Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 181/ШШ2024/04644

 

 

 

 

 

 

 

 

2024 11 20

181/ШШ2024/04644

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хүсэлт гаргагч: Р хүсэлттэй,

Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.Хийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Х.Отгонцэцэг оролцов.

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д нь эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх бичгийн хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагч Х ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

 

Нэхэмжлэгч нь иргэн Д.Х нь харилцан тохиролцож зээлийн гэрээ байгуулан зээл олгосон. Гэвч хариуцагч нь хугацаандаа төлбөрөө төлөөгүй тул шүүхэд түүний хаягаар нэхэмжлдэл гаргасан боловч хариуцагч хаягандаа оршин суудаггүй гэсэн хорооны тодорхойлолт болон лавлагаа гарсан.

 

Иймд зээлдэгчийн хаягийг тодруулсны дараа энэхүү зээлийн маргаан шийдвэрлэгдэх болсон тул А овогт Хгийн Х /РД:ХХХХХХХХХХХХХ/-ийг эрэн сурвалжлах шийдвэр гарган холбогдох байгууллагад үүрэг болгож өгнө үү гэжээ.

 

  2. Хүсэлт гаргагчаас нотлох баримтаар: итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, зээлийн гэрээ, барьцааны гэрээ, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хорооны тодорхойлолт, хур системийн лавлагаа зэргийг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хүсэлт гаргагч Х ХХК нь Д.Хийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.

2. Зээлийн гэрээний үүргийн төлбөр гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.Х нь хаягандаа оршин суудаггүй болох хорооны тодорхойлолт, хур системийн лавлагаа, хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн тайлбар, бичгийн бусад баримт зэргээр тогтоогдож байна.

Иймд Х ХХК-ийн хүсэлттэй Д.Хийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100.1 дэх хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгч хэргийг эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100.3 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар А овогт Хгийн Х /РД:ХХХХХХХХХХХХХ/-ийг эрэн сурвалжилсугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Д.Хийн оршин суугаа хаяг тогтоохыг Баянгол дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Оршин суугаа хаяг тодруулсны эцэст хүсэлт гаргагч Х ХХК-д мэдэгдэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х