| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Алагаагийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 181/2024/03882/И |
| Дугаар | 181/ШШ2024/04529 |
| Огноо | 2024-11-14 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 181/ШШ2024/04529
| 2024 11 14 | 181/ШШ2024/04529 |
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А би
Нэхэмжлэгч: Н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Р холбогдох
зээлийн гэрээний үүрэгт 10,939,952.12 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Х ББСБ ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Зээлдэгч Б.Хтой байгуулсан ЗГ/1510300582 тоот зээлийн гэрээний нийт төлбөр болох 10,939,952.12 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Зохигч шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхэд хандан Х ББСБ ХК нь 10'939'952.12 /арван сая есөн зуун гучин есөн мянга есөн зуун тавин хоёр төгрөг арван хоёр мөнгө/ төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын талаар дараахь байдлаар хариуцагчтай харилцан тохиролцож эвлэрч байна. Үүнд: Х ББСБ ХК нь Ю'939'952.12 /арван сая есөн зуун гучин есөн мянга есөн зуун тавин хоёр төгрөг арван хоёр мөнгө/ нэхэмжилсэн төгрөгийг дараах байдлаар төлөхөөр харилцан тохиролцож байна.
1. 2024 оны 11 дугаар сарын 15-ны өдрийн дотор 1,100,000.00 төгрөг
2. 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор 1,100,000.00 төгрөг
3. 2025 оны 01 дугаар сарын 15-ны өдрийн дотор 1,100,000.00 төгрөг
4. 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор 1,100,000.00 төгрөг
5. 2025 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн дотор 1,100,000.00 төгрөг
6. 2025 оны 04 дугаар сарын 15-ны өдрийн дотор 1,100,000.00 төгрөг
7. 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн дотор 1,100,000.00 төгрөг
8. 2025 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн дотор 1,100,000.00 төгрөг
9. 2025 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн дотор 1,100,000.00 төгрөг
10. 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн дотор 1,039,952.12 төгрөг
Гэрээнд заасан хугацаанд төлбөрийг сайн дураар төлж барагдуулаагүй тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж албадан гүйцэтгүүлэхээр талууд тохиролцсон болно гэжээ.
3. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, зээлийн хүсэлт, зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ,
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Х ББСБ ХК нь хариуцагч Б.Ход холбогдуулан 10,939,952.12 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2. Хариуцагч Б.Ход 2024 оны 10 сарын 28-ны өдөр нэхэмжлэлийн нэг хувийг гардуулан өгсөн хариуцагч нар нь шүүхэд бичгийн тайлбар ирүүлээгүй, харин зохигчид эвлэрлийн гэрээг шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
3. Эвлэрлийн гэрээнд: Талууд харилцан тохиролцож хариуцагч Б.Х нь 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор 1,100,000.00 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор 1,100,000.00 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн дотор 1,100,000.00 төгрөг 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор 1,100,000.00 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн дотор 1,100,000.00 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн дотор 1,100,000.00 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн дотор 1,100,000.00 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн дотор 1,100,000.00 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн дотор 1,100,000.00 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн дотор 1,039,952.12 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар тохиролцов гэжээ.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар төлөхөөр эвлэрч байх тул зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
4. Зохигчийн хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч Х ББСБ ХК, хариуцагч Б.Х нарын хооронд байгуулсан эвлэрлийг гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Б.Х нь 10,939,952.12 төгрөгийг, 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор 1,100,000.00 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор 1,100,000.00 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн дотор 1,100,000.00 төгрөг 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор 1,100,000.00 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн дотор 1,100,000.00 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн дотор 1,100,000.00 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн дотор 1,100,000.00 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн дотор 1,100,000.00 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн дотор 1,100,000.00 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн дотор 1,039,952.12 тус тус нэхэмжлэгч Х ББСБ ХК-д төлөхөөр тохиролцсон тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 189,990 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Хоос 94,995 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х ББСБ ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ А