Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 181/ШШ2024/04750

 

 

 

 

 

 

 

 

 

2024 11 25

181/ШШ2024/04750

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одгэрэл би,

Нэхэмжлэгч: *******, *******, *******, ******* тоотод оршин суух, Сарт Од овогт ******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******, 1*******, тоот хаягт оршин суух, /РД:/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ,,,, бид эцэг, эхээс тавуулаа ба бидний ээж 2016 оны 7 дугаар сарын 03-ны өдөр, аав 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр тус тус нас барсан.

Эцэг, эхийн маань өмчлөлд , *******, тоот, 38 мкв талбай бүхий 3 өрөө орон сууц байсан. Ээж 2016 онд нас барснаар орон сууцны өмчлөх эрх аав т 100 хувь үлдсэн. Ингээд аав нас барахаасаа өмнө гэрээслэл үлдээсэн бөгөөд бид 2022 онд нотариат дээр очиж гэрээслэлийг задалсан. Гэрээслэлийг задлахад *******, 2 дугаар хороо, *******, тоот, 38 мкв талбайтай, 3 өрөө орон сууцыг надад бүхэлд нь өвлүүлсэн байсан. Гэтэл нотариатч гэрээслэлээр өвлөгдөх орон сууцны хамтран өмчлөгч гэрээслэл үлдээгээгүй тул орон сууцны буюу зөвхөн аавын өвлөгдөх хэсэгт өвлөх эрхийн гэрчилгээг гаргах ёстой гээд 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдөр өвлөх эрхийн гэрчилгээ олгосон.

Харин ээжийн гэрээслээгүй үлдээсэн орон сууцны 50 хувийг хуульд зааснаар хууль ёсны 5 өвлөгч адил хэмжээгээр буюу тус бүр 10 хувь өвлөх эрхтэй гэхэд эгч, Л Сэргэлэн, дүү нар ...угаасаа энэ орон сууцыг аав чамд 100 хувь үлдээсэн байгаа бид авахгүй гээд өөрсдийн өвлөх эрхээ надад шилжүүлэхээр зааж, өв хүлээн авахаас татгалзсаныг нотариатч гэрчилсэн. Ингээд би 260.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий орон сууцны 90 хувийн өвлөгч болсон.

Үүнийг ах хүлээн зөвшөөрөөгүй, ээж маань байраа надад өгнө гэж захиасалсан гэж маргаан үүсгээд, хэлэлцэн тохиролцож чадахгүй байгаагаас үүдэн уг орон сууцыг эзэмших, ашиглах, захиран зарцуулах буюу өөрийн өмчлөлд авах боломжгүй нөхцөл байдлыг үүсгэсэн.

ахад ээжийн өвлөгдөх хэсгээс түүний өвлөх 10 хувьд ногдох 26.000.000 төгрөгийг өгч, тус орон сууцыг би өмчлөх эрхтэй болно гэж үзэж байна.

Иймд намайг *******, 2 дугаар хороо, *******, 13 дугаар байр, 47 тоот, 38 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: улсын бүртгэлийн Ү-2203004540 дугаарт бүртгэлтэй, , ******* тоот 38 мкв талбай бүхий гурван өрөө орон сууцыгын өмчлөлд 100 хувь шилжүүлэхийг хүлээн зөвшөөрсөн. нь орон сууцны ээжийн өвлөгдөх хөрөнгөнөөс Л.Боргилхаягт оногдох хэсэгт 26.000.000 төгрөгийг түүний Хаан банкны дансаар шилжүүлнэ гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Талууд 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураар хүлээн зөвшөөрч биелүүлсэн тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг ирүүлжээ.

Дээрх хүсэлт Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.т холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох шаардлагаасаа нэхэмжлэгч Л.Отгонбаяр татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1.457.950 төгрөгийн тавин хувь болох 728.975 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 728.975 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.Зохигч, тэдгээрийн төлөөлөгч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай. 

 

 

ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ