| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 147/2024/00325/И |
| Дугаар | 147/ШШ2024/00309 |
| Огноо | 2024-12-02 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 147/ШШ2024/00309
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар ******* ******* *******
Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ... баг, ... оршин суух, утасны дугаар ..., ******* овогт ******* ******* холбогдох
ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, ажлын хөлсөнд төлөгдсөн ..... төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Сүхбаатар ******* ******* ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сүхбаатар ******* ******* ******* нь Т.*******ай ...оны ... сарын ...-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, гэрээний 1.1-т зааснаар гүйцэтгэгч нь захиалагчийн даалгавар, батлагдсан зураг төсвийн дагуу, хогийн нэгдсэн цэгт гадна 3 камер суурилуулах, камерыг 24 цагийн турш цахилгаан тэжээлээр хангагдсан, камерууд нь төв оффисийн төхөөрөмж дээр бичлэг, дүрс дамжуулалт хадгалагдаж байх шаардлагатай байсан. Гүйцэтгэгч тал хогийн нэгдсэн цэгт... камер, нарны тольтой суулгасан боловч гэрээний дагуу ажлыг бүрэн хийж хүлээлгэж өгөөгүй, хогийн нэгдсэн цэгийн камер ажиллагаагүй байна. Гэрээгээр гүйцэтгэх ажлын нийт хөлс.... төгрөг байсан ба үүнээс ... оны ... сарын ...-ны өдөр ..... төгрөгийг шилжүүлсэн байсан. Иймд гэрээг цуцалж, ажлын хөлсөнд төлөгдсөн.... төгрөгийг ******* гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Сүхбаатар ******* *******ний гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. ... төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Тухайн үед суурилуулсан тоног төхөөрөмжийг хүлээн авч байж төлбөрийг төлөх саналтай байна гэжээ.
Нэхэмжлэгч Сүхбаатар ******* ******* ******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ... оны .. сарын -ны өдөр байгуулсан ...тоот ажил гүйцэтгэх гэрээнд заасан байршилд тавьж суурилуулсан тоног төхөөрөмжийг буцаахыг зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Сүхбаатар ******* ******* ******* нь хариуцагч Т.******* холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, ажлын хөлсөнд төлөгдсөн 5,574,380 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.
Хариуцагч нь нэхэмжилсэн 5.... төгрөгийг тухайн үед суурилуулсан тоног төхөөрөмжийг хүлээн авч төлбөрийг төлөхөөр, нэхэмжлэгч нь ... оны ... сарын ...-ны өдөр байгуулсан ... тоот ажил гүйцэтгэх гэрээнд зааснаар суурилуулсан тоног төхөөрөмж хогийн нэгдсэн цэгт 3ш камер, нарны толийг буцаан өгөхийг зөвшөөрч эвлэрсэн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн .... төгрөгийн тал хувь .... төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь ... төгрөгийг хариуцагч ******* тус тус гаргуулж нэхэмжлэгч Сүхбаатар ******* ******* *******т олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Сүхбаатар ******* ******* ******* нэхэмжлэлтэй хариуцагч Т.******* холбогдох ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, ажлын хөлсөнд төлөгдсөн ..... төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч , суурилуулсан тоног төхөөрөмжийг хүлээн авч төлбөрийг төлөхөөр, нэхэмжлэгч нь ... оны .. сарын ...-ны өдөр байгуулсан .... тоот ажил гүйцэтгэх гэрээнд зааснаар суурилуулсан тоног төхөөрөмж хогийн нэгдсэн цэгт 3ш камер, нарны толийг буцаан өгөхийг зөвшөөрч, эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 104,140 төгрөгийн тал хувь 52,070 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 52,070 төгрөгийг хариуцагч ******* тус тус гаргуулж нэхэмжлэгч Сүхбаатар ******* ******* *******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ П.БОЛОРМАА