Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 155/ШШ2024/01055

 

 

 

 

 

2024 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 155/ШШ2024/01055

Х аймаг

 

                       

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

155/2024/01076/И

Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа би,

Нэхэмжлэгч: *** тоотод байрлах, Т ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн шүүх ажиллагаа хариуцсан мэргэжилтэн, Г.О , Х салбарын менежер Н.Ш ,

Хариуцагч: Х аймгийн М сумын 8 дугаар багийн 2 дугаар байрны 8 тоотод оршин суух, Б.Э д холбогдох цахим зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөр 2,585,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1,245,800.32 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 54,300.50 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 33,000 төгрөг, нийт 3,918,100.82 (гурван сая есөн зуун арван найман мянга нэг зуун төгрөг наян хоёр мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компани шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.Э нь Т ББСБ ХХК-аас хэрэглээний зориулалтаар зээл авах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдөр МА-224996 дугаар Үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээ байгуулж, гэрээний дагуу 93001-43774 дугаартай цахим зээлийн гэрээний дагуу 455,000 төгрөгийг 3,5 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатай буюу 2025 оны 7 дугаар сарын 10-ны өдөр дуусгавар болох нөхцөлтэйгөөр, 93001-43700 дугаартай цахим зээлийн гэрээний дагуу 760,000 төгрөгийг 3,5 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатай буюу 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдөр дуусгавар болох нөхцөлтэйгөөр, 93001-43698 дугаартай цахим зээлийн гэрээний дагуу 1,370,000 төгрөгийг 3,5 хувийн хүүтэйгээр, 23 сарын хугацаатай буюу 2025 оны 6 дугаар сарын 10-ны өдөр дуусгавар болох нөхцөлтэйгөөр тус тус зээлсэн болно.

Зээлдэгч Б.Э нь анх зээл авсан өдрөөс хойш 2024 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл хугацаанд нийт зээлийн үндсэн төлбөр, хүүгийн төлбөр, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт огт төлөлт хийгээгүй.

Зээлдэгч Б.Э нь 2024 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар байгуулсан гэрээний дагуу 93001-43774 дугаар гэрээтэй зээл 398 хоног, 93001-43700 дугаар гэрээтэй зээл 383 хоног, 93001-43698 дугаар гэрээтэй зээл 398 хоног тус тус хугацаа хэтэрч, зээлийн гэрээнүүдэд заасан эргэн төлөх хуваарийг ноцтой зөрчиж байна. Тодруулбал:

Үндсэн зээлийн үлдэгдэл - 2,585,000 төгрөг, зээлийн хүү 1,245,800.32 төгрөг,

Нэмэгдүүлсэн хүү - 54,300.50 төгрөг, нийт 3,885,100.82 төгрөг төлөхөөр байна.

Т ББСБ ХХК-ийн зүгээс зээлдэгч Б.Э тай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, утсаар холбогдож байсан.

Зээлдэгч Б.Э нь сайн дураар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байх тул Үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээний 6.3-т болон Цахим зээлийн гэрээний 7.4-т заасны дагуу гэрээг нэг талын санаачлагаар цуцалж дараах шаардлагыг гаргаж байна. Үүнд:

2023 оны 07-р сарын 20-ны МА-224996 дугаартай Үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээ, тус өдрийн 93001-43774, 93001-43700, 93001-43698 дугаартай Цахим зээлийн гэрээнүүдийг тус тус цуцалж, гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөр 2,585,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1,245,800.32 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 54,300.50 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 33,000 төгрөг, нийт 3,918,100.82 (гурван сая есөн зуун арван найман мянга нэг зуун төгрөг наян хоёр мөнгө) төгрөгийн зээлийн төлбөрийг зээлдэгч Б.Э аас гаргуулж, ББСБ-ыг хохиролгүй болгож өгнө үү. гэжээ.

Хариуцагч Б.Э 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр: Миний бие Баттөмөр овогтой Эрдэнэмандал нь Т БББС-аас нэхэмжилсэн 3,918,100.82 (гурван сая есөн зуун арван найман мянга нэг зуун төгрөг наян хоёр мөнгө) төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. гэх хариу тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч Б.Э д холбогдуулан цахим зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөр 2,585,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1,245,800.32 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 54,300.50 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 33,000 төгрөг, нийт 3,918,100.82 (гурван сая есөн зуун арван найман мянга нэг зуун төгрөг наян хоёр мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд ирүүлсэн ба шүүх нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад хариуцагч Б.Э нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тухай тайлбараа шүүхэд бичгээр ирүүлжээ.

Хариуцагчийн энэхүү тайлбар нь бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д: Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна. гэж тус заасан тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 77,640 (далан долоон мянга зургаан зуун дөч) төгрөгийн 50 хувь болох 38,820 төгрөгийг хариуцагч Б.Э аас, 38,820 төгрөгийг улсын орлогоос буцаан тус тус гаргуулж, нэхэмжлэгч Т ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Т ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Э д холбогдох цахим зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөр 2,585,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1,245,800.32 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 54,300.50 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 33,000 төгрөг, нийт 3,918,100.82 (гурван сая есөн зуун арван найман мянга нэг зуун төгрөг наян хоёр мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Б.Э аас 38,820 (гучин найман мянга найман зуун хорь) төгрөгийг, улсын орлогоос 38,820 (гучин найман мянга найман зуун хорь) төгрөгийг буцаан тус тус гаргуулж, нэхэмжлэгч Т ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Р.САРАНТУЯА