Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 39

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж, шүүгч Л.Баатар, шүүгч Б.Дашдондов,

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,

            улсын яллагч У.Солонго,

            иргэдийн төлөөлөгч  Н.Мөнгөнцацрал, Э.Ариунзаяа,

            хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ц, өмгөөлөгч Ж.Энх-Амгалан,

            шинжээч Н.Туяа,

            шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Т.Даваажав нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Борогжин овогт Дашмаагийн Бод холбогдох 1708000000109 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,  оны дугаар сарын -ны өдөр Улаанбаатар хотод төрсөн,  настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ зорчигч тээврийн нэгтгэлийн 2 дугаар баазад жолооч ажилтай байсан, ам бүл 5, эх, эхнэр, 2 хүүхдийн хамт дүүргийн  дүгээр хороо, тоотод оршин суух хаягтай, урьд Сонгинохайрхан дүүргийн 2001 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 109 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдсэн, Б овогт Д.Б /РД:/

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Д.Б нь 2017 оны 09 дүгээр сарын 23-24-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэсвгэрт орших Толгойтын 117 дугаар гудамжны 9а тоот айлд иргэн Л.Этай гар утасны асуудлаас болж маргалдан улмаар толгойн тус газар нь өшиглөж, их тархины 2 тал бөмбөлөгийн 2 талын чамархай, зулай, дагз суурийн хэсэгт, уртавтар тархи, бага тархины хэсгийг нэлэнхүйд нь хамарсан зөөлөн бүрхүүл доор тархмал цус харвалт гэмтэл учруулж алсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Цгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Нийт 8,456,030 төгрөгийн оршуулгын зардал гарсан, баримтыг нь мөрдөгчид өгсөн. Амь хохирогч 1997, 2003 онд төрсөн 2 охинтой, 2016 онд шүүхийн шийдвэрээр эхнэрээсээ салсан, бага охинд нь тэтгэмж төлөх шүүхийн шийдвэр гарсан. Дүүгээ алдаад сэтгэл санааны асар их хохирол учирсан. Оршуулгын 21, 49 хоногийн зан зүйлийн зардлыг шүүгдэгчийн ар гэрийг харгалзан үзэж нэхэмжлээгүй. Нэхэмжилсэн 8,456,030 төгрөгийн зардлаас 5,000,000 төгрөгийг авсан. Намайг микро автобус үзээч гэхээр нь өчигдөр орой үзэхэд он нь хуучирсан, сэв ихтэй байсан. Би энэ автомашиныг аваад хэрэглэх боломжгүй. Би Бгийн өмнөөс хүүхдийн тэтгэмж, оршуулгын үлдэгдэл, нас барсаны тэтгэмжийн зөрүүг одоо тогтоолгож байгаа тул зөрүү зэргийг нэхэмжлэх хүсэлттэй байна. ” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

 Шинжээч Н.Туяагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “....Шинжээчийн 1893 дугаартай дүгнэлтээр талийгаачийн цогцосны гадна үзлэгээр духны баруун дээд хэсэгт хөндлөн 3х0,3 см улаан хүрэн өнгийн зулгаралттай, духны зүүн дээд төвгөрт 4х1 см улаан хүрэн өнгийн зулгаралт, баруун шанаанд 3х0,7 см хэмжээтэй зах ирмэг тэгш бус язарсан шархтай, хүзүүний урд доод хэсэгт бүдэг хөхөлбөр өнгийн цус хуралттай, мөн гавал тархины битүү гэмтэл их тархины хоёр тал бөмбөлөгийн хоёр талын чамархай, зулай, дагз, суурийн хэсэг, уртавтар тархи, бага тархийг нэлэнхүйд нь хамарсан зөөлөн бүрхүүл доорх тархмал цус харвалт, хуйханд цус хуралт зэрэг гэмтлүүд учирсан. Энэ бүх гэмтлүүд нь нэг цаг хугацаанд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл. Толгойд үүссэн гэмтэл нь нэг удаагийн хүчний үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой гэж үзсэн. Хүч үйлчилсэн газар болгонд гэмтэл үүсгэгдэнэ. Хүзүүнд үүссэн нэг, шанаад үүссэн нэг, духанд үүссэн хоёр зулгаралт тус бүрдээ гэмтэл үүснэ. Амь хохирогчийг үхэлд хүргэсэн нь гавал тархины гэмтэл юм. Духанд байгаа хоёр зулгаралт гэмтэл нь гавал тархины гэмтэл үүсгэсэн. Учир нь толгой, хуйхны дотор, гадаргууг нээж харахад духны дээд хэсэгт 10х6 см хэмжээтэй улаан хүрэн өнгийн цус хуралттай байсан. Энэ цус хуралт тархинд шууд гэмтэл үүсгэсэн. Хохирогчийн баруун шанаанд язралт шарх үүссэн байсан. Хүзүүний цус хуралт нь боолтын ормоор үүсэх боломжтой. Амь хохирогчийн үхлийн гол шалтгаан нь 1 удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Амь хохирогч нь биеийн онцлог, өвдөлт хүлээн авах чадвар, тархинд үүсгэгдэж байгаа тархины бичил хялгасан судаснууд хагарч тархины зөөлөн бүрхүүл доор цус харвалт үүсч амь насанд аюул учрах хүртэлх хугацаанд амьд байх, тодорхой хэмжээний үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой гэж үздэг. Ийм хөдөлгөөн, тийм хөдөлгөөн, хэдий хэр хугацаанд амьд байна гэдгийг тогтоох боломжгүй. Амь хохирогчийн үхлийн шалтгаан өшиглөх, гараар цохих аль алинд нь үүснэ, цохилтын хүчийг тогтоох боломжгүй” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

 

 Шүүгдэгч Д.Бын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 09 дүгээр сарын 23-ны шөнө Энхтайван гэж найзындаа очиход амь хохирогч 2-3 хүнтэй хамт байсан. Би 1 шил архи найздаа өгөөд явах гэтэл амь хохирогч намайг “байж байгаад яв” гэсэн. Тэгээд архиа хувааж уугаад байж байтал амь хохирогч намайг “чи эхнэртэйгээ нийлээд намайг цагдаад барьж өгөх гэж байсан” гээд намайг барьж аваад заамдаад мөргөсөн. Би амь хохирогчийг салгах гээд түлхээд газар унахад нь би дээрээс нь унасан. Би амь хохирогчоос  уучлалт гуйгаад босгоод, одоо зүгээр гээд үлдсэн архиа хувааж уугаад дуусах үед нь явах гэтэл намайг хажуунаас цохиж унагасан. Миний дээр гарч миний хоолойг боосон, аз болж гаднаас хүн орж ирээд салгасан. Би айж балмагдсандаа босоод амь хохирогчийг босох үед нь өшиглөөд зугтана гэж бодоод өшиглөсөн, би өөрөө бас унасан. Гаднаас орж ирсэн хүнийг Алтанбагана гэдэг, Алтанбагана толгойноос нь цус гарсан байна, тархийг нь хагалчихсан байна гээд амь хохирогчийг аваад гарсан. Би гарч чадаагүй, гадаа үүдэнд толгойг нь усаар угаасан гэж байсан. Гадаа байхдаа амь хохирогч “энэ ямар овоо пизда вэ, ална аа” гээд байсан. Намайг зуухны хажууд байж байхад амь хохирогч буцаж орж ирээд “ямар овоо муу пизда вэ, ална аа чамайг” гээд хүрч ирээд цохих гэхээр нь би түрүүлээд цохисон. Тэгээд амь хохирогч унасан. Тэгээд Алтанбагана амь хохирогчийг “босохгүй байна, сонин болчихсон байна” гэж хэлсэн. Би тухайн үед юу болж байгааг мэдээгүй, айж сандарсан. Нэг мэдэхэд цагдаа ирсэн. Амь хохирогч урьд миний 2 гар утсыг дээрэмдэж авсан, би Энхтайван найзынхаа хамт гэрт нь очиход амь хохирогч намайг зодож байсан. Амь хохирогчийн ар гэрээс нь уучлалт гуйж байна” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

  

Мөн хавтаст хэргээс:

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 5-15, 16х/

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 17-19х/

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Цгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Талийгаач Л.Э нь манай талийгаач нөхөр Л.Энхтөрийн төрсөн дүү нь байгаа юм. Төрсөн ах Төрмөнх дүү Цэрэнханд, Лхамцэрэн нар нь Сэлэнгэ аймагт ажиллаж амьдардаг. Миний хувьд Улаанбаатар хотод оршин суудаг учраас Төрмөнх ахын хүсэлтээр уг хэрэгт хохирогчоор оролцож байгаа юм. Л.Э нь 1974 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд төрсөн. Бага насаа Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд өнгөрөөж 10 жилээ 1989 онд мөн энэ сумандаа төгссөн. 10 дугаар ангиа төгсөөд Сэлэнгэ аймгийн Шаамар суманд трактор комбайны операторч мэргэжлээр суралцаж төгссөн. 1991 онд Б /бүтэн нэрийг нь мэдэхгүй/ эмэгтэйтэй гэр бүл болоод дундаасаа 2 охинтой болсон. Б талийгаач 2 албан ёсны гэр бүлийн баталгаатай байсан, 1997 онд гэр бүлээ цуцлуулсан санаж байна. Бг одоо хаана юу хийдэг талаар сайн мэдэхгүй, нөхөр хүүхэдтэй болоод амьдарч байгаа гэж байсан. Холбоотой байдаггүй. 1 охин нь одоо оюутан, нөгөө охин нь 10 жилийн сургуулийн сурагч гэж санаж байна...”

“...Талийгаачийн оршуулгын зардалд 8.456.030 төгрөгийг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлгүүд /1 хх-ийн 29-31, 32х/

 

Иргэний нэхэмжлэгч Х.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Л.Э гэдэг хүнийг танина. Бид хоёр 1995-2009 оныг хүртэл гэр бүл байсан. ...2015 онд Иргэний хэргийн 2 дугаар шүүхээр гэр бүл цуцлуулсан. Энэ үед бага охин Э.Эрдэнэбулгандаа тэтгэмж тогтоолгосон. Тухайн үедээ шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй, тийм болохоор сард хэдэн төгрөг авах ёстойгоо мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 113х/

 

Амь хохирогч Л.Эын охин Э.Эрдэнэбулганы төрсний гэрчилгээний хуулбар /1хх-ийн 114х/

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 102 дугаар шийдвэр /1хх-ийн 234-235х/

 

Гэрч Ц.Нямаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 09 дүгээр сарын 23-ны шөнө 23 цаг 50 минутанд унтаж амарсан. Унтахаас өмнө 22 цагийн үед манай хойд талын байшинтай айлд хүмүүс шаагилдаад хоорондоо хэрэлдээд маргалдаад байсан. Гэрийн эзнийг Энхтайван гэдэг. Ерөнхийдөө бол байнга архи ууж хүмүүс цуглардаг айл байгаа...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 78х/

 

Гэрч Т.Батсуурийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 09 дүгээр сарын 24-ний шөнө 02 цаг 30 минутын үед манай гэрт буюу Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо Толгойтын 118-04 тоотод зүс таних Энхтайван, Баганаа нар хамт орж ирээд “утсаа өгч байгаач түргэн дуудъя" гэж хэлсэн. Тэгэхэд манай эхнэр Чимгээ “хүн унтуулахгүй яах гээд байгаа юм” гээд уурласан. Тэгэхэд Энхтайван нь “хүн амины хэрэг гарчих шиг боллоо, түргэн, цагдаа дуудмаар байна” гэж хэлсэн. Тэгээд 88291202 гэсэн дугаараас 102, 103-луу залгаж дуудлага өгсөн. Энхтайван хэлэхдээ “Бек, Батаа хоёр хоорондоо муудалцаад Бек нь аягаар Батаагийн толгой руу цохитол Батаа босож өгөхгүй, хамаг бие нь хөшчихлөө гэж хэлсэн. Ухаан алдсан юм болов уу, үхчихсэн юм болов уу, мэдэхгүй байна, Баганаа духан дээр нь гараараа дарахад, ус цацсан чинь сэрэхгүй байна” гэж хэлсэн. Амь хохирогчийн нэг нүд нь юм хардаггүй гэж дуулсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 79-80х/

 

Гэрч Н.Алтанбаганы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2017 оны 09 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө 00 цагийн үед Энхтайваны гэрт 1 шил 0.75 литрийн “Хандгай" архиа аваад очсон. Энхтайваныд орох гэхэд гэрт нь зодоон болж байгаа чимээ гарахаар нь ...гэрт нь орсон. Намайг ороход Б Батаа хоёр хоорондоо зодолдсон байсан, Лхагваа газраар унтаж байсан, ганц сэрүүн байсан Алтанцэцэг эгч орон дээр  суучихсан та хоёр  болиоч дээ  гээд согтуу байдалтай сууж байсан. Быг бид нар Бейк гэж дууддаг, Батаагийн жинхэнэ нэрийг нь Э гэдэг юм. Б, Батаа хоёр хоорондоо барилцаад авсан, барилдаж байгаа юм шиг ноцолдоод байж байсан. Бын баруун шанаа нь халцарсан байсан. Тэр хоёр хоёулаа дээгүүрээ цээж нүцгэн хоорондоо барилцаж авсан байсан. Энхтайван ах, Алтанцэцэг, бид гурав тэр хоёрын дундуур нь орж салгаад суулгасан. Б ах гэрийн урд талд байсан кресло сандал дээр суулгасан. Батаа ахыг хойд талын орон дээр Алтанцэцэг эгч тэвэрч суулгаад “одоо боль” гэж байсан. Тэгснээ Б ах “за одоо больё” гээд Батаа ахтай гар барих гэж байснаа гэндүүлээд Батаагийн духан тус газар нь өшиглөсөн. Батаа ахын духнаас нь цус гараад Батаа ах цусаа арчаад “өө муу өөдгүй хөгийн банди” гээд намайг дагуулж гараад духныхаа цусыг угааж арчсан. Батаа ах буцаж гэр лүүгээ ороод “чи энийгээ харж байна уу, яаж байгаа юм” гээд тунирхаад Бтой хэрэлдсэн. Батаа ах Б дээр очоод боож унагаад дахиад барилцаж авсан. Энхтайван ах “болиоч ээ” гээд би ганцаараа дундуур нь орж Б, Батаа ах хоёрыг салгасан. ...Тэгээд салгаад байж байтал Б Батаагийн нүүрэн гус газар нь гэнэт нэг удаа цохьсон. Энэ үед Батаа элгээрээ газар гулжигнаад унаад өгсөн. ...Унахдаа ямар нэгэн зүйл мөргөж унаагүй... ...Батаа ахын амнаас нь шүлстэй цус гоожиж байсан. Үүнээс 2-3 минутын дараа Б “наадах чинь худлаа баашлаад байна, босооч пизда минь” гээд шаазан аяга бариад Батааг доошоо хараад хэвтэж байхад нь хажуугаас нь дагз орим нь шаазан аягаар цохиод аяга нь хагарсан. Тэгээд Б дахиж гар хүрээгүй. Намайг очсоноос хойш Боос өөр талийгаачид гар хүрсэн хүн байхгүй.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 81-82,

“...намайг байшинд орох үед талийгаач Э нь Бын дээр нь гараад сандаалаад суучихсан, цохих гээд 2 гараа зангидаад дайраад байсан, тухайн үед Бын нүүр ам нь шалбарчихсан, хүзүү нь улайсан байдалтай байсан. Би очиж салгаад Э ахыг цонхны наана байрлах кресло дээр суух үед Б нь Э ахын духны зүүн  дээд хэсэгт хөлөөрөө 1 удаа өшиглөсөн, тэр газар нь ангайгаад цус гарсан. Тэгээд гарч угаачихаад орж  ирээд Б руу чи ямар зэвүүн пизда вэ  цус үзэх үү гээд  дайраад агсараад ... Б нь маргалдаж байгаад Э ахын шанааны зүүн хэсэг рүү гараараа 1 удаа цохиход Э ах гулжигнаад унасан. Ямар нэгэн зүйл мөргөөгүй. ...Б ах чи битгий баашлаад байгаач гээд газар луу аяга шидэж хагалсан. Өмнө мэдүүлэг өгөхөд би их сандарсан байсан, мөн өөрийн авчирсан гадаа  орхисон 0.75гр архиа Батсуурь ахын гэрт Энхтайван ах бид 3 гурав хувааж уусан. Тэгээд би андуурч ярьсан байна лээ” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 83-84х/

 

Гэрч Э.Лхагвадоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2017 оны 09 дүгээр сарын 23-нд ...ажлаасаа буугаад Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо Толгойтын эцэс буюу Нарангийн голын эцсийн буудал дээр ...буугаад Тайван гэдэг таньдаг залуугийн гэрт очсон ба Тайван намайг очиход Батаа гэдэг залуугийн хамт гэртээ байж байсан, мөн гэрийн хойд талын орон дээр танихгүй нэг хүүхэн унтаж байсан. Тэгээд би Тайвангийн гэрээс Батаа Тайван хоёрын хамтаар гараад Нарангийн голын эцэс ороод тэндээс хүнээс мөнгө авна гээд нэг эрэгтэй хүнээс 5000 төгрөг авсан,энэ үед Тайван бид хоёр наана нь зогсож байсан. Тэр мөнгөөр нь Магнай гэдэг залуугийн дэлгүүрээс нэг шил 0,75 литрийн Хандгай гэдэг нэртэй архи аваад тэрийгээ Батаагийн доод талын байшин руу нь авч очиж гэрт нь уусан юм. Тэгээд бид гурав тэр архиа хувааж уучихаад наашаа эцэс дээр ирсэн ба Тайван энэ үед би ерөөсөө гэр лүүгээ орж унтлаа гээд гэр лүүгээ яваад өгсөн. Тэгээд Батаа, Цоож, Баганаа бид хэд ...дэлгүүр ороод 1 шил 1,0 литрийн Нутаг нэртэй архи аваад ...Тайвангийн гэрт нөгөө авч очсон архиа уучихаад эргээд тэдний гэрээс гарсан ба энэ үед цаг яг хэд болж байсныг санахгүй байна эцэс дээр ирээд Батаа микрийн жолоочтой уулзаад гэрээсээ очиж 200 литрийн поошик 10.000 төгрөгөөр зараад 2 шил Хандгай архи аваад дахин Тайвангийн гэрт очиж ууцгаасан. Тэгээд энэ үед би гэр лүүгээ нэг орчихоод буцаад Тайвангийн гэрт орж ирсэн чинь Батаа гаднаас мөн 1 шил Хараа гэдэг нэртэй архи авч орж ирсэн тэрийг нь хувааж уучихаад байж байсан чинь Тайвангийн гэрт гаднаас миний танихгүй 40 гаран насны түрийтэй гуталтай, хөх билүү хар өнгийн нэг өмдтэй, дээгүүрээ малгайтай цув өмссөн залуу орж ирсэн ба тэр залуу гэрт орж ирээд хэсэг сууж байгаад Батаатай нэг гар утасны асуудлаас болж маргаад байснаа учир зүггүй барьцалдаж аваад хоорондоо зодоон хийгээд байсан. Миний харснаар Батаагийн аль билээ нэг шанаан дээр язартал цохиод авсан. Батаа ч бас тэр залууг нилээн хэдэн удаа цохиж авсан ба Баганаа гэдэг залуу хажуугаас нь салгасан. Тэгсэн чинь нөгөө Батаатай зодоон хийгээд байсан залуу Баганаа руу дайраад Баганааг цохиж авах гээд байсан ба энэ үед Баганаа “та хоёр найз нөхөд хүмүүс байж айлд зодоон хийхээ болилдоо” гэж хэлсэн ба энэ үед Батаа нөгөө танихгүй зодоон хийгээд байсан залуугаас гар бариад “за за уучлаарай” гэж уучлалт гуйгаад байсан ба Батаа хэвтээд өгсөн чинь тэр танихгүй залуу Батааг хөлөөрөө толгой руу нь өшиглөчихсөн ба тэгээд л Батаа гэнэт ухаагүй болоод унтаад өгсөн...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 89-90/,

“... тухайн өдөр Б Э 2 зүгээр ярилцаж сууж байснаа юунаас болсныг мэдэхгүй гэнэт зодолдоод эхэлсэн. Тэгээд зодолдож байгаад салцгаасан. Б пийшингийн хажуу талын кресло дээр сууж байсан, Э хажуу талд нь газар сууж байсан. Энхтайван, Алтанцэцэг нар унтаж байсан.Сүүлд сэрсэн харагдсан. Алтанбагана пийшингийн хажуу талын сандал дээр сууж байсан. Тэгээд талийгаач Э Бод хандан андыгаа уучлаарай  гэж хэлээд гар барих гэтэл Б босож ирээд талийгаачийн дух хэсэг рүү нэг удаа хүчтэй өшиглөсөн. Энэ үед Э унаад ахиаж босож ирээгүй. Аяга шидэж хагалсан талаар би ямар нэгэн юм мэдэхгүй” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 91-92х/

 

Гэрч Д.Энхтайваны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би архи ууж байгаад тасраад унтсан байсан. Нэг сэрэхэд Б манайд ирсэн байсан. Батаа, Б хоёр хоорондоо маргалдсан байдалтай юм яриад байсан. Б “найзууд байж миний 5.000 төгрөгийн гар утсыг чи авчихсан ш дээ. 5000 төгрөгөндөө гол биш найзынхаа утсыг авдаг чинь муухай юм даа” гэсэн утгатай юм ярьж байсан. Батаа болохоор “найз нь хэзээ ч хулгай хийдэггүй” гэж байсан. Тэгээд тэр хоёр хоорондоо маргалдаад барилцаж аваад ноцолдож байсан. Тэгж байснаа тэр хоёр барилцаж авахаа өөрсдөө больсон. Би тэр хооронд жоохон унтаад өгсөн. Тэгээд би сэртэл Алтанбагана, Аптанцэцэг хоёр “Батааг сонин болчихлоо” гэж байсан. Батаа байшингийн хоймор хэсэгт газарт хөхөрчихсөн байдалтай хэвтэж байсан. Алтанбагана Батаагийн цээжин дээр нь дарж массаж хийсэн, би хөл гарыг нь барьсан. Алтанбагана, Алтай хоёр уйлаад байсан. Б сандарсан байдалтай гэрийн үүдэн хэсэгт сууж байсан. ...Цагаан шаазан аяга хагарсан байсан. ...Батаагийн духны баруун дээд хэсэгт шалбарсан байсан. Би хальт харсан. Сайн анзаарч хараагүй. Толгой нь бөөн цус нөж болсон байсан...”

“...Бын авчирсан архинаас 2, 3 татаад би муудаад орон дээрээ хэвсэн. Тэгтэл удалгүй Б талийгаач руу хандан өмнө нь манай гэрт Б тасраад уначихсан байхад нь Э гар утсыг нь авчихсан, тэгээд тэрийг нь зараад архи аваад уусан юм, тэгээд тэр талаараа ярьж маргаан үүссэн. Б “чи миний гар утсыг зарсныг чинь мэдэж байгаа шүү” гэж хэлэхэд Э “би зараагүй, би тэгж явдаг хүн биш” гээд гүрийгээд байсан. Тэгээд хэрэлдэж байгаад зодолдож эхэлсэн. Хэсэг болиод архиа тойруулж байгаад Б “за за би явлаа” гэхээр нь би “жаахан байж бай” гэж хэлсэн чинь Э босож ирээд манай пийшин рүү түлхээд унагаачихсан. Тэгээд Б, Э нар хоорондоо буцаад зодолдож эхэлсэн. Би тухайн үед архи их уусан байсан болохоор ухаан орж гараад байсан ба би орон дээрээ “болиоч ээ” гэж хэлж байсан. Тэгээд би унтаад өгсөн. Тэгтэл Алтанцэцэг намайг “хүүе энэ болохоо байлаа” гэж сэрээхээр нь би боссон. Намайг босоход талийгаач Э баруун хана чиглээд газарт цээж нүцгэн хэвтэж байсан...” гэсэн мэдүүлгүүд /1 хх-ийн 101-102, 103-104х/

 

Гэрч Т.Алтанцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 09 сарын 23-ны өдөр ...Энхтайван, Батаа, Алтанбагана, Цоож бас нэг танихгүй залуутай 5-уулаа 2 шил архи ...барьчихсан орж ирээд 2 шил архийг нь бид 6 хувааж уусан. Тэгээд би нилээн согтоод Энхтайвантай хамт унтсан. Нэг сэрэхэд Цоож явчихсан, Батаа, Б 2 заамдалцчихсан зогсож байсан. Тэгээд би буруу хараад унтсан. Дахиад нэг сэрэхэд Алтанбагана бид 2 Батаагийн дэргэд суучихсан Батаа газар ухаангүй хэвтчихсэн, Б ширээний хажууд сандал дээр нүүр нь цус болчихсон сууж байсан. Тэр үед Энхтайван унтаж байсан. ...Нэг мэдэхэд л цагдаа нар ороод ирсэн. ...Батаа Бтой зодолдоод байх шиг байсан. Яг яаж зодолдоод байгааг хараагүй, заамдалцсан байхыг нь харсан...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 108-109х/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №1893 дүгнэлтэд: “...Талийгаач Л.Эын их тархины 2 тал бөмбөлөгийн 2 талын чамархай, зулай, дагз, суурийн хэсэг, уртавтар тархи, бага тархины хэсгийг нэлэнхүйд нь хамарсан зөөлөн бүрхүүл доор тархмал цус харвалт, хуйханд цус хуралт, духанд зулгаралт, шанаанд язарсан шарх, хүзүүнд цус хуралт гэмтлүүд учирчээ. Талийгаач Л.Эын цогцост учирсан дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх ба үйлчилсэн хүчийг тогтоох боломжгүй. Шүүх химийн шинжилгээгээр Л.Эын цогцосноос авсан гэх цусанд 3,5%, шээсэнд 4,2%, ходоодны шингэнд 5,8% спиртийн агууламж илэрсэн нь согтолтын хүнд зэрэгт хамаарна. Талийгаач Л.Э нь их тархины 2 тал бөмбөлөгийн 2 талын чамархай, зулай, дагз, суурийн хэсэг, уртавтар тархи, бага тархины хэсгийг нэлэнхүйд нь хамарсан зөөлөн бүрхүүл доор тархмал цус харвалт гэмтлийн улмаас нас баржээ. Талийгаач Л.Эын цогцост учирсан гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой ба үүссэн дэс дарааллыг тогтоох боломжгүй. Талийгаач Л.Э нь дээрх гэмтлүүдийг авах үед ямар байрлалд байсан эсэхийг нарийвчлан тогтоох боломжгүй. Шүүх биологийн шинжилгээгээр Л.Э гэх цус нь АВО системээр В III бүлгийн харьяалалтай байна...” гэжээ. /1хх-ийн 117-118х/

 

Шинжээч Н.Туяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд нэгэн зэрэг үүсгэгдсэн байх боломжтой. Харин гэмтлүүдийн үүсгэгдсэн дарааллыг тогтоох боломжгүй. Хүнд зэргийн согтолттой хүн биеэ хамгаалах чадвар бага байдаг. Тархины гэмтлээс бусад гэмтлүүд нь хөнгөн зэрэгт хамаарна. Тархины гэмтлийн улмаас талийгаач нас барсан учраас гэмтлийн улмаас нас барсан гэж үздэг. Дээрх гэмтлийг авснаас хойш хүн ухаан алдах, эсхүл ухаан алдаагүй тохиолдолд идэвхитэй хөдөлгөөн хийх боломжтой, гэхдээ ямар цаг хугацаанд хөдөлгөөн хийх нь тухайн хүний физиологийн онцлогоос хамаарах учраас нарийвчлан тогтоох боломжгүй. Дээрх гэмтлийг авсан даруйд эмнэлгийн тусламж авсан ч амь нас аврах боломжгүй байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 123-124х/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №5015 дүгнэлтэд: “...Шинжилгээнд ирүүлсэн хувцсанд 2мм, 15мм хатуу мохоо зүйлийн үйлчлэлийн улмаас эдэлгээний явцад гарсан хуучин гогдолтууд, 72 мм татах чангаах хүчний үйлчлэлийн улмаас гарсан шинэ ханзралт байна...” гэжээ./Алтанбагана/  /1хх-ийн 126х/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №5014 дүгнэлтэд: “...Шинжилгээнд ирүүлсэн өмдөнд 5х5мм дулааны үйлчлэлийн улмаас гарсан шинэ түлэгдэлт, 80 мм татах чангаах хүчний үйлчлэлийн улмаас гарсан шинэ ханзралт байна./Б/..” гэжээ. /1хх-ийн 131х/

Шүүх сэтгэц эмгэг судлалын №908 дүгнэлтэд: “...Д.Б нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Д.Б нь эмнэлгийн хяналтанд байдаг гэх баримт мэдээлэлгүй байна. Д.Б нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Д.Б нь хэрэг хариуцах чадвартай байна...” гэжээ. /1хх-ийн 138-139х/

 

Шүүгдэгч Д.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний бие багын найз болох Энхтайваны гэрт 2017 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 23 цагийн орчим уулзахаар очсон. ...Энхтайваны гэрт авчирсан 1 шил 0,5 граммын Хараа архийг хамт байсан хүмүүст нь гаргаж өгсөн. Миний авчирсан архийг Э надад хийж өгсөн. ...Нэг уучихаад явах гэтэл Энхтайван “жаахан байж байгаад яваач” гээд намайг үлдэхийг хүсэхээр нь би “за за” гээд хэсэг байж байгаад явахаар болсон. Тэгтэл 23 цаг 30 минутын орчим юм яриад сууж байтал Э надад хандаж “чи өмнө болсон асуудлыг цагдаад хэлэх гээд байсан хөгийн новшийн гар вэ” гээд байсан. Э нь намайг одоогоос 2-3 сарын өмнө нь цохиж зодож байсан. Тэгснээ Э юм ярьж байгаад намайг миний өмсөж явсан хувцсаар маань хоолойг минь боогоод толгой духаараа нэг удаа мөргөсөн. Би хариуд нь Эын хувцаснаас нь зуураад хавирч шалан дээр унагаасан. Шалан дээр Эыг би унагаачихаад дээр нь дарж байгаад “би чамайг зодохгүй” гэж хэлсэн. Тэгээд бид хоёр зодолдохоо болиод салсан. Тэгээд босоод авчирсан архинаас дахин нэг нэг татаж уусан. Тэгээд сууж байтал Э надад хандаж “чи муу новшийн гар вэ, ямар үнэтэй утас биш танай авгай чинь намайг дарамтлаад байна” гэж хэлсэн. Би Эад хандаж “би харин чамайг өмөөрөөд цагдаад хандаагүй явж байхад юу яриад байгаа юм бэ” гэж хэлсэн. Тэгж хэлээд би “за явлаа” гээд бостол Э босож ирээд миний баруун хацар луу баруун гараараа нэг удаа цохьсон, би шалан дээр унасан. Намайг шалан дээр унатал Э миний биеийн бүх хэсэг рүү гар болон хөлөөрөө цохиж өшиглөөд байсан. Намайг нилээн олон удаа цохьсон, тоог нь санахгүй байна. Би нүүрээ гараараа хаагаад хэвтэж байсан. Ойролцоогоор 3-4 минут шалан дээр хэвтэж Эад зодуулсан. Тэгж байгаад би Эын зүүн хөлнөөс нь татаж зуураад боссон. Аль хөлийг нь гэдгээ сайн санахгүй байна. Би тухайн үед Эад цохиж зодуулснаас болж айж балмагдаж сандарсан байсан. Би Эын хөлөөс татаж босож ирээд Эыг гараараа цохиод унагаасан. Намайг цохиж унагаасны дараа Э шалан дээр унаад босож ирээгүй. Э шалан дээр унаснаас хойш дахин босож ирээгүй. Би Эыг босож ирэхгүй болохоор нь шууд гэрээс гарах гэтэл араас Баганаа намайг “хөөе Бямбаа ахаа, та Батааг яачихваа, Батаа ах босохгүй байна, ухаангүй байна” гэсэн. Баганааг хэзээ Энхтайваны гэрт ирсэнийг санахгүй байна. Тэгээд би ямар нэгэн үйлдэл хийхгүй үүд хаалганы орчим суугаад л байсан. Намайг хараад суж байтал Баганаа болон Энхтайван нар шалан дээр хэвтэж байсан Эыг сэрээх гэж оролдсон. Тэд нар ухаан орохгүй байна гээд байсан. Баганаа надад хандаж “Бямбаа ахаа та яаж байгаа юм, Батаа ах сэрэхгүй байна” гэсэн. Тэгээд би хүний амь насанд хүрчихлээ гэж ойлгоод найз Энхтайванд хандаж “миний хоёр хүүхдийг харж хандаарай би амиа хорлолоо” гэж хэлсэн. Би цагдаа нарыг иртэл суусан газраасаа хөдлөхгүй суугаад л байсан...”

“...Тухайн үед талийгаач миний дээр гараад намайг боогоод зодсон. Тэгээд Алтанбагана ирээд талийгаачийг миний дээрээс авч салгаад босгосон. Энэ үед талийгаачийн толгой руу 1 удаа өшиглөсөн. Тэгээд талийгаачийн духнаас цус гараад талийгаач гараад цусаа угаачихаад эргэж орж ирээд намайг “ална” гээд дахин дайрахад би гараараа нүүрэн тус газарт нь 1 удаа цохьсон. Тэгээд талийгаач босож ирээгүй. Би үйлдсэн хэргээ хүлээж байна. Гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 188-189, 193-195, 2хх-ийн 4-5х/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №12152 дүгнэлтэд: “...Д.Бын биед шанаа, хацар, цээж, хэвлий, нуруу, хүзүүнд зулгаралт, цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журммын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэжээ. /1хх-ийн 145х/

 

-Хаан банкны орлогын мэдүүлэг: Боос оршуулгын зардал төлсөн тухай /1хх-ийн 249х/,

- Д.Бын тухайн цаг хугацаанд зодуулж гэмтэл учирсан гэх фото зураг /1хх-ийн 68х/

 

Д.Бын хувийн байдлын талаар:

Гэрч С.Баярцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай дүү их тогтуун дөлгөөн хүн. ...Найз нөхөд олонтой нийтэч зантай, хүнд тусархуу, ...уусан үедээ гэр бүлдээ агсам согтуу тавьдаггүй, ямар нэгэн ааш авир гаргаад байдаггүй, хүнтэй зодолдоод байдаггүй хүн...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 110-111х/

Гэрч Ц.Болор-Эрдэний мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай нөхөр даруухан, хүн амьтантай зодоон хийгээд байдаггүй, зөөлөн даруу сэтгэлтэй, уян зөөлөн, хүнд тусархуу, найз нарынхаа дунд нэр хүндтэй нийтэч зантай хүн...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 200-201х/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 202х/

Сонгинохайрхан дүүргийн 2001 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 109 дугаар таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /1хх-ийн 206х/

 Түүний хүүхдүүд болох Д.Итгэл, Д.Хулан нарын төрсний гэрчилгээний хуулбарууд /1хх-ийн 208, 209х/

Иргэний үнэмлэхний лавлагаа /1хх-ийн 241х/ болон шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргаж өгсөн 1 хуудас баримт зэрэг болно.

 

Шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Д.Б нь 2017 оны 09 дүгээр сарын 23-ы өдрөөс 24-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэсвгэрт орших Толгойтын 117 дугаар гудамжны 9а тоот айлд иргэн Л.Этай “гар утас хулгайлсан, урьд нь зодсон” гэх мэт асуудлуудаас буюу таарамжгүй харилцааны улмаас маргалдан, харилцан зодолдох явцдаа амь хохирогч Л.Эын толгой болон шанаан тус газар нь өшиглөх, цохих зэргээр хүч үйлчилсний улмаас их тархины 2 тал бөмбөлөгийн 2 талын чамархай, зулай, дагз суурийн хэсэгт, уртавтар тархи, бага тархины хэсгийг нэлэнхүйд нь хамарсан зөөлөн бүрхүүл доор тархмал цус харвалт бүхий гэмтэл учруулж алсан болох нь:

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 5-15, 16х/

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 17-19х/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №1893 дүгнэлтэд: “...Талийгаач Л.Эын их тархины 2 тал бөмбөлөгийн 2 талын чамархай, зулай, дагз, суурийн хэсэг, уртавтар тархи, бага тархины хэсгийг нэлэнхүйд нь хамарсан зөөлөн бүрхүүл доор тархмал цус харвалт, хуйханд цус хуралт, духанд зулгаралт, шанаанд язарсан шарх, хүзүүнд цус хуралт гэмтлүүд учирчээ. Талийгаач Л.Эын цогцост учирсан дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх ба үйлчилсэн хүчийг тогтоох боломжгүй. Шүүх химийн шинжилгээгээр Л.Эын цогцосноос авсан гэх цусанд 3,5%, шээсэнд 4,2%, ходоодны шингэнд 5,8% спиртийн агууламж илэрсэн нь согтолтын хүнд зэрэгт хамаарна. Талийгаач Л.Э нь их тархины 2 тал бөмбөлөгийн 2 талын чамархай, зулай, дагз, суурийн хэсэг, уртавтар тархи, бага тархины хэсгийг нэлэнхүйд нь хамарсан зөөлөн бүрхүүл доор тархмал цус харвалт гэмтлийн улмаас нас баржээ. Талийгаач Л.Эын цогцост учирсан гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой ба үүссэн дэс дарааллыг тогтоох боломжгүй. Талийгаач Л.Э нь дээрх гэмтлүүдийг авах үед ямар байрлалд байсан эсэхийг нарийвчлан тогтоох боломжгүй. Шүүх биологийн шинжилгээгээр Л.Э гэх цус нь АВО системээр В III бүлгийн харьяалалтай байна...” гэжээ. /1хх-ийн 117-118х/

 

Шинжээч Н.Туяагийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд нэгэн зэрэг үүсгэгдсэн байх боломжтой. Харин гэмтлүүдийн үүсгэгдсэн дарааллыг тогтоох боломжгүй. Толгойд үүссэн гэмтэл нь гараар цохих, хөлөөр өшиглөх үед аль алингаар үүсэх боломжтой, иймээс алинаас болж гэмтэл учирсаныг нарийн ялгаж зааглах боломжгүй, тодорхой хүч үйлчилснээс уг гэмтэл учирна. Хүнд зэргийн согтолттой хүн биеэ хамгаалах чадвар бага байдаг. Тархины гэмтлээс бусад гэмтлүүд нь хөнгөн зэрэгт хамаарна. Тархины гэмтлийн улмаас талийгаач нас барсан учраас гэмтлийн улмаас нас барсан гэж үздэг. Дээрх гэмтлийг авснаас хойш хүн ухаан алдах, эсхүл ухаан алдаагүй тохиолдолд идэвхитэй хөдөлгөөн хийх боломжтой, гэхдээ ямар цаг хугацаанд хөдөлгөөн хийх нь тухайн хүний физиологийн онцлогоос хамаарах учраас нарийвчлан тогтоох боломжгүй. Дээрх гэмтлийг авсан даруйд эмнэлгийн тусламж авсан ч амь нас аврах боломжгүй байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 123-124х, шүүх хуралдааны тэмдэглэл/

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Цгийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Талийгаач Л.Э нь манай талийгаач нөхөр Л.Энхтөрийн төрсөн дүү нь байгаа юм. 1991 онд Б /бүтэн нэрийг нь мэдэхгүй/ эмэгтэйтэй гэр бүл болоод дундаасаа 2 охинтой болсон. Б талийгаач 2 албан ёсны гэр бүлийн баталгаатай байсан, 1997 онд гэр бүлээ цуцлуулсан санаж байна. 1 охин нь одоо оюутан, нөгөө охин нь 10 жилийн сургуулийн сурагч гэж санаж байна...Талийгаачийн оршуулгын зардалд 8.456.030 төгрөг гарснаас 5 сая төгрөгийг авсан, одоо үлдэгдэл хохирол болон насанд хүрээгүй хүүхдийнхэн тэтгэмжийг  нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлгүүд /1 хх-ийн 29-31, 32х, шүүх хуралдааны тэмдэглэл/

 

Гэрч Н.Алтанбаганы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2017 оны 09 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө 00 цагийн үед Энхтайваны гэрт 1 шил 0.75 литрийн “Хандгай" архиа аваад очсон. Энхтайваныд орох гэхэд гэрт нь зодоон болж байгаа чимээ гарахаар нь ...гэрт нь орсон. Ороход Б Батаа хоёр хоорондоо зодолдсон байсан. Намайг ороход Б Батаа хоёр хоорондоо зодолдсон байсан, Лхагваа газраар унтаж байсан, ганц сэрүүн байсан Алтанцэцэг эгч орон дээр  суучихсан та хоёр  болиоч дээ  гээд согтуу байдалтай сууж байсан.  Быг бид нар Бейк гэж дууддаг, Батаагийн жинхэнэ нэрийг нь Э гэдэг юм. Бын баруун шанаа нь халцарсан байсан. Тэр хоёр хоёулаа дээгүүрээ цээж нүцгэн хоорондоо барилцаж авсан байсан. Энхтайван ах, Алтанцэцэг, бид гурав тэр хоёрын дундуур нь орж салгаад ...Б ах гэрийн урд талд байсан кресло сандал дээр, Батаа ахыг хойд талын орон дээр суулгаад “одоо боль” гэж байсан. Тэгснээ Б ах “за одоо больё” гээд Батаа ахтай гар барих гэж байснаа гэндүүлээд Батаагийн духан тус газар нь өшиглөсөн. Батаа ахын духнаас нь цус гараад Батаа ах цусаа арчаад “өө муу өөдгүй хөгийн банди” гээд намайг дагуулж гараад духныхаа цусыг угааж арчсан. Батаа ах буцаж гэр лүүгээ ороод “чи энийгээ харж байна уу, яаж байгаа юм” гээд тунирхаад /агсараад/  Бтой хэрэлдээд Батаа ах Б дээр очоод боож унагаад дахиад барилцаж авсан, би ганцаараа дундуур нь орж салгасан. ...Тэгээд салгаад байж байтал Б Батаагийн нүүрэн гус газар нь гэнэт нэг удаа цохьсон. Энэ үед Батаа элгээрээ газар гулжигнаад унаад өгсөн. ...Унахдаа ямар нэгэн зүйл мөргөж унаагүй... тухайн үед Бын нүүр ам нь шалбарчихсан, хүзүү нь улайсан байдалтай байсан. Аягыг газар шидэж хагалсан, би өмнө буруу ярьсан байсан.” /1хх-ийн 81-82,  83-84х/

 

Гэрч Э.Лхагвадоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тайвангийн гэрт гаднаас миний танихгүй 40 гаран насны түрийтэй гуталтай, хөх билүү хар өнгийн нэг өмдтэй, дээгүүрээ малгайтай цув өмссөн залуу орж ирсэн, тэр залуу гэрт орж ирээд хэсэг сууж байгаад Батаатай нэг гар утасны асуудлаас болж маргаад байснаа учир зүггүй барьцалдаж аваад хоорондоо зодоон хийгээд байсан. Миний харснаар Батаагийн аль билээ нэг шанаан дээр язартал цохиод авсан. Батаа ч бас тэр залууг нилээн хэдэн удаа цохиж авсан ба Баганаа гэдэг залуу хажуугаас нь салгасан. Баганаа “та хоёр найз нөхөд хүмүүс байж айлд зодоон хийхээ болилдоо” гэж хэлсэн ба энэ үед Батаа нөгөө танихгүй зодоон хийгээд байсан залуугаас гар бариад “за за уучлаарай” гэж уучлалт гуйгаад байсан ба тэр танихгүй залуу Батааг хөлөөрөө толгой руу нь өшиглөчихсөн ба тэгээд л Батаа гэнэт ухаагүй болоод унтаад өгсөн. Тэр үед Энхтайван, Алтанцэцэг нар унтаж байсан.Сүүлд сэрсэн харагдсан. Аяга шидэж хагалсан талаар би ямар нэгэн юм мэдэхгүй” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 89-90, 91-92х/

 

Гэрч Д.Энхтайваны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би архи ууж байгаад тасраад унтсан байсан. Нэг сэрэхэд Б манайд ирсэн байсан. Батаа, Б хоёр хоорондоо маргалдсан байдалтай юм яриад байсан. Б “найзууд байж миний 5.000 төгрөгийн гар утсыг чи авчихсан ш дээ. 5000 төгрөгөндөө гол биш найзынхаа утсыг авдаг чинь муухай юм даа” гэсэн утгатай юм ярьж байсан. Батаа болохоор “найз нь хэзээ ч хулгай хийдэггүй” гэж байсан. Тэгээд тэр хоёр хоорондоо маргалдаад барилцаж аваад ноцолдож байсан. Тэгж байснаа тэр хоёр барилцаж авахаа өөрсдөө больсон. Би тэр хооронд жоохон унтаад өгсөн. Тэгээд би сэртэл Алтанбагана, Аптанцэцэг хоёр “Батааг сонин болчихлоо” гэж байсан. Батаа байшингийн хоймор хэсэгт газарт хөхөрчихсөн байдалтай хэвтэж байсан. Б сандарсан байдалтай гэрийн үүдэн хэсэгт сууж байсан. ...Цагаан шаазан аяга хагарсан байсан. ...Батаагийн духны баруун дээд хэсэгт шалбарсан байсан. Би хальт харсан. Сайн анзаарч хараагүй. Толгой нь бөөн цус нөж болсон байсан...” гэсэн мэдүүлгүүд /1 хх-ийн 101-102, 103-104х/

 

Гэрч Т.Алтанцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 09 сарын 23-ны өдөр ...Энхтайван, Батаа, Алтанбагана, Цоож бас нэг танихгүй залуутай 5-уулаа 2 шил архи ...барьчихсан орж ирээд 2 шил архийг нь бид 6 хувааж уусан. Тэгээд би нилээн согтоод Энхтайвантай хамт унтсан. Нэг сэрэхэд Цоож явчихсан, Батаа, Б 2 заамдалцчихсан зогсож байсан. Тэгээд би буруу хараад унтсан. Дахиад нэг сэрэхэд Алтанбагана бид 2 Батаагийн дэргэд суучихсан Батаа газар ухаангүй хэвтчихсэн, Б ширээний хажууд сандал дээр нүүр нь цус болчихсон сууж байсан. Тэр үед Энхтайван унтаж байсан. ...Нэг мэдэхэд л цагдаа нар ороод ирсэн. ...Батаа, Бтой зодолдоод байх шиг байсан. Яг яаж зодолдоод байгааг хараагүй, заамдалцсан байхыг нь харсан...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 108-109х/

 

Гэрч Т.Батсуурийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 09 дүгээр сарын 24-ний шөнө 02 цаг 30 минутын үед манай гэрт буюу Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо Толгойтын 118-04 тоотод зүс таних Энхтайван, Баганаа нар хамт орж ирээд “утсаа өгч байгаач түргэн дуудъя" гэж хэлсэн. Тэгэхэд Энхтайван нь “хүн амины хэрэг гарчих шиг боллоо, түргэн, цагдаа дуудмаар байна” гэж хэлсэн. Тэгээд 88291202 гэсэн дугаараас 102, 103-луу залгаж дуудлага өгсөн. Энхтайван хэлэхдээ “Бек, Батаа хоёр хоорондоо муудалцаад Бек нь аягаар Батаагийн толгой руу цохитол Батаа босож өгөхгүй, хамаг бие нь хөшчихлөө гэж хэлсэн. Ухаан алдсан юм болов уу, үхчихсэн юм болов уу, мэдэхгүй байна, Баганаа духан дээр нь гараараа дарахад, ус цацсан чинь сэрэхгүй байна” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 79-80х/

 

Гэрч Ц.Нямаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 09 дүгээр сарын 23-ны шөнө 23 цаг 50 минутанд унтаж амарсан. Унтахаас өмнө 22 цагийн үед манай хойд талын байшинтай айлд хүмүүс шаагилдаад хоорондоо хэрэлдээд маргалдаад байсан. Гэрийн эзнийг Энхтайван гэдэг. Ерөнхийдөө бол байнга архи ууж хүмүүс цуглардаг айл байгаа...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 78х/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №5014 дүгнэлтэд: “...Шинжилгээнд ирүүлсэн өмдөнд 5х5мм дулааны үйлчлэлийн улмаас гарсан шинэ түлэгдэлт, 80 мм татах чангаах хүчний үйлчлэлийн улмаас гарсан шинэ ханзралт байна./Б/..” гэжээ. /1хх-ийн 131х/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №12152 дүгнэлтэд: “...Д.Бын биед шанаа, хацар, цээж, хэвлий, нуруу, хүзүүнд зулгаралт, цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журммын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэжээ. /1хх-ийн 145х/

 

Шүүгдэгч Д.Бын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Э надад хандаж “чи өмнө болсон асуудлыг цагдаад хэлэх гээд байсан хөгийн новшийн гар вэ” гээд байсан. Э нь намайг одоогоос 2-3 сарын өмнө нь цохиж зодож байсан. Тэгснээ Э юм ярьж байгаад намайг миний өмсөж явсан хувцсаар маань хоолойг минь боогоод толгой духаараа нэг удаа мөргөсөн. Би хариуд нь Эын хувцаснаас нь зуураад хавирч шалан дээр унагаасан. Шалан дээр Эыг би унагаачихаад дээр нь дарж байгаад “би чамайг зодохгүй” гэж хэлсэн. Тэгээд бид хоёр зодолдохоо болиод салсан. Тэгээд босоод авчирсан архинаас дахин нэг нэг татаж уусан. Тэгээд сууж байтал Э надад хандаж “чи муу новшийн гар вэ, ямар үнэтэй утас биш танай авгай чинь намайг дарамтлаад байна” гэж хэлсэн. Би Эад хандаж “би харин чамайг өмөөрөөд цагдаад хандаагүй явж байхад юу яриад байгаа юм бэ” гэж хэлсэн. Тэгж хэлээд би “за явлаа” гээд бостол Э босож ирээд миний баруун хацар луу баруун гараараа нэг удаа цохьсон, би шалан дээр унасан. Намайг шалан дээр унатал Э миний биеийн бүх хэсэг рүү гар болон хөлөөрөө цохиж өшиглөөд байсан. Намайг нилээн олон удаа цохьсон, тоог нь санахгүй байна. Би нүүрээ гараараа хаагаад хэвтэж байсан. Ойролцоогоор 3-4 минут шалан дээр хэвтэж Эад зодуулсан. Тэгээд Алтанбагана ирээд талийгаачийг миний дээрээс авч салгаад босгосон. Энэ үед талийгаачийн толгой руу 1 удаа өшиглөсөн. Тэгээд талийгаачийн духнаас цус гараад талийгаач гараад цусаа угаачихаад эргэж орж ирээд намайг “ална” гээд дахин дайрахад би гараараа нүүрэн тус газарт нь 1 удаа цохьсон. Тэгээд талийгаач босож ирээгүй. Би үйлдсэн хэргээ хүлээж байна. Гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 188-189, 193-195, 2хх-ийн 4-5х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Д.Бод холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно.

Хэргийн үйл баримтын талаар нотолсон, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудад дүгнэлт хийвэл, хэрэг учрал гарахаас өмнө болон гарах цаг хугацаанд амь хохирогч Л.Э, шүүгдэгч Д.Б, гэрч Н.Алтанбагана, Э.Лхагвадорж, Т.Алтанцэцэг нар нь Д.Энхтайваны гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай, бүгд их бага хэмжээгээр  согтолттой байсан талаар аль алин нь мэдүүлцгээсэн байх ба эдгээр гэрч нарын мэдүүлэгт Л.Э, Д.Б нар нь хоорондоо гар утасны асуудал, урьд нь зодуулсан, зодсон гэх асуудлаас үүдэн хоорондоо маргалдсан нь даамжирч зодоон болсон, харилцан бие биедээ гэмтэл учруулсан үйлдэл хийснийг харсан талаар зөрүүгүйгээр мэдүүлсэн байна.

 Харин гэрч Н.Алтанбагана, Э.Лагвадорж нарын мэдүүлэгт шүүгдэгч Д.Б нь амь хохирогч Л.Эыг өшиглөсөн, цохисон үйлдлийн талаар харилцан адил мэдүүлсэн боловч нь цохьсон, өшиглөсөн гэх үйлдлийн дараалал, цохьсон, өшиглөсөн гэх газар, хэсгийн талаар өөр өөрөөр мэдүүлцгээсэн,  тодруулбал,

 гэрч Н.Алтанбагана “...Б ах эхлээд Батаагийн духан тус газар нь өшиглөсөн, духныхаа цусыг угааж арчихаад буцаж гэр лүүгээ ороод ...  Б нь Батаагийн нүүрэн тус газар нь гэнэт нэг удаа цохьсон, тэгсэн Батаа элгээрээ газар гулжигнаад унаад өгсөн” /1хх-ийн 81-82,  83-84х/ гэж,

гэрч Э.Лхагвадорж “...Миний харснаар миний танихгүй 40 гаран насны түрийтэй гуталтай, хөх билүү хар өнгийн нэг өмдтэй, дээгүүрээ малгайтай цув өмссөн залуу нь Батаагийн аль билээ нэг шанаан дээр язартал цохиод авсан. Батаа ч бас тэр залууг нилээн хэдэн удаа цохиж авсан, ... тэгээд Батаа нөгөө танихгүй зодоон хийгээд байсан залуугаас уучлалт гуйх үеэр тэр залуу Батааг хөлөөрөө толгой руу нь өшиглөчихсөн, тэгээд л Батаа гэнэт ухаангүй болоод унтаад өгсөн” /1хх-ийн 89-90, 91-92х/ гэж мэдүүлцгээсэн буюу нэг  гэрч нь амь хохирогчийг цохилтоос болж унасан, нөгөө нь өшиглөлтөөс болж унасан гэх мэтээр мэдүүлцгээсэн ч шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч Н.Туяа нь “амь хохирогчийн үхэлд хүргэсэн гэмтэл нь өшиглөх, цохихын аль алингаар үүсгэгдэх боломжтой, ялгаж зааглах боломжгүй, хүч үйлчилнээс уг гэмтэл учирна” гэж мэдүүлсэн /шүүх хуралдааны тэмдэглэл/ тул дээрх нэр бүхий гэрч нараас дахин энэ асуудлыг буюу үйлдлийн дарааллыг тодруулах шаардлагагүй, нэгэнт шүүгдэгч Д.Бын цохилт, өшиглөлтөөс болж амь хохирогчийн биед үхэлд хүргэсэн гэмтэл учирсныг нотолсон шууд болон шууд бус нотлох баримтууд хэрэгт  хангалттай авагдсан тул хэргийг шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

 

Мөн тухайн үед байсан гэх гэрч Д.Энхтайван, Т.Алтанцэцэг нарын “...Батаа /Э/, Б тэр хоёр хоорондоо маргалдаад барилцаж аваад ноцолдож байсан. Тэгээд архи уусан байсан учир унтчихсан байсан, нэг сэрэхэд Батаа сонин болчихсон, Б сандарчихсан сууж байсан” гэсэн мэдүүлгүүд өгсөн нь бусад гэрч нар болох Н.Алтанбагана, Э.Лхагвадорж нарын мэдүүлгүүдээр үгүйсгэгдээгүй буюу тухайн үйл явдал болох үед тэдгээрийг унтаж байсан, сүүлд сэрчихсэн байсан талаар нэгэн адил гэрчилсэн байх тул тэдгээрийг худал мэдүүлэг өгсөн гэж үзэх үндэслэлгүй болно.

Түүнчлэн шүүгдэгч Д.Бын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ би Л.Э /Батааг/-тай маргалдсан, харилцан барьцалдаж авсан, амь хохирогч нь намайг хэд хэдэн удаа цохиж зодсон, хариу үйлдэл болгож эхлээд түүний толгойн тус газар өшиглөсөн, дараа нь гараараа цохисны дараа амь хохирогч нь ухаан алдаж унасан, тэгээд сонин болчихсон” гэж мэдүүлсэн нь Д.Бын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан талаарх шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 145х/, мөн гэрч Н.Алтанбагана, Э.Лхагвадорж нарын мэдүүлгээр давхар нотлогдсон тул түүний мэдүүлгийг нотлох баримтын хэмжээнд үнэлэв.

Тус хэрэг гарах болсон шалтгаан нь нэг талаас нийгмийн сөрөг үзэгдлүүд болох замбараагүй архидалт, ядуурал, ажилгүйдэл зэрэг хүчин зүйл гэмт хэрэг гарахад ихээхэн нөлөөлсөн, нөгөө талаас амь хохирогч, шүүгдэгч нарын хоорондын урьдны таарамжгүй харилцаа нь даамжирч явсаар тухайн гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна гэж дүгнэхээр байна.

 

Шүүгдэгч Д.Б нь өөрийн үйлдсэн гэмт хэргийн талаар тодорхой мэдүүлсэн, гэм буруу дээр маргаагүй тул шүүх хуралдааныг 1 үе шаттай явуулсан болохыг тэмдэглэх нь зүйтэй.    

 

Иймд шүүгдэгч Д.Быг хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Д.Б нь урьд Сонгинохайрхан дүүргийн 2001 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 109 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдсэн болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 202х/, таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /1хх-ийн 206х/ зэргээр тогтоогдлоо.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Цгийн өмгөөлөгч Ж.Энх-Амгалангаас гаргасан саналыг шийдвэрлэсэн байдал:

Өмгөөлөгч Ж.Энх-Амгалан нь: -Шүүгдэгч Д.Быг зүйлчилсэн хэргийн зүйлчлэл тохироогүй, тус хэргийг 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зовоох өвтгөх байдлаар хийсэн,

-хэргийн материалтай мөрдөн байцаалтад танилцуулаагүй,

-тухайн цаг хугацаанд амь хохирогчийг цохиж хагалсан аягыг бүрэн хурааж аваагүй гэсэн саналуудыг гаргажээ.

Шүүхээс өмгөөлөгчийн гаргасан дээрх саналыг хүлээн авах боломжгүй, шаардлагагүй гэж дүгнэлээ. Учир нь,

 Өмгөөлөгчийн гаргасан саналд зүйлчлэл тохироогүй үндэслэлээ тодорхой гаргаж тайлбарлаагүйгээс гадна Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ямар хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжээр үйлдэгдсэн гэж үзээд байгаагаа тодорхой гаргаж хэлээгүй тул няцаалт эсхүл тайлбар хийх боломжгүй байдал үүсгэсэн, мөн зовоох өвтгөх байдлаар үйлдсэн гэж хуулинд байхгүй нэр томьёогоор хүндрүүлж байгаа нь учир дутагдалтай байна.

1 дүгээр хавтаст хэргийн 246 дугаар хуудсанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ц нь хэргийн материалтай танилцаж гарын үсгээ зурсан тэмдэглэл авагдсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийг зөрчсөн, мөн оролцогчдын эрхийг хязгаарласан гэх үндэслэл тогтоогдоогүй болно.

2017 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэлд дурдаж хураан авсан шаазан аяганы хэлтэрхий 2 ширхэгийг 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр эд мөрийн баримтаар тооцож, улмаар шинжээч томилж дүгнэлт гаргуулахад 9141 дугаартай биологийн шинжилгээгээр уг хэлтэрхийнээс цус болон биологийн ул мөр илрээгүй байна. /1хх-ийн 9, 25, 162х/  

Иймээс тухайн хэрэг гарсан цаг хугацаанд бүрэн хураан авагдаагүй аяганы бусад хэсгийг олуулахаар хэргийг прокурорт буцаах шаардлагагүй, ач холбогдлоо алдсан, хэргийн шийдвэрлэлтэд нөлөөлөхөөргүй байна.

 

Хохирол төлбөрийн тухайд:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ц нь оршуулгын зардал, өмгөөлөгчийн хөлс гэж нийт 8.456.030 төгрөг нэхэмжилнээс, шүүгдэгч Д.Б нь 5.000.000 төгрөг төлсөн тул одоо үлдэгдэл 3.456.030 төгрөгийг гаргуулах, мөн хохирогчийн хууль ёсны төлөлөөгч Б.Ц, иргэний нэхэмжлэгч Х.Б нар нь амь хохирогчийн насанд хүрээгүй хүүхдийн тэтгэлэг, нас барсаны тэтгэврийн зөрүү зэргийг олгож өгнө үү гэжээ.

1 дүгээр хавтаст хэргийн 34-36 дугаар хуудсанд авагдсан оршуулгын зардалд гарсан тооцоо гэсэн компьютерээр бичсэн жагсаалтын үнийн дүн нь 8.456.030 төгрөг байх боловч хэрэгт хавсаргасан, хууль ёсны шаардлага хангасан  баримтууд нь 7.858.055 төгрөгийн баримтууд байна. /1хх-ийн 37-64х/

Уг 7.858.055 төгрөгийн баримтыг задалбал, 7.358.055 төгрөг нь оршуулгын зардлын баримтууд, 500.000 төгрөгийн баримт нь өмгөөлөгчийн хөлс /1хх-ийн 64х/ төлсөн тухай баримт байх ба гэм буруутай этгээдийн хууль бус үйлдлийн улмаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ц нь өөрийн хууль ёсны эрхийг хамгаалуулахаар өмгөөлөгчтэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсны дагуу өмгөөллийн хөлсийг шүүгдэгчээс нэхэмжилсэн нь хууль зөрчөөгүй бөгөөд үүнийг нотолсон баримт хэрэгт авагдсан тул шүүгдэгч Д.Боос гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Цд олгох нь зүйтэй гэж үзсэн болно.

Шүүгдэгч Д.Б нь амь хохирогчийн төлөөлөгчид 5.000.000 төгрөг төлсөн баримт /1хх-ийн 249х/ авагдсан байх тул /7.858.055-5000.000=/2.858.055 төгрөгийг шүүгдэгчийн хувийн байдал болон ар гэрийн байдал /бага насны 2 хүүхэдтэй, эхнэр нь хөдөлмөр эрхэлдэггүй/ зэрэг байдлыг харгалзан Д.Боос 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Цд олгохоор шийдвэрлэв.

Харин хохирогчийн төлөөлөгчийн гаргаж өгсөн зарим баримтууд нь гаргацгүй, бичиг арилсан, хэдэн төгрөгийн худалдан авалт хийсэн, юуны баримт болох нь тодорхойгүй, мөн баримтгүй хохирол нэхэмжилсэн байна. Өөрөөр хэлбэл, хохирогчийн төлөөлөгчийн нэхэмжилж буй /8.456.030-7.858.055=/597.975 төгрөгийг гаргуулах боломжгүй, гаргаж өгсөн зарим баримт нь шаардлага хангахгүй, мөн баримтгүй зардал орсон байгаа тул баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэй болно.

Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ц, иргэний нэхэмжлэгч Х.Б нарын нэхэмжилж буй тэжээгчээ алдсаны тэтгэврийн зөрүү, хүүхдийн тэтгэлэгийг шүүгдэгч Д.Бямбацогоос гаргуулах асуудлыг хангаж шийдвэрлэх боломжгүй байна. Учир нь,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ц “...амь хохирогч нь группт байдаг байсан, сард хэдэн төгрөг авдаг байсныг мэдэхгүй, Л.Э нь эхнэр Бэгээсээ 2016 онд гэрлэлтээ цуцлуулахдаа насанд хүрээгүй хүүхдийнхээ тэтгэлгийг сар бүр төлүүлэхээр тогтоогдсон байдаг тул шүүгдэгчээс амь хохирогчийн насанд хүрээгүй хүүхэд болох 2003 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн Э.Эрдэнэбулганы тэтгэлгийг гаргуулах, мөн тэжээгчээ алдсаны тэтгэврийн зөрүүг гаргуулахыг хүсэж байна” гэж /шүүх хуралдааны тэмдэглэл/

Иргэний нэхэмжлэгч Х.Бгийн “...Л.Э бид хоёр 1995-2009 оныг хүртэл гэр бүл байсан. ...2015 онд Иргэний хэргийн 2 дугаар шүүхээр гэр бүл цуцлуулсан. Энэ үед бага охин Э.Эрдэнэбулгандаа тэтгэмж тогтоолгосон. Тухайн үедээ шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй, тийм болохоор сард хэдэн төгрөг авах ёстойгоо мэдэхгүй байна...” гэх /1хх-ийн 113х/ зэргээр мэдүүлсэн байна.

Дээрх байдлаас үзвэл, иргэний нэхэмжлэгч Х.Б гэрлэлт, цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай шүүхийн шийдвэрээ гардаж аваагүй, Л.Э нь сард хэдэн төгрөг төлөх байсан нь тодорхойгүй, хүүхдийн тэтгэлэг төлж байсан байдал тогтоогдохгүй байх тул шүүгдэгч Д.Боос хүүхдийн тэтгэлэгийг гаргуулах үндэслэлгүй, харин тэжээгчээ алдсаны тэтгэврийг /хөөөцөлдөж байгаа гэх/ тогтоолгосны үндсэн дээр зөрүүг шүүгдэгч Д.Боос нэхэмжлэх нь үндэслэлтэй байх тул иргэний шүүхэд хандаж шийдвэрлүүлэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлын талаар.

Д.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг тодорхой хэмжээгээр нөхөн төлсөн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх хуульд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Оногдуулах ял шийтгэлийн тухайд:

Шүүгдэгч Д.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Цд оршуулгын зардалд 5.000.000 /таван сая/ төгрөгийг нөхөн төлсөн, үлдэгдэл төлбөрийг төлөхөө илэрхийлсэн ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч Д.Бод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр буюу 8 /найман/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, Д.Бын хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Цагдан хоригдсон хугацааны талаар:

Шүүгдэгч Д.Б нь 2017 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл 113 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцов. /1 хх-ийн 179, 182, 185, 232х/

 

Бусад асуудлын тухайд:

Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цус мэт дээжтэй бинт, шаргал өнгийн хаалганы бариул, шаазан эдийн хэлтэрхий 2 ширхэг, тамхины иш 7 ширхэг, архины 4 ширхэг шил зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

 

            Энэ хэрэгт шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг тэмдэглэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Д.Быг хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Быг 8 /найм/  жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Д.Бод оногдуулсан 8 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бын цагдан хоригдсон 113 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цус мэт дээжтэй бинт, шаргал өнгийн хаалганы бариул, шаазан эдийн хэлтэрхий 2 ширхэг, тамхины иш 7 ширхэг, архины 4 ширхэг шил зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

 6. Шүүгдэгч Д.Бын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Боос 2.858.055 /хоёр сая, найман зуун тавин найман мянга, тавин тав/ төгрөгийг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Цд олгож, бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлсэний үндсэн дээр, мөн иргэний нэхэмжлэгч Х.Б нь тэжээгчээ алдсаны тэтгэврийг тогтоолгосны үндсэн дээр тус тус иргэний шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Бын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогчид давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.            

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд ялтан Д.Бод урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                       

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Г.АЛТАНЦЭЦЭГ

 

 

                                             ШҮҮГЧИД                             Л.БААТАР

 

 

                                                                                           Б.ДАШДОНДОВ