| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 155/2024/01081/И |
| Дугаар | 155/ШШ2024/01072 |
| Огноо | 2024-11-11 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 11 өдөр
Дугаар 155/ШШ2024/01072
| 2024 оны 11 сарын 11 өдөр | Дугаар 155/ШШ2024/01072 | Хаймаг |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хаймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа би,
Нэхэмжлэгч: Г банк хувьцаат компанийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.Э,
Хариуцагч: Б.С нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 3,494,192.41 (гурван сая дөрвөн зуун ерэн дөрвөн мянга нэг зуун ерэн хоёр төгрөг дөчин нэгэн мөнгө) төгрөг гаргуулах тухай, 155/2024/01081/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г банк хувьцаат компани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Б овогтой Э , Б овогтой С нар нь 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Г банкны Хсалбараас зээл авах хүсэлт гаргаж Дугаар ЗГ4905116505 тоот Зээлийн гэрээ байгуулан 9,000,000 (Есөн таван сая) төгрөгийн цалингийн зээлийг сарын 1.2% хувийн хүүтэй 30 сарын хугацаатай зээлж авсан болно. 2024 оны 5 сараас эхлэн зээлийн үндсэн төлбөр болон хүүний өр үүссэн болно. Зээлдэгч нь банктай байгуулсан зээлийн гэрээг зөрчин төлөх ёстой зээл, зээлийн хүүг энэхүү гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй, гэрээний үүргээ удаа дараа зөрчиж байгаа тул банк өөрийн санаачлагаар зээлийн гэрээг цуцалж, зээлийг төлүүлэхээр дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд 2024 оны 09 сарын 12-ны байдлаар үндсэн зээлийн төлбөр 3,180,341.78 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 275,960.44 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 37,890.19 төгрөг, хугацаа хэтрүүлсэн хоног-231, нийт төлбөр 3,494,192.41 (Гурван сая дөрвөн зуун ерэн дөрвөн мянга нэг зуун ерэн хоёр төгрөг дөчин нэгэн мөнгө) төгрөгийг хариуцагч Б.Э, Б.С нараас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Г банк хувьцаат компани шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Г банк ХК-ийн Хсалбараас хариуцагч Б.Э, Б.С нарт холбогдуулан үндсэн зээлийн төлбөр 3,180,341.78 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 275,960.44 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 37,890.19 төгрөг, хугацаа хэтрүүлсэн хоног-231, нийт төлбөр 3,494,192.41 (Гурван сая дөрвөн зуун ерэн дөрвөн мянга нэг зуун ерэн хоёр төгрөг дөчин нэгэн мөнгө) төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Б.Энь 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр зээлийн төлбөрөө бүрэн барагдуулсан тул шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г банк хувьцаат компани нь хариуцагч Б.Э, Б.С нарт холбогдуулан үндсэн зээлийн төлбөр 3,180,341.78 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 275,960.44 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 37,890.19 төгрөг, хугацаа хэтрүүлсэн хоног-231, нийт төлбөр 3,494,192.41 (гурван сая дөрвөн зуун ерэн дөрвөн мянга нэг зуун ерэн хоёр төгрөг дөчин нэгэн мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Э нь нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээлийн төлбөр 3,180,341.78 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 275,960.44 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 37,890.19 төгрөг, хугацаа хэтрүүлсэн хоног-231, нийт төлбөр 3,494,192.41 (Гурван сая дөрвөн зуун ерэн дөрвөн мянга нэг зуун ерэн хоёр төгрөг дөчин нэгэн мөнгө) төгрөгийг төлсөн үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь хууль зөрчөөгүй, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж,
Мөн зүйлийн 74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж тус тус хуульчилжээ.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иймд нэхэмжлэгч Г банк хувьцаат компанийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,857 (далан мянга найман зуун тавин долоо) төгрөгөөс 35,428.50 ( гучин таван мянга дөрвөн зуун хорин найман төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогод үлдээн, үлдэх 35,428.50 ( гучин таван мянга дөрвөн зуун хорин найман төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Г банк хувьцаат компанийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Э, Б.С нарт холбогдох үндсэн зээлийн төлбөр 3,180,341.78 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 275,960.44 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 37,890.19 төгрөг, хугацаа хэтрүүлсэн хоног-231, нийт төлбөр 3,494,192.41 (Гурван сая дөрвөн зуун ерэн дөрвөн мянга нэг зуун ерэн хоёр төгрөг дөчин нэгэн мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч Г банк хувьцаат компанийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч Г банк хувьцаат компанийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,857 ( далан мянга найман зуун тавин долоо ) төгрөгөөс 35,428.50 ( гучин таван мянга дөрвөн зуун хорин найман төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогод үлдээн, үлдэх 35,428.50 ( гучин таван мянга дөрвөн зуун хорин найман төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА