Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 181/ШШ2024/03914

 

 

 

 

 

 

 

 

2024 10 18181/Ш Ш2024/03914

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амармэнд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: -ийн нэхэмжлэлтэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ё эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Агиймаа оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч х нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болохёэрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

2. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Нэхэмжлэгч ёХХК нь 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр ё ХХК-тай 23/115 дугаартай Хамтран ажиллах гэрээ байгуулсан. Дээрх гэрээний дагуу хариуцагч ё нь "Realbe C55" загварын гар утсыг худалдан авах зорилгоор 2023 оны 06 дугаар сарын 19-ны өдөр нэхэмжлэгчтэй "Зээлийн гэрээ байгуулж гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгон 2023 оны 06 дугаар сарын 19-ны өдөр "Барьцааны гэрээ" байгуулсан. Гэтэл хариуцагч нь Зээлийн гэрээний 4.2.3 дахь хэсэгт "Зээлийн төлбөрийг "Зээлийн эргэн төлөлтийн хуваарь"-ийн дагуу хугацаанд нь төлж барагдуулах, хугацаа хэтэрсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүүг, үндсэн хүүгийн хамт Гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэлх хугацаанд Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 18 дугаар зүйлд заасны дагуу төлөх" гэж заасан үүргээ өнөөдрийг хүртэл гүйцэтгээгүй байна. 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүртэл 66 хоногт үндсэн зээл 626,320 төгрөг, зээлийн хүү 67,546 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 15,027 төгрөг нийт 708,892 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд Зээлийн гэрээг дуусгавар болгон цуцалж, Зээлийн гэрээний үүрэгт 626,320 төгрөг, зээлийн хүү 67,546 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 15,027 төгрөг нийт 708,892 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Гэтэл Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 101/Ш32024/08913 дугаартай захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д зааснаар хариуцагчийн хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргаж байна, гэжээ.

3. Нэхэмжлэгч х нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болохёэрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлдээ: Нэхэмжлэх, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Иргэний үнэмлэхийн хуулбар, Итгэмжлэл, Зээлийн гэрээ, Барьцааны гэрээ, Хамтран ажиллах гэрээ, бараа хүлээлгэн өгсөн акт, зээл хүсэгчийн акт, зээлийн хүсэлт, нэхэмжлэх, зээлийн эргэн төлөлтийн график, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШЗ2024/08913 дугаар захирамж зэрэг баримтыг ирүүлжээ.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

4.ёэрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэстэй гэж дүгнэв.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.2 дахь хэсэгт зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хүсэлт гаргагч өөрийн байгаа газрын шүүхэд оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг хавсарган гаргах, шүүх хүсэлтийг хүлээн авч, эрэн сурвалжлах шийдвэр гаргана. Нэхэмжлэгч х нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болохёэрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ гэрээний үүргээ биелүүлээгүй, бүртгэлтэй гэх хаягтаа оршин суудаггүй нь тогтоогдсон гэж тодорхойлжээ.

 

ёнь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь х-тай 2023 оны 06 сарын 19-ний өдөр байгуулсан Зээлийн гэрээ, гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгосон Барьцааны гэрээ болон бусад баримтуудаар тогтоогдож байна.

 

6. Түүнчлэн нэхэмжлэгч х нь д холбогдуулан гэрээний үүргийг шаардсан боловч гэрээ байгуулах үеийн ё хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болох нь Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн №101/ШЗ2024/08913 захирамжаар тогтоогджээ.

 

Иймд нэхэмжлэгчээс гаргаж өгсөн нотлох баримтад үндэслэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтын хүрээнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасны дагуу иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэгч х-ийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

 

7. Хариуцагчаар оролцвол зохих этгээд болохёэрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газраар гүйцэтгүүлэх нь зүйтэй байна.

 

8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээхээр шийдвэрлэнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ар гөрөөчин овогт ё эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар ё эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б-д мэдэгдэхийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч х-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.5, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шийдвэрийг гардан авсан, хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД