Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 2023/ДШМ/153

 

 

Б.С, А.Ннарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Н.Батсайхан, шүүгч Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Т.Төмөртулга,

шүүгдэгч Б.С, түүний өмгөөлөгч П.Гансүх,  

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 2022/ШЦТ/1110 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Сын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Б.С, А.Ннарт холбогдох эрүүгийн 200802096 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. ТН 

2. Ц овгийн Б.С, 

- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 2021/ШЦТ/435 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн бөгөөд уг ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 401 дүгээр хорих ангид эдэлж байсныг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 2022/ЦХШЗ/120 дугаар шүүгчийн захирамжид зааснаар 2022 оны 4 дүгээр capын 29-ний өдөр түүнийг хорих ангиас шилжүүлэн авчирч ШШГЕГ-н харьяа цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид цагдан хоригдож байгаа.

Шүүгдэгч А.Ннь үргэлжилсэн үйлдлээр бусадтай бүлэглэн:

1. 2019 оны 6 дугаар сард Э.Бонлайнаар бараа зардаг чатаар танилцан “нөхөртөө хувцас захимаар байна, Америкаас бараа ирэнгүүт мөнгийг нь бэлнээр өгөөд авна” гэж хуурч 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шинэ төрх” нэртэй гоо сайхны салонд байсан Э.Баас АНУ-иас захиж авчруулсан пүүз, фудволк, смарт цаг, цүнх зэрэг эд зүйлсийг ахаараа дамжуулан авч, Э.Бд 3.145.000 төгрөгийн хохирол учруулан залилсан,

- 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдөр дахин Э.Бутсаар холбогдон “өөр хүнээс хүүтэй мөнгө зээлсэн, тайван байлгахгүй байна, нэг хүндээ л өртэй байж байгаад бөөнд нь төлчихмөөр байна” гэж хуурч, итгэл үнэмшил төрүүлэн Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, Саппоро төвийн хойд талд явж байсан Э.Баас А.Ннь Хаан банкны өөрийн 5675564882 тоот дансаар 4.500.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2. 2020 оны 3 дугаар сард Э.Быг барааны мөнгө нэхэж утсаар ярихад нь “манай нөхөрт мөнгө зээлчих, бид хоёр банкны зээлээ хаагаад дахин зээл авч чиний өмнөх мөнгөтэй хамт бүх мөнгийг чинь өгье” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Олимп хотхоны 1 дүгээр давхарт байрлах Солонгос ресторанд өөрийн нөхөр Б.Сын хамт ирж, Э.Бы найз эмэгтэй О.ЭБ.С нь өөрийгөө “компанийн захирал ажилтай, Голомт банкнаас авах зээл маань бүтэж байгаа, өмнөх зээлийн үлдэгдэл 10.000.000 төгрөгийг төлөх хэрэгтэй байна” гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон О.Эитгэл үнэмшил төрүүлэн түүнээс 10.000.000 төгрөгийг Б.С нь өөрийн Голомт банкны 1415100880 тоот дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг Б.Стой бүлэглэн үйлдсэн,

3. Д.Б“банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээлээ хааж, дахин зээл авч өгнө” гэж хуурч бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Шангрилла худалдааны төвийн орчимд 22.000.000 төгрөгийг, дахин 2022 оны 3 дугаар сарын 26-ны өдөр зээлийн дансан дахь мөнгөө төлөөд эргүүлээд аваад өгье гэж итгүүлэн хуурч 6.000.000 төгрөгийг, 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдөр “зээлээ төлөөд эргүүлээд өгье” гэж итгүүлэн хуурч 8.000.000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт тус тус шилжүүлэн авч, Д.Бөд нийтдээ 36.000.000 төгрөгийн хохирол учруулан залилсан,

2. Шүүгдэгч Б.С нь хамтран амьдрагч А.Нтанил Э.Баар дамжуулан түүний найз О.Этой 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Олимп хотхоны 1 давхарт байрлах Солонгос ресторанд уулзаж, өөрийгөө “компанийн захирал ажилтай, Голомт банкнаас авах зээл маань бүтэж байгаа, өмнөх зээлийн үлдэгдэл 10.000.000 төгрөгийг төлөх хэрэгтэй байна” гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон О.Эитгэл үнэмшил төрүүлэн түүнээс 10.000.000 төгрөгийг өөрийн голомт банкны 1415100880 тоот дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг А.Нтэй бүлэглэн үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: А.Нүйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

            Б.Сын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.  

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Тайж овогт А.Нийг дангаараа болон бусадтай бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр, шүүгдэгч Ц овогт Б.Сыг бусадтай бүлэглэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Нт 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйгийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сод 8 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сод энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 8 сарын хугацаагаар хорих ялд урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 2021/ШЦТ/435 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 8 cap 10 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч Б.Сын биечлэн эдлэх хорих ялыг 3 жил 4 cap 10 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Нт оногдуулсан 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 төгрөгөөр торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг ялын хэрэгжиж эхлэх хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 4 cap 10 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Сын энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон 209 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, оногдуулсан хорих ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт тус шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч А.Нт авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Б.Сод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Б.С давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би О.Эоос 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдөр 10.000.000 төгрөгийг авахдаа тухайн үед байсан үнэн бодит байдлыг хэлж авсан бөгөөд нөхцөл байдал өөрчлөгдсөнөөс болж тохирсон хугацаанд буцаан өгч чадаагүй. Энэ нь эрүүгийн гэмт хэрэг болно гэж бодоогүй. Зохиомол байдлыг зориудаар бий болгож хуурч мэхлэх санаа зорилго байгаагүй. Миний бие мөрдөн байцаах болон шүүхийн шатанд хэргээ үнэн зөвөөр мэдүүлж хохирлоо барагдуулсан. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн, гэм буруугаа зөвшөөрсөн хүнд оногдуулах ялыг хөнгөрүүлэхээр заажээ. Мөн 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3.1.2-д заасан цаг хугацаанд миний дээрх үйлдэл хамаарч байгаа бөгөөд өөрийн буруутай үйлдлийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн тул мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т заасны дагуу хорих ялаас хасахаар өршөөлийн хуульд заасан байна. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. Энэ хэргийг минь 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар сольж өгнө үү. Мөн миний бие Б.С нь айлын ганц хүүхэд, миний ээж Болормаа нь Ховд аймагт амьдран суудаг, Монгол улсын гавъяат жүжигчин, дуучин хүн байдаг. Одоо ээж маань насны тэтгэвэртээ гарсан, сахарын өвчний улмаас гэртээ байдаг. Миний хүү С.Мөрөн нь 2 нас 6 сартай миний ээжийн асрамжинд Ховд аймагт байдаг. Эхнэр А.Ннь энэ шүүхийн явцад салахаа хэлж явсан. Иймд дээрх нөхцөл байдлыг минь харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.

            Шүүгдэгч Б.Сын өмгөөлөгч П.Гансүх тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байна. Учир нь, цагдаагийн байгууллага нэг хэргийг таслан авч үлдсэн буруутай үйл ажиллагаанаас болж нэгтгэгдэж шийдвэрлэх ёстой байсан хэргүүдийг нэгтгээгүй. Миний үйлчлүүлэгч анхан шатны шүүх хуралдаанд гэм буруу дээрээ маргаагүй бөгөөд хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан. Өмгөөлөгчийн зүгээс хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй буюу Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж шийдвэрлэх ёстой байсан гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгчийн 10 сарын хугацаанд цагдан хоригдсон хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна гэв.

            Прокурор Т.Төмөртулга тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.Сын Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн шийтгэх тогтоолоор ял оногдуулсан үйлдэл нь 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт буюу Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулахгүй гэмт хэргийн эрүүгийн хариуцлагын төрөлд багтаж байна. Харин сүүлд гарсан шийтгэх тогтоол буюу Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн шийтгэх тогтоолоор ял оногдуулсан үйлдлийг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулах боломжтой. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэгт “Шүүх Эрүүгийн хуулийн хэд хэдэн зүйл, хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж, нэг, эсхүл хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял шийтгүүлсэн ялтанд энэ хуульд заасан өршөөлийг үзүүлэхдээ зүйл, хэсэг тус бүрээр оногдуулсан ялд тохирох өршөөлийг үзүүлсний дараа үлдсэн ялыг Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэгтгэнэ. Харин ял эдэлж байгаа ялтанд өршөөл үзүүлэхдээ өршөөлд хамаарах зүйл, хэсэг бүрээр оногдуулсан ялд тохирох өршөөл үзүүлж, өршөөлд үл хамаарах ял буюу ялын үлдэх хэсгийг эдлүүлэхээр тогтооно.” гэсний дагуу анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Мөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино гэж заасны дагуу өөрчлөлт оруулах боломжтой байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Ж.Б.Сын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад шүүгдэгч А.Нийг үргэлжилсэн үйлдлээр бусадтай бүлэглэн 2019 оны 6 дугаар сард Э.Бонлайнаар бараа зардаг чатаар танилцан “нөхөртөө хувцас захимаар байна, Америкаас бараа ирэнгүүт мөнгийг нь бэлнээр өгөөд авна” гэж хуурч 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шинэ төрх” нэртэй гоо сайхны салонд байсан Э.Баас АНУ-иас захиж авчруулсан пүүз, фудволк, смарт цаг, цүнх зэрэг эд зүйлсийг ахаараа дамжуулан авч, Э.Бд 3.145.000 төгрөгийн хохирол учруулан залилсан,

- 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдөр дахин Э.Бутсаар холбогдон “өөр хүнээс хүүтэй мөнгө зээлсэн, тайван байлгахгүй байна, нэг хүндээ л өртэй байж байгаад бөөнд нь төлчихмөөр байна” гэж хуурч, итгэл үнэмшил төрүүлэн Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, Саппоро төвийн хойд талд явж байсан Э.Баас А.Ннь Хаан банкны өөрийн 5675564882 тоот дансаар 4.500.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2. 2020 оны 3 дугаар сард Э.Быг барааны мөнгө нэхэж утсаар ярихад нь “манай нөхөрт мөнгө зээлчих, бид хоёр банкны зээлээ хаагаад дахин зээл авч чиний өмнөх мөнгөтэй хамт бүх мөнгийг чинь өгье” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Олимп хотхоны 1 дүгээр давхарт байрлах Солонгос ресторанд өөрийн нөхөр Б.Сын хамт ирж, Э.Бы найз эмэгтэй О.ЭБ.С нь өөрийгөө “компанийн захирал ажилтай, Голомт банкнаас авах зээл маань бүтэж байгаа, өмнөх зээлийн үлдэгдэл 10.000.000 төгрөгийг төлөх хэрэгтэй байна” гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон О.Эитгэл үнэмшил төрүүлэн түүнээс 10.000.000 төгрөгийг Б.С нь өөрийн Голомт банкны 1415100880 тоот дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг Б.Стой бүлэглэн үйлдсэн,

3. Д.Б“банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээлээ хааж, дахин зээл авч өгнө” гэж хуурч бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Шангрилла худалдааны төвийн орчимд 22.000.000 төгрөгийг, дахин 2022 оны 3 дугаар сарын 26-ны өдөр зээлийн дансан дахь мөнгөө төлөөд эргүүлээд аваад өгье гэж итгүүлэн хуурч 6.000.000 төгрөгийг, 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдөр “зээлээ төлөөд эргүүлээд өгье” гэж итгүүлэн хуурч 8.000.000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт тус тус шилжүүлэн авч, Д.Бөд нийтдээ 36.000.000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авч залилах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй, шүүгдэгч А.Нт холбогдох мөрдөн шалгах ажиллагаа хуульд заасан журмаар явагдаагүй, прокуророос хэргийн үйл баримтыг зөв тогтоогоогүй, хохирлын хэмжээг буруу тогтоосонтой холбоотой хэргийн зүйлчлэлийг буруу зүйлчилсэн нөхцөл байдал тогтоогдож байна.  

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д “их хэмжээний хохирол гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг;” гэж хуульчилсан ба шүүгдэгч А.Ннь хохирогч Э.Бд 7.645.000 төгрөг, хохирогч О.Э10.000.000 төгрөг, хохирогч Д.Бөд 36.000.000 төгрөгийн тус тус хохирол учруулж, нийт хохирлын хэмжээ 53.645.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол гэж үзэхээр байна.

Хэргээс үзэхэд, шүүгдэгч А.Нт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлтэд авагдсан хэргийн үйл баримтад дүгнэлт хийхэд хохирлын хэмжээ 53.645.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдож байна.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д “бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол... шийтгэнэ.” гэж хуульчилсан ба анхан шатны шүүх шүүгдэгч А.Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй болохыг магадлалд дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Их хурлаас 2022 оны 6 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 4 дүгээр зүйлд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ... 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг ... хүчингүй болсонд тооцсон” бөгөөд уг хууль нь 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдэж, 2022 оны 7 дугаар сарын 4-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлжээ. 

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд, давж заалдах шатны шүүхэд хэргийг прокурорт болон анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах эрх хэмжээ олгогдоогүй тул шүүгдэгч А.Нт холбогдох хэрэгт дүгнэлт хийгээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Харин шүүгдэгч Б.С нь хамтран амьдрагч А.Нтанил Э.Баар дамжуулан түүний найз О.Этой 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Олимп хотхоны 1 давхарт байрлах Солонгос ресторанд уулзаж, өөрийгөө “компанийн захирал ажилтай, Голомт банкнаас авах зээл маань бүтэж байгаа, өмнөх зээлийн үлдэгдэл 10.000.000 төгрөгийг төлөх хэрэгтэй байна” гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон О.Эитгэл үнэмшил төрүүлэн түүнээс 10.000.000 төгрөгийг өөрийн голомт банкны 1415100880 тоот дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг А.Нтэй бүлэглэн үйлдсэн гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

хохирогч О.Эын “...Би Э.Бтанилцаад 10 жил болж байна. Бид хоёр хамтарч хувиараа бизнес эрхэлдэг байсан. Танил дүү Э.Б нь надад хэлэхдээ надаас бараа бүтээгдэхүүн авсан А.Нгэх эмэгтэй надаас авсан барааныхаа мөнгийг дутуу өгсөн, нөхөр нь барилгын компанитай мөнгө зээлээч гээд байна, Голомт банкнаас зээл гарчих юм бол зээлсэн мөнгөө буцаагаад өгнө гэж хэлсэн. Тэгээд би 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдөр танил дүү Э.Бхамт Б.С гэх хүнтэй Баянзүрх дүүрэг 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Олимп хотхонд байдаг Солонгос ресторанд уулзсан юм. Тухайн үед Б.С надад хэлэхдээ өөрийгөө “Хас соронз” барилгын компаний захирал гэж хэлж байсан. Голомт банкнаас зээл авах гээд хүсэлт өгсөн тэр зээл бүтэж байгаа надад 10.000.000 төгрөг хэрэгтэй байна. Энэ мөнгийг би зээлэнд өгөөд зээлээ хаах юм бол зээл бүтэх гээд байна гэж хэлсэн. Надад 10.000.000 төгрөгийг 1 сарын хугацаатай зээлээч 10 хувийн хүү өгье гээд байхаар түүнд 10.000.000 төгрөгийг өгсөн.” /1хх 68-72/ гэх мэдүүлэг,

Э.Б, О.Э нараас Цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан гомдол /1хх 33-36/, Э.Б, О.Э, А.Ннарын Хаан банк, Төрийн банкны дансны хуулга /1хх 157-161, 171, 175-178/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Сыг бусадтай бүлэглэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.   

Анхан шатны шүүх хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм бурууд үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, Б.С-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байна.

Харин Б.Сын үйлдсэн гэмт хэрэг нь Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино.” гэж заасан үндэслэлд хамаарч байх тул анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 8 сарын хугацаагаар хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, түүний цагдан хоригдсон /анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хүртэл 209 хоног, давж заалдах шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцсэн 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд 75 хоног/ нийт 284 хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцон хасч, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг эдэлсэнд тооцож шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Сын урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 2021/ШЦТ/435 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 8 cap 10 хоногийн хорих ялыг үргэлжлүүлэн эдлүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.   

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дээр дурдсан зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Б.Сын ...“Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэсэн агуулга бүхий гомдлыг хүлээн авах үндэслэлтэй байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 2022/ШЦТ/1110 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

            -Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 8 /найм/ сарын хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсугай. ...”,

- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сын цагдан хоригдсон 284 /хоёр зуун наян дөрөв/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.  

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3, 5, 6 дахь заалтуудыг хүчингүй болгож, бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Сын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авсныг дурдсугай.     

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

    ШҮҮГЧ                                                    Н.БАТСАЙХАН

 

 

    ШҮҮГЧ                                                    Б.АРИУНХИШИГ