Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 128/ШШ2024/0386

 
 
 

 

   
 
Zakhirgaa Normal Zakhirgaa 1 0 2024-05-13T02:08:00Z 2024-05-13T02:08:00Z 1 741 4226 35 9 4958 16.00 false false false EN-US X-NONE X-NONE

 

 

 

 

 

 

2024 05 02 128/ШШ2024/0386

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Ганбат би, Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорын дүгнэлттэй, Нийслэлийн Байгаль орчны газрын Хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Ж холбогдох зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Б.С******* шүүхэд гаргасан дүгнэлтдээ: Нийслэлийн Байгаль орчны газрын Хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч М.Ж 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай *** дүгээр шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах тухай гэжээ.

Хариуцагч Нийслэлийн Байгаль орчны газрын Хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Ж шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Нийслэлийн Байгаль орчны газрын хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын_ улсын ахлах байцаагч М.Ж би ****** аймаг ****** баг, Төгрөг гол оршин суух Ч овогтой Б нь 6 толгой тарвага авч явсан зөрчилд 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Зөрчлийн тухай 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу *** дугаартай шийтгэлийн хуудсаар арга хэмжээ авч ажилласан.

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Б.С **** дугаар тоот зөрчлийн материалыг хянаад *** дугаартай шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах тухай саналыг шүүхэд гаргасан байна.

Иймд Нийслэлийн Байгаль орчны газрын Хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Ж би Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Б.С гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорын дүгнэлтээр Нийслэлийн Байгаль орчны газрын Хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Ж холбогдуулан Нийслэлийн Байгаль орчны газрын Хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч М.Ж 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай *** дүгээр шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулахаар дүгнэлт бичсэн байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх, эсхүл татгалзах эрхтэй, 67 дугаар зүйлийн 67.1-д хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заажээ.

Иймд Нийслэлийн Байгаль орчны газрын Хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Ж нь Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорын 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 19 дүгээр прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа тус шүүхэд бичгээр ирүүлсэн тул Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорын газрын Нийслэлийн Байгаль орчны газрын Хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Ж 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай *** дүгээр шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах прокурорын дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэж заасан.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг Нийслэлийн Байгаль орчны газрын Хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Ж Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон тус Нийслэлийн Байгаль орчны газрын Хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Ж 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай *** дүгээр шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах тухай Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорын 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 19 дүгээр прокурорын дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасны дагуу гомдол гаргагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т заасны дагуу энэхүү захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ШҮҮГЧ С.ГАНБАТ