| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднасэнгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 155/2024/01017/И |
| Дугаар | 155/ШШ2024/01061 |
| Огноо | 2024-11-05 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 05 өдөр
Дугаар 155/ШШ2024/01061
| 2024 оны 11 сарын 05 өдөр | Дугаар 155/ШШ2024/01061 | Х аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 155/2024/01017/И/
Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Х аймгийн М сумын 5 дугаар багийн 12 дугаар гудамжны 01 тоотод оршин суух, С.Б ,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Нинжбат.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч С.Б нь шүүхэд Х аймгийн Тээврийн удирдах газарт 1989 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс 1991 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл жолоочоор, Х аймгийн Үйлчилгээний авто баазад 1991 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл жолоочоор, Х аймгийн Шуудан компанид 1993 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс 1993 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл жолоочоор тус тус ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан ба хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У нь шүүх хуралдаанд С.Б гийн шүүхэд Х аймгийн Тээврийн удирдах газарт 1989 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс 1991 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг дуустал жолоочоор, Х аймгийн Үйлчилгээний авто баазад 1991 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл жолоочоор, Х аймгийн Шуудан компанид 1993 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс 1993 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл жолоочоор тус тус ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа тодруулав.
Хүсэлт гаргагч, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
...С.Б нь Шуудан компаниас шууд Х аймгийн Цагдаагийн байгууллагад томилогдон ажиллаж байсан. Цагдаагийн байгууллагад ажиллаж байсан жилээрээ хувь тэнцүүлсэн тэтгэвэрт орсон. Энгийн байгууллагад ажиллаж байсан жилээ нэмж тооцуулах гэтэл тухайн байгууллагууд татан буугдсан тул заавал шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай гэж нийгмийн даатгалын байцаагч хэлсэн...гэв.
Хүсэлт гаргагч С.Б нь шүүхэд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхний хуулбар, С.Б гээс Д.У т 2024 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр олгосон Бүртгэлийн дугаар 0700 дугаар Итгэмжлэл, Х аймгийн Тээврийг удирдах газраас 1989 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр С.Б д олгож, цээж зургийг нааж, зургийн баруун доод өнцгийг оролцуулан олгосон байгууллагын тамга дарагдаж, зохих бичилтүүд хийгдсэн 220918 дугаар хөдөлмөрийн дэвтэр, түүний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Х аймгийн Архивын тасаг ХУУЛБАР ҮНЭН 2024 оны 08 сарын 26-ний өдөр гэсэн дардас дарагдсан Х аймгийн Тээврийг удирдах газрын даргын 1989 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 50 дугаар Ажилд томилох тухай, Х аймгийн Үйлчилгээний авто баазын даргын 1993 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн Ажилд томилох тухай тушаал, 1993 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 11 дүгээр Ажлаас чөлөөлж шилжүүлэх тухай тушаалууд, Х аймгийн Авто тээврийн XIX баазын даргын 1991 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 76 дугаар Ажиллагсад ба хөрөнгө нийлүүлэх тухай тушаал, түүний хавсралт зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгчээ.
Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтээр Н.Д , Ш.Д нарыг гэрчээр асууж,
өөрийн санаачилгаар Х аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс хүсэлт гаргагчийн ХААТР-1(А), Хаягийн хуудас №7 маягтууд, Х аймгийн Архивын тасаг болон Х аймгийн М сумын Засаг даргын тамгын газраас хүсэлт гаргагчийн ажиллаж байсантай цалин хөлсний лавлагаа, холбогдох бусад баримтууд, Х аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс хүсэлт гаргагч нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулах тухай хуульд зааснаар 1990-2000 онуудын ажилласан жилийг нөхөн тооцуулсан эсэх лавлагаа гаргуулж нотлох баримтууд бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Хүсэлт гаргагч, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
...С.Б нь Шуудан компаниас шууд Х аймгийн Цагдаагийн байгууллагад томилогдон ажиллаж байсан. Цагдаагийн байгууллагад ажиллаж байсан жилээрээ хувь тэнцүүлсэн тэтгэвэрт орсон. Энгийн байгууллагад ажиллаж байсан жилээ нэмж тооцуулах гэтэл тухайн байгууллагууд татан буугдсан тул заавал шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай гэж нийгмийн даатгалын байцаагч хэлсэн...гэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Х аймгийн Тээврийг удирдах газраас 1989 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр С.Б д олгож, цээж зургийг нааж, зургийн баруун доод өнцгийг оролцуулан олгосон байгууллагын тамга дарагдаж, зохих бичилтүүд хийгдсэн 220918 дугаар хөдөлмөрийн дэвтэр, түүний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,
Х аймгийн Архивын тасаг ХУУЛБАР ҮНЭН 2024 оны 08 сарын 26, 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр гэсэн дардсууд дарагдсан Х аймгийн Тээврийг удирдах газрын даргын 1989 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 50 дугаар: 1. С.Б г 1989 оны 3 дугаар сарын 10-наас жолоочоор түр томилон ажиллуулсугай... гэсэн бичвэр бүхий Ажилд томилох тухай тушаал,
Х аймгийн Авто тээврийн XIX баазын даргын 1991 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 76 дугаар: 1.Тус авто баазад ажиллаж байсан 1 хавсралтад дурьдсан нэр бүхий 30 ажиллагсадыг 1991 оны 3 дугаар сарын 01-нээс ажлаас чөлөөлж,...үйлчилгээний авто баазын мэдэлд шилжүүлсүгэй...
Хавсралт:...4. С Б жолооч... гэсэн бичвэр бүхий Ажиллагсад ба хөрөнгө нийлүүлэх тухай тушаал, түүний хавсралт,
Х аймгийн Архивын тасаг ХУУЛБАР ҮНЭН 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр гэсэн дардас дарагдсан Х аймгийн Үйлчилгээний авто баазын даргын 1992 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 32 дугаар: ...С овогтой Б г 1992 оны 11-р сарын 01-ээр тасалбар болгон ажлаас чөлөөлсүгэй... гэсэн бичвэр бүхий Ажлаас чөлөөлөх тухай,
Х аймгийн Үйлчилгээний авто баазын даргын 1993 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 07 дугаар: Тус компанид ажиллах хүсэлт гаргасан С овогтой Б г 1993 оны 05-р сарын 05-ны өдрөөс жолоочоор томилон ажиллуулсугай... гэсэн бичвэр бүхий Ажилд томилох тухай ,
Х аймгийн Үйлчилгээний авто баазын даргын 1993 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 11 дүгээр: Цагдаагийн газарт автомашин шилжих болсон тул С овогтой Б г 1993 оны 09-р сарын 14-ны өдрөөс жолоочийн ажлаас чөлөөлж, аймгийн Цагдаагийн газарт шилжүүлсүгэй... гэсэн бичвэр бүхий Ажлаас чөлөөлж, шилжүүлэх тухай тушаалууд зэрэг баримтуудаар хүсэлт гаргагч С.Б нь Х аймгийн Тээврийг удирдах газарт 1989 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс 1991 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл жолоочоор, Х аймгийн Үйлчилгээний авто баазад 1991 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл жолоочоор, Х аймгийн Шуудан компанид 1993 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс 1993 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл жолоочоор тус тус ажиллаж байсан үйл баримт тогтоогдож байна.
Гэрч Н.Д ийн: ...С.Б нь Х аймгийн Тээврийг удирдах газар, Үйлчилгээний авто баазад 1989 оноос жолоочоор ажиллаж эхэлсэн. Намайг ажиллаж байхад жолоочоор ирж байсан, тухайн байгууллага хувьчлагдах хүртэл ажиллаад Х аймгийн Шуудан компанид түр ажилласан. Х аймгийн Шуудан компанид ажиллаад 1 жил хүрэхгүй байхад нь хувьчлагдсан... гэх,
Гэрч Ш.Д ийн: ...Би Х аймгийн Тээврийг удирдах газар буюу 19 дүгээр баазад 1985 оноос 1993 он хүртэл жолоочоор ажилласан. Тухайн үед Х аймгийн Тээврийг удирдах газрын харьяа 19 дүгээр бааз татан буугдаад Үйлчилгээний авто бааз, Х аймгийн Шуудан компани нэртэй үйл ажиллагаа явуулж байсан. С.Б нь 1989 онд цэргээс халагдаж ирээд Х аймгийн Тээврийг удирдах газар, 19 дүгээр баазад жолоочоор ажилд орж, аав С гэдэг хүний 46-18 гэх дугаартай УАЗ-469 машиныг хүлээж авч байсан. Тухайн байгууллага татан буугдах хүртэл ажилласан. Энэ байгууллага татан буугдахад С.Б нь автомашинтайгаа аймгийн Цагдаагийн газар луу шилжиж очсон, бидний зарим нь машинаа хувьдаа аваад гарч байсан... гэх мэдүүлгүүд нь эргэлзээгүй, зөрүүгүй, гэрчүүдэд хууль сануулж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу мэдүүлэг авсан байх тул мэдүүлгүүдийг үнэн зөв гэж үнэлж, хүсэлт гаргагчийн нэхэмжлэлийн шаардлагыг давхар нотолж байна гэж дүгнэлээ.
Хүсэлт гаргагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Иймд шүүх хүсэлт гаргагч С.Б гийн Х аймгийн Тээврийн удирдах газарт 1989 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс 1991 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл жолоочоор, Х аймгийн Үйлчилгээний авто баазад 1991 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл жолоочоор, Х аймгийн Шуудан компанид 1993 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс 1993 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д: Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө. гэж заасан байх тул хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Хэрэгт Х аймгийн М сумын Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 01/943 дугаар, Х аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 303 дугаар албан бичгүүд, хүсэлт гаргагчийн ХААТР1(А), Хаягийн хуудас №7 маягт зэрэг баримтууд авагдсан ба эдгээр нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүйтул шүүх үнэлээгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-т зааснаар С.Б гийн Х аймгийн Тээврийн удирдах газарт 1989 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс 1991 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл жолоочоор, Х аймгийн Үйлчилгээний авто баазад 1991 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл жолоочоор, Х аймгийн Шуудан компанид 1993 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс 1993 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Х аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.САРАНТУЯА