Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 155/ШШ2024/01074

 

 

2024 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 155/ШШ2024/01074

Хөвсгөл аймаг

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар А.Д-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Э-д холбогдох хүүхдийн асрамж тогтоолгох тухай иргэний хэргийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч А.Д-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 ( далан мянга хоёр зуу) төгрөгийн тал хувь 35,100 (гучин таван мянга нэг зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 35,100 (гучин таван мянга нэг зуу) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ    Б.МӨНХТУЯА