Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 181/ШШ2024/04154

 

 

 

 

 

 

 

 

2024 10 31

181/ШШ2024/04154

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Р

Хариуцагч: Р холбогдох,

Гэрээний үүрэгт 66,526,000 төгрөг гаргуулахыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Тунгалаг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Батмягмармаа, нарийн бичгийн дарга Х.Отгонцэцэг оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

МанайХ ХХК нь бетон зуурмаг үйлдвэрлэх үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2020 онд хариуцагч ХХХК-тай бичгээр гэрээ байгуулахгүйгээр харилцан тохиролцоод битон зуурмаг нийлүүлсэн.

Хариуцагч компани нь 2020 оны 10 сарыг дуустал нийт 169,034,000 төгрөгийн бетон зуурмаг худалдан авсан ба энэ төлбөрөө төлөхгүй байсан тул 2022 оны 02 сарын 23-ний өдөр тооцоо нийлж үлдэгдлийг баталгаажуулсан. Тооцоо нийлсэнээс хойш 2022 онд төлбөр төлж байгаад 2023 оноос төлбөрөө төлөхөө больсон. 2023 оны 06 сарын 30-ний өдөр тооцоо нийлэхэд 66,526,000 төгрөгийн үлдэгдэлтэй гарсан.

Иймд хариуцагчаас гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр 66,526,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

2. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2023 оны 06 сарын 15-ний өдрийн 02/08 дугаартай мэдэгдэл, 2023 оны 03 сарын 15-ний өдрийн 02/05 дугаартай мэдэгдэл, тооцооны үлдэгдлийн баталгаа баримтууд,

 

3. Хариуцагчаас нотлох баримтаар: итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн бичгийн тайлбар,

4. Шүүхээс нотлох баримтаар: тус шүүхийн 2024 оны 10 сарын 08-ний өдрийн 181/ШЗ2024/19223 дугаартай шүүгчийн захирамж, албан тоот зэрэг нотлох баримтыг шинэчлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

1. НэхэмжлэгчХ ХХК нь хариуцагч ХХХК-иас 66,526,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилэлийн шаардлага гаргасан.

2. Хариуцагч ХХХК нь 66,526,000 төгрөгийг 2024 оны 11 сарын 30-ний өдрийн дотор төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж , хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5,106.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Хариуцагч ХХХК-иас 66,526,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчХ ХХК-д 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дүгээр зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчХ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 490,580 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төгрөгийг ХХХК-аас 490,580 төгрөг гаргуулан нэхэмжлэгчХ ХХК-д олгосугай.

3. Тус шүүхийн шүүгчийн 2024 оны 10 сарын 08-ны өдрийн 181/ШЗ2024/19223 дугаартай Шүүх хуралдааныг хойшлуулж, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А