Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 128/ШШ2024/0530

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас

татгалзсаныг баталж, хэргийг

хэрэгсэхгүй, болгох тухай

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Ганбат би, Д.Бын нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Б шүүхэд бичгээр гаргасан татгалзалдаа: Иргэн Д.Б Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналтын улсын байцаагчийн 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн *** дугаартай дүгнэлтээр эрхийн улсын бүртгэлийн **** дугаартай бүртгэлүүдийг түдгэлзүүлснийг хууль бусад тооцуулах тухай нэхэмжлэл гаргасан. Дээрх эрхийн бүртгэлийн дугаартай бүртгэлийг түдгэлзүүлсэн үндэслэл нь төрийн бусад байгууллагаас мэдээлэл, лавлагаа авах нөхцөлөөр хяналт шалгалтын ажиллагаа дуусах хүртэл хугацаагаар гэсэн байх ба эрх бүхий байгууллагаас энэхүү хяналт шалгалтын ажиллагааг дуусгах үндэслэл нь аливаа шүүхийн болон бусад маргаан үгүй байх гэсэн байх тул тус асуудлаар захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. Тус захиргааны хэрэгт Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналтын улсын байцаагчийн 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн *** дугаартай дүгнэлтээр эрхийн улсын бүртгэлийн **** дугаартай бүртгэлүүдийг хууль бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Тус захиргааны хэргийн нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж буй тайлбараа бичгээр ирүүлжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно гэж заасны дагуу Д.Бын нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн Ерөнхий газарт холбогдуулан гаргасан Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагчийн 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн *** дугаартай дүгнэлтээр эрхийн улсын бүртгэлийн *** дугаартай бүртгэлийг түдгэлзүүлснийг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар Хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй талаар тайлбарлан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг танилцуулж, баримтыг хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Б нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн Ерөнхий газарт холбогдуулан гаргасан Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагчийн 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн *** дугаартай дүгнэлтээр эрхийн улсын бүртгэлийн *** дугаартай бүртгэлийг түдгэлзүүлснийг хүчингүй болгуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгчийн захирамжийн хувийг хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарт мэдэгдэж, гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч нь энэ шаардлагаар дахин нэхэмжлэл гаргах болон энэ захирамжид гомдол гаргах эрхгүй.

 

 

 

ШҮҮГЧ С.ГАНБАТ