Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 136/шш2024/00474

 

 

 

 

 

2024 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 136/ШШ2024/00474

Дорноговь аймаг

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дор аймаг, С сум, * дугаар баг, **-н айлын орон сууц, ** тоотод байрлах, Д ш сууц ө*члөгчдийн холбооны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д аймаг, С сум, * дугаар баг, А гудамж, 1**-* тоотод оршин суух, Бн овогт Цын Бд холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Сууц өмчлөгчдийн холбооны хураамж 638,000 тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.,

Хариуцагч: Ц.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Хосбаяр нар.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Д ш сууц өмчлөгчдийн холбоо шүүхэд гаргасан болон түүний төлөөлөгч М.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Б нь С сум, * дугаар баг, А гудамжны 101 дүгээр байр 4 дүгээр 58 айл ** тоотод оршин суудаг ба СӨХ-ны сар бүрийн хураамж *015 оны 0* дугаар сараас *015 оны 06 дугаар сар хүртэлх 05 сарын хураамж *000*5=10,000,*015 оны 07 сард 68,000 төгрөг, *015 оны 08 дугаар сараас *0*4 оны 05 дугаар сар хүртэл сар бүр 5000 төгрөг, *0*4 оны 06 дугаар сараас *0*4 оны 09 дүгээр сар хүртэл сар бүр 10,000 төгрөг нийт 638,000 төгрөг гаргуулж өгнө үү? Өмнөх суугч нөхөр нь нас барснаас хойш түрээслээд алга болсон. Сураг гараагүй, нэхэмжилж байгаагүй. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-т Сууц худалдан авагч нь сууцыг өөрийн өмчлөлдөө шилжүүлэхээс өмнө уг сууцтай холбоотой биелэгдээгүй үүрэг байгаа эсэхийг худалдагч болон холбогдох байгууллагуудаас магадлах үүрэгтэй бөгөөд уг үүргийг биелүүлээгүйгээс үүсэх үр дагаварыг өөрөө бүрэн хариуцана гэж зааснаар худалдан авагч, оршин суугч Ц.Б бүрэн хариуцана гэжээ.

*.Хариуцагч Ц.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *0*4 оны 06 дугаар сард би худалдан авах тараал ярилцсан. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарахгүй удсанаас *0*4 оны 08 дугаар сарын 1*-ны өдөр өөрийн нэр дээр шилжүүлэн авсан. ... засвар хийж байхад СӨХ-ны хүн хажуугаар надтай ярилцаад явж л байсан. Тэгэхдээ өртэй гэдгийг надад хэлж болох байсан. Өмнө нь өрөө шаардаагүй, ажлаа хийгээгүй өчнөөн жил болчхоод надаас нэхэж байгааг зөвшөөрөхгүй ээ. *0*4 оны 06 дугаар сараас эхлэн төлөн. Гэхдээ засвар, цэвэрлэгээ хийдэггүй гэдгийг хэлье. гэв.

3.Нэхэмжлэгч хариуцагчид холбогдуулан сууц өмчлөгчдийн холбооны хураамж 638,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

4.Нэхэмжлэгч тал *015 оны 0* сар хүртэлх хураамжаа нэхэмжилж байсан гэдгээ нотлох баримтаар нотлоогүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *5 дугаар зүйлийн *5.*.* дахь хэсэгт заасан ...шүүхэд гаргасан тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх... гэсэн үүргээ биелүүлээгүй байна.

5.Иймд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.*.3-т тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй холбогдон шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна гэж заасан байхад *015 оны 0* дугаар сараас эхлэн *0*1 оны 09 дүгээр сар хүртэлх сар бүр авах төлбөрөө *0*4 оны 10 дугаар сард нэхэмжилж байгаа нь хуульд заасан шаардлага гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзвэл зохино. Иймээс энэ хугацаан дахь хураамжийн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Тооцвол: *015 оны *-6 сар хүртэл /10,000 төгрөг/, 7-р сар 68,000 төгрөг, 8-1* сар /*5,000 төгрөг/, *016 оны 01 дүгээр сараас *0*1 оны 09 дүгээр сар хүртэлх сар бүр 5000 төгрөг/ 345,000 төгрөг/ нийт 448,000 төгрөг хэрэгсэхгүй болгох,

6.Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-т Сууц худалдан авагч нь сууцыг өөрийн өмчлөлдөө шилжүүлэхээс өмнө уг сууцтай холбоотой биелэгдээгүй үүрэг байгаа эсэхийг худалдагч болон холбогдох байгууллагуудаас магадлах үүрэгтэй бөгөөд уг үүргийг биелүүлээгүйгээс үүсэх үр дагаварыг өөрөө бүрэн хариуцана гэж зааснаар,

Тооцвол: *0*1 оны 10 дугаар сараас *0*4 оны 05 дугаар сар хүртэлх хураамж сар бүр 5000 төгрөг, /5000**6 сар=130000 төгрөг, *0*4 оны 05 дугаар сараас *0*4 оны 09 дүгээр сар хүртэлх сар бүрийн хураамж 10,000 төгрөг , 10,000*5 сар= 50,000 төгрөг нийт 180,000 төгрөгийг,

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар Сууц өмчлөгч нь ... дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлнө,

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.*-т зааснаар Орон сууцны цахилгаан болон явган шат, шатны хонгил, сууц хоорондын талбай болон тагт, сууцны доторх дундын ашиглалтын талбай, орцны хаалга, довжоо, цонх, хог зайлуулах хоолойн засвар үйлчилгээтэй холбогдсон, түүнчлэн өөр нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд сууц өмчлөгчдийн оролцох хэмжээг тодорхойлохдоо уг зардлыг тухайн орон сууцны нийт сууцны тоонд хуваана,

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.3-т зааснаар Орон сууцны дээвэр, доод хонгил, халаалт болон халуун, хүйтэн усны удирдах зангилааны анхны хаалт хүртэл, цахилгаан оролтын самбар хүртэл холбооны шугамын давхрын холболтын хайрцаг хүртэл зардлыг санхүүжүүлэхэд сууц өмчлөгчийн оролцох хэмжээг тодорхойлохдоо сууц эзэмшигчийн дангаар өмчлөх талбайг, тухайн орон сууцны байшингийн дангаар өмчлөх өмчлөлд байгаа нийт талбайд харьцуулан гаргана гэж тус тус заажээ.

Тооцвол: *0*4 оны 06 дугаар сараас *0*4 оны 10 дугаар сар хүртэлх сар бүрийн хураамж 10,000 төгрөг , 10,000*5 сар= 50,000 төгрөг нийт 180,000 төгрөгийг,

 

8.Хариуцагчаас нийт 180,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас нийт 448,000 төгрөгийг мөн илүү тооцоолж нэхэмжилсэн 10,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д ш сууц өмчлөгчдийн холбооноос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19,790 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ц.Б улсын тэмдэгтийн хураамжид 19,790 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор тус тус шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.*.* дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ :

 

1.Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 147.*, 147.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ц.Баас 180,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д ш сууц өмчлөгчдийн холбоонд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 448,000, 10,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

*.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д ш сууц өмчлөгчдийн холбооноос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19,790 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ц.Баас улсын тэмдэгтийн хураамжид 19,790 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759.3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор энэ хуулийн 119 дүгээр зүйлд заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд уг үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511.1.Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ хуулийн 759.3-т заасны дагуу шийдвэрийг эс зөвөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 7 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ