Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 155/ШШ2024/01059

 

 

 

 

 

2024 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 155/ШШ2024/01059

Х аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс 155/2024/01007/И/

Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Х аймгийн Т сумын 5 дугаар багийн 5-5-5 тоотод оршин суух, Д.М ,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч: Д.М ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Нинжбат.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Д.М нь шүүхэд Х аймгийн Ариун цэвэр халдвар судлалын станцад 1989 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал халдвар судлаач, эрүүл ахуйч их эмчээр ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба шүүх хуралдаанд Х аймгийн Ариун цэвэр халдвар судлалын станцад 1989 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 21-ний өдрийг дуустал халдвар судлаач, эрүүл ахуйч их эмчээр, Х аймгийн Т сумын Хүн эмнэлгийн салбарт 1993 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал эрхлэгч эмчээр тус тус ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа тодруулав.

Хүсэлт гаргагч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

...Өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл 1993 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Х аймгийн Ариун цэвэр халдвар судлалын станцын халдвар судлаач, эрүүл ахуйч их эмчийн ажлаас чөлөөлөгдсөн тушаал байхгүй байгаагаас 1989 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 21-ний өдрийг дуустал халдвар судлаач, эрүүл ахуйч их эмчээр ажиллаж байсан хугацаа тооцогдохгүй хүрээд байгаа. Мөн Т сумын Хүн эмнэлгийн салбарт 1993 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал их эмчээр ажиллаж байсан хугацаагаа заавал шүүхээр тогтоолгох шаардлагатай гэж нийгмийн даатгалын байцаагч хэлсэн...гэв.

Хүсэлт гаргагч Д.М нь шүүхэд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхний хуулбар, АУДС-аас 1989 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Д.М д олгож, цээж зургийг нааж, зургийн баруун доод өнцгийг оролцуулан олгосон байгууллагын тамга дарагдаж, зохих бичилтүүд хийгдсэн 338513 дугаар хөдөлмөрийн дэвтэр, түүний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Х аймаг Архивын тасаг ХУУЛБАР ҮНЭН 2024 оны 04 сарын 07-ний өдөр гэсэн дардас дарагдсан Х аймгийн Т сумын Засаг даргын 1993 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 95 дугаар Ажилд томилох тухай захирамж, 1996 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 69 дүгээр Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай захирамж, Х аймгийн Эрүүлийг хамгаалах газрын даргын 1989 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 38 дугаар Ажилд томилох тухай тушаал, түүний хавсралт, Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох лавлагаа, тодорхойлолт 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Н.Ж , Н.И нарын төрсний гэрчилгээ, 1995 оны нийгмийн даатгалын шимтгэл төлөлт зэргийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Х аймгийн Т сумын Эрүүл мэндийн төвийн 2024 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 40 дүгээр албан бичгээр ирүүлсэн Х аймгийн Т сумын эрүүл мэндийн төв ХУУЛБАР ҮНЭН 2024 оны 07-р сарын 16-ны өдөр гэсэн дардас дарагдсан Д.М 19 дүгээр, 02 дугаар төрөлтийн түүх зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгчээ.

Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтээр Ц.Д , З.И нарыг гэрчээр асууж,

өөрийн санаачилгаар Х аймгийн Архивын тасгаас хүсэлт гаргагчийн ажиллаж байсантай холбоотой цалин хөлсний болон бусад холбогдох баримтууд, Х аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Х аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс хүсэлт гаргагчийн ХААТР-1(А), ХААТР-21(А), Хаягийн хуудас №7 маягтуудыг гаргуулж нотлох баримт бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Хүсэлт гаргагч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна. Үүнд:

...Өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл 1993 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Х аймгийн Ариун цэвэр халдвар судлалын станцын халдвар судлаач, эрүүл ахуйч их эмчийн ажлаас чөлөөлөгдсөн тушаал байхгүй байгаагаас 1989 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 21-ний өдрийг дуустал халдвар судлаач, эрүүл ахуйч их эмчээр ажиллаж байсан хугацаа тооцогдохгүй хүрээд байгаа. Мөн Т сумын Хүн эмнэлгийн салбарт 1993 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал их эмчээр ажиллаж байсан хугацаагаа заавал шүүхээр тогтоолгох шаардлагатай гэж нийгмийн даатгалын байцаагч хэлсэн...гэв.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн АУДС-аас 1989 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Д.М д олгож, цээж зургийг нааж, зургийн баруун доод өнцгийг оролцуулан олгосон байгууллагын тамга дарагдаж, зохих бичилтүүд хийгдсэн 338513 дугаар хөдөлмөрийн дэвтэр, түүний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

Х аймаг Архивын тасаг ХУУЛБАР ҮНЭН 2024 оны 04 сарын 07-ний өдөр, 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр гэсэн дардас дарагдсан Х аймгийн Эрүүлийг хамгаалах газрын даргын 1989 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 38 дугаар: 1. 1989 онд сургууль төгсөж ирсэн дээд, дунд мэргэжилтэнг ажилд томилсон хуваарийг I хавсралтаар...,тус тус баталсугай...

Хавсралт: ...98. Д.М ыг Нэгдсэн эмнэлэгт эрүүл ахуйч их эмчээр... гэсэн бичвэр бүхий Ажилд томилох тухай тушаал, түүний хавсралт,

Х аймгийн Т сумын Засаг даргын 1993 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 95 дугаар: ... эрхлэгч эмчээр Д.М ыг 1993 оны 12 сарын 22-ны өдрөөс эхлэн түр хугацаагаар томилон ажиллуулсугай... гэсэн бичвэр бүхий Ажилд томилох тухай захирамж,

1994 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 07 дугаар: Хоёр...төсөвт албан байгууллагуудын дарга, эрхлэгч, ... нарын цалинг 2-р хавсралтаар ... тус тус баталсугай...

Хавсралт 2: ...10. Д.М албан тушаал: хүн эмнэлгийн эрхлэгч ... гэсэн бичвэр бүхий Цалин тогтоох тухай захирамж, түүний хавсралт,

1995 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 08 дугаар Нэг. Д.М ыг сумын их эмчийн салбарын эрхлэгчийн үүрэг ажлаас 1995 оны 2-р сарын 8-ны өдрөөс чөлөөлж,... гэсэн бичвэр бүхий Эрхлэгчийн үүрэгт ажлаас чөлөөлж, эрхлэгчээр томилон цалинг тогтоох тухай захирамж,

Х аймгийн Т сумын Эрүүл мэндийн төвийн 2024 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 40 дүгээр албан бичгээр ирүүлсэн Х аймгийн Т сумын эрүүл мэндийн төв ХУУЛБАР ҮНЭН 2024 оны 07-р сарын 16-ны өдөр гэсэн дардас дарагдсан 19 дүгээр: ...Овог: Дагвадорж Нэр: Мэнджаргал, Ажлын газар: АЦХСтанц, 6.Мэргэжил: Их эмч 7, Албан тушаал: Их эмч...19. Төрөхөд хэвтсэн: 1991 оны II сарын 23-ны өдөр ... гэсэн мэдээлэл бүхий,

Төрөлтийн түүх №02: ...Хэвтсэн: 1992 оны XII р сарын 25 өдөр...Овог нэр: Дагвадорж Мэнджаргал, Ажлын газар: Аймгийн АЦС-д албан тушаал: э/а бага эмч ... гэсэн мэдээлэл бүхий Төрөлтийн түүхүүд зэрэг баримтуудаар хүсэлт гаргагч нь Х аймгийн Ариун цэвэр халдвар судлалын станцад 1989 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 21-ний өдрийг дуустал халдвар судлаач, эрүүл ахуйч их эмчээр, Х аймгийн Т сумын Хүн эмнэлгийн салбарт 1993 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал эрхлэгч их эмчээр тус тус ажиллаж байсан үйл баримт тогтоогдож байна.

Гэрч Ц.Д ын: Би 1982 оноос Х аймгийн Т сумын Тээл 4 дүгээр багийн багийн эмчээр ажилд орж, 2015 он хүртэл ажиллаад тэтгэвэртээ гарсан. Д.М нь Х аймгийн Эрүүл мэндийн төвд ажиллаж байгаад 1993 оноос Х аймгийн Т сумын Эрүүл мэндийн төвийн их эмчээр очиж, одоог хүртэл ажиллаж байгаа... гэх,

Гэрч З.И гийн: ...Би 1988 оны 01 дүгээр сараас 1992 оны 7 дугаар сар хүртэл Х аймгийн Ариун цэвэр, халдвар судлалын станцад бичээч, нярвын ажил хийж байсан. Д.М нь Х аймгийн Ариун цэвэр, халдвар судлалын станцад 1989 оноос эрүүл ахуйч, халдвар судлаач эмчээр ажиллаж байсан... гэх мэдүүлгүүд нь эргэлзээгүй, зөрүүгүй, гэрчүүдэд хууль сануулж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу мэдүүлэг авсан байх тул мэдүүлгүүдийг үнэн зөв гэж үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг давхар нотолж байна гэж дүгнэлээ.

Хүсэлт гаргагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Иймд шүүх хүсэлт гаргагч Д.М ын Х аймгийн Ариун цэвэр халдвар судлалын станцад 1989 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 21-ний өдрийг дуустал халдвар судлаач, эрүүл ахуйч их эмчээр, Х аймгийн Т сумын Хүн эмнэлгийн салбарт 1993 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал эрхлэгч их эмчээр ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д: Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө. гэж заасан байх тул хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ.

Хэрэгт Х аймгийн Т сумын Засаг даргын 1996 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 69 дүгээр Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай захирамж, Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох лавлагаа, тодорхойлолт 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Н.Ж , Н.И нарын төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, хүсэлт гаргагчийн ХААТР-1(А), ХААТР-21(А), Хаягийн хуудас №7 маягт зэрэг баримтууд авагдсан ба эдгээр баримтууд нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй тул шүүх үнэлээгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-д заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Д.М ын Х аймгийн Ариун цэвэр халдвар судлалын станцад 1989 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 21-ний өдрийг дуустал халдвар судлаач, эрүүл ахуйч их эмчээр, Х аймгийн Т сумын Хүн эмнэлгийн салбарт 1993 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал эрхлэгч их эмчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Х аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.САРАНТУЯА