Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 155/ШШ2024/01049

 

 

2024 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 155/ШШ2024/01049

Х аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  явуулсан шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б.Л-н хүсэлттэй,

Нэхэмжлэлийн шаардлага: Цэргийн алба хаасан байдал тогтоолгох тухай, иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Б.Л,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Л шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Б.Л нь Х аймгийн Б суманд 1967 онд Бавуугийн 3 дахь хүүхэд болон мэндэлсэн бөгөөд сургуулийн насанд хүртлээ эцэг, эх, эгч нарын хамт амьдарч байсан билээ. Сургуулийн насанд хүрч Х аймгийн М сумын 1 дүгээр 10 жилийн сургуульд суралцаж, 1983 онд 10 дугаар анги, Кахакстан улсын Джамбул хотын Техник мэргэжлийн сургуульд 2 жилийн хугацаанд суралцаж, хүнд механизм, бульдозерчин мэргэжпээр 1985 онд төгссөн. Сургуулиа төгсөж ирээд Х аймгийн Б сумын 8 жилйн дунд сургуульд галчаар ажиллаж байгаад захирлын 1986 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 46 дугаар тушаалаар цэргийн албанд татагдах болсон тул ажлаас чөлөөлөгдөж байсан юм. Гэтэл одоо өндөр настны тэтгэвэрт орох гэтэл цэргийн алба хаасан хугацааны архивын лавлагаа авах гэтэл Хилийн ба ДЦУЕГ-ын ..... дүгээр ангийн 1986-1988 оны татагдсан болон халагдсан цэргийн бүртгэлийг тус архивт шилжүүлж ирүүлээгүй тул ... лавлагаа гарахгүй гэсэн албан бичиг ирсэн бөгөөд цэргийн алба хаасан хугацаа маань улсад ажилласан жилд тооцогдохгүйд хүрээд байна.

Би Хилийн ба Дотоодын цэргийн ...дүгээр ангид 1986 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1988 оны 8 дугаар сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд цэргийн алба хаасан билээ.

Иймд Бавуугийн Лхагваа намайг Хилийн ба Дотоодын цэргийн ...дүгээр ангид 1986 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1988 оны 8 дугаар сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд цэргийн алба хаасан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчээс: Б.Л-гийн иргэний үнэмлэхний хуулбар, Х аймгийн Б сумын 8-н жилийн сургуулийн захирлын 1986 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 46 дугаартай тушаалын хуулбар, Тагнуулын Ерөнхий газрын Тусгай архивын 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн лавлагаа, Х аймгийн Б сумын 8-н жилийн сургуулийн захиргаанаас 1986 оны 6 дугаар сарын 21-ний өдөр олгосон Баярын бичиг, Дотоодын цэргийн ...дүгээр ангиас олгосон 28 дугаартай Түрүүч, байлдагчийн үнэмлэх, гэрэл зураг, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

Нэхэмжлэгчийн хүсэлтээр Н.Батсайханаас гэрчийн мэдүүлэг авсан байна.

Х аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Иргэний хаягийн хуудас №7, ХААТР-1 (А), ХААТР-21 (А) лавлагааг шүүх бүрдүүлжээ.

Нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй байна.

2. Нэхэмжлэгч Б.Л нь цэргийн алба хаасан байдлаа тогтоолгосноор цэргийн алба хаасан хугацааг ажилласан жилд оруулан тооцуулж, нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэн тооцуулах эрх зүйн үр дагаврыг үүсгэж байгаа гэжээ.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар шаардах эрхтэй байна.

4. Хэрэгт:

Тагнуулын Ерөнхий газрын Тусгай архивын 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Хилийн ба ДЦУЕГ-ын ...дүгээр ангийн 1986-1988 оны татагдсан болон халагдсан цэргийн бүртгэлийг тус архивд шилжүүлж ирүүлээгүй тул Б.Л-ийн цэргийн алба хаасан талаарх архивын лавлагаа гаргахгүй болно. гэх бичилттэй лавлагаа 1 хуудас (хх-ийн 5 дугаар хуудас),

Нэхэмжлэгчид Дотоодын цэргийн ...дүгээр ангиас олгосон 28 дугаартай Үнэмлэх №28 Б овогтой Л  нь Х ба ДЦ ийн ...р ангийн байлдагч тул үнэмслэх олгов. 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хүчинтэй ... гэх бичилттэй Түрүүч, байлдагчийн үнэмлэх эх хувиар (хх-ийн 7 дугаар хуудас)

Х аймгийн Б сумын 8-н жилийн сургуулийн захиргаанаас 1986 оны 6 дугаар сарын 21-ний өдөр олгосон Хүндэт нөхөр Б.Л  танд МАХН-ын XIX их хурлын жил, МАХН-ын 35 жил, МХЗЭ-ийн 65 жилийн түүхт ойн жилүүдэд Ардын цэргийн алба хаах нэр хүндтэй үүрэг хүлээж авсан явдалд тань талархал илэрхийлээд Баярын бичиг дурсгав. Та хугацаат цэргийн албаа хаагаад төрөлх сургуульдаа ирж бидэнтэй мөр зэрэгцэн, хөл нийлүүлэн ажиллана гэдэгт итгэл төгс байгаагаа илэрхийлье. гэх бичилттэй Баярын бичиг эх хувиар (хх-ийн 6 дугаар хуудас)

Х аймгийн Б сумын 8-н жилийн сургуулийн захирлын 1986 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 46 дугаартай ...2.Цэрэгт явах болсон тул Б.Л-г 6 сарын 15-ны өдрөөс галчийн үүрэгт ажлаас чөлөөлсүгэй. ... гэх бичилттэй Ажлаас чөлөөлөх тухай тушаалд Х аймгийн Архивын тасаг Хуулбар үнэн тэмдэг дарагдсан хуулбар баримт, (хх-ийн 4 дугаар хуудас)

Гэрч Н.Батсайханы 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр өгсөн: ... Цэргийн албанд хамт Х аймгаас татагдан нэг машинд хамт явснаас хойш бие биенээ сайн мэднэ. Бид хоёр 1986 оны 6 сард хамт цэргийн албанд татагдан явсан бөгөөд би Х аймгийн Т  сумаас, Б сумаас тус тус цэргийн албанд татагдаж байсан. Тэгээд бид хоёр Хилийн цэргийн хангалт, жолооч нар бэлтгэдэг ...дүгээр ( авто рот ) ангид хуваарилагдан очоод би 2 дугаар ротын 2 дугаар салаанд хамт орсон. Цэргийн албаа 2 жил 3 сарын хугацаанд нэр төртэй хаагаад Л  нь бага түрүүч, би ахлах түрүүч цолтойгоор 1988 оны 8 сард халагдаж цагаан онгоцоор ирж байсан. Б.Л нь алба хаах хугацаандаа цэргийн ангийн Ганц худагт байрладаг цэргийн зэвсгийн складын харуулын дарга хийдэг байсан. Би бид Лхагваа л гэж дууддаг байсан. Эцэг эхийнх нь талаар сайн мэдэхгүй. Гэхдээ цэрэгт бас овог нэрийг буруу дуудах асуудал байдаг байсан. Жишээ нь овгийг Нацагдоржийг Нацаг гэж бичсэн байх жишээний асуудал мэр сэр байдаг. Би Хилийн цэргийн хангалт, жолооч нар бэлтгэдэг ...дүгээр ангийн 2 жилийн хугацаанд цэргийн алба хаахдаа 2 дугаар ротод жагсаалын даргын үүрэгт ажлыг гүйцэтгэж байсан. Жагсаалын дарга нь 170-180 тооны цэргүүдийг удирддаг байсан. Манай ангид бид хоёроос өөр Хөөс цэрэг байгаагүй. Дотоодын болон Хилийн цэрэгт алба хаасан хүмүүсийн талаар архивд ер нь байдаггүй юм байна лээ. Би өөрөө энэ жил тэтгэвэрт орох гээд зөндөө хайгаад олдохгүй байгаа. Гэхдээ надад цэргийн алба хааж байсан талаараа дургал болгон хийсэн зургийн цомог байдаг. Тэр цомгоосоо би Б.Л-д хэрэг болно гээд хамт авахуулсан хэдэн зураг авч ирсэн тэрийгээ өгье. Мөн нэмж хэлэхэд цэргээс халагдах цэргийн батлах гэж огт өгөөгүй санагдаж байна. Учир нь надад батлах өгсөн бол түрүүч, байлдагчийн үнэмлэх болон гэрэл зургийн адилаар одоо ч гэсэн хадгалагдаад байж л байх учиртай...  гэх мэдүүлэг (хх-ийн 29-30 дугаар хуудас),

Нэхэмжлэгчийн цэргийн алба хааж байхдаа авахуулсан цэргийн хувцастай зураг эх хувиар,

 

Гэрч Н.Батсайханд Дотоодын цэргийн ...дүгээр ангиас олгосон дугаартай Нацаг овогтой Батсайхан нь Х ба ДЦ-ийн ...-р ангийн ЦАХ тул үнэмлэх олгов.1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хүчинтэй ... гэх бичилттэй Түрүүч, байлдагчийн үнэмлэхний хуулбар(хх-ийн 26 дугаар хуудас), мөн нэхэмжлэгчтэй хамт цэргийн алба хааж байхдаа авахуулсан цэргийн хувцастай гэрэл зургууд эх хувь зэрэг баримтууд хэрэг авагдсан байна.

 

5. Нэхэмжлэгч нь Х аймгаас хугацаат цэргийн албанд татагдан Хилийн ба Дотоодын цэргийн удирдах газрын ...дүгээр ангид 1986 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1988 оны 8 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл цэргийн алба хаасан болох нь Х аймгийн Б сумын 8-н жилийн сургуулийн захирлын 1986 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 46 дугаартай тушаалын хуулбар, Х аймгийн Б сумын 8-н жилийн сургуулийн захиргаанаас 1986 оны 6 дугаар сарын 21-ний өдөр олгосон Баярын бичиг, Дотоодын цэргийн ...дүгээр ангиас олгосон 28 дугаартай Түрүүч, байлдагчийн үнэмлэх, цэргийн алба хааж байх хугацаандаа авахуулсан гэрэл зураг зэргээр нотлогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Иймд Б.Л-г Хилийн ба Дотоодын цэргийн удирдах газрын ...дүгээр ангид 1986 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1988 оны 8 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд цэргийн алба хаасан болохыг тогтоох нь зүйтэй байна.

7.Нэхэмжлэгч Б.Л-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар Б.Л-г Хилийн ба Дотоодын цэргийн удирдах газрын ...дүгээр ангид 1986 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1988 оны 8 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд цэргийн алба хаасан болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Л-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Х аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.  

  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ            Б.МӨНХТУЯА