Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 181/ШШ2024/04607

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 11 19

181/ШШ2024/04607

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,******* тоотод оршин суух, Боржигон овогт Батсайханы Дөлгөөн /Регистрийн дугаар: МО92102606/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******,*******,, тоотод оршин суух, /Регистрийн дугаар:/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч , шүүх хуралдаааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа нар оролцов. Хариуцагчийн эзгүйд шийдвэрлэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон.

миний бие 2014 онд танилцаж 2018 онд хамтран амьдарсан. Хамтран амьдрах хугацаандаа 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр том хүү , 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр бага хүү нар төрсөн. Бид гэрлэлтээ батлуулаагүй ба хуримаа хийхдээ батлуулна гэж Ц.Отгонбаяр 2 удаа хойшлуулж ирсэн. Бидний зан харилцаа таагүй байдаг гэр бүлийн хүчирхийлэл, мөн хамтран амьдрах хугацаанд өмнөх амьдралаа нуун дарагдуулсан зэрэг шалтгаануудын улмаас цаашид амьдрах боломжгүй болж 2024 оны 6 сард тусдаа амьдрах болсон. Тэр үеэс 2 хүү минь миний асрамжид амьдран өсөж байна. Энэ хугацаанд З.Отгонбаяр утсаар дарамтлан араас мөшгих, хэл амаар доромжлох зэрэг үйлдлийг удаа дараа гаргаж сэтгэл санаагаар дарамталсан. Мөн 2 хүүхдийн тэтгэлэг болгон сар бүр мөнгө өгнө гэж хэлсэн ч нэг удаа 400.000 төгрөг шилжүүлснээс бусдаар тусламж үзүүлэхгүй байгаа бөгөөд бид цаашид хамтран амьдрах ямар ч боломжгүй болсон тул миний хүү , нарт тэтгэлэг гаргаж өгнө үү гэв.

2.Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нэхэмжлэгч ий гаргасан хүүхдийн тэтгэмж гаргуулах нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Шүүх хуралдааныг миний эзгүйд баталж өгнө үү гэв.

3.Нэхэмжлэгчээс баримтаар: , нарын эсэн мэнд бойжиж байгаа тухай өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, Сүхбаатар дүүргийн*******ны Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн тодорхойлолт, Нийслэлийн 234 дүгээр цэцэрлэгийн тодорхойлолт, хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа, өөрийн иргэний үнэмлэхний лавлагаа, гэрлэлт бүртгэлгүйн лавлагаа зэргийг ирүүлжээ. /хх 3-9/

Хариуцагчаас баримт ирүүлээгүй.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч нь хариуцагч З.Отгонбаярт холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргажээ.

2.Хэрэгт авагдсан баримтаар 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн хүү /РД:МЭ19241050/, 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр төрсөн хүү /РД:МЮ21222311/ нарын төрсний бүртгэлийн лавлагаанд эцэг , эх Боржигон овогт Батсайханы Дөлгөөн гэж тэмдэглэгдсэн байна. Ийнхүү захиргааны журмаар эцэг тогтоогдсон үйл баримтад хариуцагч маргаагүй. /хх 7, 8/

3.Зохигчид хүүхдийн асрамжийн талаар маргаагүйгээс гадна гэрлэлтийн бүртгэлгүй тул хүүхдүүдийг эх ий асрамжид үлдээнэ. Хариуцагч хүүхдийн асрамжид маргаагүй.

Гэр бүлийн тухай хуулийн 26, 38 дугаар зүйлд зааснаар эцэг эх хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, тэжээн тэтгэхэд адил тэгш үүрэг хүлээх тул мөн хуулийн 40 дүгээр зүйлд заасан хувь хэмжээгээр тэтгэлэг тогтоон, сар бүр эцэг З.Отгонбаяраас тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлэв.

4.Хариуцагчид өнөөдрийн шүүх хуралдааны товыг шүүхийн мэдэгдэх хуудас болон утсаар 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүргүүлсэн, тэрээр өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлэх талаар шүүхэд хүсэлт ирүүлсэн тул түүний эзгүйд шийдвэрлэв.

5.Нэхэмжлэгч тэмдэгтийн хураамж төлөхөөс хуулиар чөлөөлөгдөх тул төлөөгүйг дурдаж, хариуцагчаас хуульд заасан хэмжээгээр тэмдэгтийн хураамжийг гаргуулж улсын орлогод нөхөн төлүүлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн хүү , 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр төрсөн хүү нарыг 11 нас хүртэл амьжиргааны баталгаажих доод түвшний тавин хувиар, 11-16 нас, хэрэв суралцаж байгаа бол 18 нас хүртэл амьжиргааны баталгаажих доод түвшний хэмжээгээр тэтгэлэг тогтоон, сар бүр эцэг тэжээн тэтгүүлсүгэй.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдаж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 102.156 төгрөгийг гаргуулж, улсын орлогод нөхөн төлүүлсүгэй.  

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2,0 дугаар зүйлийн0.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ