Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 136/шш2024/00476

 

 

 

 

 

2024 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 136/ШШ2024/00476

Дорноговь аймаг

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: До аймаг, С сум, * дугаар баг, **-н айлын орон сууц, ** тоотод байрлах, Д ш сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: До аймаг, С сум, * дугаар баг, ** дүгээр байрны ** тоотод оршин суух, Х овогт Сын Бд холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Сууц өмчлөгчдийн холбооны хураамж 705,000 тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Ч,

Хариуцагч: С.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Хосбаяр нар.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Далай шанд сууц өмчлөгчдийн холбоо шүүхэд гаргасан болон түүний төлөөлөгч М.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Б нь Сд сум, * дугаар баг, Э чий гудамж, * дүгээр ** айлын ** тоотод оршин суудаг ба СӨХ-ны сар бүрийн хураамж 2016 оноос одоог хүртэл төлөөгүй. Зарим нэг засвар үйлчилгээг мэргэжлийн байгууллага болон орон нутгийн засаг захиргааны нэгжийн дэмжлэгээр явуулах эрх зүйн орчинтой. Энэ зөвхөн цэвэрлэгээний хураамж гэжээ. Бид цаг хугацаанд нь нэхэж байсан. Төлдөггүй. Оын хувийн дансанд төлсөн гээд байгаа мөнгөний баримт алга байна. Би банкны хуулгаас шүүгээд тэгээд шүүхэд хандсан. Харин тэр улаанаар тэмдэглэсэн хэсгийг хасахад татгалзахгүй гэжээ.

2.Хариуцагч С.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Засвар, цэвэрлэгээ, үйлчилгээ хийдэггүй, ус алддаг болохоор төлөхгүй байсан Хоёр жилийн төлбөрийг Оын өөрийнх нь хувийн дансанд хийсэн. Банк хувь хүний дансыг надад шалгаж өгөөгүй. Мөн хэрэгт улаан тэмдэглэсэн нэг цаас байгаа. Тэрэнд төлсөн хэсгийг хасуулмаар байна. Хураамжийг нэхэхийн хувьд нэхэж байсан. Бусад төлбөрөө хувааж төлөх саналтай байна. гэв.

3.Нэхэмжлэгч хариуцагчид холбогдуулан сууц өмчлөгчдийн холбооны хураамж 705,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх хуралдааны явцад нийт төлбөрөөс 32,500 төгрөгийг хасаж тооцох саналтай гэжээ.

4.Хариуцагч тал өдөр тутам цэвэрлэгээ хийдэггүй, засвар үйлчилгээ явуулдаггүй, ус алддаг, мөн хоёр жилийн хураамжийг СӨХ-ны Оын хувийн дансанд бөөнөөр нь хийсэн гэж маргасан боловч. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт заасан ...шүүхэд гаргасан тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх... гэсэн үүргээ биелүүлээгүй байна.

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар Сууц өмчлөгч нь ... дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлнө,

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар Орон сууцны цахилгаан болон явган шат, шатны хонгил, сууц хоорондын талбай болон тагт, сууцны доторх дундын ашиглалтын талбай, орцны хаалга, довжоо, цонх, хог зайлуулах хоолойн засвар үйлчилгээтэй холбогдсон, түүнчлэн өөр нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд сууц өмчлөгчдийн оролцох хэмжээг тодорхойлохдоо уг зардлыг тухайн орон сууцны нийт сууцны тоонд хуваана,

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.3-т зааснаар Орон сууцны дээвэр, доод хонгил, халаалт болон халуун, хүйтэн усны удирдах зангилааны анхны хаалт хүртэл, цахилгаан оролтын самбар хүртэл холбооны шугамын давхрын холболтын хайрцаг хүртэл зардлыг санхүүжүүлэхэд сууц өмчлөгчийн оролцох хэмжээг тодорхойлохдоо сууц эзэмшигчийн дангаар өмчлөх талбайг, тухайн орон сууцны байшингийн дангаар өмчлөх өмчлөлд байгаа нийт талбайд харьцуулан гаргана гэж тус тус заажээ.

 

5.Хариуцагчаас нийт 672,500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас нийт 32,500 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д ш сууц өмчлөгчдийн холбооноос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21,470 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч С.Бс улсын тэмдэгтийн хураамжид 20,690 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор тус тус шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ :

 

1.Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 147.2, 147.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч С.Бс 672,500 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д ш сууц өмчлөгчдийн холбоонд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 32,500 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д ш сууц өмчлөгчдийн холбооноос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21,470 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч С.Баас улсын тэмдэгтийн хураамжид 20,690 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759.3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор энэ хуулийн 119 дүгээр зүйлд заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд уг үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511.1.Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ хуулийн 759.3-т заасны дагуу шийдвэрийг эс зөвөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 7 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ