Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 155/ШШ2024/01060

 

 

 

 

 

2024 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 155/ШШ2024/01060

Х аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс 155/2024/01024/И/

Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Х аймгийн А сумын 6 дугаар багийн Хөшөөтийн 326 тоотод оршин суух, Г.Г ,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч:Г.Г ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Нинжбат.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагчГ.Г нь шүүхэд Х аймгийн Мод боловсруулах үйлдвэрийн Х ын Мод боловсруулах цехэд 1980 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 04-ний өдрийг дуустал банз зөөгчөөр, 1987 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал туслах рамчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба шүүх хуралдаанд Х аймгийн Мод боловсруулах үйлдвэрийн Х ын Мод боловсруулах цехэд 1980 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 04-ний өдрийг дуустал банз зөөгчөөр, 1987 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал рамчнаар ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа тодруулав.

Хүсэлт гаргагч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

...Өндөр насны тэтгэвэрт орох болтол тухайн үйлдвэрт ажиллаж байсан хугацааны хөдөлмөрийн дэвтрийн бичилт дутуу, зарим тамга тэмдэг нь дарагдаагүй, аймгийн архиваас ажилд томилогдсон зарим тушаалууд гарч, ажлаас чөлөөлөгдсөн тушаал олдоогүйгээс миний улсад ажиллаж байсан хугацаа тооцогдохгүйд хүрээд байна...гэв.

Хүсэлт гаргагчГ.Г нь шүүхэд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхний хуулбар, Х ОМҮ-ээс 1980 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Г.Г д олгож, олгосон байгууллагын тамга дарагдаж, зохих бичилтүүд хийгдсэн 327304 дүгээр хөдөлмөрийн дэвтэр, түүний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Х аймгийн Архивын тасгийн 2024 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 11/803 дугаар албан бичиг, хүсэлт гаргагчийн цалин хөлсний түүвэр, Х аймгйин Архивын тасаг ХУУЛБАР ҮНЭН 2024 оны 09 сарын 08-ний өдөр гэсэн дардас дарагдсан Х аймгийн МБҮ-ийн харъяа Х ын МБ цехийн даргын 1982 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 95 дугаар Тэргүүний ажилчид шагнах тухай, 1995 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 04 дүгээр Орон тоо цомхотгох тухай тушаалууд, тэдгээрийн хавсралт, БНМАУ Х аймгийн мод боловсруулах үйлдвэрийн даргын 1984 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 101 дүгээр Ажилд авах ба ажлаас өөрчлөх, ажлаас халах тухай, 1987 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 95 дугаар Ажилд авах тухай, Х ой модны үйлдвэрийн даргын 1992 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 23 дугаар Галын аюулаас урьдчилан сэргийлэх үйлдвэрийн эд хөрөнгийг хамгаалах ажлыг зохион байгуулж ажиллах хэсгийг томилох тухай, 1994 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 06 дугаар Техник хүлээлцэх тухай тушаалууд, Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох лавлагаа, тодорхойлолт 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн Хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа, Х аймгийн Архивын тасгийн 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 11/1000 дугаар албан бичиг зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгчээ.

Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтээр Б.П , А.Б нарыг гэрчээр асууж,

өөрийн санаачилгаар Х аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс хүсэлт гаргагчийн ХААТР-1(А), ХААТР-21(А), Хаягийн хуудас №7 маягтуудыг гаргуулж нотлох баримтууд бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Хүсэлт гаргагч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

...Өндөр насны тэтгэвэрт орох болтол тухайн үйлдвэрт ажиллаж байсан хугацааны хөдөлмөрийн дэвтрийн бичилт дутуу, зарим тамга тэмдэг нь дарагдаагүй, аймгийн архиваас ажилд томилогдсон зарим тушаалууд гарч, ажлаас чөлөөлөгдсөн тушаал олдоогүйгээс миний улсад ажиллаж байсан хугацаа тооцогдохгүйд хүрээд байна...гэв.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Х ОМҮ-ээс 1980 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Г.Г д олгож, байгууллагын тамга дарагдаж, зохих бичилтүүд хийгдсэн 327304 дүгээр хөдөлмөрийн дэвтэр, түүний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

Х аймгийн Архивын тасгийн 2024 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 11/803 дугаар албан бичгээр ирүүлсэн: Овог: Г , нэр: Г Байгууллага: Х хотын Ой модны цех, 1981 он 1 сар 353.18, 2 сар 247.83, 5 сар 312.69, 6 сар 362.56, 10 сар 91.17, 11 сар 582.66, 12 сар 597.68, 1982 он 2 сар 654.78, 5 сар 586.60, 6 сар 387.84, 1983 он 1 сар 355.24, 2 сар 376.80, 3 сар 416.65, 4 сар 425.49, 5 сар 414.31, 6 сар 974.44, 7 сар 85.09, 8 сар 514.22, 9 сар 463.60, 10 сар 537.44, 11 сар 530.83, 12 сар 304.08, 1984 он 1 сар 1045.62, 2 сар 974, 3 сар 700, 4 сар 738.42, 5 сар 741, 6 сар 850.27, 7 сар 341.17, 9 сар 471, 10 сар 499, 11 сар 583, 12 сар 313, 1987 он 9 сар 557.42, 10 сар 671.24, 1988 он 1 сар 252, 2 сар 638, 3 сар 693, 4 сар 809, 5 сар 648, 6 сар 606, 7 сар 277, 8 сар 284, 9 сар 557, 10 сар 671, 11 сар 573, 12 сар 424, 1989 он 9 сар 164.37, 1990 он 3 сар 375, 4 сар 626.20, 5 сар 622.08, 6 сар 618, 8 сар 240.95, 10 сар 725.66, 1991 он 1 сар 246, 2 сар 246.68, 3 сар 652.48, 4 сар 626, 5 сар 622, 6 сар 569, 7 сар 271.32, 8 сар 240, 9 сар 396, 10 сар 725, 11 сар 549, 12 сар 791, 1992 он 1 сар 490.53, 2 сар 931.60, 3 сар 1856.83, 4 сар 485.62, 1993 он 5 сар 400, 6 сар 3940.74, 11 сар 1439.60, 12 сар 745.46,... гэсэн түүвэр бүхий Х аймгийн Архивын тасаг гэсэн тамга дарагдаж, холбогдох албан тушаалтнуудын гарын үсэг зурагдсан цалингийн тодорхойлолт,

Х аймгийн Архивын тасаг ХУУЛБАР ҮНЭН 2024 оны 09 сарын 08-ний өдөр гэсэн дардас дарагдсан Х аймгийн МБҮ-ийн харъяа Х ын МБ цехийн даргын 1982 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 95 дугаар: ...3.1982 оны жилийн төлөвлөгөөг амжилттай биелүүлсэн нэр бүхий 24 ажилчдыг 1280 төгрөгөөр шагнасугай...

Хавсралт:...12. Овог, нэр:Г.Г , албан тушаал: банз зөөгч, хувь 115,9 ... гэсэн бичвэр бүхий Тэргүүний ажилчид шагнах тухай тушаал, түүний хавсралт,

1984 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 101 дүгээр: ...3. Цэргийн албанд явсан ...Г.Г ...нарыг 1984 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн ажлаас нь чөлөөлж Батлан хамгаалах яамны мэдэлд шилжүүлсүгэй... гэсэн бичвэр бүхий Ажилд авах ба ажлаас өөрчлөх, ажлаас халах тухай,

1987 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 95 дугаар: ...Г.Г г 1987 оны 9-р сарын 1-нээр рамын туслах рамчнаар...тус тус авч ажиллуулсугай... гэсэн бичвэр бүхий Ажилд авах тухай,

Х ой модны үйлдвэрийн даргын 1992 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 23 дугаар: Тус ОМҮ нь гал түймрийн аюултай объект бөгөөд цаг агаарын хуурайшилттай байгааг харгалзан гал түймрээс урьдчилан сэргийлэх хэсгийг дор дурьдсан бүрэлдэхүүнтэйгээр томилсугай...

...гишүүдэд:Г.Г ... гэсэн бичвэр бүхий Галын аюулаас урьдчилан сэргийлэх үйлдвэрийн эд хөрөнгийг хамгаалах ажлыг зохион байгуулж ажиллах хэсгийг томилох тухай,

1994 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 06 дугаар: ...3. Машин хүлээн авах комиссийн даргаар... бригадын даргаГ.Г нарыг томилсугай... гэсэн бичвэр бүхий Техник хүлээлцэх тухай тушаалуд,

Х аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 30/1270 дугаар албан бичгээр ирүүлсэн: Г Г , ажилладаг байгууллага: Мод боловсруулах цех, ажилд орсон он: 1987, цех, тасаг, бригад:рам, эрхэлдэг ажил: рамчин, оршдог сум, район: Х ... гэсэн мэдээлэл бүхий ХААТР1(А),

1.Г ын Г , хаана, ямар ажилтай: Х аймаг Х хотын Модны цехэд банз зөөгч... гэсэн мэдээлэл бүхий Хаягийн хуудас №7 маягтууд, Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох лавлагаа, тодорхойлолт 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн: Г ын Г БХЯ-ны сайдын 1984.06.05-ны өдрийн н/216 дугаар тушаалаар Х аймгаас 1984.06.05-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Барилгын цэргийн 017 дугаар ангид алба хааж, мөн БЦЕГ-ын даргын 1987.08.08-ны өдрийн 367 дугаар тушаалаар 1987.08.20-ны өдөр 548963 дугаар цэргийн батлахтай халагдсан. гэсэн мэдээлэл бүхий Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа зэргээр хүсэлт гаргагчГ.Г нь Х аймгийн Мод боловсруулах үйлдвэрийн Х ын Мод боловсруулах цехэд 1980 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 04-ний өдрийг дуустал банз зөөгчөөр, 1987 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал рамчнаар ажиллаж байсан үйл баримт тогтоогдож байна.

Гэрч Б.П ын: ...Г.Г нь Х аймгийн Мод боловсруулах үйлдвэрт 1980 оноос банз зөөгчөөр ажилд орж, 1984 онд хугацаат цэргийн албанд татагдаж, 1987 онд ирээд тухайн байгууллагадаа рамчнаар үйлдвэр татан буугдтал ажилласан. Намайг ажиллаж байхад анх ирж байсан. 1980 оны 3 дугаар сараас хойш ажилд орсон байх... гэх,

Гэрч А.Б ын: ...Г.Г нь Х аймгийн Мод боловсруулах үйлдвэрийн харьяа Х ын мод боловсруулах цехийн раманд 1980 оноос эхэлж 1995 он хүртэл ажилласан... гэх мэдүүлгүүд нь эргэлзээгүй, зөрүүгүй, гэрчүүдэд хууль сануулж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу мэдүүлэг авсан байх тул мэдүүлгүүдийг үнэн зөв гэж үнэлж, хүсэлт гаргагчийн нэхэмжлэлийн шаардлагыг давхар нотолж байна гэж дүгнэлээ.

Хүсэлт гаргагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Иймд шүүх хүсэлт гаргагчГ.Г гийн Х аймгийн Мод боловсруулах үйлдвэрийн Х ын Мод боловсруулах цехэд 1980 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 04-ний өдрийг дуустал банз зөөгчөөр, 1987 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал рамчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д: Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө. гэж заасан байх тул хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ.

Хүсэлт хэрэгт Х аймгийн Мод боловсруулах үйлдвэрийн Х аймгийн Архивын тасгийн 2024 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 11/803, 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 11/1000 дугаар, Х аймгйин Архивын тасаг ХУУЛБАР ҮНЭН 2024 оны 09 сарын 10-ны өдөр гэсэн дардас дарагдсан Х ой модны үйлдвэрийн даргын 1995 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 04 дүгээр Орон тоо цомхотгох тухай тушаал, түүний хавсралт, хүсэлт гаргагчийн ХААТР21(А) маягт зэрэг баримтууд авагдсан ба эдгээр нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй тул шүүх үнэлээгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-д заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-т зааснаар Г.Г гийн Х аймгийн Мод боловсруулах үйлдвэрийн Х ын Мод боловсруулах цехэд 1980 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 04-ний өдрийг дуустал банз зөөгчөөр, 1987 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал рамчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Х аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.САРАНТУЯА