| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дүвжирийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 136/2024/00325/И |
| Дугаар | 136/шш2024/00491 |
| Огноо | 2024-11-29 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 136/шш2024/00491
| 2024 оны 11 сарын 29 өдөр | Дугаар 136/ШШ2024/00491 | Дорноговь аймаг |
шаардлагаасаа татгалзсаныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн шүүгч Д.Наранцэцэг би,
Нэхэмжлэгч: Д аймаг, Сд сум, * дүгээр баг, Ш гудамж, 1-***-1* тоотод оршин суух, Бн овогт Бын Н-Эйн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д аймаг, Сд сум, * дүгээр баг, хүүхдийн **-р цэцэрлэгийн байранд байрлах, Сд сумын хүүхдийн а д цэцэрлэг-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг шүүхийн шийдвэр гарах хугацаагаар 4,568,376 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Б.Н-Э нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... ...Аймгийн Үйлдвэрчний Эийн д Аийн Хрийн маргаан таслах комисст өргөдлөө гаргасан. Уг өргөдөл гомдлын дагуу хурал хийгдээд намайг ажилд нь эгүүлэн авч ажиллуул, ажлын байрны дарамтыг зогсоо гэсэн хариуг мэдэгдсэн. Гэвч Б.А эрхлэгч уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байсан. Эрхлэгч Б.А нь байнгын ажлын байрны дарамт шахалтыг үзүүлж намайг ажлаас халсанд гомдолтой байна. Иймд намайг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 4,568,376 төгрөг гаргуулан, эрүүл мэнд, нийгмийн даатгалын нөхөн бичилт хийхийг даалгаж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү ... гэжээ.
Нэхэмжлэгч Б.Н-Э шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие тус аймгийн шүүхэд Сд сумын хүүхдийн **-р цэцэрлэгийн эрхлэгч Б.А холбогдуулан гомдол гаргасан. Гэхдээ шүүхээр бидний маргаан эцэслэн шийдэгдээгүй шалгагдаж байх үед Б.А бид хоёр уулзаж учир зүйгээ ойлголцож эвлэрсэн тул Б.Н-Эийн нэхэмжлэлтэй өргөдөл гомдлыг эргүүлэн авах хүсэлтэй байна. **-р цэцэрлэгийн эрхлэгч Б.А бид хоёр эвлэрсэн тул миний зүгээс эрхлэгчид ямар нэгэн байдлаар гомдолгүй болсон. Нэхэмжлэгч миний бие тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Б.Н-Э нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... ...Аймгийн Үйлдвэрчний Эийн дэргэдэх Айн Хийн маргаан таслах комисст өргөдлөө гаргасан. Уг өргөдөл гомдлын дагуу хурал хийгдээд намайг ажилд нь эгүүлэн авч ажиллуул, ажлын байрны дарамтыг зогсоо гэсэн хариуг мэдэгдсэн. Гэвч Б.А эрхлэгч уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байсан. Эрхлэгч Б.А нь байнгын ажлын байрны дарамт шахалтыг үзүүлж намайг ажлаас халсанд гомдолтой байна. Иймд намайг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 4,568,376 төгрөг гаргуулан, эрүүл мэнд, нийгмийн даатгалын нөхөн бичилт хийхийг даалгаж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү ... гэжээ.
Нэхэмжлэгч Б.Н-Эшүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие тус аймгийн шүүхэд С сумын хүүхдийн **-р цэцэрлэгийн эрхлэгч Б.Ад холбогдуулан гомдол гаргасан. Гэхдээ шүүхээр бидний маргаан эцэслэн шийдэгдээгүй шалгагдаж байх үед Б.А бид хоёр уулзаж учир зүйгээ ойлголцож эвлэрсэн тул Б.Н-Эийн нэхэмжлэлтэй өргөдөл гомдлыг эргүүлэн авах хүсэлтэй байна. **-р цэцэрлэгийн эрхлэгч Б.А бид хоёр эвлэрсэн тул миний зүгээс эрхлэгчид ямар нэгэн байдлаар гомдолгүй болсон. Нэхэмжлэгч миний бие тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн татгалзал нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1.Б.Н-Эийн нэхэмжлэлтэй, Сд сумын хүүхдийн а др цэцэрлэг-т холбогдох Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг шүүхийн шийдвэр гарах хугацаагаар 4,568,376 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч Б.Н-Э татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухай асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ