| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Амармэнд |
| Хэргийн индекс | 181/2022/04069/И |
| Дугаар | 181/ШШ2024/04017 |
| Огноо | 2024-10-23 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 23 өдөр
Дугаар 181/ШШ2024/04017
2024 10 23 181/ШШ2024/04017
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амармэнд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: -д холбогдох,
Гэрээнээс татгалзаж, 334,531,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ё, өмгөөлөгч ы, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ё, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Агиймаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ы миний бие ё-иас Баянзүрх дүүргийн 6 хороо High apart төслийн барилгаас 99,86 м.кв үйлчилгээний зориулалттай, талбай худалдан авахаар тохирч, 2016.12.24-ний өдрийн №0489 дугаартай Үйлчилгээний талбай захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ-г байгуулсан. Үйлчилгээний талбайг 334,531,000 төгрөгөөр худалдан авахаар урьдчилгаа 100,359,300 төгрөг төлсөн. Үүнээс хойш 2017.05.21-нд 50 сая ₮, 2018.06.05-нд 50 сая ₮, 2019.12.26-нд 50 сая₮, 2020.10.16-нд 50 сая₮, 2021.11.03-ны өдөр 34,171,700 ₮-ийг төлж дуусгасан. Барилга барьж дуусаад 2020.09.01-ний өдөр үйлчилгээний талбайгаа хүлээн авч, үйлчилгээний талбайг одоог хүртэл түрээслүүлж байгаа. Дээрх барилгыг улсын комисс хүлээн авснаас хойш үйлчилгээний талбайн гэрчилгээг авахад шаардагдах материалыг бүрдүүлж өгнө үү гэж удаа дараа шаардсан боловч өгөхгүй болохоор нь Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн газар очиж уулзахад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар битүүмжилсэн байна гэсэн. Уг талбайг надад зарсан атлаа өөр байдлаар битүүмжлүүлсэн байна гэж би бодож байна. Иймд ё4б тоотод байрлах 99,86 м.кв үйлчилгээний зориулалттай талбайн өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.
1.1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдөр өөрчлөхдөө: Нэхэмжлэгч ы нь 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр тус шүүхэд хариуцагчаас БЗД-ийн 6-р хороо High apart төслийн барилгын В блок 4 давхарт 46 тоотод байрлах 99.86 м.кв үйлчилгээний зориулалтай талбайн өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийг гаргасан. Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж дээрх нэхэмжлэгчийн Үйлчилгээний талбай захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний дагуу өмчлөгчөөр тогтоолгохоор нэхэмжилсэн талбайг худалдан борлуулж үүргийг гүйцэтгэлийг хангуулсан болохыг шүүхийн шатанд мэдэгдсэн болно. Одоогийн байдлаар нэхэмжлэгч өөрийн авах ёстой байсан талбайг авч чадаагүй бөгөөд өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн үйлчилгээний талбай нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар бусдыг өмчлөлд шилсэн байх тул анх тухайн талбайг авахад төлсөн мөнгө урьдчилгаанд төлсөн 100,359,300.00 төгрөг, үлдэгдэл төлбөр болох 234,171,700.00 төгрөгийг нийт 334,531,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Зохигчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эвлэрлийн гэрээ байгуулжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Улмаар, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж, гэрээний үүрэгт шилжүүлсэн 334,531,000 төгрөгийг хариуцагчаас буцаан гаргуулахаар шаарджээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид дараах нөхцөлүүдээр харилцан тохирч 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр эвлэрлийн гэрээг байгуулжээ. Үүнд: Иргэн С. Отгончимэгийн нэхэмжлэлтэй ё-д холбогдох иргэний хэрэгт талууд харилцан тохиролцож ямар нэгэн дарамт шахалтгүйгээр сайн дурын үндсэн дээр доор байдлаар энэхүү эвлэрлийн гэрээг байгуулж байна.
1. Нэхэмжлэгчийн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох ётоотод байрлах 99,86 м2 үйлчилгээний зориулалттай талбайн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргасан боловч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Монгол олон улсын Арбитрын 2020 оны 01 дүгээр сарын 08 -ны өдрийн 20 дугаар шийдвэрийг үндэслэж худалдан борлуулсан тул дээрх хаяг бүхий үйлчилгээний зориулалттай талбай нь бусдын өмч болсон байдаг.
2. Ингээд нэхэмжлэгч нь дээрх нөхцөл байдлыг мэдээд 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хариуцагч ё-с нийт 334,531,000.00 /гурван зуун гучин дөрвөн сая таван зуун гучин нэгэн мянган/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн байдаг.
3. Хариуцагч дээрх мөнгөн төлбөрийг дараах хөрөнгүүдийг өгч төлбөрийг барагдуулахаар хүсэлт ирүүлснийг нэхэмжлэгч нь хүлээн зөвшөөрч өөрийн нэр дээр дараах хөрөнгүүдийг нийт төлбөрт тооцож авахад татгалзахгүй эвлэрлийн гэрээг байгуулж байгаа болно.
4. Хөрөнгийн жагсаалт:
а/ Хан-Уул дүүрэг 10-р хороо 1 байр 30 тоот байрлах 588м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө Ү-2206005190 ,
б/ Сонгинохайрхан дүүрэг, 5-р хороо, 211/4 байр 0 тоот хаягт байршилтай 192 м2 талбайтай дулааны узелийн зориулалттай Ү-2201017820 үл хөдлөх хөрөнгө гэсэн эдгээр хөрөнгийг Нэхэмжлэгч талд нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнд тооцож шилжүүлэхээр тохиролцов.
5. Дээрх үл хөдлөх эд хөрөнгүүд нь бусдад барьцаалагдаагүй, битүүмжлэгдээгүй бөгөөд холбогдох нотлох баримтуудыг хавсаргасан болно гэжээ.
Зохигчид маргаантай асуудлыг харилцан тохиролцож, тодорхой нөхцөл тохирон эвлэрлийн гэрээг байгуулсан байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ы, хариуцагч ё-д холбогдуулан гэрээнээс татгалзаж, 334,531,000 төгрөг буцаан гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасантай холбогдуулан, дээрх мөнгөн төлбөрийн үүрэгт
а/ Хан-Уул дүүрэг 10 дугаар хороо 1 дүгээр байр, 30 тоот хаягт байрлах, 588 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2206005190 дугаарт бүртгэлтэй, ё-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө,
б/ Сонгинохайрхан дүүрэг, 5 дугаар хороо, 211/4 байр 0 тоот хаягт байршилтай, 192 м.кв талбайтай, дулааны узелийн зориулалттай, улсын бүртгэлийн Ү-2201017820 дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын 18635311060720 дугаартай, ё-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг нэхэмжлэгч ыийн өмчлөл, эзэмшилд шилжүүлэхээр харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,830,605 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид 1,830,605 төгрөгийг хариуцагч ё-иас гаргуулж, нэхэмжлэгч ыт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД