Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 155/ШШ2024/01115

 

 

 

 

 

2024 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 155/ШШ2024/01115

Хөвсгөл аймаг

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг 

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү би

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн ........ сумын ...... дүгээр багийн ......... дугаар гудамжны ..... тоотод оршин суух, А  А-ийн А  (............... )-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн ............ сумын ...... дугаар багийн ..... дугаар гудамжны .... тоотод оршин суух, Б  Ё-ын Ш  (...........................)-т холбогдох,

21,000,000 (хорин нэгэн сая) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.А  шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:

Миний бие Ё.Ш т 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөр өөрийн авсан зээлийг хаах хэрэгтэй байна. 17.200.000 төгрөгийг зээлээч, зээлийг 4 хоногийн хугацаатай авах юм гэхээр нь итгээд зээлийг олгосон юм. Зээлийг олгохдоо бичгээр үйлдэж харилцан гарын үсэг зурсан бөгөөд гэрээнд гарын үсэг зурж уг мөнгийг түүний ХААН банк дахь 5914211055 тоот дансанд шилжүүлснээр зээлийн гэрээ хүчин төгөлдөр болсон юм. Уг зээлийг түүний нөхөр болох М-ын  дансанд шилжүүлсэн юм.

Бид зээлийн хугацаа болон хүүгийн хувьд 4 хоногийн хугацаанд 1.500.000 төгрөгийн хүү төлөхөөр тохирсон бөгөөд энэ нь дурдсан гэрээнд хүү тооцохоор тохирсонтой нийцэх ба хугацаа хэтрэх тутамд хүүг тооцохоор, хүүд нийтдээ үндсэн зээл 17.200.000 төгрөг, үнээс хүү 1.500.000 төгрөг, хэтэрсэн хугацаанд 2.300.000 төгрөгийг тооцож нийт 21.000.000 төгрөгийг төлөхөөр тохирсон юм. Уг зээлийг авахдаа надад нөхөр болох Ё.М-ын  нэр дээрх Ү-1723005209 дугаарын үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ болон Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар баг 20-01 тоотод байх 784 м кв талбайтай газрын Улсын бүртгэлийн Г-1723000567 дугаарын гэрчилгээг барьцаа болгон бариулсан бөгөөд тэдгээр гэрчилгээний хуулбарыг нэхэмжлэлд хавсарган өгч байна.

Гэвч анх тохирсон хугацаанд болон өнөөдрийг хүртэл уг зээл болон зээлийн хүүг төлөөгүй тул Ё.Ш аас зээл, зээлийн хүүд 21.000.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.А  надад олгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Л.А  шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Ё.Ш  миний дансанд 17,190,000 төгрөгийг шилжүүлж, би хүлээн авсан. Тэрээр хэлэхдээ надад хадам ээжийнхээ гэрчилгээ барьцаалж, зээл авсан. Цагдаа нар хадам ээжийнд очоод ээжийн даралт ихсээд, хэцүүдээд байна. Нэхэмжлэлээсээ татгалзаж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан. Би энэ байдлыг нь харгалзан үзэж, нэхэмжлэлийн шаардлага 4,810,000 төгрөгөөс татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаа багасган, нэхэмжлэлээсээ татгалзаж байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.А  нь хариуцагч Ё.Ш т холбогдуулан 21,000,000 (хорин нэгэн сая) төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь... хариуцагч 17,190,000 төгрөгийг шилжүүлж, би хүлээн авсан. Үлдэгдэл 4,810,000 төгрөгөөс татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаа багасган, нэхэмжлэлээсээ татгалзаж байна...гэх үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзсан тухай хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-д нэхэмжлэгч нэхэмжлэлээ хариуцагчийн зөвшөөрөлгүй татан авч болно гэж заасан.

Хуулийн дээрх заалтаас дүгнэвэл шүүхэд нэхэмжлэл гаргах эсэх, түүнийг дэмжих эсэх, мөн түүнээсээ татгалзах эсэх нь нэхэмжлэгчид хуулиар олгогдсон эрх байна.

Иймд нэхэмжлэгч Л.А ийн дээрх хүсэлт нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч Л.А ийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 262,950 төгрөгөөс 131,475 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч Л.А т олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Л.А ийн хариуцагч Ё.Ш т холбогдуулан 21,000,000 (хорин нэгэн сая) төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 262,950 (хоёр зуун жаран хоёр мянга есөн зуун тавь) төгрөгөөс 131,475 (нэг зуун гучин нэгэн мянга дөрвөн зуун далан тавтөгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч Л.А т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ