| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунчимэгийн Одгэрэл |
| Хэргийн индекс | 181/2024/03652/И |
| Дугаар | 181/ШШ2024/04449 |
| Огноо | 2024-11-11 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 11 өдөр
Дугаар 181/ШШ2024/04449
| 2024 11 11 | 181/ШШ2024/04449 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******, ******* /Регистрийн дугаар:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:*******,*******,*******, тоотод оршин суух, Бээлийнхэн овогт Эрдэнэ- /регистрийн дугаар: /-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 16.308.578 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Анхжаргал нар оролцов. Хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч нь Э.Мэндсайханд холбогдуулан гэрээний үүрэгт 16.308.578 төгрөг гаргуулахаар шаардсан. Үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
Улмаар өмнөх зээлийн үлдэгдэл дээр нэмж Хаан банктай 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн №ЗГ50280628-4 тоот зээлийн гэрээ, мөн өдрийн тоот Барьцааны гэрээг тус тус байгуулж, нэмж 500.000 төгрөгийг жилийн 19.2 хувийн хүүтэй 16 сарын хугацаатай зээлж авсан.
Дахин Хаан банктай 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн №ЗГ/201843925609 тоот зээлийн гэрээ, мөн өдрийн тоот Барьцааны гэрээг тус тус байгуулж, 1.000.000 төгрөгийг нэмж жилийн 20.4 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай зээлж авсан.
Зээлдэгч дээрх зээлүүдийн гэрээний хавсралт дах буцаан төлөх хуваарийг удаа дараа зөрчсөн тул банк зээлдэгчээс зээлээ төлөхийг удаа дараа мэдэгдлээр шаардах, утсаар мэдэгдэх зэрэг арга хэмжээнүүдийг авсан боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр хийгдээгүй, зээл төлөх хугацаа хэтэрсэн зээлийн гэрээний хугацаа дууссан байна. Э.Мэндсайханд холбогдуулан шүүхэд хандан дараахь нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: Зээлийн гэрээний төлбөрт 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 6.790.473 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 8.728.168 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 789.936 төгрөг, нийт 16.308.578 төгрөг гаргуулж өгнө үү.
Цалингийн зээлийн гэрээ тул нэмж хоёр удаагийн зээл авахад тусдаа гэрээ байгуулаагүй харин өмнөх зээлийн үлдэгдлийг тооцож гэрээг шинээр байгуулсан байдаг. Зээлдэгч энэ хугацаанд үндсэн зээлд 9.709.526 төгрөг, хүү 3.194.828 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5.377 төгрөг, нийт 12.909.732 төгрөг төлсөн. Хамгийн сүүлд 2024 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр 250.000 төгрөг төлсөн. Зээлийн хүүг сүүлийн гэрээний хүүгийн хэмжээгээр тооцсон. Барьцааны гэрээнээс манайх татгалзаж байгаа гэв.
2.Хариуцагч шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй байна.
3.Нэхэмжлэгчээс баримтаар: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, өдрийн Зээлийн гэрээ, зээлийг буцаан төлөх хуваарь, барьцааны гэрээ, 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Зээлийн гэрээ, зээлийг буцаан төлөх хуваарь, барьцааны гэрээ, гүйлгээний баримт, 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн Зээлийн гэрээ, зээлийг буцаан төлөх хуваарь, барьцааны гэрээ, гүйлгээний баримт, иргэний үнэмлэхний хуулбар, зээлийн бүртгэлийн хуудас, Зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, 2023 оны 10 дугаар сарын 10-ны, 6 дугаар сарын 11-ний өдрийн зээл төлөх мэдэгдэл зэргийг ирүүлжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж дүгнэв.
2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Э.Мэндсайханд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 16.308.578 төгрөг гаргуулахаар шаардсан.
Шаардах эрхийн үндэслэлээ: Зээлийг олгосон боловч зээлдэгч хугацаанд нь төлөөгүй тул зээлийн үлдэгдлийг хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт гаргуулна гэв.
4.Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримтууд тогтоогдсон. Үүнд:
4.1.Нэг талаас *******, нөгөө талаас Э.Мэндсайхан нар өдөр харилцан тохиролцож, Зээлдүүлэгч 15.000.000 төгрөгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлэх, Зээлдэгч жилийн 22,8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай эгүүлэн төлөхөөр тоот гэрээг,
Дахин 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр өмнөх зээлийн үлдэгдэл 12.998.123 төгрөг байгааг дурдаж, шинээр 500.000 төгрөгийг нэмж олгохоор, зээлийн хүү жилийн 19,2 хувь, гэрээний хугацаа 16 сар байхаар ЗГ50280628-4 тоот гэрээг,
Дахин 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр, өмнөх зээлийн үлдэгдэл 12.076.696 төгрөг байгааг дурдаж, шинээр нэмж 1.000.000 төгрөг олгохоор, зээлийн хүү жилийн 20.4 хувь, хугацаа 36 сар байхаар ЗГ/201843925609 тоот гэрээг тус тус байгуулжээ. /хх 10-27/
Зохигчдын хоорондох дээрх гэрээ Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д нийцсэн, мөн зүйлийн 453.1 дахь хэсэгт заасан гэрээг бичгээр хийх шаардлага хангасан, хүчин төгөлдөр гэрээ байна.
4.2.Хэрэгт авагдсан баримтаар өдөр 15.000.000 төгрөгийг Хаан банкны 5028793194 тоот дансаар Н.Мэндсайхан зээл олгов утгаар, 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр мөн дансаар 500.000 төгрөгийг зээл олгов Э.Мэндсайхан утгаар, 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 1.000.000 төгрөгийг Мэндсайхан нэмэлт зээл олгов утгаар тус тус шилжүүлж, банк мөнгөн хөрөнгийг олгох үүргээ биелүүлжээ. /хх 9,15,22/
5.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд банк мөнгөн хөрөнгийг тодорхой хугацаатай зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч уг мөнгөн хөрөнгийг гэрээнд заасан бол хүүгийн хамт буцаан төлөх үүрэг хүлээнэ.
Нэхэмжлэгч гурван удаагийн зээл авахад өмнөх зээлийн үлдэгдэлд нэмж тооцох замаар шинээр гэрээг байгуулж, зээлийн хүү хугацааг тухай бүрт өөрчилж тохиролцсныг шүүх буруутгах боломжгүй.
Хариуцагч зээл олгосноос хойш үндсэн зээлд 9.709.526 төгрөг, хүү 3.194.828 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5.377 төгрөг, нийт 12.909.732 төгрөг төлсөн, тохиролцсон хугацаа, графикийн дагуу төлөөгүй үндэслэлээр нэхэмжлэгч үндсэн зээлийн үлдэгдэл 6.790.473 төгрөг, хүү 8.728.168 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 789.936 төгрөг, нийт 16.308.578 төгрөг гаргуулахаар шаардсан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй бол хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж заасан.
Хариуцагч зээлд төлсөн үнийн дүн болоод зээлийн үлдэгдэл, хүү тооцсон тооцоололд мэтгэлцээгүй, энэ эрхээ хэрэгжүүлээгүй. Иймд шүүх талуудын зарчмын дагуу нэхэмжлэлийг хангаж, үндсэн зээл 6.790.473 төгрөг, хүү 8.728.168 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 789.936 төгрөг, нийт 16.308.578 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгов.
6.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар Э.Мэндсайханаас 16.308.578 /арван зургаан сая гурван зуун найман мянга таван зуун далан найман/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгосугай
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 239.493 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 239.493 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ