Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 155/ШШ2024/01102

 

 

2024 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 155/ШШ2024/01102

Х аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Ш.Г-гийн хүсэлттэй,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай, 155/2024/01182/и дугаар индекстэй иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Ш.Г,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Алтанхундага нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ш.Г шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ш.Г нь Х аймгийн И-У суманд 1968 онд айлын ууган хүүхэд болон мэндэлсэн бөгөөд Т сумын 10 жилийн дунд сургуульд суралцаж, 10 дугаар ангийг 1986 онд төгссөн. Би Х аймгийн Т сумын хүн эмнэлэгт 1988 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн угаагчаар 1990 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийг дуустал хугацаанд, 1990 оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөс асрагчаар томилогдон одоог хүртэл уг эмнэлэгтээ ажиллаж байна. Одоо өндөр настны тэтгэвэрт орох гэтэл ажиллаж байсан хугацааны хөдөлмөрийн дэвтэр нөхөн бичилттэй, ажилд томилсон тушаалд миний овог, нэрийг зөрүүтэй бичсэн зэрэг шалтгааны улмаас улсад ажилласан хугацаа минь ажилласан жилд тооцогдохгүй байна.

Иймд Ш.Г миний Х аймгийн Т сумын хүн эмнэлэгт 1988 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 1990 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийг дуустал хугацаанд угаагчаар, 1990 оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд асрагчаар ажиллаж байсан байдлыг тус тус тогтоож өгнө үү. Миний бие 1988 онд эмнэлэгт орохоосоо өмнө хүний оронд Т-гийн сангийн аж ахуйд түр хугацаанд ажилласан. Эмнэлэгт ажиллаж байгаад 1997 онд ажлаасаа гараад эргэж орсон байгаа гэв.

Нэхэмжлэгчээс: Иргэний үнэмлэхийн хуулбар, Т сумын Эмнэлэгийн эрхлэгчийн 1988 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 21 дугаартай тушаалын хуулбар, Т сумын Хүн эмнэлэгийн эрхлэгчийн 1990 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 8 дугаартай тушаалын хуулбар, Т сумын эмнэлэгийн захиргаанаас 1988 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Х аймгийн Т сумын Хүн эмнэлэгийн эрхлэгчийн 1997 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 01 дугаартай тушаалын хуулбар, Х аймгийн Т сумын Хүний эмнэлэгийн Ерөнхий эмчийн 2011 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Б/01 дугаар тушаалын хуулбар, Х аймгийн Т сумын Хүний эмнэлэгийн Ерөнхий эмчийн 2011 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Б/14 дугаар тушаалын хуулбар, Х аймгийн Т сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Б/20 дугаар тушаал, Х аймгийн Ниймгийн даатгалын газрын 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн Архивын лавлагаа, Төрийн үйлчилгээний нэгдсэн системээс лавлагаагаар авсан Ш.Ггийн 1997 оноос 2024 онуудад Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Ш.Г-д Х аймгийн Т сумын Нийгмийн даатгалын байцаагчаас 2011 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр нээж олгосон НДД0303619 дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, гэрэл зургууд зэрэг баримтыг тус тус ирүүлжээ.

 

  Нэхэмжлэгчийн хүсэлтээр Д.Чимэдбал, Ж.Хишигжаргал нараас гэрчийн мэдүүлэг авсан байна.

 

Шүүх Х аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Ш.Г-ийн Иргэний хаягийн хуудас №7, ХААТР-1 (А), ХААТР-21 (А) лавлагаа, Х аймгийн Архивын тасгаас тушаалын хуулбарууд, Т сумын Эрүүл мэндийн төвөөс цалин хөлсний лавлагаа зэргийг бүрдүүлсэн ба Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 155/ШЗ2024/04265 дугаар Үзлэг хийх тухай шүүгчийн захирамжаар Х аймгийн Т сумын Эрүүл мэндийн төвийн архивд хадгалагдаж буй ажилчдын цалин хөлсний баримт болон бусад холбогдох баримтад үзлэг хийж үзлэгийн тэмдэглэл, цагийн бүртгэлийн хуулбар, Т сумын Хүн эмнэлэгийн 80 жилийн ойн түүхэн товчоо 1937-2017 гэх нэртэй номны 116 дугаар хуудас зэргийг нотлох баримтаар бүрдүүлж хавсаргасан байна.

 

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.

2. Нэхэмжлэгч нь Х аймгийн Т сумын Хүн эмнэлэгт 1988 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 1990 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийг дуустал хугацаанд угаагчаар, 1990 оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд асрагчаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба үүнийг тогтоолгосноор нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр тогтоолгон авах эрх зүйн үр дагаврыг үүсгэж байгаа юм гэж тайлбарласан болно.

3.Хэрэгт:

 

Х аймгийн Т сумын эмнэлэгээс 1988 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Ш-ын Г нэрээр нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн 3 дугаар хуудасны эхний нүүрэн дэх Хөдөлмөрийн хөлсний мэдээ хэсэгт:

1.Байгууллагын нэр: Т Хүн эмнэлэг,

2.Гүйцэтгэсэн ажил, албан тушаал, тушаал шийдвэрийн он, сар, өдөр, дугаар: Асрагчаар авч ажиллуулав. Салбарын эрхлэгчийн 1988.11.22 №21 тоот тушаалаар,

Арын нүүрэн дэх Хөдөлмөрийн хөлсний мэдээ хэсэгт:

1.Байгууллагын нэр: Т Хүн эмнэлэг,

2.Гүйцэтгэсэн ажил, албан тушаал, тушаал шийдвэрийн он, сар, өдөр, дугаар: Асрагчийн үүрэгт ажлаас чөлөөлөв. Салбарын эрхлэгчийн 1997.01.10 №01 тоот тушаалаар,

1988.11.14-1994.12.31 хүртэл 6 жил 01 сар 17 хоног ажиллав. Нийгмийн даатгалын дэвтрийн №174465 1995.01.01 оноос шинэ тэтгэмжийн хууль үйлчлэх учир хөдөлмөрийн дэвтрийг хаав. гэж бичигдэж, тэмдэг дарагдсан хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 1 хуудас (хх-ийн 5 дугаар хуудас),

 

Х аймгийн Т сумын Эмнэлэгийн эрхлэгчийн 1988 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 21 дугаартай 1. Ш овогтой Г-г ( туяа гэсний дээр бичмэлээр маа гэж бичсэн) 1988 оны 11 дүгээр сарын 14-нөөс цалинтай чөлөөтэй асрагч Хишигбаяр овогтой Ринагийн оронд түр угаагчаар ... тус тус ажиллуулсугай гэх Ажилд авах тухай тушаалын Х аймгийн Архивын тасаг хуулбар үнэн тэмдэг дарагдсан хуулбар 2 хуудас (хх-ийн 3,15 дугаар хуудас),

 

Х аймгийн Т сумын Хүн эмнэлэгийн эрхлэгчийн 1990 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 8 дугаартай 1. ... Шарав овогтой Гэрэлмаа нарыг 1990 оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөс ... үүрэгт ажлаас чөлөөлж, ... Ш овогтой Г-г асрагчаар 1990 оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн томилон ажиллуулсугай... гэх Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тухай тушаалын Х аймгийн Архивын тасаг хуулбар үнэн тэмдэг дарагдсан хуулбар 2 хуудас (хх-ийн 4, 16 дугаар хуудас),

 

Х аймгийн Т сумын Хүн эмнэлэгийн эрхлэгчийн 1990 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 19 дугаартай 1. Асрагч Ш.Г ... нарыг цалинг 15%-иар ... тус тус бууруулсугай. ... гэх Арга хэмжээ авах тухай тушаалын Х аймгийн Архивын тасаг хуулбар үнэн тэмдэг дарагдсан хуулбар 1 хуудас (хх-ийн 17 дугаар хуудас),

Салбарын эрхлэгчийн 1992 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 8 дугаартай 1.Хариуцсан ажилдаа хариуцлагагүй хандаж больницын халдвар, хамгааллын дэглэмийг бүрэн сахиж ажиллаагүй Ш.Г ... нарыг цалингийн 20%-иар бууруулсугай. ... гэх Хэлбэлзэлт цалин олгох тухай тушаалын Х аймгийн Архивын тасаг хуулбар үнэн тэмдэг дарагдсан хуулбар 1 хуудас (хх-ийн 18 дугаар хуудас),

Х аймгийн Т сумын Хүн эмнэлэгийн эрхлэгчийн 1997 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 01 дугаартай 1. Тус эмнэлэгийн асрагч Ш.Г нь хамт олны үнэлгээгээр ажилдчын 39%-ийн саналаар ... ажилдаа тэнцэхгүй гэж дүгнэгдсэн тул Хөдөлмөрийн хуулийн 20 дугаар зүйлийн 1-ийн 2 дахь заалтыг үндэслэн захиргааны санаачлагаар 1997 оны 01 дүгээр сарын 05-наас эхлэн хөдөлмөрийн гэрээг цуцлаж ажлаас чөлөөлсүгэй... гэх Ажлаас халах тухай тушаалын Х аймгийн Архивын тасаг хуулбар үнэн тэмдэг дарагдсан хуулбар 1 хуудас (хх-ийн 30 дугаар хуудас),

Х аймгийн Т сумын Хүний эмнэлэгийн Ерөнхий эмчийн 2011 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Б/01 дугаартай 1.Шагдар овогтой Гэрэлмааг 2011 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн сумын эмнэлэгт үйлчлэгчээр түр томилон 3 сарын хугацаатайгаар ажиллуулсугай. ... гэх Ажилтан ажилд авах тухай тушаалын Х аймгийн Архивын тасаг хуулбар үнэн тэмдэг дарагдсан хуулбар 1 хуудас (хх-ийн 31 дүгээр хуудас),

Х аймгийн Т сумын Хүний эмнэлэгийн Ерөнхий эмчийн 2011 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Б/14 дугаартай 1. Т сумын эмнэлэгт үйлчлэгчээр түр ажилтай Ш.Г-г 2011 оны 7 дугаар сарын 01-нээс үйлчлэгчийн ажлаас чөлөөлсүгэй. ... гэх Ажилтан ажлаас чөлөөлөх тухай тушаалын Х аймгийн Архивын тасаг хуулбар үнэн тэмдэг дарагдсан хуулбар 1 хуудас (хх-ийн 32 дугаар хуудас),

Х аймгийн Т сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Б/20 дугаартай 1. Тус эмнэлэгийн эрхлэгчийн Ажилд авах тухай 1988 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 21 дүгээр тушаалын 1 дэх хэсэгт Ш-ын Г-г 1988 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс чөлөөтэй асрагч Хишигбаярын Ринагийн оронд түр угаагчаар ажиллуулсугай гэж бичигдсэн Шагдарын Гэрэлтуяа гэснийг Ш-ын Г гэж өөрчлөлт оруулсугай. ...гэх Тушаалд өөрчлөлт оруулах тухай тушаалын эх баримт 1 хуудас (хх-ийн 33 дугаар хуудас),

Х аймгийн Ниймгийн даатгалын газрын 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн Ш овогтой Г-ийн Т сумын Хүн эмнэлэгт 1995, 1996 онуудад шимтгэл төлж ажилласан хугацаанд авсан хөдөлмөрийн хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийн Архивын лавлагаа 1 хуудас (хх-ийн 34 дүгээр хуудас),

Төрийн үйлчилгээний нэгдсэн системээс лавлагаагаар авсан Ш.Г-гийн 1997 оноос 2024 онуудад Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт 8 хуудас (хх-ийн 35-42 дугаар хуудас),

Х аймгийн Т сумын Эрүүл мэндийн төвөөс лавлагаагаар гарган ирүүлсэн нэхэмжлэгчийн Х аймгийн Т сумын Хүн эмнэлэгт 1989 оны 2-12 сар, 1990 оны 1-4 сар, 7-12 дугаар саруудад угаагчаар, 1991 оны 1-9 сар, 1992 оны 1-6, 1993 оны 1-12, 1994 оны 1-12 дугаар саруудад асрагчаар ажиллаж байсан хугацааны цалин хөлс бичигдсэн цалин хөлсний түүвэр болон 70 дугаар дансны хуулбар, (хх-ийн 46-83, 98-123 дугаар хуудас),

 

Монгол Ш-ын Г-д Х аймгийн Т сумын Нийгмийн даатгалын байцаагчаас 2011 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр нээж олгосон ... дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, ... дугаар 1997 оны 3 дугаар сараас 2000 оныг дуустал хугацааг буюу 3 жил 10 сар нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг нөхөн тооцсон болохыг баталгаажуулсан Баталгаажилтын хуудас-ны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 1 хуудас, (хх-ийн 43 дугаар хуудас),

 

Монгол Ш-ын Г-гийн Х аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс гаргаж ирүүлсэн ...14. Ажилладаг байгууллага: Сангийн аж ахуй, ажилд орсон он: 1988, эрхэлдэг ажил: тогооч, эрхэлж эхлэсэн он: 1988, оршдог сум, район: Т ... гэж 1988 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр бүртгэгдсэн ХААТР-1 (А) маягтын хуулбарт Х аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажсан хуулбар 1 хуудас (хх-ийн 20 дугаар хуудас),

Монгол Ш-ын Г-гийн Х аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс гаргаж ирүүлсэн ... хаана, ямар ажилтай: Т сумын 10 жилд сурагч... гэж 1986 оны 3 дугаар сарын 27-ны өдөр бүртгэгдсэн ХАЯГИЙН ХУУДАС №7 маягтын хуулбарт Х аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажсан хуулбар 1 хуудас (хх-ийн 21 дүгээр хуудас),

Монгол Ш-ын Г-гийн Х аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс гаргаж ирүүлсэн ХААТР-21 (А) маягтын хуулбарт Х аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажсан хуулбар 1 хуудас (хх-ийн 22 дугаар хуудас),

Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 155/ШЗ2024/04265 дугаартай шүүгчийн захирамжаар Х аймгийн Т сумын Эрүүл мэндийн төвийн архивт хадгалагдаж байгаа ажилчдын цалин хөлсний болон бусад холбогдох баримтуудад үзлэг хийсэн үзлэгийн тэмдэглэлд ... Хүн эмнэлэгийн сувилагч, асрагч нарын 1990 оны 5 дугаар сард ажилласан илүү цагийн тооцоо гэх хүснэгтэн баримтын 6-рт. Ш.Г гэх нэрний ард цалин хөлс тооцогдсон байдлаар бичигдсэн, Ажлын цагийн баланс гэх 1990 оны 5 дугаар сарын 20-ны өдөр гэж бичигдсэн, мөн 1990 оны 6 дугаар сард ажилласан цагийн бүртгэл гэх баримтанд Ш.Г (асрагч) гэж бичигдэж, бүртгэгдсэн баримт, түүний арын хуудсанд гараар хүснэгтэлж үйлдсэн Т сумын Хүн эмнэлэгийн сувилагч, асрагч нарын 1990 оны 6 дугаар сард ажилласан илүү цагийн тооцоо гэх хүснэгтийн 5-д Ш.Г асрагч гэж бичигдсэн баримт, Т хүн эмнэлэгийн 1990 оны сүүлийн хагас жилийн касс харилцахын баримт 1990-12-30 гэж бичигдсэн хавтас бүхий баримтын 1990 оны 7, 8, 9, 10, 11, 12 дугаар саруудын цалин хөлсний баримтууд байх бөгөөд үүнд Ш.Г гэх нэр бичигдсэн баримтууд байна. Мөн 1 дүгээр улирлын касс харилцахын баримт Хүн эмнэлэг 1991 онд гэж хаягласан хавтастай баримтанд 1991 оны 1, 2, 3, 4 дүгээр саруудын цалин хөлсний баримт байх бөгөөд баримтуудад Ш.Г гэж бичигдсэн байна. Мөн 3 дугаар улирлын касс харилцахын баримт Хүн эмнэлэг, ясли 1991 он гэж бичигдсэн нүүх бүхий баримт үзэхэд Хүн эмнэлэгийн 1991 оны 7,8, 9 дүгээр саруудын цалин хөлсний баримтууд байна.Тус хүн эмнэлэгийн архивт нэхэмжлэгчийн ажиллаж байсан хугацааны 1988 оны сүүлийн улирлын, 1989 оны 1, 2, 3 дугаар улирлын, 1991 оны 4 дүгээр улирал, 1992 оны 3, 4 дүгээр улирлын цалин ... гэж тэмдэглэгдсэн талаарх байдлыг тусгасан үзлэгийн тэмдэглэл, тэмдэглэлд хавсаргасан цалин хөлсний баримтууд,

Хууль сануулж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан гэрч Ж.Хишигжаргалын 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр өгсөн: Бид хоёр 1988 оны 10 сарын сүүлээр 7 хоногийн зайтай Х аймгийн Т сумын Хүн эмнэлэгт би асрагчаар, Гэрэлмаа нь угаагчаар хүний оронд түр томилогдон анх ажиллаж эхлэсэн. Тэр үеэс хойш бид хоёр Т сумын Хүн эмнэлэгийг Эрүүл мэнд төв нэртэй болох хүртэл буюу өнөөдрийг хүртэл хамт ажиллаж байна. Гэрэлмаа энэ оны 12 дугаар сард өндөр насны тэтгэвэрт орох юм. Би Х аймгийн Т сумын Хүн эмнэлэгт асрагчаар 1988 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр анх ажилд ороод одоо тогоочоор ажиллаж байгаа. Би тус эмнэлэгт 1988 оноос өнөөдрийг хүртэл тасралтгүй 35 жил ажиллаж байгаа бөгөөд хойтонгийн 12 сард тэтгэвэрт орно. Бид хоёрын анх ажилд томилсон тушаалд Г-гийн овог, нэрийг Ш-ын Гэрэлтуяа, миний овгийг Жигжидийн Хишигжаргал гэж буруу бичсэн байдаг юм. Манай эмнэлэгт Г-аас өөр Гэрлээ, Гэрэлтуяа гэсэн нэртэй ажилтан байхгүй. Түүний аав Ш нь малын эмч, ээж Д нь сургуульд тогооч хийдэг хүмүүс байсан. Ш гуай Г-г бага байхад нас барсан. Ээж нь л хүүхдүүдээ өсгөсөн. гэх мэдүүлэг 3 хуудас (хх-ийн 87-89 дугаар хуудас)

Хууль сануулж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан гэрч Д.Чимэдбалын 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр өгсөн: Ш.Г нь 1988 оны 11 сард асрагч Ринагийн дикретний хугацаанд угаагчаар анх ажилд орж байсан. Г нь тэр үеэс хойш Т сумын Хүн эмнэлэгт угаагч, асрагч, үйлчлэгч, одоо туслах сувилагчаар тасралтгүй 25 жил ажиллаж байна. Гэрэлмаа энэ оны 12 дугаар сард өндөр насны тэтгэвэрт орох юм гэсэн. Би Х аймгийн Т сумын Хүн эмнэлэгт 1981-2001 онуудад үйлчлэгч, асрагч, угаагч, няраваар ажимллаж байгаад 50 настай өндөр насны тэтгэвэрт орсон. Г-г ажилд орохоос өмнө манай эмнэлэгт Гэрлээ гэж хүүхдийн эмч л байсан. Түүнээс биш манай эмнэлэгт Г-гаас өөр Гэрлээ, Гэрэлтуяа нэртэй хүн ажиллаж байхгүй. Миний Т сумын Хүн эмнэлэгт д ажиллаж байсан хугацааны хөдөлмөрийн дэвтэр байсныг тэтгэвэрт ороход хураагаад авсан. Одоо бол надад үйлдвэрчний эвлэлийн батлах, бас Ойн ном байгаа. ... гэх мэдүүлэг 3 хуудас (хх-ийн 84-86 дугаар хуудас) зэрэг бичгийн нотлох баримтууд авагдсан байна.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ,

 

133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно,

 

135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж тус тус зааснаар нэхэмжлэгч Ш.Г нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргах эрхтэй байна.

 

5. Дээрх баримтуудаар нэхэмжлэгч Ш.Г-гийн Х аймгийн Т сумын хүн эмнэлэгт 1988 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 1990 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийг дуустал хугацаанд угаагчаар, 1990 оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд асрагчаар ажиллаж байсан болох нь нотлогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ш.Г-гийн Х аймгийн Т сумын хүн эмнэлэгт 1988 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 1990 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийг дуустал хугацаанд угаагчаар, 1990 оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд асрагчаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Х аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

  

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Б.МӨНХТУЯА