Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 25

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

           нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,

           улсын яллагч Б.Батхишиг,

            хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Бгийн өмгөөлөгч А.Ган-Эрдэнэ,

            шүүгдэгч Д., түүний өмгөөлөгч Б.Мянган нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад зааснаар Н овогт Д-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1703000010080 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, оны дүгээр сарын -ны өдөр аймагт төрсөн, настай, эрэгтэй, бүрэнд дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, , ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт, аймгийн  дугаар тоотод оршин суух, урьд нь Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 2003 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 05 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар Д.т оногдуулсан хорих ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан, Наран овогт Д-д  /РД:ЕЙ78090615/

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Д. 2017 оны 07 дугаар сарын 03-ны өглөө 04 цаг 30 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр, 52-н давааны замд Тоёота Приус маркийн 33-76 УНИ улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2 дахь заалт “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Б.Бгийн жолоодож явсан Киа Пронтер маркийн 72-23 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж жолооч Б.Б биед хүндэвтэр, зорчигч нарын амь насыг нь хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, үнэлж дүгнэхэд:

шүүгдэгч Д. нь нь автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас /4 хүний/ олон хүний амь нас хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогджээ. Тухайлбал:

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 7-15х/

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 23-41х/

 

Хохирогч Б.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 07 дугаар сарын 02-ны 22:00 цаг өнгөрч байхад Улаанбаатар хотоос ачаа ачаад Дархан-Уул аймаг руу гарсан. Орой болчихоор нь Тэмээтэй аралт хүрээд замаас гараад унтаж байгаад өглөө 04:00 цаг болж байхад хөдөлсөн. Тэгээд 52-ын даваа өгсөөд 1 дүгээр эгнээгээр 2 дугаар араандаа хийчихсэн 2,5 тонн орчим ачаатай өгсөөд явж байтал 200 орчим метр газарт буюу тойргоор нэг цагаан өнгийн машин ирж байгааг харсан. Тэгээд урагшаа хараад явж байтал гэнэт урсгал сөрөөд орж ирээд мөргөсөн. Нэг сэрээд хартал урд салхины шил үсрээд уначихсан машины зүүн гар талд нэг хүн даргаа гээд орилоод байсан. Урд салхины шилээрээ гарах гэтэл явж болохгүй болохоор нь машиныхаа урд хэсэгт суугаад нилээд удаж байхад нэг машин ирээд утсаар цагдаад дуудлага өгсөн. ...Осол хэргийн улмаас нуруу цуурсан. Гадаа үзэгдэх орчин чөлөөтэй, гэгээ орчихсон, тэнгэр цэлмэг, би машиныхаа гэрлийг асаачихсан,  ойрын гэрэл дээрээ тавьчихсан явж байсан. Би нөгөө жолоочийг нойрмог явсан болов уу гэж бодож байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 45-46х/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №9549 дүгнэлтэд: “...Б.Бгийн биед бүсэлхийн 1 дүгээр нугаламын шахагдсан хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс шалтгаална...” гэжээ. /хх-ийн 186х/

 

Автомашин техник эвдрэл, хохирлын үнэлгээний тайланд: “Kia Bongo Frontier маркийн автомашинд шууд хохирол – 3.380.000 төгрөг, шууд бус зардал – 1.030.000 төгрөг, нийт 4.410.000 төгрөг” гэжээ. /хх-ийн 183/

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 07 дугаар сарын 03-ны өглөө 09:00 цаг өнгөрч байхад нөхрөө ирэхгүй болохоор нь таньж мэддэг хүмүүс рүү нь залгаад осол хэрэг гарсан талаар мэдсэн. Ингээд гэмтэл дээр очиход манай хүн бие нь муу байж байгаад 13-ны өдөр нас барсан. ...Оршуулгын зардалд нийт 20 орчим сая төгрөг гарсан. Машиндаа үнэлгээ хийлгэхгүй,  бол өмнө нь сайн таньдаг, манай талийгаачийн итгэлтэй архи дарс уудаггүй гэж ярьдаг хүн байгаа юм. ..” гэсэн мэдүүлэг /хх-ийн 69-70х/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №1407 дугаартай дүгнэлтэд: “...Талийгаач Г.ийн биед баруун зулай, чамархай яснаас доош суурийн дунд хонхор луу чиглэсэн шугаман хугарал, тархины баруун, зүүн тал бөмбөлгийн дагзны хэсгийн зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, баруун чамархайн тархины эдийн няцрал, хуйханд цус хуралт, олон хавирганы хугарал, баруун, зүүн нүдний эдэд няцрал, элэгний баруун дэлбэнгийн язрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Талийгаач нь үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 214-215х/

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Цы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би амь хохирогч Т.Жы дүү. Осол хэрэг гарсан тухай 2017 оны 07 дугаар сарын 03-ны өглөө 09:00 өнгөрч байхад жолооч ын холбоотой хүн хэлсэн. ...Лагер дээр байхад Сэргэлэн,  нар ирээд ийн машинтай Зүүнхараа орно гээд гарцгаасан. Ирэхдээ осолд орсон байсан. Манай талаас гомдол, санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 99-100х/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №1341 дугаартай дүгнэлтэд: “...Талийгаачийн биед цээжний хэнхэрцгийн битүү гэмтэл; гол судасны уруудах хэсгийн язрал, бүрэн бус тасрал, баруун 3-4-5-6-7-8-9-10-11-р хавирга, зүүн 7-8-р хавирганы хугарал, орчны зөөлөн эдийн цус хуралт, зүүн тохой, баруун шилбэний зулгаралт, цээжний хөндийн зүүн хэсгийн цус хуралдалт /1.200мл/ гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн болно. Талийгаачийн цогцост хийсэн задлан шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдоогүй болно. Талийгаач нь цээжний хэнхэрцгийн битүү гэмтэл гол судасны язрал, бүрэн бус тасралын улмаас цээжний хөндийн цус алдаж, улмаас дотор эрхтэний цус багадалтанд орж нас барсан болно. Талийгаач нь нас барах үедээ дунд зэргийн согтолттой байжээ...” гэжээ. /хх-ийн 201х/

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Г.Бийн эхнэр....Осол хэрэг гарсан тухай 2017 оны 07 дугаар сарын 03-ны өглөө 10:00 цаг өнгөрч Замын цагдаагийн газраас ярьж байна гээд хэлсэн. Тэгээд нөхрөө нас барсан талаар цагдаа дээр ирээд мэдсэн. ...Оршуулгын зардлыг нэхэмжлэхгүй. Талийгаач цалингийн зээлтэй байсан. Зээл нь одоо 8.500.000 төгрөг үлдээд байгаа. Мөн Швед улс руу явахдаа аавынхаа байрыг 20.000.000 төгрөгийн барьцаанд тавиад явсан. Түүнийгээ өөрөө төлдөг байсан. 12.000.000 үлдээд байгаа. Энэ мөнгөө нэхэмжлэнэ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 106-107х/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №1339 дугаартай дүгнэлтэд: “...Талийгаач Б.Б-ийн цогцост зүүн чамархайн ясны олон тооны хэлтэрхий үүсгэсэн цөмөрсөн салсан ил хугарал, 2 талын чамархай, бага тархины аалзан бүрхүүл доорх цус харвалт, 2 талын дагзны дэлбэнгийн цусархаг няцрал, дух зулай, зүүн чамархайн хуйхны дотор гадаргуу дахь цус хуралт, зүүн чамархайн булчинд цус хуралт, баруун шилбэнд няцарсан шарх, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, хамар, зүүн хацар, баруун өвдөг, шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтлүүд нь шинэ байна. Үхэлд хүргэх архаг хууч эмгэг өвчин тогтоогдсонгүй. Талийгаач толгойн гэмтлийн улмаас нас баржээ...” гэжээ. /хх-ийн 206-207х/

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би хохирогч Сэргэлэнгийн ээжийнх нь төрсөн дүү нь байгаа юм. Би осол хэрэг гарсан талаар 2017 оны 07 дугаар сарын 03-ны өглөө 11:00 цаг өнгөрч байхад ар гэрээс нь мэдсэн. ...Осол хэрэг санамсаргүй байдлаар үйлдэгддэг, гомдол, санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 118-119х/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №1340 дүгнэлтэд: “...Сэргэлэнд гавлын дух ясны суурь яс, хоншоор яс, баруун, зүүн зулай яс руу үргэлжилсэн цөмөрсөн ил хугарал. Тархины няцрал, зөөлөн бүрхүүлийн доох цус харвалт, хоёр нүдний зовхи, дух, хамар, зүүн хацар, зүүн суга, баруун гарын бугуй, сарвууны зөөлөн эдийн няцралт, цус хуралт, зулгаралт гэмтлүүд тогтоогдсон. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтлүүд нь автомашины ослын үед, автомашины кабинд үүсгэгдсэн байх боломжтой. Сэргэлэн нь дээрх амь насыг аврах боломжгүй, гавал тархины хүнд гэмтлийн улмаас нас баржээ. Талийгаач нь үхэлд хүргэх архаг хууч өвчингүй байна...” гэжээ. /хх-ийн 195х/

 

Гэрч Д.Баярцэнгэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 07 дугаар сарын 03-ны өглөө 06:00 цаг өнгөрч байхад Замын цагдаагийн газраас залгаад зам тээврийн осол хэрэг гарлаа гээд иртэл манай төрсөн дүү Дашцэрэнгийн  Дархан-Уул аймгаас ирж байгаад замдаа буюу 52-ын давааны замд осол хэрэгт орж машинд нь явсан 3 хүн нас барсан байдалтай байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 124-125/

 

Шүүгдэгч Д.ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр би Говьсүмбэр аймагт байдаг гэрээсээ гараад Улаанбаатар хотод 2017 оны 07 дугаар сарын 01-ний өглөө ирсэн. Тэгээд Зүүнхараа сум руу шагайн харвааны тэмцээнд орохоор Б.Сэргэлэн, Г., Т.Ж, Г.Б нарын хамт Т.Приус маркийн 33-76 УНИ дугаартай автомашинтай гарсан. Улаанбаатар хотоос гараад намайг  гээд багийн ахлагч машинаа жолоод гээд би жолоодоод Зүүнхараа орсон ба тэндээ 2 хоног шагайн харвааны тэмцээнд оролцчихоод эргээд 2017 оны 07 дугаар сарын 03-ны шөнө 01 цаг өнгөрч байхад тэмцээн дуусаад 3 дугаар байранд орсон байсан учраас хамт явсан хүмүүс хоол идээд бага зэрэг архи хэрэглэсэн байсан. Тэгээд 02 цаг өнгөрөөгөөд Зүүнхараагаас Баруунхараа салдаг хэсэг дээр ирээд засмал замд нийлээд Улаанбаатар явж байгаад 52-ын даваан дээр гараад машиныхаа хурдыг сааруулаад доошоо бууж байхад өмнөөс нэг машин өгсөж байхыг харсан. Зам тахир зам байсан ба би доошоо бууж байсанаа санаж байна. Нэг сэртэл осол хэрэг гарчихсан байсан ба машинаасаа хойд суудал дээр суусан байсан талийгаач Б, Сэргэлэн нарыг буулгаад Жыг өргөх гэсэн боловч даагаагүй, машинд үлдээгээд байж байхад түргэн ирсэн санагдаад байна. Би хэсэг зуур л зүйрмэглэсэн болов уу гэж бодож байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 229-230х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэргээр нотлогдон тогтоогдсон болно.

 

 Хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь хэргийн үйл баримтын талаар харилцан нотолсон шинжтэй, хоорондоо агуулгын хувьд ямар нэгэн зөрүүгүйгээр авагдсан, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байх тул бүхэлд нь үнэлсэн болно.

 

Шүүгдэгч Д., амь хохирогч нар нь хот болон орон нутгийн хэмжээнд зохион байгуулагддаг шагайн харвааны тэмцээнд 1 баг болон оролцох зорилгоор хот, орон нутаг хооронд нааш цааш явахдаа тээврийн хэрэгслийг ихэвчлэн Д. жолоодон явдаг болох нь шүүгдэгчийн мэдүүлэг, амь хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч нар болон гэрч нарын /ар гэрийнхний/ мэдүүлэг зэргээр тогтоогдох ба Д. нь 2017 оны 07 дугаар сарын 03-ны шөнө Тоёота Приус маркийн улсын дугаартай автомашинд нэр бүхий амь хохирогч нарыг суулган жолоодон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаагүй, нойрмоглож зүйрмэглэсэн байдалтай байхдаа тээврийн хэрэгслийг үргэлжлүүлэн жолоодсон нь осол аваар гарах үндсэн шалтгаан болсон төдийгүй түүний энэхүү болгоомжгүй, хайнга үйлдлийн улмаас олон хүний амь нас хохирсон, хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан, бусдын эд хөрөнгө гэмтээсэн зэрэг нийгмийн  хүнд хор уршиг учруулсан үр дагавартай байна.

 

Иймд шүүгдэгч Д.ыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас олон хүний амь нас хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Д.ын хувийн байдлын талаар:

-Говьсүмбэр аймгийн 3 дугаар багийн тодорхойлолтод: Д. нь ам бүл 5, эхнэр, 3 хамт амьдардаг болохыг тодорхойлжээ.

-“Илчит сансар” ХХК-ийн ажил байдлын тодорхойлолт /хх-ийн 134-140х/

-Говьсүмбэр аймгийн Шагайн харвааны холбооны тодорхойлолт /хх-ийн 179х/

-Д.ын шагналуудын үнэмлэх, өргөмжлөл, жуух бичиг, баярын бичиг зэргийн хуулбар, гэрэл зураг /хх-ийн 141-176х/

-Гэрч Д.Баярцэнгэлийн мэдүүлэг /хх-ийн 124-125х/

-Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 2003 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 05 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар Д.т оногдуулсан хорих ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан тухай шийтгэх тогтоолын хуулбар /улсын яллагчаас шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн 2 хуудас баримт/,

 

Хохирол төлбөрийн тухайд

Шүүгдэгч Д. нь гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд хохирогч Б.Бд 10.000.000 төгрөгийг хүлээлгэн өгсөн тул гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлт /1хх-ийн /хх-ийн 66, 180х/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.д “амь хохирогч Г.Баямөнхийн банкны зээлийн үлдэгдэл” гэх 5.814.743 төгрөгийг Хаан банкинд төлж барагдуулсан тухай баримт /1хх-ийн 115х/ тус тус авагдсан байна.

Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б., Ж.Б, Т.Ц, Ц. нар нь шүүгдэгчээс амь хохирогч нарын оршуулгын зардлыг нэхэмжлэхээс татгалзаж, холбогдох баримтуудыг гаргаж өгөөгүй бөгөөд цаашид гаргах санал гомдол, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч Д.ыг бусдад төлбөргүй гэж дүгнэхээр байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд “гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх” гэж заасан байх бөгөөд шүүгдэгч Д. нь гэм буруу дээр маргаагүй, учруулсан хохирлыг төлж барагдуулсан тул түүнд энэ зүйлийг хэрэглэж, оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх үндэслэлтэй, боломжтой байна.

Өөрөөр хэлбэл, Шүүх шүүгдэгч Д.т ял оногдуулахдаа амь хохирогч нарын ар гэрийхний гаргасан санал хүсэлтийг харгалзсанаас гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх  удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2 учруулсан хохирлыг төлсөн, түүний хувийн байдал /Шагайн харваан спортоор тодорхой амжилт үзүүлсэн/ зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад зааснаар гэм буруутайд тооцон, /2-8/ тухайн зүйлд заасан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй буюу 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан гэмт хэрэг нь эрх хасах нэмэгдэл ял хүлээлгэхээр заасан тул мөн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэж заасан төдийгүй шүүгдэгч Д.ын үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, үр дагавар зэргийг харгалзан Д.т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 жилийн  хугацаагаар хасах нэмэгдэл ял оногдуулсан болно.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүгдэгч Д.ын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг тодорхой хугацаагаар хасаж шийдвэрлэж байгаа тул түүний В ангилалын 698366 дугаартай жолоочийн үнэмлэхийг /шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн жолоодох эрхийн үнэмлэх, холбогдох баримтын хамт/ Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Н овогт Д.Д-ийг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас олон хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Д.ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 /найм/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.т оногдуулсан 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн  3 дахь хэсэгт зааснаар Д.ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ял эдэлж дууссаны дараа тоолсугай.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шүүгдэгч Д.ын В ангиллын 698366 дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тогтоолын хамт хүргүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Д.т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                   

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Г.АЛТАНЦЭЦЭГ