Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 155/ШШ2024/01103

 

 

2024 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 155/ШШ2024/01103

Х аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б.Б-ын нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай, 155/2024/01099/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч Б.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Алтанхундага оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан хүсэлтдээ: Б.Б миний бие Х аймгийн Тсуманд 1969 онд төрсөн. Бага насаа эцэг эхийн асрамжинд өсөж бойжин бүрэн дунд боловсрол эзэмшин, 1986-1987 онуудад Т сангийн аж ахуйд малчнаар ажиллаж байсан. 1987-1989 онуудад Хилийн цэргийн ...-р ангид цэргийн алба хаасан. Аймгийн архивын лавлагаагаар миний ажиллаж байсан үеийн ажилд томилсон, чөлөөлсөн зарим тушаал гарч ирж бусад зарим ажилд томилсон, ажпаас чөлөөлсөн тушаалууд гарч ирээгүй, хөдөлмөрийн дэвтэр үрэгдэж алга болсон зэрэг шалтгааны улмаас миний сангийн аж ахуйд ажиллаж байсан хугацаа тооцогдохгүй байна. Цалин хөлсний лавлагаа болон цэргийн алба хаасан баримтууд дээр Б.Б намайг Б.Б гэж бичигдсэн байдаг. Одоо ч намайг Б гэж мэдэхгүй Б гэх нэрээр сумын бүх хүмүүс мэдэх юм.

Иймд Б.Б миний 1986 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл Т сангийн аж ахуйд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1969 оны 8 дугаар сарын 01-ний өдөр төрж 1976 онд Х аймгийн Т10 жилийн дунд сургуульд 1 ангид орж 1986 онд 8 дугаар ангиа төгсөөд илгээлтээр сангийн аж ахуйд малчнаар ажиллаж эхэлсэн. 1987 онд цэргийн албанд татагдаж 1989 онд халагдаж ирээд мөн сангийн аж ахуйдаа малчнаар ажиллаж байсан. 1986 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сард цэрэгт татагдах хүртэл хугацаанд ажиллаж байгаад цэрэгт явж цэргээс 1989 оны 10 дугаар сард халагдаж ирсэн. ...Намайг эмнэлэгт төрөөд гарахад нь Б гэж нэр өгөөд гэрчилгээ олгосон юм байна лээ. Эмнэлгээс гэртээ гарч ирсэн чинь ээжийн ээж н.Цэрмаа гэдэг хүн гаргийн нэр өгсөн байна гээд нэрийг маань сольж Б болгосон гэсэн. Тэгээд төрсний гэрчилгээг нь солихгүй тэр чигтээ явж байсан юм байна лээ. Сургуульд ороход, 8 дугаар анги төгсөхөд, цэрэгт явахад, ажилд ороход гээд бүх баримт дээр Б гэсэн байгаа. Би цэрэгт явахдаа иргэний үнэмлэхтэйгээ явсан боловч бүртгэхдээ Б нэрээр бүртгэгдсэн байгаа. Нэрээ хэлэхдээ Б гээд хэлчихдэг байсан гэв.

 

Нэхэмжлэгчээс: Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, Т сангийн аж ахуйн даргын 1986 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 77 дугаартай Ажилд томилох тухай тушаалын хуулбар, Т сангийн аж ахуйн даргын1987 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 233 дугаартай Цэрэгт явагсдыг ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар, Х аймгийн Т сумын засаг даргын Тамгын газраас олгосон 70 дугаар дансны лавлагаа, хуулбарын хамт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Тагнуулын Ерөнхий газрын Тусгай архивын 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 0801/3161 дугаар Цэргийн алба хаасан лавлагаа, Б.Нямаа, Б.Б нарын төрөл садангийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, Б.Нямаагийн төрсний бүртгэлийн лавлагаа, Б.Бын нийгмийн даатгалын дэвтрийн болон Баталгаажилтын хуудасны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зэргийг тус тус шүүхэд гаргаж өгсөн.

 

Нэхэмжлэгчийн хүсэлтээр Б.Нямаа, Ц.Гомбосүрэн нараас гэрчийн мэдүүлэг авсан байна.

 

Шүүх Х аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Б.Бын ХААТР-1 (А), ХААТР-21 (А), ХАЯГИЙН ХУУДАС №7 баримтын лавлагаа, төрсний бүртгэлийн болон төрөл садангийн лавлагаа, Тагнуулын Ерөнхий газрын Тусгай архиваас цэргийн алба хаасан лавлагаа, Х аймгийн Архивын тасгаас тушаал, түүнтэй холбогдох баримтуудыг тус тус бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

2.Нэхэмжлэгч Б.Б нь нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуулинд заасны дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгох шаардлагатай тул Х аймгийн Т сангийн аж ахуйд 1986 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа тодруулжээ.

3.Хэрэгт:

Т сангийн аж ахуйн даргын 1986 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 77 дугаартай 1. Ерөнхий боловсролын 8 дугаар анги төгсөж Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн илгээлтээр үйлдвэрт гарч ажиллахаар саналаа өгсөн нэр бүхий 26 хүнийг хавсралтаар томилсугай. ... гэх бичилттэй ( хавсралтгүй) Ажилд томилох тухай тушаалд Х аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажсан хуулбар 1 хуудас (хх-ийн 3 дугаар хуудас),

Т сангийн аж ахуйн даргын1987 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 233 дугаартай 1. Сангийн аж ахуйн үйлдвэрт ажиллаж байгаад цэргийн албанд тэнцэж явах болсон нэр бүхий ажилчид малчдыг хавсралтаар 1987 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөр тасалбар болгон тус тусын үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй. ... гэх тушаал, тушаалын хавсралтын 4-рт. Б.Б Тавантолгой малчин гэх бичилттэй Цэрэгт явагсдыг ажлаас чөлөөлөх тухай тушаалд Х аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажсан хуулбар 1 хуудас (хх-ийн 4 дүгээр хуудас),

Б.Б-ын Х аймгийн Т сангийн аж ахуйд 1986 оны 7 дугаар сар, 9 дүгээр сараас 10 дугаар сар, 12 дугаар сар, 1987 оны 01 дүгээр сараас 8 дугаар саруудад авсан цалин хөлсний Б.Б нэрээр бичигдсэн баримт, түүний түүвэрт Х аймгийн Т сумын Засаг даргын тамгын газрын хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажсан хуулбар 13 хуудас (хх-ийн 5-17 дугаар хуудас),

Тагнуулын Ерөнхий газрын Тусгай архивын 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 0801/3161 дугаартай Б.Б нь Х аймгаас БХЯ-ны сайдын 1987 оны 9 дүгээр сарын 25-ны өдийн н/507 дугар тушаалаар цэргийн албанд татагдаж, ...- дугаар ангид алба хаагаад НАХЯ-ны сайдын 1989 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн б/372 дугаар тушаалаар 10 дугаар сарын 26-ны өдрөөс цэргийн албанаас халагджээ гэх бичилттэй Цэргийн алба хаасан лавлагаа 1 хуудас (хх-ийн 42 дугаар хуудас),

Тагнуулын Ерөнхий газрын Тусгай архивын 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 08/3016 дугаартай Хилийн ба ДЦУЕГ-ын ...- дугаар ангиас Х аймагт халагдсан цэргийн бүртгэлд Б.Б нь МХЗЭ-ийн гишүүн, үндсэн захиргаа Т САА, 1987 онд цэрэгт татагдсан, бүрэн бус дунд боловсролтой, цэргийн батлахын дугаар -...., гол мэргэжилгүй гэж бичигджээ. Тус архивт 1987 онд татагдсан цэргийн бүртгэл, анкетыг шилжүүлж ирүүлээгүй болно. гэх бичилттэй Тодорхойлолт 2 хуудас (хх-ийн 37-38 дугаар хуудас),

Х аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Б.Б нэрээр нээж олгосон ... дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн болон Х аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн .... дугаартай Гөрөөчин Б.Б нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль-д заасан нөхцөл, болзлыг хангасан тул ажилласан болон нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг 11 жил 0 сараар баталгаажуулав. гэх бичилттэй Баталгаажилтын хуудасны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 1 хуудас (хх-ийн 46 дүгээр хуудас),

Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас 202оны 11 дүгээр сарын 04ий өдөр авсан Б.Н  ... Эцгийн: Эцэг /эх/-ийн нэр: Д, өөрийн нэр:Б, Эхийн: Эцэг /эх/-ийн нэр: Ц, өөрийн нэр:Б, Эцэг /эх/-ийн нэр: Б, Өөрийн нэр: Б гэх бичилттэй Төрсний бүртгэлийн лавлагаа 1 хуудас (хх-ийн 43 дугаар хуудас),

Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас 202оны 11 дүгээр сарын 04ий өдөр авсан  Б.Б -ын ... Эхийн: Эцэг /эх/-ийн нэр: Ц, өөрийн нэр:Б, Эцэг /эх/-ийн нэр: Б, Өөрийн нэр: Н гэх бичилттэй Төрсний бүртгэлийн лавлагаа 1 хуудас (хх-ийн 44 дүгээр хуудас),

Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас 202оны 11 дүгээр сарын 04ий өдөр авсан ... Б.Н нь  Б.Бын эгч гэх бичилттэй Төрөл садангийн лавлагаа 1 хуудас (хх-ийн 45 дугаар хуудас),

Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас 202оны 11 дүгээр сарын 06ы өдөр авсан ... Б.Б нь Б.Э-ийн ах гэх бичилттэй Төрөл садангийн лавлагаа 1 хуудас (хх-ийн 57 дугаар хуудас),

Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас 202оны 11 дүгээр сарын 06ы өдөр авсан ... Б.Б нь Б.Э ах гэх бичилттэй Төрөл садангийн лавлагаа 1 хуудас (хх-ийн 58 дугаар хуудас),

Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас 202оны 11 дүгээр сарын 06ы өдөр авсан ... Б.Б нь Б.Э ах гэх бичилттэй Төрөл садангийн лавлагаа 1 хуудас (хх-ийн 59 дүгээр хуудас),

Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас 202оны 11 дүгээр сарын 06ы өдөр авсан ... Б.Б нь Б.О-н ах гэх бичилттэй Төрөл садангийн лавлагаа 1 хуудас (хх-ийн 60 дугаар хуудас),

Б.Б-ын Х аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс гаргаж ирүүлсэн ...14. Ажилладаг байгууллага: САА, ажилд орсон он: 1989, цех, тасаг бригад: барилга, эрхэлдэг ажил:нормчин, эрхэлж эхлэсэн он: 1989, оршдог сум, район: Т гэж бүртгэгдсэн ХААТР-1 (А) маягтын хуулбарт Х аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажсан хуулбар 1 хуудас (хх-ийн 31 дүгээр хуудас),

Б.Б-ын  Х аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс гаргаж ирүүлсэн ...10. Ажилладаг байгууллага: САА-н барилга, 11. Эрхэлдэг ажил: нормчин гэж бичигдсэн ХААТР-21 болон ХААТР-21 (А) маягтын хуулбарт Х аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажсан хуулбар 3 хуудас (хх-ийн 32-34 дүгээр хуудас),

Хууль сануулж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан гэрч Б.Н-ийн 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр өгсөн: Би түүний хамгийн том эгч болох хүн юм. Манай аавыг Д.Б, Ц.Б гэдэг насаараа мал малласан Т САА-н малчин хүмүүс байсан. Бид эхээс 12-уулаа бөгөөд би хамгийн том эгч нь бөгөөд надаас доош 11 дүү байгаа, үүнээс 9 эрэгтэй, 2 эмэгтэй байдаг. ..гэсэн нэртэй. Манай дүү Б.Б нь эмнэлэгт төрөөд гарч ирэхдээ Б гэсэн төрсний гэрчилгээгээ аваад гэртээ ирэхэд нь ээжийн маань ээж Ц нь Бямба, Ням гээд хагас, бүтэн сайн өдөр орсон нэр өгсөн байсныг гарагийн нэр давхардаж орсон нэр байна гэж дургүйцээд нэрийг нь Б болгож өөрчилж өөрөө өгсөн гэдэг. Тэр үеэс хойш дүү маань Б нэртэй болсон хэдий ч Б гэдэг нэрийг нь албан ёсоор өөрчилж чадаагүй өнөөдрийг хүргэсэн юм. Тэгээд ч манай гэрийнхэн дотроо дүү нар болон нутгийнхан Быг Б нэртэй нь мэдэхгүй. Тэгээд ч сургууль ороход гэрийн дууддаг нэр болох Б нэрээр ороод, 8 дугаар анги төгсөөд Т САА-д ажиллаж байхдаа, түүний дараагаар цэрэгт явахдаа хүртэл Б нэрээр бүх бичиг баримтандаа бүртгэгдсэн байдаг. Манайхан түүнийг Б нэрээр нь нэг ч удаа дуудаж үзээгүй гэж хэлж болно. Төрсний гэрчилгээн дээр л Б нэрээр авснаас биш түүний нэр нь Б юм. Би аав, ээж Б нарыг гэрлэлтээ батлуулаагүй байхад төрсөн том хүүхэд юм. Тэгээд надаас доош бүх 11 дүү маань бүгд аав Б-өөр овоглогдсон байдаг. Би өөрөө овогоо солих гээд чадахгүй л явна. ... гэх мэдүүлэг (хх-ийн 48-50 дугаар хуудас),

Хууль сануулж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан гэрч Ц.Гомбосүрэнгийн 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр өгсөн: Бид хоёр 1986 оны 6 сард Т сумын 10 жилийн дунд сургуулийн 8б ангийг хамт төгсөөд эвлэлийн илгээлтээр Х аймгийн Т САА-н мал аж ахуйн Таван толгой хэсэгт Б, би Сэлэнгэ хэсэгт малчнаар анх ажилд орж байсан. Тэгээд Б маань 1987 оны намар цэргийн албанд татагдан явж 2 жилийн хугацаат цэргийн албаа хаагаад 1989 оны намар халагдаж ирсэн бөгөөд Т САА-г тартал нь малчнаар үргэлжүүлэн ажилласан. Би түүнийг Б нэртэйг нь сая л мэдлээ. Түүнийг хүүхэд байхаас нь л Б гэж нэрлэж, дууддаг байсан. Бид хоёр 1-8 дугаар анги хүртлээ нэг ангид 8 жил хамт сурахад Б гэж нэртэй байсан. Манай нутгийнхан түүнийг Б нэрээр нь мэднэ. Түүний аавыг Б, ээжийг нь Баасанхүү гэдэг малчин хүмүүс байсан. Тэднийх 12-уулаа их өнөр өтгөн айл байсан. Хамгийн том эгчийн Н, Бр, энэ Б буюу Б, Цэцэгээ, Оочоо, Чимгээ, Цоогоо, Бааяаа, Далай, Билгээ гээд дууддаг нэрийг нь л сайн мэдэж байна. Жинхэнэ нэрийг нь бол сайн мэдэхгүй. Миний Т САА-д ажиллаж байсан хугацаан хөдөлмөрийн дэвтэр маань Сэлэнгэ багийн контор шатахад устсан юм. Харин түүнтэй нэг ангид хамт сурч, 8 дугаар анги төгсөхдөө авахуулсан мантаж байсныг би авчирлаа. ... гэх мэдүүлэг, Т10 жилийн сургуулийн 30 дахь төгсөлт буюу 1978-1986 онуудад суралцан төгссөн, Оюун-Эрдэнэ багштай 8 дугаар ангийн б бүлгийн монтаж (хх-ийн 51-54 дүгээр хуудас) зэрэг болно.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ

133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно,

135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж тус тус зааснаар нэхэмжлэгч Б.Б нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргах эрхтэй байна.

5.Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайбартаа ...намайг эмнэлэгт төрөөд гарахад нь Б гэж нэр өгөөд гэрчилгээ олгосон юм байна лээ. Эмнэлгээс гэртээ гарч ирсэн чинь ээжийн ээж н.Цэрмаа гэдэг хүн гарагийн нэр өгсөн байна гээд нэрийг маань сольж Б болгосон гэсэн. Тэгээд төрсний гэрчилгээг нь солихгүй тэр чигтээ явж байсан юм байна лээ. Сургуульд ороход, 8 дугаар анги төгсөхөд, цэрэгт явахад, ажилд ороход гээд бүх баримт дээр Б гэсэн байгаа. Би цэрэгт явахдаа иргэний үнэмлэхтэйгээ явсан боловч бүртгэхдээ Б нэрээр бүртгэгдсэн байгаа... гэх тайлбар, гэрч Ц.Гомбосүрэнгийн ...бид хоёр 1986 оны 6 сард Тсумын 10 жилийн дунд сургуулийн 8б ангийг хамт төгсөөд эвлэлийн илгээлтээр Х аймгийн Т САА-н мал аж ахуйн Таван толгой хэсэгт Б, би Сэлэнгэ хэсэгт малчнаар анх ажилд орж байсан. Тэгээд Б маань 1987 оны намар цэргийн албанд татагдан явж 2 жилийн хугацаат цэргийн албаа хаагаад 1989 оны намар халагдаж ирсэн бөгөөд Т САА-г тартал нь малчнаар үргэлжүүлэн ажилласан. Би түүнийг Б нэртэйг нь сая л мэдлээ. Түүнийг хүүхэд байхаас нь л Б гэж нэрлэж, дууддаг байсан... гэх мэдүүлэг, гэрч Б.Н-гийн ...Манай дүү Б.Б нь эмнэлэгт төрөөд гарч ирэхдээ Б гэсэн төрсний гэрчилгээгээ аваад гэртээ ирэхэд нь ээжийн маань ээж Ц нь Бямба, Ням гээд хагас, бүтэн сайн өдөр орсон нэр өгсөн байсныг гарагийн нэр давхардаж орсон нэр байна гэж дургүйцээд нэрийг нь Б болгож өөрчилж өөрөө өгсөн гэдэг. Тэр үеэс хойш дүү маань Б нэртэй болсон хэдий ч Б гэдэг нэрийг нь албан ёсоор өөрчилж чадаагүй өнөөдрийг хүргэсэн юм.... гэх мэдүүлэг, ээж Баасанхүү, Б нарт олгосон цалин хөлс нэг хуудсанд бичигдсэн байдал зэргийг үндэслэн хэрэгт нотлох баримтаар авагдсан Б.Бт олгосон байдлаар бичигдсэн цалин хөлсний баримтыг Б.Бд олгосон цалин хөлсний баримт мөн гэж шүүх үнэлсэн болно.

Дээрх баримтуудаар тодруулбал, нэхэмжлэгч Б.Бын цэргийн алба хаасан лавлагаа, халагдсан цэргийн бүртгэл, түүнд олгосон цалин хөлсний баримт, Тсумын 10 жилийн дунд сургуулийг 1986 онд төгссөн 8 б ангийн төгсөлтийн монтаж (гэрэл зураг), төрөл садангийн лавлагаа зэргийг үндэслэн нэхэмжлэгч Б.Быг Х аймгийн Т сангийн аж ахуйд 1986 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан болох нь нотлогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б.Б-ын Х аймгийн Т сангийн аж ахуйд 1986 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Х аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

  

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Б.МӨНХТУЯА