Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 128/ШШ2024/0438

 

 

 

 

 

                                                                 

 

     2024          05           22                                    128/ШШ2024/0438

           

                            

                                

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

           

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Эрдэнэчимэг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: “К” ХХК /РД:/,

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Р.А, М.А

            Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын дарга,

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Б,

            Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс,

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:Ч.А нарын хооронд үүссэн маргааныг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, Ч.А, гэрч Н.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Булгантамир нар оролцов.

                                                  ТОДОРХОЙЛОХ НЬ:      

         Нэг.Нэхэмжлэлийн шаардлага:

            1.1.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, “К” ХХК-ийн эзэмшиж байсан цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын XV-0 тоот тусгай зөвшөөрлийн талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох эсэх талаарх санал авах ажиллагааг Цөмийн энергийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.8-д заасны дагуу явуулах хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын XV-0 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд цацраг идэвхт ашигт малтмалыг ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн хүсэлтийг шийдвэрлээгүй хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, цацраг идэвхт ашигт  малтмалын тусгай зөвшөөрөл хүссэн хүсэлтийг шийдвэрлэхийг хариуцагчид даалгах” гэж тодорхойлсон.

            Хоёр:Хэргийн оролцогчдын тайлбар түүний үндэслэл:

            2.1.Нэхэмжлэгч шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ:

            “К” ХХК нь Д аймгийн У сумын нутаг дахь Д нэртэй 8049.71 гектар бүхий цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын XV- 0 дугаартай тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьд 2006 оноос хойш хайгуулын ажилд их хэмжээний хөрөнгө, зардал гаргаж хайгуулын үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд 2011 оны 08 дугаар сарын 04-ний дугаар 08/01, 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн дугаар СТР-09/15 тоот нөөцийн тооцоо бүхий тайлангуудыг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар хамгаалж, нөөц баялгийг эрдэс баялгийн улсын бүртгэлд бүртгүүлсэн болно. Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д "Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн уг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах эрхтэй" гэж заасны дагуу 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст хандаж Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл авах өргөдөл гаргасныг Кадастрын хэлтсийн өргөдлийн бүртгэлийн NM-0******* дугаарт бүртгэн хянаж мөн хэлтсийн даргын 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн ******* дүгээр шийдвэрээр ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн. Хариуцагчийн энэхүү үйлдэл Захиргааны ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д "захиргааны шийдвэр гаргах ажиллагааны талаар хуульд заасан журмын дагуу мэдээлэл авах, холбогдох баримт бичгийг хуулбарлан авах", 15.1.4- д "захиргааны шийдвэр гаргахаас өмнө оролцогч нотлох баримт гаргах, шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэн өгөх", 15.1.5-д "хэрэгжүүлэхийг хүссэн төсөл, үйл ажиллагаа, төлөвлөгөө, өргөдөл, хүсэлтийн талаар мэдээлэл авах", 24 дүгээр зүйлийн 24.1-д "Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно", 24.4-д "Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно", 25 дугаар зүйлийн 25.1.1-д "ач холбогдол бүхий мэдээллийг цуглуулах", 25.1.2-д "оролцогчийг сонсох, тайлбар гаргуулах", 37 дугаар зүйлийн 37.3 "Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлүүлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно" гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзсэн.

            Иймээс 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 2020/018 дугаар албан бичгээр Цөмийн энергийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.8-д заасны дагуу дахин санал авах ажиллагааг явуулж манай компанийн эзэмшиж буй ашигт малтмалын хайгуулын XV-0 дугаар тусгай зөвшөөрлийн талбайд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Цөмийн энергийн комиссоос санал авч өгнө үү гэсэн хүсэлтийг Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлсэн билээ.

            Учир нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газар 2020 оны 04 дүгээр сарын 14- ний өдрийн 01/1000 дугаартай албан тоотоор "Д аймгийн У сумын нутагт байрлах Д нэртэй цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын XV-0 дугаар бүхий тусгай зөвшөөрлийн талбайд Ашигт малтмал, газрын тосны газраас ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох эсэхэд санал авахаар Цөмийн энергийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.8-д заасны дагуу манай байгууллагад хандсан тохиолдолд холбогдох саналыг өгөхөд татгалзах зүйлгүй" гэсэн хариуг манай компанид өгсөн. Түүнчлэн Цөмийн энергийн комисс 2020 оны 03 сарын 27-ний өдрийн 1/174 дугаар "Хариу хүргүүлэх тухай" албан тоотоор Цөмийн энергийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.8-д заасныг үндэслэн танай компанид цацраг идэвхт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгоход санал авах тухай асуудлаар Ашигт малтмал, газрын тосны газраас хандсан тохиолдолд уг асуудлыг Цөмийн энергийн комиссын хуралдаанаар хэлэлцүүлэх боломжтой болно гэх хариуг өгсөн.       Гэвч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.О 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 8/1758 дугаар албан бичгээр "... ХВ-0 тоот хаалттай тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа 2018 оны 08 дугаар сарын 18-ны өдөр дуусгавар болсон байна ... Улмаар танай компанийн нэхэмжлэлийн дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд тус тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудлаар эрх зүйн маргаан үүсэж, хэлэлцэх шатанд хянагдаж байгаа тул танай хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна" гэсэн хууль зүйн үндэслэлгүй хариуг өгсөн тул өөрийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд "цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын XV-0 mooт тусгай зөвшөөрлийн талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох эсэх талаарх санал авах ажиллагааг Цөмийн энергийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.8-д заасан журмын дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Цөмийн энергийн комиссоос санал авхуулах тухай хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, санал авахыг хариуцагчид даалгах" шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх манай компанийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэж тус хэргийг хянан шийдвэрлэсэн бөгөөд 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаар шийдвэр, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 221/МА2022/0******* дугаар магадлалаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн билээ.

            Иймээс "Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 221/МА2022/0******* дугаар магадлалыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-д "Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ" гэж заасны дагуу дээрх шийдвэрийн хэрэгжилтийг хангаж Цөмийн энергийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.8-д заасны дагуу Цөмийн энергийн комисс, тагнуулын төв байгууллага, боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас санал авах ажиллагааг хэрэгжүүлэх хүсэлтийг 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 2023/009 дугаар албан бичгээр гаргасан. Гэтэл хариуцагч 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 1/3884 дугаар албан бичгээр манай компанийн гаргасан хүсэлтийг дараах үндэслэлээр хангахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.

            а)Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн ******* дүгээр шийдвэрийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 128/ШШ2021/0******* дүгээр шийдвэрээр шинэ акт гарах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлсэн, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 502 дугаар магадлалаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож, Улсын дээд шүүхийн 2021 оны 298 дугаар тогтоолоор гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн.

            б) NM-0******* дугаар бүхий өргөдлийн эрхийг сэргээн бүртгэх талаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 221/МА2022/0******* дугаар магадлалаар шийдвэрлээгүй тул цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан өргөдлийн талбайд Цөмийн энергийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.8-д заасан байгууллагуудаас санал авах боломжгүй байна гэсэн үндэслэлээр манай компаниас 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 2023/009 дугаар албан бичгээр гаргасан хүсэлт, хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, магадлалыг биелүүлэхээс татгалзаж байгаад гомдолтой байна. Учир нь дээр дурдсанчлан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх манай компанийн гаргасан нэхэмжлэлийг хянан хэлэлцээд 2022 оны 06 дугаар сарын 20-ний өдрийн ******* дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэр гарах үед Ашигт малтмал газрын тосны Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн ******* дугаар шийдвэрийг хянан шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2021/0******* дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 16-ний өдрийн 502 дугаар магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон талаар ******* дугаар шийдвэрийн үндэслэх нь хэсгийн 2.1-д "Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн ******* дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч "К" ХХК нь шүүхэд нэхэмжлэл гаргасан байх бөгөөд /128/2019/******* индекстэй захиргааны хэрэг үүсгэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх шийдвэрлэснийг, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2021 оны 09 дүгээр сарын 16-ний өдрийн 502 дугаар магадлалаар "... анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн" бөгөөд энэ магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон байна" гэж дүгнэсэн. Мөн ******* дугаар шийдвэрийн үндэслэх нь хэсгийн 2.4-д "Харин энэхүү хэрэгт Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн ******* дүгээр шийдвэр гарснаас хойш буюу "К" ХХК нь 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш тус байгууллагад хандсан үйл баримтууд хуульд нийцсэн эсэхийг хянаж, дараахь байдал тогтоогдсон гэж үзэж дүгнэлт өгч байна" гэж, 4.1-д “Иймд "К" ХХК-ийн цацраг идэвхт бодис ашиглах тусгай зөвшөөрөл эзэмших хүсэлт гаргах, хүсэлтийг захиргааны байгууллага шийдвэрлэх, бусад ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохтой захиргааны байгууллагатай харилцах харилцаанд Ашигт малтмалын тухай хуулийг хэрэглэхгүй, Цөмийн энергийн тухай хуулийг хэрэглэх ёстой" гэж, 4.4-д "Цөмийн энергийн тухай хуулийн 18 дугаар зүйлд тусгай зөвшөөрөл олгох журмыг, 19 дүгээр зүйлд тусгай зөвшөөрөл хүсэх өргөдөл гаргах журмыг тус тус тусгасан байгаа бөгөөд уг журамд хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн уг тусгай зөвшөөрлийг "хүчинтэй хугацааны дотор, эсхүл зөвхөн хүчин төгөлдөр нөхцөл"-д ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгох шаардлага тогтоогоогүй байна. Иймд хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа дуусгавар болчихсон бол ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг хуулиар хориглоогүй, энэ харилцаанд Ашигт малтмалын хуулийг төсөөтэй хэрэглэхгүй тул ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлэхэд хайгуулын тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр байхыг захиргааны байгууллага, албан тушаалтнаас шаардах эрхгүй байна" гэж, 4.5-д "Мөн дээрх зохицуулалтуудаас харвал "К" ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлэхдээ Цөмийн энергийн комисс болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас зөвхөн 1 удаа санал авах эрх олгосон, захиргааны байгууллагыг дахин энэ талаар санал авахаас татгалзах эрхийг хязгаарласан зохицуулалт байхгүй байна" гэж, 4.6-д "Мөн Цөмийн энергийн комисс болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлэхэд дахин санал өгөх эрхийг хязгаарласан зохицуулалт ч хуульд тусгагдаагүй тул дээрх харилцаанд "хуулиар эрх олгоогүй бол байгууллага, албан тушаалтанд хориглоно, хуулиар хориглоогүй бол иргэн, хуулийн этгээдэд зөвшөөрнө" гэх эрх зүйн суурь зарчим үйлчилнэ" гэж, 4.9-т "Нэгэнт хуулиар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч байсан этгээд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргасан тохиолдолд захиргааны байгууллага уг өргөдлийг шийдвэрлэхдээ Цөмийн энергийн комисс болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас зөвхөн 1 удаа санал авах л эрх олгосон, дахин энэ талаар санал авахыг хязгаарласан хуулийн зохицуулалт байхгүй бол "санал дахин авахаас татгалзах" эрхгүй гэж үзлээ" гэж, 4.10-т "Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 502 дугаар магадлалаар Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн ******* дүгээр шийдвэрийг хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн байгаа ч энэ нь "К" ХХК-ийг ашиглалтын тусгай зөвшөөрөл дахин авах эрхгүй болохыг тогтоосон шийдвэр биш, магадлалд тийм агуулга бүхий дүгнэлт байхгүй болно" гэж, 4.11-т "Түүнчлэн хэрэгт нотлох баримтаар авагдсан Цөмийн энергийн комиссын Ажлын албаны 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 1/174 дугаар албан бичгээр "К" ХХК-д хандан бичгээр "... танай компанид цацраг идэвхт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгоход санал авах тухай асуудлаар Ашигт малтмал, газрын тосны газраас хандсан тохиолдолд уг асуудлыг Цөмийн энергийн комиссын хуралдаанаар хэлэлцүүлэх боломжтой" гэснээс дүгнэвэл Цөмийн энергийн тухай хуулиар тус байгууллагыг ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд дахин санал өгөхийг хязгаарлаагүй гэдэг нь нотлогдохын хамтаар ийнхүү санал өгөх эрхтэй этгээд нь "санал" өгөхөө зөвшөөрч байхад хариуцагч Кадастрын хэлтсээс татгалзсан нь хуульд нийцээгүй болно" гэж, 4.13-д "Цөмийн энергийн тухай хуулиар "дахин санал авахаас татгалзах эрх олгоогүй тохиолдолд нэхэмжлэгч "К" ХХК нь хайгуулын ажил хийсэн, ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэх, түүнийгээ хуульд зааснаар журмаар шийдвэрлүүлэх эрх нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д “хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмаар хамгаалагдана" гэж тус тус дүгнэсэн бөгөөд шийдвэрийн тогтоох нь хэсгийн 1 дэх заалтаар "Цөмийн энергийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.8, 19 дүгээр зүйлд заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, "К" ХХК-ийн цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын XV-0 дугаар тусгай зөвшөөрөл олгох, эсэх талаарх санал авах ажиллагааг Цөмийн энергийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.8-д заасны дагуу явуулж, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Цөмийн энергийн комиссоос санал авхуулах тухай хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн үйлдэл /эс үйлдэхүй/ хууль бус болохыг тогтоож, Цөмийн энергийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.8-д заасан журмын дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Цөмийн энергийн комиссын саналыг авахыг тус байгууллагад даалгасугай" гэж шийдвэрлэсэн.

            Дээрх шийдвэрт хариуцагч буюу Ашигт малтмал, газрын тосны газраас захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан бөгөөд тус гомдлыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хянан хэлэлцээд дараах дүгнэлтийг хийж 221/МА2022/0******* дугаар магадлалаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Үүнд: Магадлалын хянавал хэсгийн 13-д "Маргааны тохиолдлын хувьд нэхэмжлэгч компаниас ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан тусгай зөвшөөрлийн талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшихтэй холбоотойгоор Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Цөмийн энергийн комиссоос санал авхуулах хүсэлтийг дахин 2020 оны 04 дүгээр сарын 03, 05 дугаар сарын 14-ний өдрүүдэд хариуцагчид гаргасан", Гэтэл хариуцагчаас "хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсон, холбогдох байгууллагуудаас 2019 онд санал авч татгалзаж шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 502 дугаар магадлалаар хэвээр үлдээн шийдвэрлэсэн" гэх үндэслэлээр нэхэмжлэгч компанийн хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснийг хуульд нийцсэн гэж шүүхээс дүгнэх үндэслэлгүй юм. 14-т "Учир нь дээр дурдсан шүүхийн 502 дугаар магадлалаар нэхэмжлэгч компанийн 2018 онд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хянаад хуульд заасны дагуу тусгай зөвшөөрөл олгохоос татгалзан шийдвэрлэсэн хариуцагчийн 2019 оны ******* дугаар шийдвэрийг хуульд нийцсэн гэж шийдвэрлэсэн. Иймээс энэхүү шүүхийн магадлал нь ашиглалтын тусгай зөвшөөрөл авахад шаардагдах баримттай холбоотой өмнөх зөрчлүүдийг арилгаж, дахин ашиглалтын тусгай зөвшөөрөл авахад шаардагдах баримт болох Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Цөмийн энергийн комиссоос саналыг авхуулахаар 2020 онд дахин хариуцагчид хандсан нэхэмжлэгч компанийн хүсэлтийг хариуцагч захиргаанаас хүлээн авахаас татгалзах үндэслэл болохгүй юм.

            Нөгөө талаас дээр дурдсан Цөмийн энергийн тухай хуульд зааснаас үзэхэд цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч байсан этгээд нь ашиглалтын тусгай зөвшөөрөл авах хүсэлтийг дахин авах зорилгоор эрх бүхий этгээдээс хуульд заасан холбогдох байгууллагын саналыг дахин авахыг шаардах, эрх бүхий этгээдээс холбогдох байгууллагын саналыг дахин авах нөхцөл байдлыг хориглосон агуулга бүхий хуулийн зохицуулалт байхгүй байна", 15-т "Иймд анхан шатны шүүхийн "...хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа дуусгавар болчихсон бол ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг хуулиар хориглоогүй, хайгуулын тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр байхыг захиргааны байгууллага, албан тушаалтан нь компаниас шаардах эрхгүй... захиргааны байгууллага уг өргөдлийг шийдвэрлэхдээ Цөмийн энергийн комисс болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас зөвхөн 1 удаа санал авах л эрх олгосон, дахин энэ талаар санал авахыг хязгаарласан хуулийн зохицуулалт байхгүй бол "санал дахин авахаас татгалзах" эрхгүй... Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 502 дугаар магадлал... ашиглалтын тусгай зөвшөөрөл дахин авах эрхгүй болохыг тогтоосон шийдвэр биш, магадлалд тийм агуулга бүхий дүгнэлт байхгүй" гэх дүгнэлт үндэслэлтэй. Харин хариуцагчийн "холбогдох хууль журмын дагуу манай байгууллагаас санал авах ажиллагааг явуулсан, хариу бичгүүд ирсэн, тэдгээр саналуудыг үндэслээд Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн ******* дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэр гарсан. Шүүхээс нэгэнт Кадастрын хэлтсийн даргын ******* дүгээр шийдвэр хууль зүйн үндэслэл бүхий захиргааны акт мөн гэж дүгнэсэн байхад дахин санал аваад дээрх шийдвэрийг өөрчлөх боломжгүй" гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна" гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон. Өөрөөр хэлбэл, Цөмийн энергийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.8-д заасны дагуу Цөмийн энергийн комисс, тагнуулын төв байгууллага, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас манай компанид ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох эсэх талаар санал авахыг хуулиар болон хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр хориглосон хязгаарласан зүйл байхгүй юм. Харин ч Цөмийн энергийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.8-д заасны дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Цөмийн энергийн комиссоос манай компанид ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох эсэх талаар санал авахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус гэдгийг тогтоож хуульд заасан журмын дагуу эрх бүхий байгууллагуудаас санал авахыг Ашигт малтмал газрын тосны газарт даалгаж шийдвэрлэсэн байхад 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 1/3884 дугаар хариу хүргүүлэх тухай албан бичгээр дахин дээр дурдсантай ижил зөрчил гаргаж байгаа нь манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж буй үйлдэл гэж үзэхээр байна. Иймээс Ашигт малтмал газрын тосны газрын 2023 оны 08 дугаар сарын 11- ний өдрийн 1/3884 хариу хүргүүлэх албан бичигтэй танилцаад Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.2-т заасны дагуу урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар Ашигт малтмал, газрын тосны газрын даргад хаягласан гомдлыг 2023 оны 09 дүгээр сарын 13-ний өдрийн 2023/017 дугаар "Гомдол гаргах тухай" албан бичгээр гаргасан боловч хариуцагч байгууллага "Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай" хуульд заасан хугацаанд гомдлыг шийдвэрлэж хариу өгөхгүй байгаа учир өөрийн зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар энэхүү нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байна. Мөн манай компани нь 2023 оны 10 сарын 05-ний өдрийн 2023/018 дугаар "Цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэх тухай" хүсэлтийг холбогдох баримтын хамт Ашигт малтмал, газрын тосны газарт гаргасан билээ. Гэвч хариуцагч мөн хүсэлтийг хуульд заасан хугацаанд шийдвэрлэж хариу өгөөгүй байна. Иймээс манай компани 2023 оны 11 дүгээр сарын 10-ний өдрийн 2023/019 дугаар "явцын мэдээлэл хүсэх тухай" албан бичгээр 2023 оны 09 дүгээр сарын 13-ний өдрийн 2023/017 дугаар "Гомдол", 2023 оны 10 дугаар сарын 05-ний өдрийн 2023/019 дугаар "Цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн" хүсэлтийг хэрхэн шийдвэрлэж буй явцын талаар мэдээлэл өгнө үү гэх хүсэлтийг хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл хариу ирүүлэхгүй байна.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-д "Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргасан гомдлыг Захиргааны ерөнхий хуульд заасан хугацаанд хянан шийдвэрлээгүй бол хугацаа өнгөрснөөс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана" гэж заасны дагуу 2023 оны 09 сарын 13-ний өдрийн 2023/017 албан бичгийг өгснөөс хойш 60 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 30 хоногийн дотор, 2023 оны 10 сарын 05-ний өдрийн 2023/019 дугаар албан бичгийг өгснөөс хойш 30 хоног өнгөрснөөс хойш 30 хоногийн дотор энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 20-ний өдрийн ******* дугаар шийдвэрийн тогтоох нь хэсгийн 1 дэх заалтаар "Цөмийн энергийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.8, 19 дүгээр зүйлд заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, "К" ХХК-ийн цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын XV- 0 дугаар тусгай зөвшөөрөл олгох, эсэх талаарх санал авах ажиллагааг Цөмийн энергийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.8-д заасны дагуу явуулж, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Цөмийн энергийн комиссоос санал авхуулах тухай хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн үйлдэл /эс үйлдэхүй/ хууль бус болохыг тогтоож, Цөмийн энергийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.8-д заасан журмын дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Цөмийн энергийн комиссын саналыг авахыг тус байгууллагад даалгасугай" гэж шийдвэрлэсэн. Манай компани дээрх шүүхийн шийдвэр гарсны дараа шинээр цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын XV-0 дугаар тусгай зөвшөөрлийн талбайд дахин цацраг идэвхт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргасан. Мөн Цөмийн энергийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.8-д заасны дагуу санал авах ажиллагааг явуулж өгнө үү гэж хандсан боловч тухайн хүсэлтүүдийг шийдвэрлэхгүй хууль бус эс үйлдэхүйг хариуцагч гаргаж байгаа болно.        Иймээс хүсэлтүүдийг шийдвэрлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, хүсэлтүүдийг шийдвэрлэхийг хариуцагчид даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан юм. Энэхүү шаардлага нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 20-ний өдрийн ******* дугаар шийдвэрээр шийдвэрлэгдсэн асуудлаас өөр агуулгатай бөгөөд уг асуудлыг шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шийдвэр байхгүй болно. Иймд энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэж манай компанийн эзэмшиж байсан цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын XV-0 тоот тусгай зөвшөөрлийн талбайд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох эсэх талаар санал авах ажиллагааг Цөмийн энергийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.8-д заасны дагуу явуулж өгнө үү гэх хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан хариуцагчийн эс үйлдэхүй, цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын XV-0 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд, цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн хүсэлтийг шийдвэрлээгүй хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тус тус тогтоож, цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын XV-0 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн хүсэлтийг шийдвэрлэхийг хариуцагчид даалгаж өгнө үү” гэжээ.

            2.2.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

            Ашигт малтмал, газрын тосны газарт хандаад 2 хүсэлтийг гаргасан. Эхнийх нь 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүсэлтээ 2023/09 дугаартай албан бичгээр гаргадаг. Тус албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газарт хандаад нэхэмжлэгч компани хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан 0******* дугаартай тусгай зөвшөөрлийг эзэмшиж байх хугацаанд хуульд заасан журмын дагуу хайгуулын, болон ашиглалтын лиценз олгохоор хүсэлт гаргасан. Түүнийг шийдвэрлээд 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ******* дугаар шийдвэр гардаг. Уг шийдвэрт Цөмийн энергийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.8-д заасны дагуу холбогдох 3 байгууллагаас санал авахад, ирүүлсэн хариуг үндэслээд татгалзсан байсан. Түүнтэй холбоотой асуудал шүүхээр шийдвэрлэгдээд эцэслэгдсэн. Тухайн хэрэг маргаан хянагдаж байх хооронд мөн санал авах ажиллагааг хуулийн дагуу явуулж өгөөч гэдэг байдлаар хүсэлт тавьсан боловч энэ хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй гаргасан. Тухайн эс үйлдэхүйтэй холбоотой асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргаад 2022 оны ******* дугаар шийдвэр, түүнчлэн ******* дугаар магадлалаар тус нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Гэвч 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар шүүхийн шийдвэр биелэгддэггүй. Тиймээс 05 дугаар сарын 11-ний өдрийн хүсэлтийг Цөмийн энергийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.8 дугаар зүйлд заасны дагуу санал авч өгөөч, шаардлагатай гэж үзвэл MNR-0******* дугаартай өргөдлийн бүртгэлийн эрхийг сэргээх, ажиллагаа явуулж өгнө үү гэдэг хүсэлтийг гаргасан. Гэвч 08 дугаар сарын 11-ний өдрийн хариугаар өргөдлийн бүртгэлийн эрхийг сэргээх эрх байхгүй, тийм учраас танай хүсэлтийг шийдэх боломжгүй гэдэг асуудал ярьсан. Өөрөөр хэлбэл, өмнө нь шийдсэн шүүхийн шийдвэрээс өөр асуудлаар буюу өргөдлийн бүртгэлийг сэргээхээр шүүх шийдээгүй учраас танай асуудлыг шийдэх боломжгүй гэдэг хариу өгч байгаа учраас тухайн асуудлыг шүүхийн журмаар шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргасан. Тэгэхээр нэгдэх нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцож байгаа. Тус шаардлага маань ашигт малтмалын хайгуулын 0 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд Ашигт малтмалын тухай хуульд заасны болон Цөмийн энергийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.8-д Энэ хуулийн 15.1.1-15.1.4-т заасан үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход тагнуулын төв байгууллага, боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас, энэ хуулийн 15.2-т заасан үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход Цөмийн энергийн комисс, тагнуулын төв байгууллага, боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас, энэ хуулийн 15.3-т заасан тусгай зөвшөөрөл олгоход Цөмийн энергийн комиссоос тус тус санал авсан байна, гэж заасны дагуу санал өгөх ажиллагааг явуулж өгнө үү гэх хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

            Хоёр дахь шаардлагыг, нэхэмжлэгч хуулийн этгээдийн зүгээс санал авах ажиллагаа явуулах хүсэлтийг гаргасан. Гэвч энэ хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан. Түрүүн миний дурдсан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатын шүүхийн ******* болон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ******* дугаар магадлалаар ер нь “А” лицензийг заавал хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан этгээд гаргах шаардлагагүй юм байна гэдэг ийм дүгнэлт хийгээд хуулийн хүчин төгөлдөр болчихсон. Иймээс 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 2023/18 дугаартай албан тоотоор дахин ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэх өргөдлийг хуульд заасан бүрдүүлбэрийн хамт хариуцагчид гаргаж өгсөн. Гэвч энэ хүсэлтийг өнөөдрийг хүртэл шийдвэрлэж хариу өгөөгүй. Тийм учраас хоёр дахь шаардлага болох ашиглалтын тусгай зөвшөөрөл, цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын 0 дугаартай тусгай зөвшөөрлийн талбай, ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн хүсэлтийг шийдвэрлээгүй, хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, тухайн тусгай зөвшөөрлийн талбай, цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгах тухай ийм шаардлага гаргаж байгаа, нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байна” гэв.

            2.3.Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:

              “К" ХХК-аас Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан "... Манай компанийн эзэмшиж байсан цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын XV-0 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох эсэх талаарх санал авах ажиллагааг Цөмийн энергийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.8-д заасны дагуу явуулж өгнө үү гэх хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох /Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4/, ... 2. Цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын XV-0 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн хүсэлтийг шийдвэрлээгүй хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын XV-0 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн хүсэлтийг шийдвэрлэхийг хариуцагчид даалгах //Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4/ ..." нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэлийн нэгдүгээр шаардлагын хувьд, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 221/МА2022/0******* дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 48 дугаартай тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон.

Хоёрдугаар шаардлагын хувьд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2021/0******* дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 502 дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 198 дугаар тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон. Нэхэмжлэгч компаниас 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 2023/009 дугаартай албан бичгээр төрийн захиргааны байгууллагад хүсэлт гаргасны дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 1/3884 дугаартай албан бичгээр хариу хүргүүлсэн байдаг гэтэл "К" ХХК нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэл гаргасан. Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй байна.         Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт “хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй", 23.2 дахь хэсэгт "Шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ" гэж заасан.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4 дэх хэсэгт "Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй", 54 дүгээр зүйлийн 54.1.3 дэх заалтад "Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой",  54.1.6 дахь заалтад "нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар, эсхүл уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол байгаа" гэж заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

            2.4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

             “Бичгээр гаргасан хариу тайлбараа дэмжиж оролцож байна. Өөр тайлбар байхгүй” гэв.

            2.5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

            “К” ХХК-иас тус Ашигт малтмал, газрын тосны газар болон Кадастрын хэлтсийн дарга хамтран хариуцагчаар татсан, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байгаа. Нэгдүгээр эхний шаардлага нь Цөмийн энергийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.8-д заасны дагуу санал авах ажиллагааг дахин явуулж өгнө үү гэсэн хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан. Энэ тухайд нэхэмжлэгчийн тайлбарт гарч байна. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ******* дугаар шийдвэр, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн ******* дугаар магадлал, түүнчлэн Улсын Дээд шүүхийн тогтоол гарахаар татгалзсан байгаа юм.

Тэгэхээр манай Кадастрын хэлтэс маань болохоор ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, одоо тэр санал авах ажиллагааг явуулъя гээд. Тэгэхээр одоо энэ өргөдлийн бүртгэлийн энэ 0******* дугаарт бүртгэгдсэн, энэ бүртгэлийг одоо сэргээж байж санал авах ажиллагаа явуулах ёстой. Тэгэхээр нөгөө нэг бүртгэл сэргэгдээгүй. Тэгэхээр юу гэсэн үг гэхээр одоо тодруулах юм бол ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан талбай болж таарч байгаа юм. Тэгэхээр тус талбайг татгалзчихсан талбайг Цөмийн энергийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.8-д заасныг хэрэгжүүлэх, тэр 18.8-д заасан байгууллагуудаас санал авах боломжгүй. Ийм учраас одоо эхний шаардлага дээр өгөөгүй. Дараагийнх нь болохоор ашиглалтын тусгай зөвшөөрөл төлсөн хүсэлтийг маань шийдвэрлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг тогтоож өгөөч гэсэн. Үүн дээр энэ асуудал урьд нь явагдаад шийдвэрлэчихсэн шийдэгдчихсэн байгаа. Тийм болохоор зураг дээр нь өглөө 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн ******* гээд тэр ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэр байгаа юм. Тэгээд нэгэнт татгалзсан шийдвэртэй тэр татгалзсан, энд олгож болохгүй юм байна гэсэн ******* дугаар Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын  хэлтсийн даргын шийдвэрийг хууль зүйн үндэслэл бүхий захиргааны акт гэж шүүх шийдчихсэн. Тийм шийдвэртэй болохоор тус шийдвэрийг өөрчлөх боломжгүй. Тийм болохоор энэ 2 дугаар шаардлагыг эс зөвшөөрч байгаа” гэв.                                            

                                                   ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэг.Маргааны зүйл, эрх зүйн харилцааны төрөл:

            1.1.Энэ хэргийн маргааны үйл баримтаар нэхэмжлэгч “К” ХХК нь эзэмшиж буй ашигт малтмалын хайгуулын XV-0 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд ашигт малтмалын  ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох эсэх талаарх санал авах ажиллагааг явуулахгүй байгаа Ашигт малтмал, газрын тосны газрын дарга, түүний Кадастрын хэлтсийн даргын дахин шинээр гаргасан эс үйлдэхүй;

            1.2.Мөн тус компанийн XV-0 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа Ашигт малтмалын, газрын тосны газрын дарга, түүний Кадастрын хэлтсийн даргын эс үйлдэхүй хэлэлцэгдсэн болно.

1.3.Энэхүү маргааны нэг үйл баримт нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаар шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсны дараа дахин шинээр гарсан буюу хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын дарга, түүний Кадастрын хэлтсийн даргын санал авах ажиллагаагаа явуулахаас татгалзсан  шинэ үндэслэлд маргаж байна.

1.4.Өөрөөр хэлбэл, “К” ХХК-ийн XV-0 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахаар гаргасан NM-0******* дугаартай өргөдлийн эрхийг сэргээн бүртгэх талаар шүүх шийдвэрлээгүй гэх үндэслэлээр “К” ХХК нь эзэмшиж буй ашигт малтмалын хайгуулын XV-0 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд ашигт малтмалын  ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох эсэх талаарх санал авах ажиллагааг явуулахгүй байгаа эс үйлдэхүй хэлэлцэгдсэн нь шүүхэд хянан шийдвэрлэгдсэн асуудал биш буюу шинэ үндэслэл гэж үзээд нэхэмжлэлийн эхний шаардлагыг хүлээн авч шийдвэрлэсэн болно.

Хоёр.Шүүхэд тогтоогдсон үйл баримтын талаар:

2.1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаар шийдвэрээр “К” ХХК-ийн эзэмших ашигт малтмалын хайгуулын XV-0 дугаартай тусгай зөвшөөрлийг  ашиглалтын тусгай зөвшөөрөл болгох хүсэлтийн дагуу Цөмийн энергийн комисс, Мэргэжлийн хяналтын газар /тухайн үеийн нэрээр/-аас санал авахыг “өмнө санал авчихсан” гэх үндэслэлээр татгалзаж байгаа эс үйлдэхүйд холбогдох үйл баримтыг дүгнэхдээ “К” ХХК-ийн уг тусгай зөвшөөрлийг хэрхэн олж авсан, ямар үндэслэлээр ашиглалтын тусгай зөвшөөрөл болгох гэж байгаа үйл баримтыг дүгнэчихсэн тул энэ хэрэгт үүнтэй холбоотой үйл баримтыг шүүх дахин тогтоохгүй, дүгнэхгүй.

2.2.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаар шийдвэрээр Цөмийн энергийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.8, 19 дүгээр зүйлд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “К” ХХК-ийн цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын  XV-0 дугаар тусгай зөвшөөрөлд ашиглалтын тусгай зөвшөөрөл  олгох, эсэх талаарх санал авах ажиллагааг Цөмийн энергийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.8-д заасны дагуу явуулж, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Цөмийн энергийн комиссоос санал авхуулах тухай хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн үйлдэл /эс үйлдэхүй/ хууль бус болохыг тогтоож, Цөмийн энергийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.8-д заасан журмын дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Цөмийн энергийн комиссын саналыг авахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгаж шийдвэрлэсэн. /ХХ-1-ийн 22-31 дэх тал/

2.3.Уг шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга нь давж заалдах журмаар гомдол гаргасныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хянаад 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 221/МА2022/******* дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. /ХХ-1-ийн 32-37 дахь тал/

2.4.Дээрх Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хянаад 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 221/МА2022/******* дугаар магадлалыг эс зөвшөөрч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын хяналтын журмаар гаргасан гомдлыг Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчдийн  хуралдааны 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 48 дугаар тогтоолоор  хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсанаар /128/2020/******* индекстэй хэргээс шинжлэн судалсан/ уг шийдвэрүүд хуулийн хүчин төгөлдөр боосон.

2.5.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаар шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсны дараа  буюу 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр  “К” ХХК нь 2023/009 дугаартай албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газарт хандаж “шүүхийн шийдвэрийн хэрэгжилтийг хангах, “К” ХХК-ийн  NM-0******* дугаартай өргөдлийн бүртгэлийг сэргээж, санал авах ажиллагааг хэрэгжүүлэх, ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлэх, XV-0 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан тул өргөдлийг сэргээн шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай тохиолдолд уг тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацааг сэргээн, сунгаж өгөх зэрэг хүсэлтийг гаргасан байна. /ХХ-1-ийн 38-39 дэх тал/

2.6.Ашигт малтмал, газрын тосны газар нь “К” ХХК-ийн энэ хүсэлтийг хариуг 3 сарын дараа буюу 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдөр өгөхдөө “шүүх уг маргаанд NM-0******* дугаартай өргөдлийн эрхийг сэргээн бүртгэх талаар шийдвэрлээгүй тул цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалтын тусгай  зөвшөөрөл олгохоос татгалзсан өргөдлийн талбайд ...байгууллагуудаас санал авах боломжгүй” гэж татгалзжээ. /ХХ-1-ийн 40-41 дэх тал/

2.7.“К” ХХК нь 2019 оны 11 дүгээр сарын 28-ний өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн ******* дүгээр шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгох, ашигт малтмалын хайгуулын XV-0 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна.  /128/2019/*******  индекстэй хэрэгтээс судлав/

2.8.Уг нэхэмжлэл, маргааны үйл баримтаас үзвэл тус компани нь ашигт малтмалын хайгуулын XV-0 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл авах хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн ******* дүгээр шийдвэрийг гарсан үеэс эдгээрийн хооронд эрх зүйн маргаан үүссэн, уг асуудлыг шийдвэрлүүлэхээр шүүхэд хандсан, шүүх нь 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс захиргааны хэрэг үүсгэсэн зэрэг үйл баримт тогтоогдсон тул уг тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг энэхүү эрх зүйн маргаан үүссэн өдрөөр зогсож, шүүх маргааныг эцэслэн шийдвэрлэх хүртэл уг хугацааг тасалдуулж тооцох эрх зүйн зарчимтай.

2.9.“К” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-0 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа нь 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс тасалдан зогсож, энэхүү маргаан нь одоог хүртэл эцэслэн шийдвэрлээгүй байх тул маргааныг эцэслэн шийдвэрлэснээр сэргээн, үргэлжлүүлэн тоологдоно.

2.10.“К” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-0 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл нь 2009 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр олгогдож, Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-д заасан “энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах” гэсний дагуу 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр дуусахаар байжээ.

2.11.Тус компани нь уг хугацааг дуусахаас 2 жилийн өмнө хайгуулын тусгай зөвшөөрлөө ашиглалтын тусгай зөвшөөрөл болгох хүсэлтээ гаргасныг шийдвэрлэхээс татгалзсан үйлдлийн улмаас уг асуудал нь шүүхээр шийдвэрлэгдэх хүртэл уг хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа нь “хугацаа зогсох, тасалдуулан тоолох” эрх зүйн зарчмын дагуу зогсох ёстой.

2.12.Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.8-д “Энэ хуулийн 56.1-д заасан үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг хүчингүй болгосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тусгай зөвшөөрлийн хугацааг үргэлжлүүлэн тооцно” гэж заасан боловч бусад маргаантай асуудлыг шүүх эцэслэн шийдвэрлэх хүртэл тусгай зөвшөөрлийн хугацааг хэрхэх талаар хуульчилсан заалт байхгүй ч эрх зүйн дээрх зарчмыг шүүх хэрэглэх ёстой болно.

2.13.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаар шийдвэр гарснаас хойш Ашигт малтмалын, газрын тосны газрын дарга, түүний Кадастрын хэлтсийн даргын гаргасан “К” ХХК-ийн XV-0 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахаар гаргасан  NM-0******* дугаартай өргөдлийн эрхийг сэргээн бүртгэх талаар шүүх шийдвэрлээгүй гэх үндэслэлээр дахин санал авах ажиллагааг явуулахгүй байгаа эс үйлдэхүйд доорхи хууль зүйн дүгнэлт өгч шийдвэрлэж байна.

Гурав.Маргаан бүхий актыг хянасан, шүүхээс хууль хэрэглэсэн үндэслэлийн тухайд:

3.1.Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй” гэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2. Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ” гэж тус тус заасан байна.

3.2.Хариуцагч Ашигт малтмалын, газрын тосны газрын дарга, түүний Кадастрын хэлтсийн дарга нар нь дээрх Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаар шийдвэрийг үл маргах журмаар биелүүлэх үүрэгтэй байхад дахин шинэ үндэслэл гаргаж, уг үндэслэлээрээ шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс татгалзаж байгаа нь шүүхийг үл хүндэтгэсэн, хуулийн өмнө илэрхий үндэслэлгүй үйл ажиллагаа явуулсан гэж үзэж байна.

3.3.Цөмийн энергийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-т “Цөмийн энергийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Хөрөнгө оруулалтын тухай, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ” гэжээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-т “Ашигт малтмалын тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, Газрын тухай, Газрын хэвлийн тухай, Байгаль орчныг хамгаалах тухай, Үндэсний аюулгүй байдлын тухай хууль, Хөрөнгө оруулалтын тухай хууль, энэ хууль, эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ” гэжээ.

Иймд “К” ХХК-ийн цацраг идэвхт бодис ашиглах тусгай зөвшөөрөл эзэмших хүсэлт гаргах, хүсэлтийг захиргааны байгууллага шийдвэрлэх, бусад ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохтой холбоотой захиргааны байгууллагатай харилцах харилцаанд Ашигт малтмалын тухай хуулийг хэрэглэхгүй, Цөмийн энергийн тухай хуулийг хэрэглэх ёстой байна.

3.4.Цөмийн энергийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т “Дараах үйл ажиллагааг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхэлнэ” гээд,  мөн зүйлийн 15.2.2-т “цацраг идэвхт ашигт малтмал ашиглах” гэж заасан байна.

3.5.Мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-т “Энэ хуулийн 18.5-д зааснаас бусад тохиолдолд мөн хуулийн 15.2.2-т заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг энэ хуулийн 17.3-т заасан нөхцөлийг хамгийн сайн хангасан бөгөөд энэ хуулийн 5.2 буюу 5.3-т заасан нөхцөлийг зөвшөөрсөн тусгай зөвшөөрөл хүсэгчид олгоно” гэж, мөн зүйлийн 18.8-д “Энэ хуулийн 15.1.1-15.1.4-т заасан үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход тагнуулын төв байгууллага, мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас, энэ хуулийн 15.2-т заасан үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход Цөмийн энергийн комисс, тагнуулын төв байгууллага, мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас, энэ хуулийн 15.3-т заасан тусгай зөвшөөрөл олгоход Цөмийн энергийн комиссоос тус тус санал авсан байна” гэж тус тус заажээ.

3.6.Цөмийн энергийн тухай хуулийн 18 дугаар зүйлд тусгай зөвшөөрөл олгох журмыг, 19 дүгээр зүйлд тусгай зөвшөөрөл хүсэх өргөдөл гаргах журмыг тус тус тусгасан байгаа бөгөөд уг журамд хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн уг тусгай зөвшөөрлийг “хүчинтэй хугацааны дотор, эсхүл зөвхөн хүчин төгөлдөр нөхцөл”-д ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгох шаардлага тогтоогоогүй байна.

Иймд хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа дуусгавар болчихсон бол ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг хуулиар хориглоогүй, энэ харилцаанд Ашигт малтмалын хуулийг төсөөтэй хэрэглэхгүй тул ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлэхэд хайгуулын тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр байхыг захиргааны байгууллага, албан тушаалтан нь компаниас шаардах эрхгүй байна.

3.7.Мөн дээрх зохицуулалтуудаас харвал “К” ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлэхдээ Цөмийн энергийн комисс болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас зөвхөн 1 удаа л санал авах эрх олгосон, захиргааны байгууллагыг дахин энэ талаар санал авахаас татгалзах  эрхийг олгосон зохицуулалт байхгүй учраа дахин санал авах үүрэгтэй талаар шүүх өмнө хүчин төгөлдөр шийдвэрээрээ дүгнэчихсэн байхад уг Монгол Улсын нэрийн өмнөөс гарсан шүүхийн шийдвэрийг үл хэрэгссэн, шүүх эрх мэдлийн үйл ажиллагааг бүхэлд нь хүндэтгээгүй  явдал болно.

3.8.“К” ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох эсэх талаар санал авхуулахаар дахин гаргасан хүсэлтэд нь Ашигт малтмал газрын тосны газар  болон Кадастрын хэлтсээс “ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг шүүх сэргээгээгүй” гэсэн үндэслэлүүдээр дахин татгалзсан нь Цөмийн энергийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3, 18.8, 19-д заасан холбогдох заалтуудад болон эрх зүйн зарчимд  нийцээгүй хууль бус байна.

3.9.Дээр дурдсанаар “К” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-0 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл нь 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр дуусах  байсан боловч тус компани нь уг хугацааг дуусахаас 2 жилийн өмнө хайгуулын тусгай зөвшөөрлөө ашиглалтын тусгай зөвшөөрөл болгохоор хүсэлтээ гаргасныг шийдвэрлэхээс татгалзсан үйлдлийн улмаас уг асуудал нь шүүхээр шийдвэрлэгдэх хүртэл уг хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа нь “хугацаа зогсох, тасалдуулан тоолох” эрх зүйн зарчмын дагуу  зогсох ёстой.

3.10.Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.8-д “Энэ хуулийн 56.1-д заасан үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг хүчингүй болгосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тусгай зөвшөөрлийн хугацааг үргэлжлүүлэн тооцно” гэж заасан боловч бусад маргаантай асуудлыг шүүх эцэслэн шийдвэрлэх хүртэл тусгай зөвшөөрлийн хугацааг хэрхэх талаар Ашигт малтмалын тухай хууль болон Цөмийн энергийн тухай хуулиар хуульчилсан заалт байхгүй ч ийм үйл баримтад эрх зүйн дээрх зарчмыг хэрэглэх ёстой болно.

3.11.Тодруулбал, хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уг тусгай зөвшөөрлийн хугацааг дуусаагүй байхад ашиглалтын тусгай зөвшөөрөл болгох хүсэлт гаргасан бол, уг асуудлыг эрх бүхий этгээд нь шийдвэрлээгүйгээс болж эрх зүйн маргаан үүссэн тохиолдолд уг маргааныг шүүх эцэслэн шийдвэрлэх хүртэл хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа нь зогсож, уг маргаан эцэслэн шийдвэрлэгдэж дууссан үеэс уг хугацааг үргэлжлүүлэн тоолох ба энэхүү зарчим нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.8 дахь заалтад тусгалаа олж биежсэн эрх зүйн зарчим гэдгийг хариуцагч нар анхаарвал зохино.

3.12.Иймд хариуцагч Ашигт малтмал газрын тосны газар  болон Кадастрын хэлтсийн дарга нарын “К” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-0 дугаар тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг шүүх сэргээгээгүй” гэсэн үндэслэлүүдээр дахин татгалзсан нь хууль зүйн зарчимд нийцээгүй хууль бус болно.

            3.13.Нөгөө талаас шүүх нь аливаа  тусгай зөвшөөрөл эзэмшигчийн, үүний дотор “К” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-0 дугаар тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг сэргээж байдаг албан чиг үүрэггүй, энэ нь шүүхийн хийх ажил биш, харин ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад өөрт хуулиар олгосон эрх хэмжээ байхад ийм  үндэслэл, тайлбарыг шүүхэд  гаргаж байгаа нь ч илэрхий хууль бус юм.

3.14.Дээрхийг нэгтгэн дүгнэвэл, “К” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-0 дугаар тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа нь “хайгуулын тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр хугацааны дотор ашиглалтын тусгай зөвшөөрөл болгохоор хүсэлт гарсныг шийдвэрлэхээс татгалзсан шийдвэр”-т маргаж эхэлсэн буюу анх Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхэд анх хандсан 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс зогсож, уг хугацаа одоог хүртэл сэргээгүй, түүнийг үргэлжлүүлэн тоолох үндэслэл арилаагүй тул тус компанийн хайгуулын XV-0 дугаар тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болоогүй болох нь тогтоогдож байна.

3.15.Хэрэв хариуцагч нар нь “К” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-0 дугаар тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа дууссан гэж үзэж байгаа бол энэ нь тэдгээрийн өөрсдийн буруутай үйл ажиллагаанаас болсон байна.

3.16.Иймд хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газар, түүний Кадастрын хэлтэс нь өөрсдийн буруутай үйл ажиллагаанаас үүдсэн зөрчлийг Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэж заасны дагуу арилгах, бусдын  зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүрэг нь өөрт нь байгаа юм.

3.16.Иймд шүүх нь хэргийн оролцогчийн маргаагүй “тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацааг сэргээх” асуудлаар дүгнэлт өгөхгүйн дээр төрийн гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага болох захиргааны байгууллага, албан тушаалтны хуулиар хүлээсэн үүргийг өмнөөс нь хийж гүйцэтгэх, шийдвэрлэх эрх зүйн үндэслэлгүй, ийм үйлдэл хийх нь шүүх эрх мэдлийн зааг, шүүхийн эрх хэмжээнд сөрөг үр дагавар учруулах болно.

3.17.Дээрх хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч “К” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “тус компанийн цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын  XV-0 дугаар тусгай зөвшөөрөл олгох, эсэх талаарх санал авах ажиллагааг Цөмийн энергийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.8-д заасны дагуу явуулж, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Цөмийн энергийн комиссоос санал авхуулах тухай хүсэлтийг хүлээн авахаас дахин татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн үйлдэл /эс үйлдэхүй/ хууль бус болохыг тогтоож, санал авахыг тус байгууллагад даалгаж шийдвэрлэв.

3.18.Цөмийн энергийн тухай хуулийн 15.2-т “Дараах үйл ажиллагааг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхэлнэ” гээд мөн зүйлийн 15.2.2-т “цацраг идэвхт ашигт малтмал ашиглах” гэж, 19 дүгээр зүйлд тусгай зөвшөөрөл эзэмших хүсэлт гаргахад тавигдах шаардлагыг тогтоосны дотор ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэгч нь “заавал хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч байх”-ыг тогтоогоогүй байна.

3.19.Иймд нэхэмжлэгчийн  шүүх хуралдаанд гаргасан “… хуулиар ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмших хүсэлтийг зөвхөн хайгуулын тусгай зөвшөөрөл эрх бүхий этгээд гаргах  шаардлагыг хуулиар тогтоогоогүй учраас  манай хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа дууссан байсан ч уг ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах эрхтэй, уг өргөдлөө шийдвэрлүүлэх эрхтэй байхад манай өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус” гэх тайлбар нь үндэслэлтэй байна.

3.20.Нэгэнт Цөмийн энергийн тухай хуулиар ашиглалтын тусгай зөвшөөрөл авахыг хүсэгчид хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч байх шаардлагыг тогтоогоогүй байгаа, ер нь ийм шаардлага тогтоосон, тогтоогоогүйгээс үл хамаарч аливаа иргэн, хуулийн этгээд нь төрийн байгууллагад хандаж өргөдөл, хүсэлт гаргах, түүнийгээ хуульд заасан журмаар шийдвэрлүүлэх эрхтэй.

3.21.Эндээс дүгнэвэл, “К” ХХК нь Цөмийн энергийн тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасан журмын дагуу хайгуул хийсэн талбайдаа хайгуулын тусгай зөвшөөрөлтэй эсэхээс үл хамаарч ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах эрхтэй ба уг өргөдлийг нь хариуцагч нар хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх үүрэгтэй болох нь тогтоосон учраас нэхэмжлэгчийн энэ нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

            Дөрөв.Анхан шатны шүүхэд нотлох баримт цуглуулсан, үнэлсэн талаар:

4.1.Шүүх талуудын маргаж байгаа үйл баримтын хүрээнд нотлох баримтыг цуглуулж, үнэлж, захиргааны байгууллагын үйлдэл, үйл ажиллагаа нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол болон хууль зөрчсөн эсэхэд дүгнэлт маргааныг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн ба нотлох баримтыг үнэлэх нь хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн дотоод  итгэл, эрх хэмжээнд хамаарах болно.

            4.2.Анхан шатны шүүхэд нотлох баримтаар үнэлэгдсэн дээрх албан бичгүүдийг нэхэмжлэгч болон хариуцагчаас шүүхэд гаргаж өгсөн нь утга агуулгын зөрүүгүй байгаа тул анхан шатны шүүх эргэлзээгүй нотлох баримт гэж үзсэн болно.

4.3.Шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан “тус компанийн геологич Б.Ц******* мэдүүлгээр “Цөмийн энергийн комиссын Ажлын албанд болон  Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын албан бичгийн хариуг тус танилцуулаагүй, албан бичгийн хариуг компанид албан бичгээр мэдэгдэж хариу өгөх ёстой” гэснийг нотлохоор маргасан бөгөөд энэ үйл баримт нь Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн ******* дүгээр  шийдвэр гарснаас хойш тус байгууллагын гаргасан үйлдлийг  хянахад шууд хамааралгүй гэж үзэн нотлох баримтаар үнэлээгүй болно.

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүхэд тогтоож өгсөн хариу тайлбар гаргах хугацаанд тайлбараа гаргаагүй, шүүх хуралдаан 1 өдрөөр хойшлоход уг тайлбарыг гаргаж өгөх боломжтой байсан боловч гаргаагүй, үндсэн хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газартай нэгдмэл хүсэл сонирхолтой болох нь тайлбараар тогтоогдсон зэрэг байдлыг үндэслэн шүүх хуралдааныг явуулсан болно.

Мөн эвлэрэх боломж олгох хүсэлтээр нь 3 удаа шүүх хуралдааныг хойшлуулсан, хэргийн материалтай танилцах хүсэлтийг нь хангаж 1 удаа хойшлуулсан зэрэг нь шүүх таслах ажиллагааг удаашруулах, хуульд заасан хугацаанд хэргийг шийдвэрлээгүй, уг хугацааг 39 хоногоор хэтрүүлсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хууль зөрчсөн үндэслэл болох тул дахин хойшлуулахгүйгээр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12 дахь заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Цөмийн энергийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.8, 19 дүгээр зүйлд заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “К” ХХК-ийн эзэмшиж байсан цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын XV-0 тоот тусгай зөвшөөрлийн талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох эсэх талаарх санал авах ажиллагааг Цөмийн энергийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.8-д заасны дагуу явуулах хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Цөмийн энергийн комиссын саналыг авахыг Ашигт малтмал, газрын тосны газрын  Кадастрын хэлтэст, мөн “К” ХХК-ийн цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын XV-0 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд цацраг идэвхт ашигт малтмалыг ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн хүсэлтийг шийдвэрлээгүй Ашигт малтмал, газрын тосны газар болон түүний   Кадастрын хэлтсийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож,  тус компанийн цацраг идэвхт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хүссэн хүсэлтийг Цөмийн энергийн тухай хуульд нийцүүлэн шийдвэрлэхийг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газар болон түүний Кадастрын хэлтэст тус тус даалгасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан, нэхэмжлэгч “К” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тэмдэглэсүгэй.

 

 

 

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ЭРДЭНЭЧИМЭГ