Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 181/ШШ2024/04377

 

 

 

 

 

 

 

 

2024 11 07 181/ШШ2024/04377

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Х ХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.Аыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.А оролцож тэмдэглэл хөтлөв.

 

/Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн

100.1-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Н-ийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв./

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Х ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.Аыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Иргэн Эрдэнэбилэг овогтой Анар 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдөр цахимаар хүсэлт илгээн, 2010086007 дугаартай Зээлийн гэрээ байгуулан, 7,000,000 төгрөгийг 365 хоногт 19.1 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Хны интернэт банкны үйлчилгээг 9977........ дугаараар авсан.

Банк нь 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдөр зээлдэгч Э.Аын Хаан дахь 500....... тоот дансанд 7,000,000 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон.

Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 233,333.33 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 165,698.63 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 18.04 төгрөг, нийт 399,050 төгрөгийг төлсөн.

Зээлдэгч нь Банктай байгуулсан 2010086007 дугаартай Зээлийн гэрээ-ээр хүлээсэн үүргээ зөрчиж, зээлийн төлбөрийг 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс хугацаа хэтрүүлж, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 376 хоног хугацаа хэтрүүлээд байна.

Банк нь зээлийн төлбөр гаргуулахаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч нь хаягтаа бүртгэлтэй боловч оршин суудаггүй гэх үндэслэлээр 2024 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 182/Ш32024/13809 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Зээлдэгчийн Банкинд бүртгүүлсэн 9977........ дугаарын утас руу 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр залгахад дуудаж байгаа хэрнээ аваагүй, 94387772 дугаар руу залгаж үзэхэд эрэгтэй хүн аваад Тийм хүн байхгүй, дугаар андуурсан байна" гэсэн хариу өгөв.

Зээлдэгч нь гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, банкинд бүртгэлтэй утас дуудаж байгаа хэрнээ авдаггүй, оршин суугаа хаяг тодорхойгүй учир зээл төлүүлэх ажиллагаа хийх боломжгүй болгож байна. Иймд зээлдэгч Э.Аыг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоож өгнө үү гэжээ.

 

2. Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, Х ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Х ХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 3 дугаар сарын 27-ны А-314 дугаартай тушаал, Х ХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 12 дугаар сарын 15-ны Б/1440 дугаартай тушаал, Ш.Н-т олгосон итгэмжлэл, дансны хуулга, 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн мэдэгдэх хуудас, данс нээлгэх, дагалдах үйлчилгээнд бүртгүүлэх хүсэлтийн хуулбар, Э.Аын иргэний үнэмлэхний хуулбар, Э.Аын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн цахим тодорхойлолт, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 8 дугаар сарын 19-ний 182/ШЗ2024/13809 дугаартай захирамжийн хуулбар, зээлийн өргөдөл, 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн зээл олгох шийдвэр, 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 2010086007 дугаартай Зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь зэргийг ирүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.    Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгч Х ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.Аыг эрэн сурвалжлуулж, оршин суугаа газрын хаягийг нь тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно. гэж, мөн хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана. гэж заасан.

 

Нэхэмжлэгч "Х" ХК нь Э.Атай 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдөр 2010086007 дугаартай Зээлийн гэрээ байгуулан зээл олгосон байх тул дээрх гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлтэй иргэний хэрэгт Э.Аыг хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэх үндэслэлтэй байна.

 

4. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.А нь зээлийн гэрээ байгуулах үедээ тодорхойлсон Чингэлтэй дүүрэг, _______ тоот хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 8 дугаар сарын 19-ний 182/ШЗ2024/13809 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар тогтоогдож байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 155.4-т заасны дагуу Б овогт Э.А /РД:/-ыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрын хаягийг нь тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй.

 

5. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар Б овогт Э.А /РД:/-ыг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Б овогт Э.А /РД:/-ыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Б овогт Э.А /РД:/-ын оршин суугаа хаягийг олж тогтоон хүсэлт гаргагч Х ХК /утас: /-д мэдэгдэхийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ