Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 2023/ДШМ/07

 

  ******* холбогдох

   эрүүгийн хэргийн тухай

                                                      Хэргийн индекс 166/22/096/Э

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Амаржаргал даргалж, ерөнхий шүүгч Д.Буянжаргал, Б.Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Шүүгдэгч Б.*******, түүний өмгөөлөгч*******

Хохирогч *******

Нарийн бичгийн дарга С.Хулганаа нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж хийсэн шүүх хуралдааны 22 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.*******ы өмгөөлөгч*******ын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч ******* холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2 оны дүгээр сарын -ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, овогт *******, оны дугаар сарын -ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ХХК-нд ээлжийн оператор ажилтай, ам бүл 4, аав, ээж, эгчийн хамт Дархан-Уул аймаг, Дархан сум дугаар баг тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, /РД:*******/,

шүүгдэгч Б.*******ыг 22 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр шөнийн 00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багт байрлах хотхоны өргөтгөлийн барилгын хашаанд байрлуулж тавьсан байсан *******ын улсын дугаартай “” маркийн тээврийн хэрэгслээс 1 литр дизель түлшийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч бага хэмжээнээс дээш буюу 72,000 төгрөгийн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан машин механизм ашиглан хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас: Б.*******ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч овогт *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1. дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдаж,

Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******аас 9,500,000 төгрөг гаргуулж улсын орлого болгож,

Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, хорих ялын хугацааг энэ өдрөөс эхлэн тоолж,

Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч ******* авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.*******ы өмгөөлөгч******* давж заалдах гомдолдоо:

... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь үндэслэл бүхий биш байх дараах үндэслэлүүд тоогдож байна.

Хохирогч, яллагдагч нарын өгсөн мэдүүлэг хэргийн бодит байдалд нөлөөлөхүйц зөрүүтэй байгаа талаар: Хохирогч *******ын "... Тийм учраас миний машинаас яах аргагүй 1 литр түлш алдагдсан ..." гэх мэдүүлэг, яллагдагч Б.*******ы “... Би “Ноwо” маркийн тээврийн хэрэгслээс 70 литр түлш авсан., Би 70 литр түлшийг авахдаа 0 литр, литр, литр, нийт ширхэг канистр буюу саванд хийж авсан..." гэх яллагдагч, хохирогч нарын мэдүүлэг нь хоорондоо ойлголтын хувьд зөрүүтэй мэдүүлгүүд өгсөн ба хохирогчийн бодит хохирлыг тогтоох талаар мөрдөгч ямар нэгэн ажиллагаа явуулаагүй ба яллагдагчийн өгсөн мэдүүлгийн дагуу тус дизель түлшийг хууль бусаар авахдаа литрийн 2, 0 литрийн 1 нийт 70 литрийн канистр ашигласан нь тогтоогдвол яллагдагч 1 литр бус 70 литр дизель түлш хууль бусаар авсан нь тогтоогдох юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг заавал нотолно гэж маш тодорхой заасан байдаг.

Хохирогчийн хохирлын дүн бодит байдалтай нийцэхгүй байгаа талаар: Хэрэв яллагдагч хохирогчоос 1 литр бус 70 литр дизель түлш хууль бусаар авсан бол 1 литр дизель түлш-72,000 төгрөг, 1 литр дизель түлш-0 төгрөг, 70 литр дизель түлш-217,000 төгрөг буюу бага хэмжээний хохирол болох юм. Хэрэв яллагдагчийн буруутай үйлдлээс болж хохирогчид бага хэмжээний хохирол учирсан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн тайлбар хэсэгт заасанчлан “энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй. Энэ зүйлийн 2, дахь хэсэгт энэ тайлбар хамаарахгүй" гэх тайлбарын дагуу яллагдагч Б.*******ы хууль бус үйлдлийг гэмт хэрэг гэж үзэх үндэслэлгүй байх юм.

Энэхүү гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн эсэх талаар: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1-д заасан “Хулгайлах” гэмт хэрэг нь тухайн гэмт хэргийн холбогдогч бусдын өмчлөлийн эд зүйлийг өөрийн өмчлөлдөө шилжүүлснээр төгсдөг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм. Яллагдагч Б.******* нь 70 литр дизель түлшийг хохирогч *******ын “Нowо” маркийн машины банкнаас өөрийн канистрт султгаж авч дууссан үед тухайн хулгайлах гэмт хэрэг нь төгссөн юм. Өөрөөр хэлбэл яллагдагч хохирогчийн эд зүйлийг хууль бус үйлдлээр өөрийн эзэмших ашиглах захиран зарцуулах эрхэд шилжүүлсэн тухайн үеэс энэхүү гэмт хэрэг төгсөх юм. Монгол Улсын Дээд шүүхийн 06.05.29-ний өдрийн “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн зарим хэсэг, заалтыг тайлбарлах тухай” 28 дугаар тогтоолын 1.7-д “Машин механизмыг хэрэглэсэн” гэдгийг бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдлээ хөнгөвчилж түргэтгэх, хамгаалалт, бэхэлгээг эвдэх, биеэр авч чадахгүй эд хөрөнгөд хүрэх, зөөж тээвэрлэх зорилгоор урьдчилан бэлтгэж ашигласныг ойлгоно.", “... хулгайлах үйлдэл төгссөний дараа түүнийг зөөж тээвэрлэх, хэргийн газраас зайлуулах, зэрэгт машин механизм ашигласныг энэ ойлголтод хамааруулахгүй." гэж тайлбарласан. Яллагдагч Б.******* нь хулгайлах гэмт хэргээ төгссөний дараа -5 улсын дугаартай “Приус-” маркийн тээврийн хэрэгслийг ашиглаж 70 литр дизель түлшийг тээвэрлэсэн байх тул хууль тайлбарлах эрх бүхий дээд байгууллагын дээрх тайлбарын дагуу яллагдагч Б.******* нь хулгайлах гэмт хэргийн үйлдэлдээ машин механизмыг ашигласан гэж үзэхээргүй нөхцөл байдал тогтоогдож байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч миний бие шүүгдэгчийн гэм буруугийн асуудал дээр маргах зүйл байхгүй боловч хохирлын хэмжээ болон хулгайлах гэмт хэрэг хэзээ төгссөн асуудал дээр маргаж мэтгэлцсэн.

Анхан шатны шүүх хуулийг Монгол Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн талаар: Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 22 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2/ШЦТ/ дугаартай шийтгэх тогтоолд “... Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтаас үзэхэд Б.*******ы үйлдэл нь иргэн *******ын улсын дугаартай “*******” маркийн тээврийн хэрэгслийн түлшний савнаас хууль бусаар 1 литр дизель түлш авч “Тоёота приус-” маркийн -5 улсын дугаартай авто машинаар тээвэрлэн бусдад худалдсанаар төгссөн, өөрийн үйлдлийг хөнгөвчлөх, гэмт хэргийн халдлагын зүйл болох түлшийг тээвэрлэх, хэргийн газраас зугтах, зайлах зорилгоор тээврийн хэрэгсэл ашигласан гэж үзэх үндэслэл тогтоогдож байх тул...” гэж дүгнэсэн.

Шүүхийн дээрх дүгнэлтийн дагуу жишээ татаж үзвэл: Бусдын эд хөрөнгө буюу утас, түрүүвч, цүнх зэргийг хулгайлсан хүн зарж борлуулах газар луугаа такси бариад явбал хэргийн газраас зугтах, зайлах зорилгоор тээврийн хэрэгсэл ашигласан гэж үзэж болохоор, тухайн эд зүйлийг хулгайлчхаад зарж борлуулж амжаагүй байхад нь гэм буруутныг олж тогтоовол хулгайлах гэмт хэрэг нь төгсөөгүй байна гэж үзэж болохуйц үндэслэлгүй дүгнэлт болсон байна.

Хулгайлах гэмт хэргийн талаар эрх зүйн онолын гарын авлагууд, хуулийн тайлбар, Дээд шүүхийн тайлбар зэрэгт гэм буруутай этгээдэд тухайн эд зүйлийг эзэмших ашиглах, захиран зарцуулах эрх үүссэн үеэс төгсдөг гэдгийг маш тодорхой заасан байхад анхан шатны шүүх хэт нэг талыг барин нийгэмд буруу жишиг тогтоож болохуйц илт үндэслэл муутай шийдвэр гаргасан байна.

Дээрх үндэслэлийн дагуу яллагдагч Б.******* нь Эзрүүгийн хуулийн тусгай ангийн 17 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан "Хулгайлах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөлтэйгөөр үйлдсэн эсэхэд эргэлзээ гарч байна. Шүүгдэгч Б.******* нь гэмт хэргийг үйлдэхдээ учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаагүй, мөн хохирогчийн хохирол нь Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэг гэж үзэх хэмжээнээс бага буюу 00 нэгжээс доош байх тул зөрчлийн шинжтэй үйлдэл эс үйлдэхүй байж болзошгүй эсхүл зүйлчлэлийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөлгүйгээр үйлдсэн гэж зүйлчилж болохуйц байна.

Өмгөөлөгч миний бие Үндсэн хуулиас бусад хуулийг тайлбарлах эрх бүхий цорын ганц байгууллага буюу Дээд шүүхийн албан ёсны тайлбарыг иш татан мэтгэлцсэн боловч анхан шатны шүүх шийтгэл оногдуулахдаа уг хулгайлах гэмт хэргийг тайлбарласан Монгол Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн.

Монгол Улсын Дээд шүүхээс эмхэтгэн гаргасан оны Монгол Улсын Эрүүгийн хуулийн тайлбараас иш татвал "... Учир нь хулгайч бусдын эд хөрөнгийг хулгайлж авчхаад гэртээ хадгалж байгаад баригдвал завдсан үйлдэл болохоор ойлгогдож байна. Ийм учраас бусдын эд хөрөнгийг хулгайлж, өөрийн эзэмшилд авснаар хулгайлах гэмт хэрэг төгсөнө гэж ойлгох нь хуулийн агуулгатай бүрэн нийцэх юм хэмээн тайлбарласан.

Иймд анхан шатны шүүх нь хэрэг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлоогүй байхад мөн хуулийг Монгол Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн зэрэг байдлаас үүдэн хэт нэг талыг барьж, тун үндэслэлгүй шийдвэр гаргасан байх тул давж заалдах шатны шүүх гомдлыг хүлээн авч шүүгдэгч ******* оногдуулсан Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 22.12.22-ны өдрийн 2/ШЦТ/ дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөлгүйгээр үйлдсэн гэж зүйлчлэлийг өөрчилж хөнгөрүүлж өгнө үү... гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.*******ы өмгөөлөгч******* тайлбартаа:

Давж заалдах гомдлоо дэмжиж оролцож байна. Хохирогч, яллагдагч нарын өгсөн мэдүүлэг хоорондоо зөрүүтэй байсан. Мөрдөгч болон прокурор нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.5 дах хэсэгт зааснаар хохирлын хэмжээг нотлох ажиллагаа хийгээгүй. 70 литр түлш алга болсон уу, 1 литр түлш алга болсон уу гэдэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулах боломжтой байсан. Хэрвээ 70 литр түлш алга болсон бол хэдэн литр түлш асгарсан талаарх баримт байдаггүй. 70 литр түлш алга болсон гэж үзвэл энэ нь эрүүгийн хэргийн хохирлын хэмжээнд хүрэхгүй тул эрүүгийн хэрэг гэж үзэхгүй. Гэм буруугийн асуудалд маргаагүй, хяналт тавьж буй эрх бүхий албан тушаалтан зүйлчлэлийн асуудалд маргасан, энэ тал дээр давж заалдах шатны шүүх анхаарч үзэхийг хүсэж байна. Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4т зааснаар зүйлчилснийг анхан шатны шүүх хүлээж авч шийдвэрлэсэн. Уг заалтыг тайлбарласан Улсын Дээд шүүхийн тайлбар байдаг. Шүүгдэгчийн үйлдэл хаана төгссөн байдал нь тогтоогддоггүй, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, өмгөөлөгчийн байр суурь 2 зөрүүтэй байгаа нь өмгөөлөгчийн зүгээс түлшийг ширхэг саванд хийж авснаар төгсөнө гэж үзэхэд анхан шатны шүүхээс түлшийг савлаж аваад бусдад худалдсанаар төгсөнө гэж үзсэн. Энэ талаар Улсын Дээд шүүхийн тайлбар мөн байдаг, анхан шатны шүүх хууль хэрэглээний алдаатай дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.9 дүгээр зүйлийн 1.4-т заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа миний үйлчлүүлэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх хэд хэдэн нөхцөл байгааг шүүх анзаарч үзэхийг хүсэж байна. Иймд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.******* тайлбартаа:

Өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолтой ижил байр суурьтай байна. Би 70 литр түлш хулгайлсан, энэ гэмт хэргийг үйлдэхдээ машин ашиглаагүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэм буруугаа ойлгосон. Саяхан манай эхнэр төрсөн тул ял хөнгөрүүлж хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч ******* тайлбартаа:

Мөрдөн байцаах ажиллагаа аль аль талдаа дутуу явагдсан. Тиймээс шүүхийн шийдвэрийг дагана. Шүүгдэгч Б.******* нь миний хохирлыг бүрэн барагдуулсан. Мөн саяхан төрсөн шинэ хүүхдийг аавтай нь уулзуулах боломжоор хангаж тэнсэж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор ******* дүгнэлтдээ:

“Хово” маркийн тээврийн хэрэгсэл нь 287-290 литр бензиний багтаамжтай. Хохирогч зээлээр түлш авч ажилдаа гардаг байсан, тухайн өдөр үлдэгдэл 140 литр түлш дээр нэмээд 150 литр түлш аваад ажилдаа гарсан байсан. Ингээд 22 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр тал, 22 оны 04 дүгээр сарын 28-ны бүтэн ажиллаад ажлаасаа буусан. 22 оны 04 дүгээр сарын 29-ний өглөө хохирогч ******* ажилдаа ирэхэд машиных нь шар гэрэл ассан байсан. Шүүгдэгч Б.******* нь тухайн газар ажилладаггүй, тухайн газар ажиллаж байсан н. гэдэг хүний тээврийн хэрэгслийг хоёр өдөр жолоодож ажилласан талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон. Шүүгдэгч ширхэг саванд 70 литр шатахуун авсан гэж мэдүүлдэг боловч “Хово” маркийн тээврийн хэрэгслийн банкны таг нь доошоо харсан байдалтай байсан. удаагийн давтамжаар авахдаа канистраа оруулж дүүргэж авсан, дүүргэх явцдаа асгасан байдалтай байсан. Таг, канистр хоёрын ам нийлэх боломжгүй юм. Хохирогчийг ажилдаа ирэхэд нь маш их шингэн асгарсан байсан. Хэргийн газрын үзлэг хийхэд тухайн газар чийгтэй байсан. Прокурорын зүгээс төгссөн цаг хугацаан дээр маргаж, мэтгэлцдэг, бусдад худалдан борлуулж захиран зарцуулснаар гэмт хэрэг дуусна гэж үзнэ. Шүүгдэгч уг гэмт хэргийг санаатайгаар зохион байгуулсан, ширхэг савтай түлшийг шүүгдэгч үүрээд, өргөөд явах боломжгүй, учрах саадыг арилгах, хөнгөвчлөх, гэмт хэрэг үйлдэх газартаа хурдан очих, ирэх зорилгоор урьдаас төлөвлөж тээврийн хэрэгсэл бэлдсэн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 1, дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гаргасан гомдолд заасан асуудалд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж хавтаст хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судаллаа.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас:

Шүүгдэгч Б.*******ыг 22 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр шөнийн 00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багт байрлах хотхоны өргөтгөлийн барилгын хашаанд байрлуулж тавьсан байсан иргэн *******ын улсын дугаартай “” маркийн тээврийн хэрэгслээс 1 литр дизель түлшийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 72.000 төгрөгийн хохирол учруулсан. Хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ “Тоёота приус-” маркийн -5 дугаартай суудлын автомашиныг ашигласан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, эрүүгийн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Шүүх хэргийг хэлэлцээд шүүгдэгч Б.*******ы үйлдэл холбогдол хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон гэж дүгнээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан “гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх журмыг хэрэглэнэ.” гэсэн заалтыг журамлан ял оногдуулжээ.

Гэтэл анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд:

- Шүүгдэгч Б.******* “...70 литр шатахуун удаагийн үйлдлээр авсан. Түлш авсны дараа боолтыг нь чангалаад өмнөх хэвд нь оруулсан. Түлш гадуур нь асгарах боломжгүй.” гэжээ.

- Хохирогч “... Тухайн өдөр 150 литр түлш авсан. Тал банкнаас жаахан доогуур байхад нь “Дүүргэчихье” гээд 150 литрийг хийсэн. 70 литр, 1 литр гэж маргаад байх шаардлага байхгүй. Бид өдөр болгон түлшээ хянаад, ажил дууссаны дараа банкаа дүүргээд явдаг.” гэжээ.

- Шүүгдэгчийн өмгөөлөгч “…Хэргийг зүйлчилсэн зүйлчлэл дээр маргаж байна. Мөрдөн байцаалтын шатанд хохирлыг нэг мөр тогтоож чадаагүй. Одоо ч 1 литр, 70 литр гэж маргаж байна. ” гэж мэтгэлцжээ.

Түүнчлэн давж заалдах журмаар гаргасан гомдолд “… шүүх хуулийг албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж шүүгдэгч Б.******* машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн нь буруу. Иймд зүйлчлэлийг өөрчилж өгнө үү. ” гэжээ.

Дээрх байдлаас үзвэл шүүгдэгч Б.******* гэм буруугаа бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрөөгүй, түүний өмгөөлөгчөөс “…шүүгдэгч машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдээгүй... ” гэж  маргаж, мэтгэлцэж байсан нь харагдаж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх үндэслэл нь:

Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх ялыг хөнгөрүүлж болно.

Гэтэл шүүгдэгч Б.******* түлш хулгайлахдаа ашигласан каниструудыг найз авсан гэж худал мэдүүлж мөрдөн байцаах ажиллагааг төөрөгдүүлж, хүндрэл учруулж байсан. /хх-40, 42/

Прокуророос шүүгдэгч 1 литр түлш хулгайлсан гэж буруутгаж байгаа ч, шүүгдэгч 70 литр түлш хулгайлсан гэж мэдүүлж байгаагаас шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй гэж үзэхээс гадна хэчнээн хэмжээний түлш алдагдсаныг мөрдөн байцаах ажиллагаанд бүрэн нотолж чадаагүй байна.

Шүүгдэгч хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ машин механизм ашиглаагүй гэж анхан шатны шүүх хуралдааны үед мэтгэлцэж байсан зэрэг нөхцөл байдлуудыг шүүх анхаарч үзэлгүйгээр Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэн гэм буруутай этгээдэд оногдуулах ялыг хөнгөрүүлсэн нь хуулийг буруу хэрэглэсэн, хэрэглэх ёсгүй хуулийн заалтыг хэрэглэсэн гэж давж заалдах шатны шүүх үзэж Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 22 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2/ШЦТ/ дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, шүүгдэгчийн үйлдэл холбогдол, гэм буруугийн талаарх шүүх хуралдааныг дахин явуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгчийн гэм бурууг дахин хэлэлцэх шаардлагатай гэж давж заалдах шатны шүүх үзсэн тул давж заалдах журмаар гаргасан гомдолд дүгнэлт хийгээгүй болно.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1.2., 9.7 дугаар зүйлийн 1.2., 9.9 дүгээр зүйлийн 1.2., 9.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 22 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаасугай.

2. Шүүгдэгчийн өмгөөлөгч*******ын гаргасан давж заалдах гомдолд дүгнэлт өгөөгүйг дурдсугай.

. Хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцтэл шүүгдэгч ******* урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

4. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл хэргийн оролцогчид болон тэдний өмгөөлөгч магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Ц.АМАРЖАРГАЛ

   ЕРӨНХИЙ ШҮҮГЧИД                          Д.БУЯНЖАРГАЛ

                                                                                 Б.МАНЛАЙБААТАР