Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 181/ШШ2024/04289

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 11 05

181/ШШ2024/04289

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* тоотод оршин суух, ******* /Регистрийн дугаар:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******,******* тоотод оршин суух, овогт /Регистрийн дугаар: СЩ92011821/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 13.447.200 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч , хариуцагч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Анхжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч нь д холбогдуулан гэрээний үүрэгт 13.447.200 төгрөг гаргуулахаар шаардсан. Үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

би Өвөрхангай аймгийн*******ын Манлай тод" худалдааны гоо сайхны барааны лангуу ажиллуулдаг ба 2022 оны 6 сард гэх эмэгтэйтэй ажил төрлийн шугамаар танилцсан.

Тухайн үед Өвөрхангай аймгийн*******анд байр түрээслэн нөхөр Архангай аймагт алтны уурхайд ажилладаг гэж ярьдаг байсан бөгөөд хэрэг байна, та туслаач гэхээр нь итгээд мөнгө зээлдүүлэхээр болж хэд хэдэн удаагийн гүйлгээгээр түүний хүүхдүүдийн /, / нэр дээр байдаг 5946310455, 5946320338 тоот дансуудад нийт 10.775.000 төгрөг, бэлнээр 600.000 төгрөг буюу нийт 11.375.000 төгрөг зээлдүүлсэн. Мөн миний 2 монетон бөгжийг /5.8 гр, 3,3 гр хэмжээтэй/ зүүж хэрэглээд өгнө гэж аваад буцааж өгөлгүйгээр үгүй хийсэн.

Миний бие тухайн бөгжүүдээ нийт 9.1 грамм гэж тооцон граммыг монетны зах зээлийн ханш 220.000 төгрөгөөр бодож 2.002.000 төгрөг гаргуулах хүсэлтэй байна.

2022 оны 6 сарын сүүлээс эхлэн нь тохирсон хугацаандаа мөнгөө өгөөгүй төдийгүй, миний бөгжүүдийг ч авчирч өгөхгүй залгахаар утсаа авахаа больж, чат бичихээр хариу бичихгүй блок хийж хаягандаа оршин суухаа больж, хаана байгаа нь тодорхойгүй болсон. Ингээд би түүний хаягийг олохын тулд Өвөрхангай аймгийн******* дахь сум дундын шүүхэд эрэн сурвалжлах нэхэмжлэл гаргаж тус шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн дугаартай шийдвэрээр ыг эрэн сурвалжлах шийдвэр гарсан.

Энэхүү шийдвэрийн дагуу Өвөрхангай аймгийн******* дахь Сум дундын цагдаагийн хэлтсээс эрэн сурвалжлах ажиллагааг хийж тус хэлтсийн 2024 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 43/а/881 тоот албан бичгээр нь Улаанбаатар хот, Сүхбаатас дуүрэг,*******, Хангай хотхон 517-127 тоотод оршин сууж байгаа, 88940384 дугаарын утастай гэх хариуг өгсөн.

Миний бие д зээлсэн мөнгөө олж авахаар олон удаа шүүх цагдаагийн байгууллагаар явж зардал чирэгдэл, хүндрэл учирч маш их гомдож байна. аас зээлсэн мөнгө 11.375.000 төгрөг, 2 ширхэг монетон бөгжний үнэ 2.002.000 төгрөг, эрэн сурвалжлах нэхэмжлэл гаргасны тэмдэгтийн хураамж төлсөн 70.200 төгрөг, нийт 13.447.200 төгрөгийг гаргаж өгнө үү гэв.

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Мөнгө зээлж байсан нь үнэн. Нэхэмжилсэн 13.447.200 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Харин нэг дор төлөх боломжгүй, боломжоороо төлий гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч нь д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 13.447.200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргаж байна.

Ийнхүү зөвшөөрсөн явдал Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 106.6-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.ын нэхэмжлэлтэй д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 13.447.200 /арван гурван сая дөрвөн зуун дөчин долоон мянга хоёр зуу/ төгрөг гаргуулах тухай хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 225.186 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 225.186 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.Энэ захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Зохигч, тэдгээрийн төлөөлөгч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  О.ОДГЭРЭЛ