Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 155/ШШ2024/01108

 

 

 

 

 

2024 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 155/ШШ2024/01108

Хөвсгөл аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, 

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

      

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү би,

        Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн .......... сумын ........... дүгээр багт оршин суух, О  Э-ийн М  (............... ),

Хариуцагч: Хөвсгөл аймгийн ................ сумын ..... дүгээр багт оршин суух, Б  Э-ийн Л (................ ),

Нэхэмжлэлийн шаардлага:  гэрээний бус үүргийн гүйцэтгэлд 1,374,193 (нэг сая гурван зуун далан дөрвөн мянга нэг зуун ерэн гурав) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 155/2024/01148/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Э.М  нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Э.М  нь Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын нийгмийн даатгалын байцаагчаар ажиллаж байсан юм. Намайг тус сумын нийгмийн даатгалын байцаагчаар ажиллаж байх хугацаандаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж тус сумын тэтгэвэр тогтоогдоогүй нэр бүхий 38 иргэнд тэтгэвэр олгож, тэтгэвэр тогтоогдсон нэр бүхий 24 иргэнд илүү тэтгэврийг олгож, тэдгээрт давуу байдал бий болгосон гэм буруутайд тооцож, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс надад эрүүгийн хариуцлага оногдуулсан. Би тус эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нийгмийн даатгалын санд учирсан 42,980,834 төгрөгийг төлсөн ба Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 2023/ШЦТ/209 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дугаарт тэтгэвэр тогтоогдсон нэр бүхий 24 иргэнд илүү олгосон тэтгэврийн зөрүүг тэднээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн байдаг.

Иймд 2020 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хооронд Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын 1 дүгээр багийн иргэн Э.Л-д илүү олгосон тэтгэвэр болох 1,374,193 төгрөгийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т заасныг үндэслэн түүнээс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Э.Л шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: М-ын нэхэмжлэлийн шаардлага 1,374,193 төгрөгийг 2025 оны 02 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулна. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна гэжээ.

Нэхэмжлэгч Э.М шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хариуцагчийн 1,374,193 төгрөгийг 2025 оны 02 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулна гэсэн тайлбарыг хүлээн зөвшөөрч байна.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э.М нь хариуцагч Э.Л-д холбогдуулан гэрээний бус үүргийн гүйцэтгэлд 1,374,193 (нэг сая гурван зуун далан дөрвөн мянга нэг зуун ерэн гурав) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хариуцагч Э.Л нь шүүхэд ... 1,374,193 төгрөгийг 2025 оны 02 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулна... гэх тайлбарыг ирүүлсэн ба хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36,937 (гучин зургаан мянга есөн зуун гучин долоо) төгрөгийн тал хувь болох 18,468 (арван найман мянга дөрвөн зуун жаран найм) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,  улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 18,468 (арван найман мянга дөрвөн зуун жаран найм) төгрөгийг  улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Э.Л-аас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 18,468 (арван найман мянга дөрвөн зуун жаран найм) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Э.М д олгохоор тогтов.

Хариуцагч Э.Л нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч  Э.М-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Э.Л-д холбогдох, гэрээний бус үүргийн гүйцэтгэлд 1,374,193 (нэг сая гурван зуун далан дөрвөн мянга нэг зуун ерэн гурав) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Э.Л нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,374,193 төгрөгийг 2025 оны 02 дугаар сарын 31-ний өдрийн дотор нэхэмжлэгч Э.М-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Э.М-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36,937 (гучин зургаан мянга есөн зуун гучин долоо) төгрөгийн тал хувь болох 18,468 (арван найман мянга дөрвөн зуун жаран найм) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,  улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь 18,468 (арван найман мянга дөрвөн зуун жаран найм) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Э.Л-аас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 18,468 (арван найман мянга дөрвөн зуун жаран найм)  төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Э.М-д  олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Э.Л нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

    

 

  

 

ШҮҮГЧ                           Г.ДАВААХҮҮ