| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2024/01139/И |
| Дугаар | 155/ШШ2024/01089 |
| Огноо | 2024-11-13 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2024 оны 11 сарын 13 өдөр
Дугаар 155/ШШ2024/01089
| 2024 оны 11 сарын 13 өдөр | Дугаар 155/ШШ2024/01089 | Хөвсгөл аймаг |
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү би,
нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн ............ сумын ..... дүгээр багт оршин суух, О Э-ийн М (************),
хариуцагч: Хөвсгөл аймгийн ........... сумын ...... дүгээр багт оршин суух, Д Б-ийн Ө (................... ),
нэхэмжлэлийн шаардлага: гэрээний бус үүргийн гүйцэтгэлд 850,000 (найман зуун тавин мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 155/2024/01139/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Э.М нь Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын нийгмийн даатгалын байцаагчаар ажиллаж байсан юм. Намайг тус сумын нийгмийн даатгалын байцаагчаар ажиллаж байх хугацаандаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж тус сумын тэтгэвэр тогтоогдоогүй нэр бүхий 38 иргэнд тэтгэвэр олгож, тэтгэвэр тогтоогдсон нэр бүхий 24 иргэнд илүү тэтгэврийг олгож, тэдгээрт давуу байдал бий болгосон гэм буруутайд тооцож, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс надад эрүүгийн хариуцлага оногдуулсан. Би тус эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нийгмийн даатгалын санд учирсан 42,980,834 төгрөгийг төлсөн ба Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 2023/ШЦТ/209 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дугаарт тэтгэвэр тогтоогдсон нэр бүхий 24 иргэнд илүү олгосон тэтгэврийн зөрүүг тэднээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн байдаг.Иймд 2020 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хооронд Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын 1 дүгээр багийн иргэн Б.Ө д илүү олгосон тэтгэвэр болох 850,000 төгрөгийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т заасныг үндэслэн түүнээс гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Ө шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Би Э.М д 250,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Харин үлдэгдэл 600,000 төгрөгийг төлсөн болно гэжээ.
Нэхэмжлэгч Э.М шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:
Б.Ө нь нэхэмжлэлийн шаардлага 850,000 төгрөгөөс 600,000 төгрөгийг нийгмийн даатгалын хэлтэст төлж барагдуулсан байна. Үлдэх 250,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн байна. Иймд би 600,000 төгрөгийг Нийгмийн даатгалын хэлтсээс тусад нь нэхэмжилнэ. Б.Ө аас 250,000 төгрөгийг авахыг зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна.
Иймд бид 250,000 төгрөгт эвлэрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.М нь Б.Ө д холбогдуулан гэрээний бус үүргийн гүйцэтгэлд 850,000 (найман зуун тавин мянга) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Э.М нь нэхэмжлэлийн шаардлагаас 600,000 (зургаан зуун мянга) төгрөгийг багасгаж, хариуцагч Б.Ө үлдэх 250,000 (хоёр зуун тавин мянга) төгрөгийг нэхэмжлэгч Э.М д төлөхөөр эвлэрсэн байна.
Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна гэж үзлээ.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
нэхэмжлэгч Э.М-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24,950 (хорин дөрвөн мянга есэн зуун тавь) төгрөгийн тал хувь болох 12,475 (арван хоёр мянга дөрвөн зуун далан тав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 12,475 (арван хоёр мянга дөрвөн зуун далан тав) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.Ө аас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 12,475 (арван хоёр мянга дөрвөн зуун далан тав) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Э.М-д олгохоор тогтов.
Энэхүү захирамжийг хариуцагч Б.Ө нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Э.М-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Ө д холбогдох, гэрээний бус үүргийн гүйцэтгэлд 850,000 (найман зуун тавин мянга) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч Э.М нь нэхэмжлэлийн шаардлагаас 600,000 (зургаан зуун мянга) төгрөгийг багасгаж, хариуцагч Б.Ө үлдэх 250,000 (хорин зуун тавин мянга) төгрөгийг нэхэмжлэгч Э.М д төлөхөөр эвлэрсэн байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Э.М-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24,950 (хорин дөрвөн мянга есэн зуун тавь) төгрөгийн тал хувь болох 12,475 (арван хоёр мянга дөрвөн зуун далан тав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 12,475 (арван хоёр мянга дөрвөн зуун далан тав) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.Ө аас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 12,475 (арван хоёр мянга дөрвөн зуун далан тав) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Э.М-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б.Ө нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ