| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаа Ариунхишиг |
| Хэргийн индекс | 2103003180024 |
| Дугаар | 2023/ДШМ/108 |
| Огноо | 2023-01-25 |
| Зүйл хэсэг | 27.10.4.1., |
| Улсын яллагч | Н.Уранбайгаль |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 01 сарын 25 өдөр
Дугаар 2023/ДШМ/108
2023 1 25 2023/ДШМ/108
Э.Мхолбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, шүүгч Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Н.Уранбайгаль,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Д,
шүүгдэгч Э.М-нөмгөөлөгч Х.Даваахүү,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 2022/ШЦТ/705 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.М-нөмгөөлөгч Х.Даваахүүгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Э.Мхолбогдох эрүүгийн 210300318 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Э.М,
Шүүгдэгч Э.Мнь 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 15 цаг 08 минутын орчимд Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Шувуун фабрикийн зам, 26 дугаар сургуулийн баруун хойд замд тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн /1.75 хувийн согтолттой/ үедээ Д.Лэзэмшлийн “Тоуоtа Ipsum” маркийн 78-18 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, ...хэрэглэсэн, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 10. Хөдөлгөөн эхлэх болон чиг өөрчлөх: 10.1. Жолооч ... чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Л.Джолоодон явсан “Hyundai Porter” маркийн 09-57 УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, улмаар зорчих хэсгийн гадна сууж байсан явган зорчигч 59 настай, эмэгтэй Л.Б, 39 настай, эрэгтэй H.Н.Шнарыг дайрч, Л.Бамь нас хохирч, Н.Шэрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Л.Эын эзэмшлийн “Нyundai” маркийн “Рогter” загварын 09-57 УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд нийт 1.040.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокурорын газраас: Э.М-нүйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ж овгийн Э.М Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан үедээ зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Э.М-нтээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Моногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Моногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг зургаан жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссаны дараа хугацааг тоолохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн бичлэг бүхий 1 ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Н.Шинэжилд төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 3.800.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.М-с 8.185.180 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Дд 7.145.180 төгрөг, иргэний нэхэмжлэгч Л.Э 1.040.000 төгрөгийг тус тус олгож, Л.Э, Д.Л нарыг иргэний хариуцагчаас чөлөөлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Дийн өмгөөлөгчийн хөлс 3.000.000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, амь хохирогчийн 3 жилийн хугацааны тэтгэвэртэй холбоотой хор уршгийн зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Э.Мурьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваахүү давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 2020/ШЦТ/705 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.
Миний өмгөөлөлд байгаа Эрдэнэтуяа овогтой М холбогдсон зам тээврийн ослын шалтгаан нөхцөлийг тогтооход чухал ач холбогдолтой нотлох баримт болох хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, схем зураг, фото зургийн үзүүлэлтүүд /2хх 132/, 3000 тоот техникийн шинжээчийн дүгнэлт /2хх 198/, 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 229 шинжээчийн дүгнэлтүүдээс болон шинжээчийн 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 22/33 тоот дүгнэлтүүдээс үзэхэд:
1. Тухайн осолд холбогдсон Hyundai Porter маркийн 09-57 УАЕ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан жолооч Л.Д нь:
1. Суурийн газрын дотор 60 км цагаас хэтрүүлж болохгүйгээр хурдаа сонгож явна гэсэн Замын хөдөлгөөний дүрмийн 12.4-ийг зөрчиж 66.4 км цагийн хурдтай явсан.
2. Ослын шалтгааныг бууруулахад хамгийн чухал ач холбогдолтой тоормосны систем нь стандарт шаардлага хангахгүй явж Замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан зарчимтай явж Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-ийн а-г зөрчсөн.
3. Эсрэг хөдөлгөөнтэй 2 эгнээ замд өөрийн эзэлж явсан эгнээнээсээ зүүн гар тийшээ эргэх анхааруулах дохио өгч эсрэг урсгалд ороод байраа эзэлсэн байхад Л.Д эсрэг урсгалд орж Э.М-нжолоодож явсан автомашиныг зүүн талаас нь хаалга нь тус газар хүчтэй мөргөж чиглэлийг өөрчилж замаас гаргаж замын хөвөөн дээр сууж байсан хохирогч нарыг дайрч гэмтэл учруулж, амь насыг хохироосон үйлдлийг мөрдөгчийн магадалгаа, бүх шинжээчдийн дүгнэлтэд тодорхой дүгнэсээр байтал шүүх Даваажамцын тухайн осолд шалтгаант холбоотой үйлдлийг үнэн зөвөөр тогтоогоогүй ял завшуулсан гэж үзэж байна.
2. Э.Мшүүхээр гэм буруу нь тогтоогдоогүй байхад хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 3.800.000 төгрөгийг төлсөн, хохирогч Н.Шинэжилд төлөх төлбөргүй байсан бөгөөд гэм буруугийн хуралдаанаас шүүхээс тогтоосон 7.145.180 төгрөгийг төлж эрх зүйн байдлаа дээрдүүлэх, хуулиар олгогдсон эрхээ эдэлж 5 хоногийн завсарлага авах саналыг гаргасан боловч шүүх эрхийг эдлүүлэхээс татгалзаж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.
3. Шүүх хуралдаанд шинжээч Бямбаасүрэн нь оролцоод өөрийн гаргасан дүгнэлтийг тайлбарлаж чадахгүй шившиг болсон байдлыг шүүгч өөрийн нүдээр харж, чихээрээ сонссон байж ямар учраас хууль зүйн үндэслэлтэй дүгнэлтийг хийгээгүй. Тэр битгий хэл шийтгэх тогтоолд дурдаагүй анхаарч үзнэ үү. Иймд шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад өөрчлөлт оруулж 4 жилийн хорих ялыг 2 жил болгож өгнө үү.” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Д тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ялыг багасгаж өгнө үү гэж гомдол гаргасан дээр санал нийлэхгүй байна. Маш их гомдолтой байна.” гэв.
Прокурор Н.Уранбайгаль тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.М-нүйлдсэн гэмт хэргийг хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Шүүгдэгч Э.М-нзүгээс “нөгөө жолооч буюу Даваажамцын буруутай үйлдлээс болж осол гарсан” гэж маргадаг. Шүүхээс Даваажамцын үйлдлийг тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж замын хөдөлгөөнд оролцоогүй буюу зөрчлийн шинжтэй үйлдэл гаргасан гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, зам тээврийн осол гарахад Даваажамцын бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцсон үйлдэл нь осол гарахад шууд нөлөөлөөгүй буюу шалтгаант холбоогүй гэж үзсэн. Сүүлд гарсан бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтийг анхан шатны шүүх үндэслэлтэй гэж дүгнэсэн. Өмнө нь шүүгдэгч Э.Мнь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байсан. Дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож 1 хүний амь насыг хохироож, нэг хүний биед хүндэвтэр хохирол учруулсан үйлдэлд нь анхан шатны шүүх тохирсон ял шийтгэл оногдуулсан байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Э.М-нөмгөөлөгч Х.Даваахүүгийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Э.Мнь 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 15 цаг 08 минутын орчимд Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Шувуун фабрикийн зам, 26 дугаар сургуулийн баруун хойд замд тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Д.Лэзэмшлийн “Тоуоtа Ipsum” маркийн 78-18 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, ...хэрэглэсэн, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 10. Хөдөлгөөн эхлэх болон чиг өөрчлөх: 10.1. Жолооч ... чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Л.Джолоодон явсан “Hyundai Porter” маркийн 09-57 УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, улмаар зорчих хэсгийн гадна сууж байсан явган зорчигч 59 настай, эмэгтэй Л.Б, 39 настай, эрэгтэй H.Н.Шнарыг дайрч, Л.Бамь нас хохирч, Н.Шэрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Л.Эрдэнэбатын эзэмшлийн “Нyundai” маркийн “Рогter” загварын 09-57 УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд нийт 1.040.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан болох нь:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Билгүүнгэрэлийн “...би хохирогчийн охин юм. Осол гарсан талаар манай дүү утсаар хэлсэн. Осол болсон өдөр манай ээж дүү, эмээ нарын хамт гэртээ байж байгаад үхэр тугалаа хараад ирнэ гээд гэрээсээ гарсан гэсэн. Манай гэр хойд талд нь байдаг учир манай гэрт орж үхэрээ харуулах гээд дагуулаад явсан гэсэн. Хашаанаас гарахдаа манай 2 хүүхдээр хашааны хаалга хаачихаад ир, эмээ нь хойно нь зогсож байя гэж хэлээд явсан байсан. Хаалга хаачихаад гараад ирэх үед хажуу айлын хүн осол гарч эмээ чинь дайруулчихлаа гэж манай 2 хүүхдэд хэлсэн гэсэн. Манай хоёр хүүхэд 10,11 настай хүүхдүүд юм. Эмээд болон манай дүүд хэлсэн байсан. Талийгаач 320.000 төгрөгийн тэтгэвэр авдаг байсан. Хашаандаа эмээ, бага дүү нарын хамт амьдарч байсан. Согтууруулах ундаа хэрэглэдэг. Байнга уухгүй боловч 1 уухаараа 2 өдөр тасралтгүй уучихдаг байсан. Буяны ажилд баримттайгаар 4.827.180 төгрөг, лам болон буян хийхэд баримтгүй гарсан 1.165.000 төгрөг, нийт 5.992.180 төгрөг болсон. Буяны ажлын зардлыг нэхэмжилнэ. ...” /1хх 44/,
хууль ёсны төлөөлөгч Б.Дийн “...Талийгаач 2018 онд тэтгэвэрт гарсан, сарын 320.000 төгрөгийн тэтгэвэр авдаг байсан. Манай бага дүү 19 настай...сурч байгаа ба, түүний сургалтын төлбөрийг ээж төлдөг байсан учир сургалтын төлбөрийг төлүүлэх зорилгоор 36 сарын тэтгэвэр 11.520.000 төгрөг нэхэмжилнэ. Дүүгийн жилийн төлбөр 3.500.000 төгрөг болно. ...” /2хх 111/,
хохирогч Н.Ш“...2021 оны 10 дугаар сарын 17-ны өдөр гэрээсээ гараад ...хэсгийн урд талын сандал дээр сууж байсан Пунцаг, Э.Мнартай таарсан. 1 шил 0,75 грамм Хараа архи хувааж ууж байтал Оюунбилэг багш охинтойгоо ирээд юм янзлаад өг гэхээр нь үзчихээд буцаад явж байсан. Мэнд-Амартай таараад 2 шил архи уусан. Ууж дуусаад Оюунбилэгийн хажуу айлаас багаж авах гээд Пунцагтай очоод багаж асуусан боловч байхгүй гэхээр нь ...явж байтал талийгаач Баясгалан ирээд мэнд мэдээд замын хойно гараад зүүн талд талийгаач, дунд нь би, баруун талд Пунцаг суусан. Суугаад удаагүй байтал Э.М-нмашин ирж байгаа харагдсан. Гэнэт түс тас гээд дуугараад би өндийх гэтэл зүүн хойд дугуйн доогуур орчихсон байсан. Хүмүүс машин ухраагаад намайг гаргаж авсан. Удалгүй түргэн ирээд намайг аваад явсан. Хүн нас барсан гэдгийг дараа нь мэдсэн. Аарцаг, сүүж хугарсан. Э.Модоогоор ирж уулзаагүй байна. Одоогоор эмчилгээний зардлын тооцоо гараагүй байна, гаргаж өгнө. Гомдолтой байна. ...” /1хх 69, 73-79/,
иргэний нэхэмжлэгч, хариуцагч Л.Эрдэнэбатын “...2021 оны 10 дугаар сарын 17-ны өдөр гарсан ослыг хараагүй. Осол гарсан талаар ахаас сонсоод ослын газарт очсон. Намайг очиход машин доороос хүмүүсийг гаргачихсан, түргэн ирчихсэн байсан. Би энэ автомашиныг 2021 онд худалдан авч өөрийн хэрэгцээнд ашиглаж байсан. Манай ах Даваажамц бид хоёр нийлээд Шувуун фабрикт хүнсний ногоо тарьж байгаа. Автомашиныг бид хоёр ээлжлээд унаж ногоо зөөдөг юм. Даваажамц тухайн өдөр манайд хоносон байсан. Манай хажууд ээжийнх байдаг юм. Ээжийнд хоноод өдөр 20 шуудай байцаа ачаад гарсан. Хашаанаас гарахыг нь би хараад үлдсэн. Ослын газраас манай хашаа ойролцоогоор 2 км орчим байдаг. Даваажамц гарсныхаа дараа удалгүй осол гарсан талаар утсаар ярьсан. Машинтай мөргөлдсөн гэж л хэлсэн. Би араас нь очсон. Техникийн хувьд эвдрэлгүй бүрэн бүтэн байсан. Эвдрэл гэмтлийг буруутай жолоочоос нэхэмжлэх хүсэлтэй байна.” /1хх 85, 88/,
гэрч Т.Цэрэнпунцагийн “...Би 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Шувууны эцсийн 26 дугаар сургуулийн баруун хойд талд өдөр 16.00 цагийн үед дүүгийн найз Н.Шбид хоёр шувууны автобусны буудал дээр тааралдаад хүнээс мөнгө гуйж архи уух гээд явж байсан чинь Шинэжилийн таньдаг Баясгалан гэх эмэгтэй замын хажуу талаас бид хоёрыг дуудсан. Н.Шбид хоёр Баясгалан гэх эмэгтэй дээр очоод замын хажуу талд дөнгөж мэнд мэдээд байж байсан чинь төв замаар явж байсан саарал өнгийн “Тоёота Ипсүм” маркийн тээврийн хэрэгслийг зам дээр эргэх үйлдэл хийх үед нь портер маркын амбаартай 78-18 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөөд зам дээр түрж явсаар байгаад бид нарын сууж байсан хэсэг рүү Баясгалан, Н.Шхоёрыг дайраад машинтайгаа дээр нь гараад зогсчихсон. Би хажуу тийш болоод босож ирээд машинаа ухраагаарай хүн дайрчихлаа гэсэн. Тэр хавьд байсан хүмүүстэй хамтарч доор нь байсан хоёр хүнийг гаргаж авсан. Тухайн үед Баясгалан, Н.Шхоёр машин доороос гарч ирээд ёолоод байсан. Бид нарыг замын хажуу талд сууж байх үед тухайн тээврийн хэрэгслүүд мөргөлдөөд бид нарын сууж байсан газарт ойртон ирэх үед бид нар хараад босож холдож амжаагүй. Би осол гарах үед согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Н.Шминий баруун гар талд, Баясгалан баруун талд цувраад суучихсан байсан. Осол гарах үед зам дээр цас бороо ороогүй, үзэгдэх орчин хэвийн гулгаа үүсээгүй байсан. ..." /1хх 102/,
гэрч Д.Мэнд-Амарын “...Бид хоёр нөгөө хоёроо хайхаар Э.Мөөрөө машинаа унаад, би хажууд нь урд талд суугаад нөгөө хоёрыг хайгаад явсан. Машинаа асаагаад яваад удаагүй 1 км орчим яваад Болдоогийн гадна ирээд зогсох гээд хурдаа удаашруулж байх үед замын хойд талд голын эрэг дээр гурван хүн сууж байгаа харагдахаар нь би “ахын дүү манай хоёр тэр сууж байна” гэхэд Э.Мхараад тийм байна гээд зүүн гар тийш дараад дохио өгөөд эргэтэл араас машин ирээд мөргөсөн. Мөргүүлээд цаашаа замаас гарч цаашаа хараад сууж байсан гурван хүний зүүн талд нь сууж байсан хоёр хүнийг нь дайраад зогссон. Э.Мнадад машинаас буугаад ахаа хурдан буугаарай, хүн дайрчихлаа гэхээр нь буугаад зүүн хойд талд буюу автомашины баруун урд дугуйн доороос талийгаачийг гаргаж ирсэн. Гэтэл зүүн гар талын хойд дугуйн доороос Шинэжилийг гаргаж ирсэн. ...Осол болсны дараа ...талийгаачийн хүүхэд нь ирсэн гэсэн. Талийгаач бидэнтэй хамт архи уугаагүй юм. Э.М-нөөрийнх нь эзэмшлийн машинтай явж байсан юм. ...” /1хх 105/,
гэрч Ш.Отгонбилэгийн “...Би осол гарсан газрын баруун урд хашаанд амьдардаг. Шинэжил, Пунцаг хоёр манай хойгуур баруунаас зүүн тийш явж байсан. Тэр хоёр айлын хашаа руу орсноо гарч ирээд замын хойд талд сууж байгаа нь харагдсан. Гэтэл талийгаач хоёр хүүхэдтэйгээ зүүн талаас ирээд хоёр хүүхдээ явуулчихаад Шинэжил, Пунцаг хоёр дээр очоод хамгийн зүүн талд нь суусан. Миний хажуугаар Э.М-нмашин баруунаас зүүн тийш чиглээд зогсох гэж байгаа юм шиг удаашрахаар нь Болдоогийн гэрт ирж байна гэж бодоод доошоо хараад, хогоо хийх гэтэл түс тас хийх чимээ гарсан. Хартал талийгаач Баясаа машинд мөргүүлээд газарт унаж байсан. Би шууд ослын газарт иртэл Н.Шмашины зүүн хойд дугуйн дор хөл нь байгаа харагдсан. Талийгаач машины зүүн хойд талд хэвтэж байсан. Э.Мсогтуу байсан. Машинаас хоёулаа бууж ирсэн. Э.Ммашинаа унаад явж байсан. Цаад талаас нь нөгөө залуу нь бууж байсан. ...” /1хх 108/,
гэрч Л.Д“...Би 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Шувуун фабрикт ногоо тарьдаг хашаанаасаа 30 орчим шуудай, 1 тонн орчим байцаа ачаад хотод хүнд аваачиж өгөх зорилгоор портер маркийн 09-57 УАЕ дугаарын автомашиныг жолоодон хөдөлсөн. ...Осол гарахаас өмнө 2-3 минутын өмнө хөдөлсөн. Тухайн үед 2 эгнээ эсрэг хөдөлгөөнтэй замаар баруунаас зүүн тийш чиглэлд явж байсан. ...Би хөдлөөд хар зам дээр явж байх үед 100-аад метрийн өмнө баруунаас зүүн тийш чиглэлд саарал өнгийн истима маркийн автомашин удаан явж байгаа нь харагдаж байсан. Зорчих хэсгийн хойд талд гурван хүн овоолсон шороон дээр сууж байгаа харагдаж байсан. Би 50 орчим метр ойртож байх үед нөгөө машин баруун гар тал руугаа буюу урд тал руугаа замаас гараад зогсох гэж байх шиг байсан. Би түүнийг хараад хүн машинаас гарч ирж магадгүй гэж бодоод жаахан замын гол руу шахаад гүйцэж түрүүлэх маягтай, цагаан шугамаа даваагүй боловч шугам руугаа шахаад 10 орчим метрийн хол явж байтал нөгөө машин гэнэт зүүн гар тал руугаа дараад миний өмнүүр хөндөлдөөд ороод ирсэн. Би тоормос гишгээд сигнал дараад зүүн гар тийш дарсан боловч нөгөө жолооч зогсоох арга хэмжээ аваагүй учир би тоормос гишгэсээр байгаад очоод зүүн гар талаас 2 хаалганы гол хэсэг рүү мөргөөд зогссон. Нөгөө машин цаашаа замаас гараад явсан. Би машинаа зогсоогоод буугаад очтол истимагийн зүүн хойд дугуйн доор эрэгтэй хүн хэвтэж байхыг хараад машиныг өргөлцөөд өгөөч гэж орилоод наашаа цаашаа гүйж байснаа санаж байна. Тэр машинаас жолоочийн эсрэг талаас 1 залуу бууж ирсэн. Жолооч талаас нь Э.Мбууж ирсэн. Жолооч, зорчигч хоёр согтуу байсан. Зам дээр 2-3 машин зогсоод хүмүүс бууж ирээд бид нийлж Шинэжилийг татаж гаргаж ирээд, дараа нь баруун урд дугуй доороос эмэгтэйг татаж гаргасан. Н.Шухаантай, юм ярьж байсан, эмэгтэй нь ямар ч хөдөлгөөнгүй байсан. Би маш их шоконд орсон учир урд талын хашааны тэнд очоод суучихсан. Удалгүй түргэн ирээд Шинэжилийг авч яваад, эмэгтэйг нас барчихсан байна гэсэн. Цагдаа нар ирж хэргийн газарт үзлэг хийсэн. Би өөрийнхөө утсаар цагдаа түргэнд дуудлага өгсөн. Миний төрсөн дүүгийн нэр дээр байдаг автомашин юм. Техникийн хувьд бүрэн бүтэн, сүүлд 2021 онд оношилгоонд орсон. ...Би ойролцоогоор 50 орчим км/ц хурдтай явж байсан гэж бодож байна. Би 3 дугаар араагаар явж байгаад 4 дүгээр араандаа дөнгөж хийгээд явж байсан. ...” /1хх 111/,
яллагдагчаар Э.М-н“...Гэрээсээ гараад явж байгаад Шинэжил, Цэрэнпунцаг нартай тааралдсан. Дэлгүүрээс 0.5 литрийн хараа архи авч дөрвүүлээ хувааж уусан. Би гэртээ харьж өөрийн Т.Ипсум маркийн 78-18 УБТ дугаарын автомашинаа гэрийнхээ хашаанаас унаж явсан. Намайг машинаа аваад ирэхэд нөгөө хэд дахин 0.75 литрийн хоёр шил хараа архи авсан байсан тул гол дээр очиж хуваан уусан. Архи ууж дуусаад Шинэжил, Пунцаг түрүүлээд явчихсан байсан учир араас нь нөгөө хоёрыг авах санаатай 2 хэсгийн замаар баруунаас зүүн тийш явж байсан. Тухайн үед би өөрөө машин унаад, хажууд Мэнд-Амар суугаад явж байсан. 26 дугаар сургуулийн баруун талд явж байтал замын хойд талд зорчих хэсгийн гадна нөгөө хоёр бас нэг хүнтэй нийлчихсэн, гурвуулаа болоод сууж байсан. Би тэр гурвыг хараад арай наагуур дараад буцаад эргэтэл араас Х.Портер маркийн автомашин ирж мөргөөд би цаашаа замаас гарах шиг болсон. Юу болсныг сайн мэдэхгүй байна. Би эргээд хартал Пунцаг ах Н.Шах нь дайруулсан байна гэж байсан. Н.Шах машины зүүн хойд дугуйн доор байсан тул хүмүүс нийлээд гаргаж авсан. Талийгаач машины баруун урд талд мөн машин доор байсныг гаргаж ирсэн. Н.Шухаантай байсан, хөдлөөд байсан. Талийгаачийг гаргаж ирэхэд хажууд байсан хүн зүрх нь зогсоод байна, салхийг нь тавьж өг гэж хэлж байсан. Удалгүй түргэн ирээд Шинэжилийг авч яваад, талийгаачийг нас барсан байна гэсэн. Цагдаа нар ирж хэргийн газарт үзлэг хийсэн. Намайг үлээлгэж шалгахад 1.75 хувийн согтолттой байсан. Араас машин ирж байгаа эсэхийг хараагүй. Толиндоо харахад машин харагдаагүй. Шинэжилд одоогоор 1.700.000 төгрөг өгч санал гомдолгүй болгосон. Талийгаачийн асуудлыг шийдээгүй байна. Хууль ёсны төлөөлөгчтэй уулзаж ярилцсан. Шинжээчийн дүгнэлт, магадлагаатай танилцсан. Би өөрийн эзэлж явсан эгнээнээс зүүн гар тийш эргэсэн. Араас Х.Портер машин хурдтай ирж эсрэг урсгалдаа орж мөргөсөн.” /2хх 11/,
шинжээч Ж.Мягмаржавын “...харин Т.Ипсум автомашин нь зүүн гар тийш эргэх үйлдэл хийж эхлэх үед аюултай нөхцөл үүсэж байгаа учир зогсоох арга хэмжээ аваагүй гэж үзсэн. Энэ хооронд Т.Ипсум автомашины тоормосны мөр гараагүй байна. Э.Мнь араас ирж байгаа Х.Портер автомашиныг хажуугаар нь өнгөрөөд үйлдлээ дуусгах хүртэл зүүн гар тийш эргэх үйлдэл хийхгүй байх үүрэгтэй. ...Энэ үүргээ биелүүлээгүйн улмаас осол гарсан гэж үзсэн. ...” /2хх 82-83/ гэх мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээчийн цогцост хийсэн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн №2208 дугаартай:
1. Талийгаач Л.Бцогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр цээжний битүү гэмтэл: Гол судасны нум хэсгийн урагдал, уушгины тараагуур судас, дээд, доод хөндийн хураагуур судасны зүрхний уг хэсгийн задрал, урагдал, баруун эгэм, 1-12-р хавирганы далны болон суганы дунд шугамын хугарал, зүүн эгэм, 1-7-р хавирганы далны болон суганы арын шугамын хугарал, 8-12-р хавирга дал, суганы урд шугамын хугарал, цээжний зүүн хөндийн цусан хураа /300 мл/, баруун дунд чөмөгний далд хугарал, баруун чамархайд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн өгзөгт шарх, баруун шанаа, баруун мөр зулгаралт, цээж, баруун шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр буюу зам тээврийн ослын үед хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
3. Талийгаач нь цээжний битүү гэмтэл: Гол судасны нум хэсгийн урагдал, уушгины тараагуур судас, дээд, доод хөндийн хураагуур судасны зүрхний уг хэсгийн задрал, урагдал, баруун эгэм, 1-12-р хавирганы далны болон суганы дунд шугамын хугарал, зүүн эгэм, 1-7-р хавирганы далны болон суганы арын шугамын хугарал, 8-12-р хавирга дал, суганы урд шугамын хугарал, цээжний зүүн хөндийн цусан хураа /300 мл/ гэмтлийн улмаас цочмог цус алдалтын шоконд орж нас баржээ.
4. Талийгаачид үхэлд хүргэх архаг, хууч өвчин тогтоогдсонгүй.
5. 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 21 цаг 10 минутад хийгдсэн цогцсын гадна үзлэгээр нас бараад 6-8 цаг болсон байжээ.
6. Талийгаач нь нэгдүгээр бүлгийн цустай байжээ.
7. Талийгаач нь нас барах үедээ дунд зэргийн согтолттой байжээ. /1хх 139-148/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээчийн хүний биед хийсэн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн №10060 дугаартай:
1. Н.Шбиед баруун талын умдаг ясны их биеийн дээд хэсэг дээд салаа ясны хэлтэрхий бүхий бяцарсан зөрүүтэй, доод салаа зөрүүгүй хугарал, зүүн талын умдаг ясны дээд салаа хэлтэрхий бүхий зөрүүтэй хугарал, баруун талын дэлбээ яс, ууцны 1-р нугалмын баруун талын хажуугийн масс бага зэрэг зөрүүтэй хугарал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” /1хх 151-152/,
“Авто тээврийн үндэсний төв" ТӨҮГ Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн №228 дугаартай:
Хариулт 1. Т.Ипсум маркийн 78-18 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн техникийн бүтэн байдал стандартын шаардлага хангахгүй байна.
Хариулт 2. Ойрын гэрэл баруун, зүүн асахгүй, урд оврын гэрэл баруун тал асахгүй, зүүн дохионы гэрэл асахгүй, тоормосны хос гэрлүүд баруун, зүүн нэг нэг дутуу, хойд гэрэл баруун, зүүн нэг нэг дутуу, зүүн талын зорчигчийн урд, хойд хаалганы голын багана, мөн 2 хаалга хонхойж чихэгдсэн, баруун талын 2 хаалганы будаг гандаж халцарсан, баруун талын хойд кырло хонхойсон, хойд фубер зүүн тал унжсан, зүүн талын оны гэрлийн суурь хугарсан, зүүн талын толь будаг халцарсан, урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ 9,5мм, зүүн урд талын дугуйн хээний гүний хэмжээ 0,5 эвдрэл гэмтэлтэй байна.
Хариулт 3. Ойрын гэрэл баруун, зүүн асахгүй, урд оврын гэрэл баруун тал асахгүй, зүүн талын дохионы гэрэл асахгүй, тоормосны хос гэрлүүд баруун, зүүн нэг, нэг дутуу, хойд талын гэрэл баруун, зүүн нэг нэг дутуу, баруун талын 2 хаалганы будаг гандаж халцарсан, баруун талын хойд кырло хонхойсон, зүүн талын толь будаг халцарсан, урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ 9,5мм, зүүн урд талын дугуйн хээний гүний хэмжээ 0,5 зэрэг эвдрэл гэмтэл нь ашиглалтын явцад үүссэн гэмтлүүд байна. Зүүн талын зорчигчийн урд, хойд хаалганы голын багана, мөн 2 хаалга хонхойж чихэгдсэн, зүүн талын дохионы гэрлийн суурь хугарсан, хойд фубер зүүн тал унжсан гэмтэл нь ослын үед үүссэн гэмтэл байна.
Хариулт 4. Уг зам тээврийн осолд нөлөөлөх эвдрэл гэмтэл байхгүй болно.
Хариулт 5. Тоормосны системтэй шингэн дамжуулгатай, АВS системтэй.
Хариулт 6. Тоормосны систем хэвийн ажиллаж стандартын шаардлага хангаж байна.
Хариулт 7. Т.Ипсум маркийн 78-18 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь 2020, 2021 техникийн хяналтын үзлэгт хамрагдаагүй байна.
Хариулт 8. Техникийн хяналтын үзлэгийн хугацаа 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдөр дууссан байна. ...” /1хх 190-195/ гэх дүгнэлтүүд,
Тээврийн цагдаагийн албаны мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч Ү.Оюун-Эрдэнийн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 296 дугаартай магадлагаанд:
1. “Тоёота Ипсум” 78-18 УБТ маркийн автомашины жолооч Э.Мнь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а-д заасан “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 10.1-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана”, 10.6 “Жолооч баруун буюу зүүн гар тийш эргэхдээ тээврийн хэрэгслийн оврын хэмжээ болон бусад шалтгаан /ачааны онцлог, зам дээрх саад гэх мэт/-аар энэ дүрмийн 10.5 д заасан шаардлагыг биелүүлэх боломжгүй бол аюулгүй байдлыг хангаж, бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг саатуулахгүйгээр уг үйлдлийг өөр эгнээнээс гүйцэтгэхийг зөвшөөрнө. Уулзвар гарцаас бусад замын хэсэг дээр хөдөлгөөний тухайн чигийн зүүн гар талын захаас буцаж эргэхэд зорчих хэсгийн өргөн хүрэлцэхгүй байвал уг үйлдлийг баруун гар талын эгнээ буюу хөвөөнөөс гүйцэтгэхийг зөвшөөрнө. Ингэхдээ өөдөөс буюу зэрэгцээ эгнээнд араас яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” болон автомашинтай мөргөлдсөний дараа 12.3-д “жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна.
2. Х.Портер” 09-57 УАЕ улсын дугаартай автомашины жолооч Л.Д нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 жолооч дараах үүргийг хүлээнэ. а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заагдсан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах болон 12.4 тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна 80 км, тууш замд 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй.
3. Жолооч Э.М-нЗамын Хөдөлгөөний Дүрмийн заалт зөрчсөн үйлдэл буюу 10.1 “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалт нь осол гарах үндсэн шалтгаан болсон гэж үзэх үндэслэлтэй. Л.ДЗХД зөрчсөн үйлдэл нь зөрчлийн шинжтэй гэх үндэслэлтэй байна.
4. Эд мөрийн баримтаар хураан авсан бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: Т.Ипсум маркийн автомашин чигээрээ явж байгаа баруун гар тийш даялах үйлдэл хийж байгаа нь харагдаж байгаа, гэрчүүдийн мэдүүлгээр зогсох гэж байгаа мэт сэтгэгдэл бусад төрүүлсэн, тухайн зорчих хэсэг нь 8.6 метрийн өргөнтэй зэргээс харахад Э.М-нжолоодон явсан Т.Ипсум маркийн автомашин нь зорчих хэсгийн баруун гар талын захаас эргэх үйлдэл хийсэн гэх үндэслэлтэй байна. ...” /1хх 204-205/,
ШУТИС-ийн Механик, Тээврийн сургуулийн “Тээврийн салбар”-ын Профессор, доктор РН.О, профессор, шинжээчээр 43 дахь жилдээ ажиллаж байгаа Ц.Цэвэгжав, Тээврийн салбарын ахлах багш, доктор РИ.О, шинжээчээр 45 дахь жилдээ ажиллаж байгаа Ж.Мягмаржав, Тээврийн салбарын багш, доктор РН.О, шинжээчээр 11 дэх жилдээ ажиллаж байгаа Н.Мөнхзул нарын 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн №11/15 дугаартай:
Хариулт 1. 78-18 УБТ улсын дугаартай “Тоёота Ипсум” маркийн автомашины жолооч Э.Мнь Монгол Улсын Замын Хөдөлгөөний Дүрмийн 3.7 а заалт жолоочид...согтууруулах ундаа...хэрэглэсэн...үедээ тээврийн хэрэгсэл...жолоодохыг... хориглоно, 10.6-р заалт ... Уулзвар гарцаас бусад замын хэсэг дээр хөдөлгөөний тухайн чигийн зүүн гар талын захаас буцаж эргэхэд зорчих хэсгийн өргөн хүрэлцэхгүй байвал уг үйлдлийг баруун гар талын эгнээ буюу хөвөөнөөс.гүйцэтгэхийг зөвшөөрнө. Ингэхдээ өөдөөс буюу зэрэгцээ эгнээнд араас яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө., 12.3-р заалт Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд.зогсоох арга хэмжээ авна.” гэснийг тус тус зөрчсөн гэж үзэж байна.
Хариулт 2. 09-57 УАЕ улсын дугаартай Портер маркийн автомашины хурдыг тогтооё. Автомашины гурван дугуйны тоормос хэвийн ажиллагаатай байсан учир тоормосны мөрийг ашиглан хурдыг тодорхойлъё. Тоормосны идэвхжилтийн коэффициент 50.87 км/цаг, 09-57 УАЕ улсын дугаартай Портер маркийн автомашин зөвшөөрөгдсөн 60 км/ цагийн хурдтай, дөрвөн дугуйн тоормос хэвийн ажиллагаатай байсан бол тоормосны мөр хэд байхыг тодорхойлъё. ...26.3 метр. Дээрхээс үзэхэд 09-57 УАЕ улсын дугаартай Портер маркийн автомашины дөрвөн дугуйн тоормос хэвийн ажиллагаатай байсан ч 78-18 УБТ улсын дугаартай Ипсум маркийн автомашиныг мөргөхгүйгээр зогсоох боломжгүй байсан байна. 09-57 УАЕ улсын дугаартай Портер маркийн автомашины жолооч Монгол Улсын Замын Хөдөлгөөний Дүрмийн 3.4а заалт Жолооч...энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заагдсан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах ... үүргийг хүлээнэ.” гэснийг зөрчсөн байна. Гэвч дээрх заалтыг зөрчсөн нь осолд нөлөөлөөгүй байна гэж үзэж байна.
Хариулт 3. Явган зорчигч нар нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний Дүрмийн ямар нэгэн заалт зөрчөөгүй гэж үзэж байна.
Хариулт 4. Т.Ипсум 78-18 УБТ маркийн автомашины жолооч Э.Мнь Монгол Улсын Замын Хөдөлгөөний Дүрмийн 3.7 болон 10.6-р заалтыг зөрчсөнөөс 09-57 УАЕ улсын дугаартай Портер маркийн автомашинтай мөргөлдсөн ослын шалтгаан, уг автомашинтай мөргөлдсөний дараа 12.3-р заалтыг зөрчсөн буюу зогсоох арга хзмжээ авалгүй хөдөлгөөнөө үргэлжлүүлж байгаа нь явган зорчигчдыг дайрах ослын шалтгаан болсон байна. ...” гэх дүгнэлт /1хх 215-217/,
“Цагаан шонхорын жигүүр” НҮТББ-ын Шинжээчдийн 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн №22/08 дугаартай:
1.1 Тоёота ипсум маркийн 78-18 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Э.Мнь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.1-а Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч нь тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэхтэй байна, 3.4-а 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах үүрэг хүлээнэ, 3.7а. Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй..., эсхүл согтууруулах ундаа... хэрэглэсэн,... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох хориглоно”, 10.1 Жолооч...чиг өөрчлөх байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана, 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.
1.2 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч, цагдаагийн ахмад Цэндсүрэнгийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн №3000, ШУТИС-ийн механик, Тээврийн сургуулийн багш нарын 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 11/15 дугаартай шинжээчийн дүгнэлтүүдэд тусгагдсан “Hyundai porter” маркийн 09-57 УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хурдыг тогтоосон дүгнэлттэй санал нийлэхгүй байна. Учир нь “Hyundai porter” маркийн 09-57 УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүссэн тоормосны мөр нь чөлөөт явалтын бүрэн бус мөр, Тоёота ипсум маркийн 78-18 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж инерцийн хүч сарнисан байх тул уг тоормосны мөрөөр хурдыг тогтоох боломжгүй байна. Hyundai porter маркийн 09-57 УАЕ улсын дугаартай тээврийн зүүн урд дугуй асфальтан гадаргуугаас шороон гадаргуу руу шилжсэнээс зам, дугуйн барьцалтын коэффициент өөрчлөгдсөн байх тул өмнөх дүгнэлтүүд дэх хурдыг тогтоосон аргачлал учир дутагдалтай гэж үзэж байна. Энэ үед зам дугуйн барьцалт өөрчлөгдөх бөгөөд дээрх дүгнэлтүүдэд хурдыг тогтоосон аргачлалыг учир дутагдалтай гэж үзэж байна. Hyundai porter маркийн 09-57 УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4а энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах үүрэг хүлээнэ гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
1.5 “Hyundai porter” маркийн 09-57 УАЕ улсын дугаартай автомашины хурдыг тогтоох боломжгүй гэж үзэж байна.
1.6 Зам тээврийн осолд замын орчны нөхцөл байдал нөлөөлөөгүй байна.
2.2 Hyundai porter маркийн 09-57 УАЕ автомашины тоормосны систем чанарын хангахгүй байгаа нь тоормосны зам, мөрийг уртасгаж, удаашралтыг нөлөө үзүүлэх хэдий боловч 2 тээврийн хэрэгсэл мөргөлдөхгүй байх боломжгүй байсан гэж үзэж байна.
2.4 Тоёота ипсум маркийн 78-18 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь бусад хөдөлгөөнд оролцогчдыг төөрөгдүүлэх үйлдэл хийж Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.1. “жолооч ... , чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөнөөс энэ осол гарсан гэж үзэж байна.
2.5 А цэгийн байрлалтай уялдуулан авч үзвэл Hyundai porter маркийн 09-57 УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10,11,13 дугаар бүлгийн заалтуудыг зөрчөөгүй гэж үзэж байна. /2хх 98-101/,
Цагаан шонхорын жигүүр НҮТББ-ын шинжээчдийн 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн №22/33 дугаартай дүгнэлт /2хх 213-218/,
“Сүлд үнэлгээ” ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 2022-ны өдрийн №388 дугаартай эвдрэл хохирлын үнэлгээний тайлан, гэрэл зураг /1хх 161-163/,
“Виннер Вэй" ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн №6787 дугаартай эвдрэл хохирлын үнэлгээний тайлан, гэрэл зураг /1хх166-167/,
Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 15 цаг 13 минут 15 секундэд 78-18 УБТ машин хүн мөргөөд хүн нь ухаангүй хэвтэж байна гэсэн дуудлага хүлээн авсан лавлагааны хуудас /1хх 32/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан мөрдөгчийн тэмдэглэл /1хх 2/, 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 4-17/, 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, осол хэргийн үзлэгээр тогтоосон байдал, гэрэл зураг /1хх 19-23/, 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдөр жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /1хх 24/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Э.Н.Ш авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан үедээ зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстой.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.МЭрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваахүү “....Тухайн осолд холбогдсон Hyundai Porter маркийн 09-57 УАЕ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан жолооч Л.Д нь 66.4 км цагийн хурдтай явсан. Эсрэг хөдөлгөөнтэй 2 эгнээ замд өөрийн эзэлж явсан эгнээнээсээ зүүн гар тийшээ эргэх анхааруулах дохио өгч эсрэг урсгалд ороод байраа эзэлсэн байхад Л.Д эсрэг урсгалд орж Э.М-нжолоодож явсан автомашиныг зүүн талаас нь хаалга нь тус газар хүчтэй мөргөж чиглэлийг өөрчилж замаас гаргаж замын хөвөөн дээр сууж байсан хохирогч нарыг дайрч гэмтэл учруулж, амь насыг хохироосон үйлдлийг мөрдөгчийн магадалгаа, бүх шинжээчдийн дүгнэлтэд тодорхой дүгнэсээр байтал шүүх Даваажамцын тухайн осолд шалтгаант холбоотой үйлдлийг үнэн зөвөөр тогтоогоогүй ял завшуулсан гэж үзэж байна. Мөн анхан шатны шүүх хуралдаанд шинжээч Бямбаасүрэн нь оролцоод өөрийн гаргасан дүгнэлтийг тайлбарлаж чадахгүй шившиг болсон байдлыг шүүгч өөрийн нүдээр харж, чихээрээ сонссон байж ямар учраас хууль зүйн үндэслэлтэй дүгнэлтийг хийгээгүй. Шийтгэх тогтоолд дурдаагүй. Иймд шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад өөрчлөлт оруулж 4 жилийн хорих ялыг 2 жил болгож өгнө үү.” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.
Тухайлбал, төрдөн шалгах ажиллагааны явцад бэхжүүлсэн нотлох баримтуудаар өмгөөлөгчийн гомдолд дурдсанчлан “...”Hr” маркийн 09-55 УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.4-р заалт буюу “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км...-ээс хэтрүүлэхийг хориглоно” гэснийг зөрчсөн нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн.” гэх боловч хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Мнь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, улмаар “Тм” маркийн 78-18 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Э.Мнь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.1-а Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч нь тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэхтэй байна, 3.4-а 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах үүрэг хүлээнэ, 3.7а. Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй..., эсхүл согтууруулах ундаа... хэрэглэсэн,... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох хориглоно”, 10.1 Жолооч...чиг өөрчлөх байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана, 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн нь зам тээврийн осол хэрэг гарах үед нөлөөлсөн гэж бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон, Л.Ддүрэм зөрчсөн үйлдэл нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн гэж тусгай мэдлэгийн хүрээнд шинжээч дүгнээгүй болно, түүнийг Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл нь гэмт хэргийн шинжийг агуулаагүй тул түүний үйлдэлд Зөрчлийн тухай хуульд зааснаар хариуцлага тооцох үндэслэлтэй гэж үзсэн бөгөөд дээрх дүгнэлт, бусад баримтыг үгүйсгэх, няцаах үндэслэл тогтоогдоогүй болно.
Мөн анхан шатны шүүх хуралдаанд шинжээч С.Бямбасүрэн оролцсон байтал оролцоогүй байдлаар шийтгэх тогтоолд бичсэн гэж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэгт дараахь зүйлийг тусгана. 1.3-т “....талууд, оролцогч;” гэж хуульчилсан ба шинжээч хэргийн бусад оролцогч тул шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байх тул шүүхийн шийдвэрт нөлөөлөхөөр хэмжээний зөрчил биш юм.
Түүнчлэн шүүгдэгч Э.Мөнхбат, түүний өмгөөлөгч Х.Даваахүү нар хохирол нөхөн төлөх үндэслэлээр анхан шатны шүүх хуралдаанд завсарлага авах хүсэлт гаргасан боловч шүүгдэгч нь эрхэлсэн тодорхой ажилгүй, хөрөнгө, орлогоо тодорхойлсон баримтгүй байх ба хохирол нөхөн төлөгдөх, биелэгдэх бодитой нөхцөл байдал тогтоогдоогүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад болон прокурор, шүүхийн шатанд хохирол төлбөр бүрэн төлөгдөөгүй зэргийг харгалзан шүүх хуралдааныг завсарлуулахгүйгээр эрүүгийн хариуцлагын хуралдааныг үргэлжлүүлэн явуулах нь зүйтэй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч Э.М-нөмгөөлөгч Х.Даваахүүгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүгдэгч Э.Мнь Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 2022/ШЦТ/705 дугаартай шийтгэх тогтоол гарснаас хойш буюу давж заалдах шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцсэн 2023 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 92 /ерөн хоёр/ хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялын хугацаанд оруулж тооцох нь зүйтэй байна.
Анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн шийтгэх тогтоолын дугаар индексыг 2020/ШЦТ/705 гэж буруу бичсэн байх тул магадлалаар 2022/ШЦТ/705 гэж зөвтгөж, анхан шатны шүүх цаашид энэ төрлийн алдаа зөрчил гаргахгүй ажиллахыг анхаарвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 2022/ШЦТ/705 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваахүүгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М-н2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 92 /ерөн хоёр/ хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцсугай.
3. Шүүгдэгч Э.Мнь 7.145.200 төгрөгийн хохирлыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлсөн болохыг дурдсугай.
4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ