Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 645

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Одмаа би, Ц.Жа*******нгийн нэхэмжлэлтэй, Батлан хамгаалахын сайдад холбогдох “...Монгол Улсын Батлах хамгаалахын сайдын 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Б/53 тоот тушаалыг илт хууль бусад тооцуулж, ажлаас хууль бусаар халагдсан болохыг тогтоолгож, ажлаас хууль бусаар халагдсаны улмаас төлөгдөөгүй, 1991 оны 10 дугаар сараас 2016 оны 05 дугаар сар хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Ц.Жа*******н нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 

“...Монгол Улсын Батлах хамгаалахын сайдын 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Б/53 тоот тушаалыг илт хууль бусад тооцуулж, ажлаас хууль бусаар халагдсан болохыг тогтоолгож, ажлаас хууль бусаар халагдсаны улмаас төлөгдөөгүй, 1991 оны 10 дугаар сараас 2016 оны 05 дугаар сар хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хариуцагчид даалгаж өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Ц.Жа*******н нь Батлан хамгаалахын сайдад холбогдуулан гаргасан “...Монгол Улсын Батлах хамгаалахын сайдын 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Б/53 тоот тушаалыг илт хууль бусад тооцуулж, ажлаас хууль бусаар халагдсан болохыг тогтоолгож, ажлаас хууль бусаар халагдсаны улмаас төлөгдөөгүй, 1991 оны 10 дугаар сараас 2016 оны 05 дугаар сар хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хариуцагчид даалгаж”  тухай нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг бичгээр гаргасан байна. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-т “...нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй”, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т “...Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй”, 66.2-т “...Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзвал шүүх хуралдааны ажиллагааг дуусгаж, тэмдэглэлд тусгана.” гэж заасны дагуу нэхэмжлэгч Ц.Жа*******н нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр хүсэлт гаргаж, илэрхийлсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

Мөн нэхэмжлэгч Ц.Жа*******нд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар “...Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй” талаар тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч нь ойлгож, түүнийг зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн болно. 

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дүгээр зүйлийн 66.1, 66.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан .Жа*******нгээс Батлан хамгаалахын сайдад холбогдох “...Монгол Улсын Батлах хамгаалахын сайдын 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Б/53 тоот тушаалыг илт хууль бусад тооцуулж, ажлаас хууль бусаар халагдсан болохыг тогтоолгож, ажлаас хууль бусаар халагдсаны улмаас төлөгдөөгүй, 1991 оны 10 дугаар сараас 2016 оны 05 дугаар сар хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хариуцагчид даалгах” тухай захиргааны хэргийн нэхэмжлэгч Ц.Жа*******н нь нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай. 

 

 

ШҮҮГЧ                        Ц.ОДМАА