбар үнэн тэмдэг дарагдсан Төрсний бүртгэлийн лавлагаа,
- Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Эрүүл мэндийн төв, хуулбар үнэн тэмдэг дарагдсан: Чандмань-Өндөр сум, Хүний эмнэлэг, 1992 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 364 дугаартай, нөхрийн овог, нэр: Б , 3 дугаар хэсэгт малчин гэх, Донтор С гийн төрөлтийн түүх,
-Ц-ийн Б , Д-ын С нарын 1991 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Гэрлэлтийн бүртгэлийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,
- Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Эрүүл мэндийн төв, хуулбар үнэн тэмдэг дарагдсан: Б ын Золзаяа хүүхэд, хаяг: Ч.Өндөр, 2 дугаар баг, малчин гэх Өвчний түүх,
-Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн үзлэгийн тэмдэглэлээр тус тус нотлогдлоо.
5.Дээрх баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан байх тул нотлох баримтаар үнэлэв.
6.Мөн хүсэлт гаргагч нь Хөвсгөл аймгийн Чандмань Өндөр суманд 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд, 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд мал маллаж байсан нь хууль сануулж авсан гэрч Г.Улам-нэмэхийн шүүхэд өгсөн: Ц.Б нь 8 дугаар анги төгсөөд Хөвсгөл аймгийн Чандмань Өндөр сумын Лениний Алдар нэгдлийн 02 дугаар бригадад 1991 он хүртэл, мөн Аригийн Ундарга ББХК-д үргэлжлүүлэн малчнаар тус тус ажилласан. Ингээд компани тарж, тэрээр тус сумынхаа 02 дугаар багт 1995 оноос өнөөдрийг хүртэл хувийн малаа маллаж байна. Хөвсгөл аймгийн Чандмань Өндөр сумын 02 дугаар бригад нь сүүлд 5 дугаар бригад болж, 2 хуваагдсан гэх мэдүүлэг, гэрч Ц.Э ын шүүхэд өгсөн: Ц.Б нь 8 дугаар анги төгсөөд Хөвсгөл аймгийн Чандмань Өндөр сумын Лениний Алдар нэгдэлд малчнаар 1991 он хүртэл ажиллаж байсан. Тэрээр нэгдэл тарж, хувьчлал гарснаас хойш Хөвсгөл аймгийн Чандмань Өндөр сумын 02 дугаар багт 1995 оноос өнөөдрийг хүртэл хувийн малаа маллан амьдарч байна гэх мэдүүлэг зэргээр давхар тогтоогдож байна.
7.Иймд хүсэлт гаргагч Ц.Б-ын мал маллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
8.Хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн учир хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
9.Хэрэгт Б ын Золжаргалын 1994 оны 02 дугаар сарын 04-нд төрснийг Чандмань Өндөр сумын төрсний бүртгэлд 1994 оны 02 дугаар сарын 23-ны өдөр бүртгэв гэх Төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар авагдсан болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг баримтлан Ш Ц-ийн Б (...................)-ыг Хөвсгөл аймгийн Чандмань Өндөр суманд 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд, 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ