Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 147/ШШ2024/00308

 

                                                             Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

  хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороонд байрлах, ******* ******* ******* ******* ******* *******-ийн

 

Хариуцагч: Сүхбаатар аймгийн Онгон сумын ...-р багт оршин суух, утасны дугаар...., ******* овогт ******* ******* холбогдох

 

зээлийн гэрээний үүрэгт .... төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянаад

 

                                                  ТОДОРХОЙЛОХ нь :

 

Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* ******* ******* ******* ******* ******* нь иргэн ... оны ... сарын ...-ны өдөр .... тоот зээлийн гэрээг Иргэний хуулийн 281-452 дугаар зүйл, компанийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг удирдлага болгон харилцан тохиролцож байгуулсан. Хариуцагч нь барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй шалтаг шалтгаан тоочин өнөөдрийг хүртэлх хугацаанд төлөөгүй байгаа бөгөөд 369 хоногийн хугацаа хэтрүүлсэн байна. Үндсэн зээл 1,774,014.32 төгрөг, зээлийн хүү 1,419,583.89 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 121,001.83 төгрөг, бусад 9,300 төгрөг нийт 3,323,900.04 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

         Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие  ******* ******* ******* ******* ******* *******-аас зээл авсан нь үнэн.Нэхэмжилсэн 3,323,900.04 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

                                                                     ҮНДЭСЛЭХ нь:

 

           Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* ******* нь хариуцагч Т.******* холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,323,900.04 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.

 

             Хариуцагч нь нэхэмжилсэн 3,323,900.04 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул хариуцагч  нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

           Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 68,150  төгрөгийн тал хувь 34,075 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 34,075 төгрөгийг хариуцагч гоос тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* *******-д олгох нь зүйтэй байна.

 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

 

                                                       ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1. ******* ******* ******* ******* ******* *******-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Т.******* холбогдох зээлийн гэрээний үүрэгт 3,323,900.04 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг  хариуцагч төлөхөөр хүлээн зөвшөөрсөн, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

             2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 68,150  төгрөгийн тал хувь 34,075 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 34,075 төгрөгийг хариуцагч гоос тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* *******-д олгосугай.

 

           3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                                           ШҮҮГЧ                              П.БОЛОРМАА