| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дүвжирийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 136/2024/00488/И |
| Дугаар | 136/шш2024/00492 |
| Огноо | 2024-11-29 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 136/шш2024/00492
| 2024 оны 11 сарын 29 өдөр | Дугаар 136/ШШ2024/00492 | Дорноговь аймаг |
шаардлагаасаа татгалзсаныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн шүүгч Д.Наранцэцэг би,
Нэхэмжлэгч: Дь аймаг, С сум, * дугаар баг, Д бын гудамж, 5-*** тоотод оршин суух, Б овогт Гын Оийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д аймаг, С сум, * дугаар баг, Д брын гудамж, 5-*** тоотод оршин суух, Ц овогт Дын Б холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн дундын эд хөрөнгө хуваах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Г.О нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Д.Бтай 2004 онд танилцаад 2009 онд гэр бүл болсон. 2009 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр охин Х, 2010 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүү Т, 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүү Т, 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр охин Б нарыг төрүүлсэн. ... 2016 онд нөхрөө Ө аймгийн төвд амьдардаг Б гэх эмэгтэйтэй холбоотой болохыг анх мэдсэн. ... манай нөхөр хоёр гэрийн дунд ирж очин амьдарч байсан. ... би цаашид энэ хүнтэй хамт амьдрах боломжгүй учраас гэрлэлтээ цуцлуулж, 4 хүүхдээ асрамждаа авч, хүүхдүүддээ тэтгэлэг тогтоолгох, мөн гэр бүлийн дундын эд хөрөнгүүдээс өөрт болон хүүхдүүдэд оногдох хувиа гаргуулахаар нэхэмжлэл гаргасан гэжээ.
Нэхэмжлэгч Г.О шүүхэд гаргасан хүсэлтдээ: Г.О миний бие нөхөр Д.Бд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, 4 хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн дундын эд хөрөнгө болох 2 хашаа, газар /эзэмшлийн/, 2 гэр /4,5 ханатай/, альфард, рэймон маркийн 2 тээврийн хэрэгсэл, хүнсний дэлгүүр зэрэг хөрөнгөөс өөрт болон хүүхдүүддээ ногдох хувиа гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр тус шүүхэд гаргасан.
Нөхөр Д.Б бид гэр бүлийн асуудлаараа харилцан тохиролцоонд хүрсэн тул миний бие тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Г.О нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Д.Бтай 2004 онд танилцаад 2009 онд гэр бүл болсон. 2009 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр охин Х, 2010 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүү Т, 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүү Т, 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр охин Б нарыг төрүүлсэн. ... 2016 онд нөхрөө Ө аймгийн төвд амьдардаг Б гэх эмэгтэйтэй холбоотой болохыг анх мэдсэн. ... манай нөхөр хоёр гэрийн дунд ирж очин амьдарч байсан. ... би цаашид энэ хүнтэй хамт амьдрах боломжгүй учраас гэрлэлтээ цуцлуулж, 4 хүүхдээ асрамждаа авч, хүүхдүүддээ тэтгэлэг тогтоолгох, мөн гэр бүлийн дундын эд хөрөнгүүдээс өөрт болон хүүхдүүдэд оногдох хувиа гаргуулахаар нэхэмжлэл гаргасан гэжээ.
Нэхэмжлэгч Г.О нь миний бие нөхөр Д.Бд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, 4 хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн дундын эд хөрөнгө болох 2 хашаа, газар /эзэмшлийн/, 2 гэр /4,5 ханатай/, альфард, рэймон маркийн 2 тээврийн хэрэгсэл, хүнсний дэлгүүр зэрэг хөрөнгөөс өөрт болон хүүхдүүддээ ногдох хувиа гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр тус шүүхэд гаргасан.
Нөхөр Д.Б бид гэр бүлийн асуудлаараа харилцан тохиролцоонд хүрсэн тул миний бие тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн татгалзал нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 130 дугаар зүйлийн 130.2.1 дэх хэсэг, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1.Г.Оийн нэхэмжлэлтэй, Д.Бд холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн дундын эд хөрөнгө хуваах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч Г.О татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгөөс 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулж нэхэмжлэгч Г.Оид олгосугай.
3.Энэхүү шүүгчийн захирамжид зохигч гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ