| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дүвжирийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 136/2024/00525/И |
| Дугаар | 136/шш2024/00488 |
| Огноо | 2024-11-29 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 136/шш2024/00488
| 2024 оны 11 сарын 29 өдөр | Дугаар 136/ШШ2024/00488 | Дорноговь аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Нэхэмжлэгч: До аймаг, Сд сум, * дугаар баг, Э м * гудамж, 4** тоотод оршин суух Б цомог овогт Дийн О,
Нэхэмжлэлийн шаардлага: Эцэг тогтоолгох тухай
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: Д.О,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Лхагвасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Д.О нь эцэг тогтоолгох шаардлагыг гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.Миний бие иргэн В.Этой 2010 онд танилцаад нэг гэрт орж 14 жил хамтран амьдарсан. 2012 оны 06 дугаар сарын 23-нд охин О.С төрсөн. В.Э бид хоёр гэрлэлтээ батлуулаагүй байсан. Нөхөр В.Э нь 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр нас барсан. Охин О.Сдээ тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох болсон тул О.Сийн эцэг В.Э мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчээс 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 162 дугаартай С сумын Ерөнхий боловсролын * дугаар сургуулийн тодорхойлолт /хх-2/, өөрийн иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, охин О.Сийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-3/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-4/, В.Эын нас барсны гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-5/, М-М өрхийн эрүүл мэндийн төвийн эмч Б.Бын тодорхойлолт /хх-6/, Д аймгийн С сумын * дугаар багийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 01/3** тоот албан бичиг /хх-7/ зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1.Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна. Үүнд: 2010 онд иргэн В.Этой танилцан гэр бүл болон хамтран амьдрах болсон. Хамтран амьдарч байх хугацаанд 2012 оны 06 дугаар сарын 23-нд хүү О.С төрсөн ба тухайн үед гэрлэлтийн баталгаагүй байсан учраас ээжээрээ овоглох болсон. Эцэг болох В.Э нь 2024 оны 10 дугаар сарын 24-нд нас барсан тул хүүхдэдээ тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох шаардлагатай болсон. Иймд В.Эыг О.Сийн эцэг мөн болохыг тогтоож өгнө үү гэж,
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5.В.Э нь 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр нас барсан болох нь 44166140**** дугаар нас барсны гэрчилгээний хуулбараар тогтоогдож байх тул тэрээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7 хүүхдийн эцэг, эхийг шүүх онцгой ажиллагааны журмаар тогтоож болохоор хуульчилсан.
5.Хүсэлт гаргагч Д.О нь талийгаач В.Этой Д аймаг С сум, * дугаар баг, э м * гудамж, 4** тоотод амьдарч байсан, тэдний дундаас 2012 оны 06 дугаар сарын 23-нд охин О.С төрсөн болох нь гэр бүлийн фото зураг, гэрч Р.Ог, Д.Э нарын мэдүүлгээр тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж Б цомог овогт Оийн Сийн эцэг Б Т овогт Вын Эд мөн болохыг тогтоох нь зүйтэй байна.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Оийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7-д заасныг баримталж Б цомог овогт Оийн Сийн эцэг Б Т овогт Вын Эд мөн болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Оийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ