Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 128/ШШ2024/0391

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас

татгалзсаныг баталж, хэргийг

хэрэгсэхгүй, болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Ганбат би, Н.М нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд бичгээр ирүүлсэн татгалзалдаа: Нэхэмжлэгч Н.М би шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна. Хариуцагч Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны мэргэжилтэн Н.М 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тохиолдолд маргаан бүхий асуудлыг нэхэмжлэгч Н.Мгийн талд шийдвэрлэх боломжтой талаар хэлсэн. Б овогтой Э нэр дээр давхацсан миний эзэмшлийн газрыг Н.М миний нэр дээр шилжүүлэх, газрын шинэчлэгдсэн нэгж талбарын дугаараар Н.М миний нэр дээр улсын бүртгэлд бүртгэж, кадастрын зургийг гаргах, газар эзэмших эрхийг сунгаж гэрчилгээг олгож өгөх болон бусад газартай холбоотой асуудлыг шийдвэрлэх талаар хэлснийг зөвшөөрч байна.

Иймд Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны мэргэжилтэн Н.М хэлснийг бүрэн зөвшөөрч байгааг үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Тус захиргааны хэргийн нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж буй тайлбараа бичгээр ирүүлжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно. гэж заасны дагуу нэхэмжлэгч Н.Мгийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг дарга, Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдуулан гаргасан Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны албан тушаалтнууд миний 2008 оноос хойш эзэмшиж, ашиглаж байгаа **** нэгж талбарын дугаартай газрыг шинэчлэгдсэн нэгж талбарын дугаараар миний нэр дээр улсын бүртгэлд бүртгэх үүргээ хуульд заасан хугацаанд нь биелүүлэхгүй, түүнчлэн газар эзэмших эрхийн гэрчилгээг гаргаж, эзэмших эрхийн гэрчилгээг гаргаж эзэмших эрхийн хугацаанд Газрын тухай хуульд заасны дагуу сунгах албаны үүргээ 2022 оноос хойш өнөөг хүртэл зохих ёсоор гүйцэтгэхгүй орхигдуулсан Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны албан тушаалтнуудын эс үйлдэхүй нь хууль бус болохыг шүүхийн журмаар тогтоож, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасны дагуу Н.М миний газар эзэмших эрхийн хугацааг зохих ёсоор сунгах тухай захирамж гаргаж, газар эзэмших эрхийн гэрчилгээг шинэчлэн олгохыг Сүхбаатар дүүргийн Засаг даргад даалгах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Мөн нэхэмжлэгчид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алдах, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар ...хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй талаар тайлбарлан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг танилцуулж, баримтыг хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Мгийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг дарга, Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдуулан гаргасан Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны албан тушаалтнууд миний 2008 оноос хойш эзэмшиж, ашиглаж байгаа **** нэгж талбарын дугаартай газрыг шинэчлэгдсэн нэгж талбарын дугаараар миний нэр дээр улсын бүртгэлд бүртгэх үүргээ хуульд заасан хугацаанд нь биелүүлэхгүй, түүнчлэн газар эзэмших эрхийн гэрчилгээг гаргаж, эзэмших эрхийн гэрчилгээг гаргаж эзэмших эрхийн хугацаанд Газрын тухай хуульд заасны дагуу сунгах албаны үүргээ 2022 оноос хойш өнөөг хүртэл зохих ёсоор гүйцэтгэхгүй орхигдуулсан Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны албан тушаалтнуудын эс үйлдэхүй нь хууль бус болохыг шүүхийн журмаар тогтоож, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасны дагуу Н.М миний газар эзэмших эрхийн хугацааг зохих ёсоор сунгах тухай захирамж гаргаж, газар эзэмших эрхийн гэрчилгээг шинэчлэн олгохыг Сүхбаатар дүүргийн Засаг даргад даалгах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Шүүгчийн захирамжийн хувийг хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарт мэдэгдэж, гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч нь энэ шаардлагаар дахин нэхэмжлэл гаргах болон энэ захирамжид гомдол гаргах эрхгүй.

 

 

ШҮҮГЧ С.ГАНБАТ