| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гаанжуурын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 188/2018/0021/Э |
| Дугаар | 64 |
| Огноо | 2018-01-19 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | У.Солонго |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 64
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,
нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,
улсын яллагч У.Солонго,
шүүгдэгч О.А, түүний өмгөөлөгч Ж.Гантулга нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Х овогт О.Аод холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1708023580368 тоот эрүүгийн хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн байцаалт
Монгол Улсын иргэн, оны дүгээр сарын -ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, настай, эрэгтэй бага боловсролтой, мужаан мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 5, эгч, ах, дүү нарын хамт дүүргийн дугаар хорооны тоотод оршин суух, ял шийтгэлгүй Х овогт О.А /РД: /
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч О.А нь 2017 оны 10 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах тоот хашаанд байрлах нийтийн байрны 08 тоот гэртээ хамтран амьдрагч Б.Аг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан доорх нотлох баримтуудаар О.А нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэний улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон байна. Тодруулбал, О.А нь 2017 оны 10 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зүүнбаянцагааны 9-332 тоот хашаанд байрлах нийтийн байрны 08 тоот гэртээ хамтран амьдрагч Б.Аг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
Хохирогч Б.Агийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны байрны урд байрлах нийтийн байрны 08 тоотод А бид хоёр ...амьдардаг. 2017 оны 10-р сарын 16-ны 22 цагийн орчим А согтчихсон гэрт ороод ирсэн ба А охиноо унтуулах гээд байж байтал хоёр хүүхэд унтахгүй байсан. Тэгснээ А манай охиныг 00-ийн өрөө авч орсноо 00 дотроос “наад хүүхдүүдээ дарж унтуул” гэж орилоод байсан. Тэгэхээр нь би А дээр очоод би “чи яагаад байгаа юм бэ” гэж хэлтэл “манай хүүхдийг унтаагүй байхад гэрэл унтраагаад унтуулдаг л юм байна лээ, би одоо хэнийх нь хүүхэдтэй яаж харьцахаа, би өөрөө мэдэж байна” гээд байсан. Тэгснээ намайг “би чамайг ална шүү” гэснээ миний хацар луу 2-3 удаа алгадаад авсан ба Болорчимэг 00 өрөөнд ирж ирснээ “болиоч” гэж хэлтэл А 00-ийн өрөөнөөс гараад өрөөнд очоод гэрэл унтрааж асаагаад байсан ба гэрэл унтрааж асаах болгондоо миний нүүр лүү гараараа алгадаад байсан. Тэгснээ больчихоод манай охин Хонгорзулыг тэврээд сууж байсан. Тэгэхээр нь би очоод “чи одоо болиоч, арай дэндэж байгаа юм биш үү” гэж хэлээд хүүхдээ авах гэтэл надад хүүхэд өгөхгүй булаацалдаж байгаа шалан дээр дэвссэн байсан гудсан дээр хүүхэд унагаачихсан. Тэгсэн чинь манай хүүхэд уйлсан чинь А зүгээр гэснээ хүүхэд тэврээд авахаар нь “наад хүүхэд аваад ир” гэж хэлээд очсон чинь “чамайг ална шүү” гээд миний нүүр лүү гараараа 2-3 удаа түлхсэн. Тэгээд бурхны өмнө асаасан байсан зул үлээж унтраахаар нь би “чи болиоч, манай аавын зулыг унтраачихлаа” гэж хэлтэл А эргэж хараад миний хацар луу гараа зангидаж байгаад цохиод унагаасан. Тэгснээ миний дээрээс 2-3 удаа өшиглөсөн. ...Удалгуй цагдаа орж ирээд Аыг аваад явсан ба Болорчимэг цагдаад дуудлага өгсөн байсан. ...Одоо надад годмол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-иийн 8-9, 12-13, 66-67х/
Гэрч Х.Хишигтогтохын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 16-ны ...22 цаг өнгөрч байхад А нэмээд архи уучихсан нилээн согтуу орж ирсэн. Тэгээд бид нар унтах гээд ороо засчихсан би орондоо ороод хэвтэж байсан ба А хэвтэж байснаа босоод гэрэл унтрааснаа “хүүхдүүдээ дараад унтуул” гэж хэлсэн ба А “хүүхдүүд айчихна, унтах цаг болоогүй байна” гэж хэлсэн. Тэгээд А гэрэл асааж унтраагаад байсан. Тэгснээ А 00-ийн өрөө рүү орсон ба Аптантуяа орилох чимээ гарсан ба А чангаар “өнөөдөр би хэнтэй яаж харьцахаа мэдэж байна” гээд орилсон. Тэгтэл манай эхнэр уурлаад очсон чинь А, А, Болорчимэг нар гараад ирсэн. Тэгснээ Аринуболд 00-ийн өрөөнөөс гарч ирээд Аг 2-3 удаа алгадсан. ...А хүүхдээ газраас аваад тэвэрч байснаа асаасан байсан зулыг А үлээгээд унтраачихсан. Тэгээд Аптантуяа уурлаад маргалдаж байтал А Аг гараараа хацар луу нь цохиод унагаасан. Тэгснээ А дээр нь очоод Аптантуяагийн зүүн хөл, гар дээр нь гурван удаа хөлөөрөө дэвссэн. Тэгэхээр нь би Аыг цааш нь түлхэж холдуулсан. ...Удалгүй цагдаа нар орж ирээд Аыг аваад явчихсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15х/
Гэрч Г.Болорчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 16-ны ...23 цагийн орчим А гэр лүүгээ орж ирсэн ба нилээн согтсон байсан. ...А, А хоёр хэрэлдсэн. Тэгээд А
А хоёр 00-ийн өрөө орсон бөгөөд би араас нь очсон чинь 00-ийн өрөөнд
А Аг 2 удаа алгадаад авсан. Тэгээд 00-ийн өрөөнөөс гарч ирсэн ба Аринуболд охин Хонгорзулыг тэвэрч зогсож байгаад Аг ахиж 2-3
удаа алгадсан. Тэгж байхдаа хүүхдээ газар унагаачихсан бөгөөд би цагдаа дуудах гэж утсаа аваад гараад явсан...” /хх-ийн 16-17х/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №13135 дүгнэлтэд: “...Б.Агийн биед зүүн хацар, хүзүү, зүүн тохойд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулахтул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэжээ. /хх-ийн 24х/
Шүүгдэгч О.Аын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 16-ны ...20 цагийн орчимд байх А, Болорчимэг нар нь орж ирсэн. Тэгээд байж байтал А над руу “чи хүүхдэд хоол хийж өгсөн юм уу, согтуу байж байх юм” гээд хэрүүл өдөх гээд байхаар нь би гараад явсан. Би гарч яваад танил ахтай таараад нэмээд 3 шил пиво уусан. Тэгтэл А “хүрээд ир” гээд байхаар нь би буцаад гэртээ очсон. Намайг гэрт ирэхэд А, Болорчимэг, Хишигтогтох нар нь 2 хүүхдийн хамт байж байсан. Тэгээд би унтах гэтэл охин Хонгорзул уйлаад байхаар нь би Ад “хүүхэд уйлаад байна” аваад хөхүүлээд аргад гэж хэлсэн чинь А надруу “чиний хүүхэд биш чамд ямар хамаатай юм бэ, уйлвал уйлж л байг” гэж хэлж байсан. Тэгээд би тэр үгэн дээрээс нь жаахан бухимдсан ба Аг 2 удаа алгадаж авч байснаа санаж байна. Тэрнээс хойш юу болсоныг сайн санахгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 70-71х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэргээр нотлогдон тогтоогдсон болно.
Шүүгдэгч О.А нь хамтран амьдрагч Б.Агийн биед учирсан гэмтлийг өөрийн үйлдлээр учруулсанаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд түүний гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн №13135 дүгнэлт зэргээр давхар нотлогдсон байна.
Өөрөөр хэлбэл, дээрх шинжлэх судлагдсан хохирогч, гэрч нарын “хохирогч Б.Агийн эрүүл мэндэд учирсан гэмтэл нь шүүгдэгч О.Аын үйлдлээс үүссэн” талаар мэдүүлсэн мэдүүлгүүд нь агуулгын хувьд зөрүүгүйгээр авагдсан бөгөөд хохирогч, шүүгдэгч нар нь хоорондоо гэр бүлийн харилцаатай ба гэр бүлийн таагүй харилцаа, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээ зэрэг нь гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл болжээ.
Иймд шүүгдэгч О.Аыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна.
О.Аын хувийн байдлын талаар:
Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 31х/
Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны тодорхойлолт /хх-ийн 34х/
Тэрээр урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 33х/-аар тогтоогдлоо.
Хохирогч Б.А нь эрүүл мэндийн хохирол, төлбөр нэхэмжлэхээсээ татгалзсан ба “гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. /хх-ийн 66-67х/
Шүүгдэгч О.Аын бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Агийн гомдол саналгүй гэсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч О.А нь “Морин жолооч” ХХК-д дуудлагын жолооч ажил эрхэлдэг талаар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн боловч энэ талаар баримт хавтаст хэрэг авагдаагүй, мөн бусад орлогын эрх үүсвэртэй эсэхийг тодорхойлсон баримтуудаар “орлого”-гүй болох нь тогтоогдсон тул улсын яллагчаас санал болгосон нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зохимжтой байна.
Шүүгдэгч О.Аын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, мөн шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт О.Аыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Аод 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.А нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй О.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол О.Аод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ