| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 155/2024/01082/И |
| Дугаар | 155/ШШ2024/01071 |
| Огноо | 2024-11-11 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 11 өдөр
Дугаар 155/ШШ2024/01071
| 2024 оны 11 сарын 11 өдөр | Дугаар 155/ШШ2024/01071 | Хөвсгөл аймаг |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа би,
Нэхэмжлэгч: ТБ ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Г.Д-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Цахим зээлийн гэрээний гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөр 2,293,775.72 (хоёр сая хоёр ерэн гурван мянга долоон зуун далан таван төгрөг далан хоёр мөнгө) төгрөг, зээлийн хүүний төлбөр 449,470.10 (дөрвөн зуун дөчин есөн мянга дөрвөн зуун далан төгрөг арван мөнгө) төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 28,388.05 ( хорин найман мянга гурван зуун наян найман төгрөг таван мөнгө) төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 27,000 ( хорин долоон мянга ) төгрөг, бүгд 2,798,633.87 (хоёр сая долоон зуун ерэн найман мянга зургаан зуун гучин гурван төгрөг наян долоон мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 155/2024/01082/и дугаар индекстэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ТБ ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компаний шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Г.Д нь ТБ ББСБ ХХК-аас хэрэглээний зориулалтаар зээл авах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр МА-226977 дугаар Үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээ байгуулж, гэрээний дагуу 93001-19453 дугаартай Цахим зээлийн гэрээний дагуу 2,000,000 төгрөгийг 3.3 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатай буюу 2025 оны 02 дугаар сарын 02-ны өдөр дуусгавар болох нөхцөлтэйгөөр, 93001-19452 дугаартай Цахим зээлийн гэрээний дагуу 1,000,000 төгрөгийг 3.3 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатай буюу 2025 оны 02 дугаар сарын 02-ны өдөр дуусгавар болох нөхцөлтэйгөөр тус тус зээлсэн болно. Зээлдэгч Г.Д нь анх зээл авсан өдрөөс хойш 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл хугацаанд нийт зээлийн үндсэн төлбөрт 706,224.28 төгрөг, хүүгийн төлбөрт 1,124,000.64 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 28,169.08 төгрөг, нийт 1,858,394.00 төгрөг тус тус төлсөн. Зээлдэгч Г.Д нь 2024 оны 09 дүгээр сарын 11-ны өдрийн байдлаар байгуулсан гэрээний дагуу 93001-19453 дугаар гэрээтэй зээл 375 хоног, 93001-19452 дугаартай зээл 253 хоног тус тус хугацаа хэтэрч, зээлийн гэрээнүүдэд заасан эргэн төлөх хуваарийг ноцтой зөрчиж байна. Тодруулбал үндсэн зээлийн үлдэгдэл 2,293,775.72 төгрөг, зээлийн хүү 449,470.10 төгрөг, нэмэгдүүлсэн хүү - 28,388.05 төгрөг, нийт 2,771,633.87 төгрөг төлөхөөр байна. ТБ ББСБ ХХК-ийн зүгээс зээлдэгч Г.Д-тай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, утсаар холбогдож байсан. Зээлдэгч Г.Д нь сайн дураар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байх тул Үйлчилгээ гэх ерөнхий гэрээний 6.3-т болон Цахим зээлийн гэрээний 7.4-т заасны дагуу гэрээг нэг нэг тадын санаачлагаар цуцалж дараах шаардлагыг гаргаж байна. Үүнд: 2023 оны 02 дугаар сарын 03-ны МА-226977 дугаартай Үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээ, 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 93001-19453 дугаар, 93001-19452 дугаартай цахим зээлийн гэрээнүүдийг тус тус цуцалж, гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөр 2,293,775.72 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 449,470.10 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 28,388.05 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 27,000 төгрөг, нийт 2,798,633.87 (хоёр сая долоон зуун ерэн найман мянга зургаан зуун гучин гурав зууны наян долоо) төгрөгийн зээлийн төлбөрийг зээлдэгч Г.Д-аас гаргуулаж, ББСБ-г хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Г.Д шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагч Г.Д миний бие ТБ ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй танилцлаа. Би ТБ ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компаниас 2,798,633.87 төгрөгийн зээл авсан ба манай байгууллагын цалин ороогүй удаж байгаагаас болоод зээлийн төблөрөө графикийн дагуу төлж чадахгүй болсон. Би нэхэмжилж буй нийт 2,798,633.87 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ТБ ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч Г.Д-аас цахим зээлийн гэрээний гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөр 2,293,775.72 (хоёр сая хоёр ерэн гурван мянга долоон зуун далан таван төгрөг далан хоёр мөнгө) төгрөг, зээлийн хүүний төлбөр 449,470.10 (дөрвөн зуун дөчин есөн мянга дөрвөн зуун далан төгрөг арван мөнгө) төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 28,388.05 ( хорин найман мянга гурван зуун наян найман төгрөг таван мөнгө) төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 27,000 ( хорин долоон мянга ) төгрөг, бүгд 2,798,633.87 (хоёр сая долоон зуун ерэн найман мянга зургаан зуун гучин гурван төгрөг наян долоон мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Д нь нэхэмжлэлийн шаардлага болох цахим зээлийн гэрээний гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөр 2,293,775.72 (хоёр сая хоёр ерэн гурван мянга долоон зуун далан таван төгрөг далан хоёр мөнгө) төгрөг, зээлийн хүүний төлбөр 449,470.10 (дөрвөн зуун дөчин есөн мянга дөрвөн зуун далан төгрөг арван мөнгө) төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 28,388.05 ( хорин найман мянга гурван зуун наян найман төгрөг таван мөнгө) төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 27,000 ( хорин долоон мянга ) төгрөг, бүгд 2,798,633.87 (хоёр сая долоон зуун ерэн найман мянга зургаан зуун гучин гурван төгрөг наян долоон мөнгө) төгрөг гаргуулах тухай шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг ирүүлсэн нь хууль зөрчөөгүй, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж,
Мөн зүйлийн 74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж тус тус хуульчилжээ.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч ТБ ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 59,728.14 ( тавин есөн мянга долоон зуун хорин найман төгрөг арван дөрвөн мөнгө) төгрөгөөс 29,864.7 (хорин есөн мянга найман зуун жаран дөрвөн төгрөг долоон мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 29,864.7 (хорин есөн мянга найман зуун жаран дөрвөн төгрөг долоон мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Г.Д-аас 29,864.7 (хорин есөн мянга найман зуун жаран дөрвөн төгрөг долоон мөнгө) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар ТБ ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Д-д холбогдох цахим зээлийн гэрээний гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөр 2,293,775.72 (хоёр сая хоёр ерэн гурван мянга долоон зуун далан таван төгрөг далан хоёр мөнгө) төгрөг, зээлийн хүүний төлбөр 449,470.10 (дөрвөн зуун дөчин есөн мянга дөрвөн зуун далан төгрөг арван мөнгө) төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 28,388.05 ( хорин найман мянга гурван зуун наян найман төгрөг таван мөнгө) төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 27,000 ( хорин долоон мянга ) төгрөг, бүгд 2,798,633.87 (хоёр сая долоон зуун ерэн найман мянга зургаан зуун гучин гурван төгрөг наян долоон мөнгө) төгрөг төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч Г.Д нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ТБ ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 59,728.14 ( тавин есөн мянга долоон зуун хорин найман төгрөг арван дөрвөн мөнгө) төгрөгөөс 29,864.7 (хорин есөн мянга найман зуун жаран дөрвөн төгрөг долоон мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 29,864.7 (хорин есөн мянга найман зуун жаран дөрвөн төгрөг долоон мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Г.Д-аас 29,864.7 (хорин есөн мянга найман зуун жаран дөрвөн төгрөг долоон мөнгө) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА